Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Юу хүссэнээ л бич дээ..
Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Пү 6-р сарын 07, 2018 12:10 pm

Боломж...

Монгол улсын 2 дахь нийслэл гэж яригддаг байсан, Дархан бол хот болох гэж үзсэн. Дархан залуусын хот, Дархан шоучдын өлгий, цагтаа улсын миссүүд Дарханаас ээлж дарааллан төрцгөөдөг байлаа, Дархан бол үйлдвэрлэлийн хот гээд янзан бүрийн л гуншин тодотголтой дөө.
Бурхантын хөндий гэж газарт Дархан хэмээх суурьмшал газрын суурийг 1961 онд анх тавьж байжээ. Түүнээс хойш 60 орчим жил болж буй газар.
Нэхий эдлэлийн үйлдвэр, төмөрлөгийн үйлдвэр, цемент/шохойн хуучин Эрэл үйлдвэр, дулааны цахилгаан станц цаашлаад дархан гурилын үйлдвэр, дархан хүнс, номгоны сангийн аж ахуй, хонгорын сангийн аж ахуй гээд юм ютай, улсад данстай томоохон ААН-үүдтэй алга дарам газар юм байгаам.
(Сураг сонсохнээ өнөөх Женко бас Эбигийн нэр дуулддаг нөхдүүд манай төмөрлөгийн үйлдвэрийг төхөөрсөн гэдэг. Бас төмөртэй ч билүү юутай ч билээ ордыг эзэмшчихсэн, тийшээ төмөр зам тавьчихсан гэдэг юм билээ. Саяхан Монголчууд өөрстөө барилаа гээд байсан төмөр зам... магадгүй энэ төмөр зам өнөөх 280сая$-тай холбогдож очих л байх гэсэн миний хар байдаг.)

Гэвч энэ бүхэн намайг ухаан ороход л байсан харин одоо зарим нь үгүй болж, зогсонги байдалд орсон. Хотын хөгжил бол бүр ярилтгүй, арай дэндүү удаан, хойрго.
Хуурайшилт, цөлжилт маш их явагдах болсон. Залуусын гоё хот гэхээсээ илүү явуулын гийчдийн шоуны гэх хандлага ч их яригдах болсон...

Хотоо гоё болгоноо гэсэн бодол байдаг дөө. Ганц надад гэлтгүй хүн бүрт л өссөн, төрсөн орчин, газраа сайхан цэцэглээсэй л гэж боддог нь дамжиггүй.

Өнөөх JCI-ийн бас нэг давуу талыг онцлох гээд л. Салбар байгууллагууддаа жигд бололцоо, боломж олгох зорилгынхоо хүрээнд энэ жил Дарханд гол ажлуудаа төлөвлөсөн байна лэ. Энэ хүрээнд 6/9-10-нд Дарханд гар бөмбөг болон хөлөгт тоглоомын JCI Монгол байгууллагын АШТ зохиогдож байгаа юм.
Хүлээн авч буй зочид буудлууд болон заалны байршилт нэг иймэрхүү болж.
Сайн талаасаа:
- Дарханд томоохон арга хэмжээ зохион байгуулагдаж бэлэн мөнгөний урсгал орж ирж байна.
- Дархантай залуус танилцаж байна. Тэдний гэр бүл үр хүүхдүүд бас ирцгээсэн байна. Аялал жуулчлал гэдэг утгаараа үйлчилгээ салбарыг дэмнэж өгч байна
- Зохион байгуулалт менежмент талаасаа энэ хотын залуус томоохон арга хэмжээг дотоод нөөц бололцоогоор хүлээн авч сурч байна
- Цаашид иймэрхүү 400-500 оролцогчид тэдний гэр бүл үр хүүхэд гээд дагалдагчидтай арга хэмжээг олон зохион байгуулах сэдэл, санаачлага, туршлага бий болж үлдэнэ...
Darkhan.jpg
Darkhan.jpg (153.41 KiB) 14782 удаа харагдсан
Гунигтай нь:
Ялгарах, онцгойрох үзүүлж харуулах зүйлс ядмаг ажээ. Дарханд аялал жуулчлал талаасаа байгалийн нөөц хомс. Тиймээс шинээр бүтээсэн, сэдсэн, инновацлаг жуулчлалын бүтээгдэхүүнүүд хэрэгтэй байгаа нь тод харагдаж байна. Бас хөгжлийн хурд саарч зогссондоо гуниглах сэтгэл төрж байна даа.
Энэ ондоо амжвал Дархандаа нэг Co Working Space эхлүүлнээ гээд ярилцаад явж байгаа, бага ч гэсэн нэмэр болох ёстой юм байгаан.

2 дахь нийслэл, аж үйлдвэржилт, дэд бүтэц, олон улсын транзит зам дагуу гэгддэг газар маань хүчин чадал ийм маруухан байхад бусад аймаг, хотууд маань өшөө сул гэж бодохоор... Монголд маань хөгжлийн тархац, жигдэрэлт их дутагдаж байгаа нь тод анзаарагдаж байгаа. JCI-аас үлгэр аваад жил бүр нэг аймагт эсвэл хэд хэдэн аймагт улсын чанартай уралдаан, тэмцээнүүдийг үүрэгдэн зохион байгуулаад тойроод явдаг байх хэрэгтэй юм шиг. 5 жилийн дараа гэхэд бүх аймаг тодорхой түвшинд сайжирсан байх болно. Хүмүүс ч тухайн аймаг, орон нутгийн өсөлт, хөгжил бодит байдалтай танилцаж авна. Хаа сайгүй байгаа тэр хужаа малчид, ширгэсэн нуур, үхсэн загас, хамаг баялаг ухаад үлдсэн том нүхнүүд гээд худал үнэн нь мэдэгдэхгүй юмнаас сэргийлэгдэнэ.

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн biggy » Пү 6-р сарын 07, 2018 2:30 pm

Мөөжигдөө амжилт :o сүүлийн үеийн чиний бичлэгүүд их мөлжүүртэй байгаа шүү. Шимтэн уншаад, дотроо бодож л байгаа. Даанч зарим нь үнэхээр өөр мэргэшлийн юм.
Сэтгэл хөдлөл ч юм уу, энгийн нүдээр санал нэмэрлэж болох ч тэр нь зүгээр поп санагдах магадлалтай тул чимээгүй л байгаа. Бас нөгөө талаар үгүйсгэл ч гарч ирж болно, тэрнийгээ арай бодитой, баримттай үед бичнээ. Яг өчигдрийн тэр Гансүхийн хэрэг шиг хаха.
Аа бас нэг юм, JCI гэдэг байгууллагыг яг үнэндээ би олигтой харж чадахгүй байгаа ч хэн хэрэгжүүлж, юу хүсч байгаагаас шалтгаалаад өөр байж болох юм гэж бодлоо.
It's not just a club, it's way of life!

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Пү 6-р сарын 07, 2018 2:46 pm

biggy бичсэн нь:
Пү 6-р сарын 07, 2018 2:30 pm
Сэтгэл хөдлөл ч юм уу, энгийн нүдээр санал нэмэрлэж болох ч тэр нь зүгээр поп санагдах магадлалтай тул чимээгүй л байгаа. Бас нөгөө талаар үгүйсгэл ч гарч ирж болно, тэрнийгээ арай бодитой, баримттай үед бичнээ. Яг өчигдрийн тэр Гансүхийн хэрэг шиг хаха.
Аа бас нэг юм, JCI гэдэг байгууллагыг яг үнэндээ би олигтой харж чадахгүй байгаа ч хэн хэрэгжүүлж, юу хүсч байгаагаас шалтгаалаад өөр байж болох юм гэж бодлоо.
Харин тиймээ. Хүмүүст хүрсэн ойлголт, хүрсэн мэдээлэл, очсон үнэн нь бодит байдлаас зөрүүтэйг мэдээд тэрнийгээ баталж, харуулж үзүүлж болохгүйн улмаас тайлбарлаад ойлгуулж чадахгүй байх ямар новшийн байдгийг бага боловч мэдэрнээ. Судалгааны үр дүнг бусдад ярьж, хуваалцаж болохгүй байдаг, хүмүүс худлаа тоо яриад яваад байдаг жишээтэй хэхэ. Танайх дээр бол хуулиараа, заалтаараа ба бээгүй байгааг бид мэдэхгүй байх жишээтэй.
Гол нь нөхцөл байдлаас бий болж хүрсэн үр дүн нь 10 жил орчим болоход бид асар боломжоо алдчихсан, одоо ч төмөр замгүй байгаа нь үнэн болохоор нарийн ньюас гэхээсээ илүү оролцож, оройлсон хүмүүсийг буруутгаж л харна дөө.

JCI, Rotaract, Scout, Glogal Shapers, UNDP, World Vision гээд нийгмийн чиглэлийн хувь хүн болон багийг хөгжүүлдэг юмнуудыг дэмжчихмээр л байгаа юм. Тэгээд 10-20 жилийн дараанаас сайн талуудыг нь түүсэн Монгол маягийн юм гаргаад ирж болох л байлгүй. Иймэрхүү системтэй, цэгцтэй дүрмээр тоглож сурсан залуу хойж үе эрх биш одоо байгаа энэ хачин төрийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх байх өө.

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Ня 6-р сарын 10, 2018 6:44 pm

Мэдрэмж...

Биеийн тамир/спорт бол - таашаал/кайф, хатуужил/хүмүүжил.
Урлаг бол - мэдрэмж, таашаал, хүмүүжил, соёл...

Бага насандаа бүжиг жаал сонирходог, хагас хугас жүжиглэх гэж үздэг байсан юм байна урлагаас гэвэл. Сагс үзэж, тоглож л өссөндөө. Хөл бөмбөгийг бүүр сүүлд хөгширсөн хойноо сонирхож эхэлсэн. Яагаад ч юм сонгодог урлагаас их хол байдаг байлаа. Балет үнэхээр уйтгартай, дуурь ёстой хол байсан нь дээр, симфони/оркестр ай мэдкү л гэдэг байлаа...
Хол алдаж явжээ. Бүр хүндрүүлээд орчихгүй ч модерн дэглэлт, тавилттай балет, бүжгийг үзчихээр юм байна лэ. Морин хуурын чуулга болон симфони оркестр зэргийн орчин цагийн аязыг бол сонсчихоор юм билээ, сүүлийн жилүүдэд дэлхийд шуугиулж байгаа Монгол дуурьчдынхаа нөлөөгөөр хагас хугас сонсох гэж үзээд байгаа... хугацаа орох янзтайн билээ.

Хөгжим бүжгийн коллеж гэх энэ өргөө рүү шагайж ч үзээгүй. Мэдээж сонсож байсан. Хөгжим бүжгийн коллежоос гарсан Камертон, Номин талст, Киви, Сэрчмаа юу юу ч гэдэг билээ оддын замналаас ч сонсдог байлаа. Одоо илүү гүнд нь орж ойлгох хэрэгтэйг бүр ойлголоо. Авъяаслаг Монголчуудын битүү лимбэчид, этник Монгол хамтлагуудын гарвал үүсэл энэ хүнээс улбаатай гэж ёстой гадарлаж ч явсангүй шүү. Сайхан буурай юмаа.

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Мя 7-р сарын 03, 2018 1:47 pm

Ялалтын тухай бодол...

Ялах гэдэг нь хүлээн зөвшөөрөгдөх гэж ойлгож болох юм. Та бүх өрсөлдөгчдөө хожсон, та аварга, та ялагч гэж тодотгон алтан медаль, тэргүүн байр, аваргын цом г.м бай цолыг өгч бүх нийтээрээ хүлээн зөвшөөрсөнөө зарладаг мэт. Саналаараа, зөнгөөрөө бие биенээ хүлээн зөвшөөрнө гэж байхгүй тул дүрэм зохиож, үнэлгээ систем гаргаад түүнийгээ харилцан хүлээн зөвшөөрцгөөж, өрсөлддөг нь спорт. Ийнхүү спорт нь цус урсгахгүйгээр эвтэй найртайгаар өрсөлдөж, ялах/хүлээн зөвшөөрөгдөх талбар юм байна.

За тэгэхээр хүлээн зөвшөөрөгдөх тухай асуудал тул юугаараа, аль талаараа хүлээн зөвшөөрөгдөх нь гол асуудал болж байна.
8.jpg
8.jpg (100.39 KiB) 14642 удаа харагдсан
Ялагдаж ялж болдогийг, ухааруулж, ойлгуулж ялж бодлогийг Япончууд харуулсаар байна (2014 оны ДАШТ, 2016 оны Олимп, 2018 оны ДАШТ. Энэ удаад дэргэд болж буй учир Монголчууд бид бүрэн мэдээлэлтэй, дотроос нь үзэж байна. Яг л 2008 онд Бээжингийн олимпийг бүрэн мэдэрсэн шиг), бид ч өнөөдөр өлгөж аваад л тахин шүтэж, эргэж хараад биднийгээ, өөрсдийгөө, үр хүүхдээ болоогүй түүхий, харанхуйгаар нь цоллож байна. Тэгэхээр бид арчаагүй, хоцрогдсон, эв түнжингүй, найдваргүй гэдгээрээ хүлээн зөвшөөрөгджээ, бүр өөрсөддөө хүртэл хүлээн зөвшөөрөгдсөн байна шүү. Тэгэхээр энэ бол нэг бодлын ялалт буюу бид ялсан, гэхдээ ашиг тусыг нь харвал бид ялагдсан байна.

Сүүлийн жилүүдэд Монгол улсыг олон улс хэрхэн дүгнэж, юугаар нь хүлээн зөвшөөрөх хандлагатай болж байна вэ?, та бодлоо хуваалцаарай.
- Найдваргүй: ЗГ болон иргэдтэй бизнес хамтын ажиллагаа ярилцлаа, тохиролцлоо, нэг өглөө сэрэхдээ л орвонгоороо эргэчихсэн байдаг... Монголчууд худлаа гарууд!
- Хулгайч, бүдүүлэг: Олноороо оршин суугаа улс орнууддаа Монголын нэрийг цуурайтуулж чадаж байна. Өнөөдөр болж буй хөлбөмбөгийн ДАШТ-тай холбоотой сайн, сайхан мэдээ ундарч байх дундуур гарсан ганц солгой мэдээлэл нь 2 Монгол хулгай хийсэн тухай... Монголчууд хулгайч! (за тэр Солонгос, Швэд энэ тэрт Монголчуудыг оруулдаггүй газруудын тухай яриад илүүц биз)
- Булингартай: Лаг ерөнхийлөгч болон түүний багийн нөлөөгөөр хууль эрхзүйн орчин үнэндээ болохоо байчихсан, шударга шүүх, шударга засаглал, шударга төрийн түшээ байхгүй гэдгийг Монголчууд бид хүлээн зөвшөөрч, үнэмшиж эхэлж байна. Цаашдаа иргэд, төр хоёрын дундах заагийг томруулж, шүдэнз зураад шидэхэд тэсрэхээр болж байх шиг... Монголчууд авилгалчид!
- Төөрөгдөл: Алдагдсан боломж буюу алдаа ялагдлаа ухаарахгүй, өөр нэг ялалтын тухай төөрөгдсөөр. Бидэнд төмөр зам алга, усан-салхин станцууд алга, нефтийн үйлдвэр алга, метро алга... Эд бүгд 5-10 жил яригдаж, төлөвлөгдөж буй бидний ялалтын очлуурууд байсан юм... Монголчууд алдсаар!
- Итгэл үнэмшилгүй: Монголчууд өөрсдөө хүчрэхгүй, хоёр хөрштэйгээ л ойрхон байх хэрэгтэй гэсээр шкафанд орох тухай бодож эргэцүүлэх дээрээ тултлаа зорилго, итгэл үнэмшилгүй болжээ. Бахархалаа, зорилго алсын хараагаа алдана гэдэг буруу тийшээ маш том ялах зам гэсэн үг... Монголчууд төөрөлдсөөр!
MAP(1).jpg
MAP(1).jpg (112.14 KiB) 14642 удаа харагдсан
Гэхдээ бас өөрөөр харахаар Монголчууд бүтээгчид ч юм шиг. Эрээн хэмээх газрыг хот болтол нь бойжуулж, хөгжлийн манлайд хүргээд эцэст нь өөрсдөө гологдож, хөөгдөж байгаа ч Монголчууд Эрээнийг босгосон нь үнэн юм шүү. Үүгээрээ бахархаж шил архиа задалж байх нь зүйтэй.
Zuud.JPG
Zuud.JPG (68.77 KiB) 14632 удаа харагдсан
Бид шинэ бүтээн байгуулалтаа эхлүүлсэн. Хойшоо Улаан-Үүд, зүүн урагш Манжуур хэмээх газрыг одоо ид босгож байна. Бүтээн байгуулалт хийж л байвал өөрсдөө ямар байх нь хамаа алга. Шороон дунд хоцорсон Алтанбулаг боомт, элсэнд хаягдсан Замын үүд, яах учраа олохгүй байгаа Хавирга боомт...

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Бя 11-р сарын 10, 2018 7:27 pm

Шилдэг гэх юм уу, шилэгдмэл гэх юм уу байх тухай бодол.

Франц улс дэлхийн 2-р дайны их нэрвэгдэлтийнхээ дараа сэргээн босголтыг бүтэн 10 жил явуулж, ингэхдээ ойролцоох болон өмнө нь колониор захирдаг байсан улсуудаас хар ажилчин цуглуулсан байх. За тэгээд 20 жилийн дараа ЭЗ сэргээд, чадавхижаад ирэнгүүт спорт буюу зугаа цэнгэлдээ анхаарал хандуулж эхэлсэн байх юм. Хөлбөмбөгөөр ДАШТ-т хасагдах шатанд хүрээд цааш явахгүй байсан тул арга хэмжээ авч эхэлсэн тухай энэ бичлэг дээр өгүүлж байна.

Дэлгэрүүлж судалбал бүр нарийн гоё гоё юм гарах л байх. Гэхдээ санаа нь ойлгомжтой тул энэ бичлэг байхад хангалттай. Эцэст нь тэд үр дүнд хүрсэн, Франц улс ДАШТ, ЕАШТ-д дээгүүр явах болсон, дотоодын лиг нь ч боломжийн болсон. Гадагшаа тоглогчид их экспортолдог болсон байх жишээтэй.

Цэвэр Францчуудаар үзэж Франц ялна гэсэн бол тэд өдийд хаана байх байсан бол? гэвч ухаалаг улс өөрсдөө зүтгэхээс илүүтэй сайн сайн чанар, давуу талуудыг нутагшуулж, өөрийн эзэмшил, өөрийн нэр дээр авч үлддэг.

Шилдэг нь байж болж байна. Гэвч сайны хажуугаар саар гэж. Иргэншил сайтай, иргэдээ харж үздэг нийгмийг зорих, нөгөөтэйгүүр колончлолын нөлөөгөөр Африк гаралтай цагаачид их болж, хяналтаас гарах шахсанаар өнөөдөр францад үймээн самуун багагүй дэгддэг, томоохон төв хотуудыг эс тооцвол дундаж давхаргатай, захруу хотуудад байдал тун хэцүү. Их хүчийг төвлөрүүлэх нь өөрөө эрсдэлтэй гэдгийг ч давхар харуулах шиг.

Өөр жишээ. Дөнгөж саяхан талбайн теннист цахиур хагалж, Америкийн нээлттэй тэмцээнд нэгэн охин түрүүлсэн нь Япон улсын тамирчин болж таарсан. Дэлхий нийтээр Японы тамирчин л гэж мэдээлэл түгэж, Япон улсыг тунхаглаж буй Хайти аавтай, Япон ээжтэй охин.

Казахтсан улсын нэрийн өмнөөс барилдаж буй Отгонцэцэг жудоч. Казахстанчууд тэнд үзэд ядаад байхгүй, манай улсын нэр хүндийг өргөж буй гэж шагшиж байх. Гэхдээ казахууд л болсон хойно манайхан монгол яаначууд шиг хөлдүү нөхдүүд бас байнаа. Казахстанд төрсөн Солонгос угшилтай, олимп, дэлхийн медальтай, 2022 Алматагийн наадмын илч тамирчнаа алаад хаячихсан.

Юу гэхгээд дуншаад байна вэ гэхээр. Зөвхөн өөрсдөө, зөвхөн Монголчуудаараа ална, тална гэдгээ л болих хэрэгтэй байна. Мөнгө, хангамж сайтай бол яаж багаар эзэрхийлж болдог вэ гэдгийг жудогоос бид харсан. Харамсалтай нь хүрсэнд амжилтаа булаацалдаж, эзэмших гэсэн ухвар сэдлээсээ болоод буцаад уналтанд орчихлоо. Сайн тамирчдаа Монголын нэрийн өмнөөс оролцуулахгүй юм бол өөр бусдад өгөөд явуулчих л хэрэгтэй.
Японы сумо өнөөдөр өөрсдөө Япон аваргатай болж чадахгүй байлаа ч чаддаг аваргуудыг нь ашиглаад нэр хүндээ өсгөөд, алсуураа биднийг ялаад л байна.

Спортоос шилжүүлээд бизнес рүү буулгаад ярилцвал бид өөрсдөө цөөхүүлээ, дээр барилга болон бусад хар ажил хийх сонирхолгүй тэгсэн хэрнээ виетнам, филиппин, хятад, өвөрмонгол гэх мэт хямд ажиллах хүчнийг үзэж чадахгүй.

Гадагшаа явж суралцах гэж ажиллана, амьдралаа зогоох гэж хараар ихэвчлэн ажиллаж хөдөлмөрлөнө. Тэндээс сурч мэдэж ирсэнийгээ энд бизнес болгох гэж өрсөлдөцгөөнөө. Гайгүй нэг нь бизнес болгоод хөөрхөн аваад явна. Харамсалтай нь энд байгаа хэрэглэгчид, худалдан авагчид боловсроогүй учир байнга л хэл хам, хар бор ухуулга, гүтгэлэг тасрахгүй.

Одоо энэ жижиглэн худалдааны салбарт И-Март, Абсолют, Cirkle K, CU, KFC, Burger King, Pizza hut г.м орж ирсэнээр цөөхөн Монголчууд гадаад очиж үзэж ирчихээд онгирох эсвэл хөлдүү хөдөөний Монголчууддаа ойлгуулах гэж үйлээ үздэг байсан бол олон Монголчуудад нутагт нь ирээ үйлчлэх, үйлчлүүлэх, бизнес эрхлэх хичээлийг зааж өгч эхэллээ. Мэдээж бидэнд юм сургаж, юм ойлгуулж байгаагийнх төлбөрөө авалгүй яах вэ тэр нь фрэнчайз төлбөр.

Яагаад ингээд нуршаад байна гэхээр манай нөгөө босмол аваргууд харийнхан орж ирээд хамаг мөнгө аваад явчихлаа, миний эгчийн ТҮЦ, миний ахын хуушуурны гуанз сүйрлээ л гээд орилоод байна лэ идда бүткүэ нээрээ.

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн biggy » Да 11-р сарын 12, 2018 9:10 am

Muujguu бичсэн нь:
Бя 11-р сарын 10, 2018 7:27 pm

Яагаад ингээд нуршаад байна гэхээр манай нөгөө босмол аваргууд харийнхан орж ирээд хамаг мөнгө аваад явчихлаа, миний эгчийн ТҮЦ, миний ахын хуушуурны гуанз сүйрлээ л гээд орилоод байна лэ идда бүткүэ нээрээ.
яг энэ санаан дээр нэг зүйл.
Тэр хуушуурны гуанз, ТҮЦ сүйрлээ гэдэг чинь зөвхөн манайд байдаггүй юм байна. Гадаадад ч бас байдаг, эргээд энэ нь 2 талтай.
Сайн нь гэвэл түрүүн хэлсэнчлэн үйлчилгээний стандарт, соёл нтр гээд давуу талууд байна.
Нөгөө талаар эргээд ТҮЦ, гуанз руугаа орно. Ө/х нөгөө жижиг дунд нь хаашаа юм, маш жижиг юм хийдэг хүмүүс автоматаар шахагддаг, зөвхөн Том компаниуд мөнгө олдог. Жижиг дэлгүүр, цайны газар шиг мөртлөө хийж байгаа ганц нэг компани мөнгө олно. Яахав, ажлын байр олноор гаргаж байгаа нь сайн юм шиг мөртлөө массаар нь харахаар асуудалтай байдаг гэсэн шүү. Гадны орнуудад гарсан зүйл, Мөөжиг шиг судалгааны байгууллага энэ талаар мэдээлэлтэй байгаа биз.
Би гэхдээ өнөө маргаашдаа бол сүлжээнийх нь талд байгаа. Цаашдаа гаднаас авсан франчайзыг энд нь нэг нөхөр дахин аваад ажиллуулж болно шд, Tom n toms шиг л.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Chinggis » Да 11-р сарын 12, 2018 4:23 pm

Өмнөд америкт эгч маань жаал аялаж байгаад ирээд юм ярилаа л да. Перу бол үнэхээр айхтар бодолтой улс байнаа гэж байна. Яагаад гэсэн чинь хэдэн жилийн өмнөөс л гадны юмыг аль болох авахгүй гээд л жаахан тийм зожигших хандлага гаргаад л байж. жижиг хотууд янз бүрийн үйлчилгээний төвүүд гээд олон газартаа уламжлалт онцлогоо хадгална гээд байж. Мэдээж хөгжил удаандуу явагдсан. Харин нөгөө Чили Колумб Аргентин Урагвай нтр бол яг л адилхан фрий хандлага барисан. Одоо бол харин Перуг илүү их хүмүүс сонирходог болоод нөгөөдүүл нь модноос гарчихаж. Тэгэхээр ер нь бүс нутагтаа буюу бид өөрсдийн онцлогоо тодорхой хэмжээнд байнга хадгалж байхгүй бол эргээд бид нар хөгжилтэй болсон хойноо хэн байхаа мэдэхгүй болчихсон ч болж мэдэх юм. Хэдийгээр 1 хүнд ноогдох эдийн засаг нь манайтай бараг ижил түвшинд ч гэсэн нэг их муу муухай болчихсон юм багатай, үндэсний хэв шинжээ сайн хадгалаад урагшаа яваад л байна.
Гэтэл бид бараг хамаагүй илүү давуу байдалтай байж ийм дампуурсан байгаа нь зүгээр л эцсийн эцэст төрийн бодлого муугийнхдаал байна. Залуучууд, шинэ үеийнхэн энэ услыг өөрчилнө гэж зөндөө л харлаа. Энэ маягаараа тартагтлаа ортол муухай юмандаа тулж байж тодорхой хохирол, гашуун сургамж амсаж байж л бид нэг зөв урагшлах байх. Монгол ялна гэдгийн ард хамгийн муухай Монгол хохиночууд байгаад байна. Төр ямар хамаатай юм, тэрэнгүй ажилаа хийгээд урагшаа алх, тийм муухай юм руу битгий ор, тэр бол шал хэрэггүй сэдэв шалтаг гээд л байдаг хэрнээ эцэстээ бүх зүйл тэндээс л хамааралтай байна. Нэг бол энэ дампуу зүйлтэйгээ зууралдаад, тэмцэлдээд, долоолцоод явна эсвэл бүр хаяад өөр тийшээ явна. өөр сонголт байхгүй болж.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Лх 11-р сарын 14, 2018 10:15 am

biggy бичсэн нь:
Да 11-р сарын 12, 2018 9:10 am
Muujguu бичсэн нь:
Бя 11-р сарын 10, 2018 7:27 pm

Яагаад ингээд нуршаад байна гэхээр манай нөгөө босмол аваргууд харийнхан орж ирээд хамаг мөнгө аваад явчихлаа, миний эгчийн ТҮЦ, миний ахын хуушуурны гуанз сүйрлээ л гээд орилоод байна лэ идда бүткүэ нээрээ.
яг энэ санаан дээр нэг зүйл.
Тэр хуушуурны гуанз, ТҮЦ сүйрлээ гэдэг чинь зөвхөн манайд байдаггүй юм байна. Гадаадад ч бас байдаг, эргээд энэ нь 2 талтай.
Сайн нь гэвэл түрүүн хэлсэнчлэн үйлчилгээний стандарт, соёл нтр гээд давуу талууд байна.
Нөгөө талаар эргээд ТҮЦ, гуанз руугаа орно. Ө/х нөгөө жижиг дунд нь хаашаа юм, маш жижиг юм хийдэг хүмүүс автоматаар шахагддаг, зөвхөн Том компаниуд мөнгө олдог. Жижиг дэлгүүр, цайны газар шиг мөртлөө хийж байгаа ганц нэг компани мөнгө олно. Яахав, ажлын байр олноор гаргаж байгаа нь сайн юм шиг мөртлөө массаар нь харахаар асуудалтай байдаг гэсэн шүү. Гадны орнуудад гарсан зүйл, Мөөжиг шиг судалгааны байгууллага энэ талаар мэдээлэлтэй байгаа биз.
Би гэхдээ өнөө маргаашдаа бол сүлжээнийх нь талд байгаа. Цаашдаа гаднаас авсан франчайзыг энд нь нэг нөхөр дахин аваад ажиллуулж болно шд, Tom n toms шиг л.
Аанхан зөв зөв. Тухайн фрэнчайз нэрийг ашиглаж л байгаа бол төлбөр төлж л байгаа. Convenience-үүдийн хувьд өдөр тутмын operational process, automization, technology гээд бидний хийж чадахгүй зүйлсийг шууд импортолж байгаа, мөн хуучин нэг 8 нэрийн дэлгүүрийг үсрээд 3 хүн ажиллуулдаг бол 1 convenience дэлгүүр 4-8 орон тоо бий болдог. Зөвхөн орон тоогоор хязгаарлагдахгүй тэд үйлчилж сурдаг, стандартын дагуу ажиллаж сурдаг. Энэ сурсан чадвар, эрдэм нь хойшид их хэрэг болно. 8 нэр ажиллуулаад сууж байгаа хүнээс бид ямар чадвар, шаардлага нэхэж чадахгүй.

Нөгөөтэйгүүр 2018 оны 6 сарын байдлаар УБ-д 4-5к 6 болон 8 нэрийн жижиг дэлгүүр 1000 орчим минимаркет, 300 орчим сүлжээ супермаркет, 2000 орчим цайны газар, 3000 орчимн кафе, паб, ресторан гээд бий. Нийлээд 10000 гаран юм болно.
Харин CU, Circle K фрэнчайз, дотоодын Eco Express, V point, C24 мөн удахгүй орж ирэх сураг дуулдаад байгаа 7 Eleven гээд нийлээд 4к орчим л салбар нээнэ. Хуучнаар 4-8к хүн амьдралаа залгуулах байсан бол ийм дэлгүүрүүд бий болсоноор 16-20к ажлын байр бий болно.

Зах зээлийн хувьд бүрэн хамрахгүй. Хамрах ч боломжгүй.
Учир нь жижиглэн худалдаа хөгжсөн Солонгос, Япон, АНУ гээд зах зээлүүд дээр convenience эрчтэй хөгжсөн ч уламжлалт хуучны манайхаар 6,8 нэрийн дэлгүүрүүд оршсоор байдаг. Ихэвчлэн гэр бүлийн дэлгүүр буюу Mom&Pop гэсэн төрөл устаж алга бололгүй байсаар байдаг.

Цаашид энэ дэлгүүрүүд орж ирсэн ирээгүй цахим дэлгүүрүүд, хүргэлтийн үйлчилгээ төгсрөөд ирэхээр угаасаа хэцүүдэх л байсан.

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Лх 11-р сарын 14, 2018 10:51 am

Өөрчлөлт

Өө тэгээд 11 жил нэг газраа, бага сагаа өөрчлөлттэй боловч нэг хэвийн ажлаа хийгээд иржээ. JCI-ийн буянаар олон янзын ур чадварын сургалтуудад хамрагдаж, сүүлдээ сургагч багш хэмээх нэр зүүж хэсэг сагсалзсаных сүүлийн үеийн удирдах арга барил, чиг хандлагын дагуу ажиллах, ажиллуулах сонирхол давамгайлах болов.

Үүнийгээ одоо байгаа компанидаа нэвтрүүлээд, хэрэгжүүлээд явахыг их хүсэвч. Хэд хэдэн асуудал тулгарч байх юм.
- Шууд удирдлагууд энэ тал дээр эсрэг байр суурьтай буюу уламжлалт арга барилтай. Товчхондоо бол хоцрогдоод байгаа мэт
- Гэхдээ бас цаанаа ОУ-ын компани, дэлхий даяар мөрддөг журам, стандартадуудаа дагах ёстой гэдэг нэг шалтгаан бий.
- Ер нь энэ салбарт, энэ орон зайд хангалттай ажилласан туршлагажсан тул үнэлэмжээ өсгөх буюу өндөр цалин нэхмээр байдаг. Гэвч хамт олон дотроо ганцаараа учиргүй өндөр цалин аваад хамт ажиллана гэнэ өөрт минь тийм ч таатай биш нөхцөл байдал. Сүүлийн 1 жилд тодорхой төлөвлөгөө танилцуулаад, түүнийхээ гүйцэтгэлээр нэмэлт цалин авахаар тохиролцож ажиллахад хэл ам ч гарах юм... Илүү ихийг авмаар байгаа бол илүү хөдөлмөрлө, илүү сэтгэлтэй бай гэхээр өөдөөс хүлээн зөвшөөрөхгүй адилхан байгууллагад ажиллаж байж гэж хардаг хүмүүс ер нь засрах хэцүү.
- 2 жилийн өмнөөс бодож байсан шийдвэр маань хариуцаж буй ажлуудаа журмалж, цэгцлээд надаас хамаарахгүй, цаашлаад хэн ч ирсэн тасралтгүй ажиллаад явдаг болгочихоод хүлээлгэж өгөх зорилго байлаа. Тэрнийхээ ч дагуу энэ онд том том зорилго тавиад тайлагнаад ажилласан. Боломжийн үр дүнд хүрч байгаа л гэж бодож байна.
- 2018 оныг дуусгаад ажлаа өгнө. Хэсэг амсхийнэ. Өөртөө цаг гаргана. Тэгээд дуртай гэх үү ирээдүйтэй гэх үү Data analytic чиглэлээр илүү мэргэшинэ. Мөн старт-ап компани байгуулах эсвэл сайн багтай зөвлөхөөр хамтран ажиллана гэсэн ойрын төлөвлөгөөтэй.
- Түрдээ зөвлөх маягаар тодорхой түвшинд ярилцах, зөвшилцөх, илтгэх тайлагнах чадвар болон зах зээлийн үнэлэлт дүгнэлт, судалгаа тооцоололтой холбоотой сурч мэдсэнээ, баг хамт олон зохион байгуулж, ажиллуулж үзсэн багахан туршлагадаа дулдуйдаад цагийн ажил хийж, олон янзын баг хамт олонтой ажиллаж үзэх сонирхлын дагуу хоёр гурван газартай уулзаж, тохиролцоо боломжийн явагдаж л байна.
- Мөн явж сурна. Үүний тулд орон зайнаас үл хамаарсан ажилтай, тогтмол орлоготой байх ёстой. Үүний шийдэл нь технологи тэр дундаа АПП бүтээгдэхүүнүүдтэй болж авах байгаа.
- Үүнийхээ хүрээнд хальтраад 3 сарын програм хангамжийн сургалтанд суухаар бүртгүүлэв. Энэ хагассайнаас эхэлнэ. Ойр зуурын АПП болон вэб загварчлал, дата бааз бүтэц зохион байгуулалтын ойлголттой, туршлагатай болох юм. Тэгсэн байхад бие даагаад хөгжөөд явчих боломжтой. Гол нь цаг хэмнэх үүднээс сургалтыг сонгов. Гайгүй байвал дадлага ажил дээрээ энэ форумаа нэг АПП-тай болгоно доо.
- Crossfit их таалагдаад байгаа. Ердийн gym-д явна гэхээр дэмий цаг үрсэн мэт санагдах болж. Бие хаа ч боломжийн ачаалал даадаг болчихсон. Одоо сул хэсгүүд дээрээ ажиллаад эхэлсэн. Турниктэй дасгалууд болон цээж. Угийн цээжгүй нялцгайлдаа иддаа хаха. 2 сарын дараа боломжийн болчихоно байх.

Мэдээж FB, Twitter дээр улс төрийн талаар блаблагаа чалчсаар байх болно хаха.

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 22 ба 0 зочин