Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл
Бичсэн: Да 5-р сарын 28, 2018 2:59 pm
Туршлага...
Ажлын байрны заруудад ихэвчлэн байж байдаг өгүүлбэр бол: 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх.
Маш сайн ур чадвартай залуус хаанаа туршлага хураачихаад ирэх вэ?, ер нь мэдлэг, чадвар байхад туршлагаар яанам бэ? г.м олон асуулт, эргэлзээ, баталгаа, нотолгоо гарч ирдэг. Хүмүүс ч их ярилцдаг, шүүцгээдэг.
Гэвч амьдрал дээр төлөвлөгдөөгүй нөхцөл байдал учирсаар байдаг, тэр үед туршлага тус болдог байх нь. Алдаа гаргахгүй хол явсан хүн нэг алдахдаа том алддаг ч гэлцдэг блабла.
Гэхдээ хамгийн гол нь ТУРШЛАГАГҮЙ гээд үргэлж муу гэсэн үг биш, ТУРШЛАГАТАЙ гээд үргэлж сайн гэсэн үг биш. Спортод хайртай, дуртайгийн хувьд мэргэжлийн лигүүдээс баг сонгон дэмжиж, жил бүр баяр хөөр эсвэл нус нулимастайгаа хутгалдаж, цухалддаг болсон билээ.
2017/18 оны улирал эхэндээ эргэлзээтэй бөгөөд эрт дуусах мэт л санагдаж байлаа. Гэвч эрч хүч, ур чадвар, сахилга бат гурав нийлээд улирлын төгсгөлрүү улам их гэгэлзүүлж, шуналт хүмүүн миний далд шуналыг гүйцэлдүүлэх хэрэгтэй болов. Гэвч азгүйтэл гэж нэрлэж болох ч үндсэндээ туршлагагүйгийн алдаанд бүдэрчихлээ. Ирэх улиралд ахиад л бүгдийг эхнээс нь эхэлнэ.
Одоо харин бодит амьдралдаа эргэн ороё доо. Сайхан ажилдаа төвлөрч, амралтандаа бэлдэх минь.
Баярлалаа Ливэрпүүл
Баярлалаа Бостон Сэлтикс.