Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл
Бичсэн: Да 1-р сарын 15, 2018 1:23 pm
Мэндээ...
Багадаа их дуугүй, их боддог байлаа
Өсвөр насанд чалчих нь ихсэж, бодохгүй ярих нь эрчимжиж билээ
Идэр насанд их бодож, их бичдэг болоод эхэлж байх шигээ /идэр нас мөн биздээ 30 гаран чинь... хиа хиа/
Дуугүй байх нь заримдаа хамгийн шилдэг хариулт болдог гэдэгчлэн хэлээгүй залгисан зарим бодлуудаа бичээд хадгалчихад өөрт ч, зарим нэгэнд ч хэрэг болоод байх шиг санагддаг.
Анх интернэт гэдэг зүйлд чат, форум хоёроор хөглөгдөж, хөтлөгдөж, татагдаж, донтож, залхаж, санагалзаж эцэстээ ужгирч үлдэждээ. Тиймээс болсон болоогүй бодсон, шийдвэрлэсэн, эргэцүүлсэн зүйлсээ бичиж байх булангаа дахин нээгээд орхичихоё.
Форумын архиваас өөрийн өнцөгөө өөр цаг хугацаанаас өнгийж харахад өөрийгөө хэр өөчлөгдөж, хэн болсоноо мэдрэх хэмжүүр болж өгдөг ч юм шиг санагддагаа нуух юун. Фэйсбүүк сайн боловч түр хугацааны орон зай, өнгөрсөнийг сануулж өгдөг ч хэрэглээ их төвөгтэй, дата их иддэг өртөг өндөртэй этр
Сэдэв өгвөл аваал сийрүүлнэ шүү дээ манайхаан.