Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Юу хүссэнээ л бич дээ..
Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Chinggis » Ня 1-р сарын 28, 2018 10:32 pm



Энэ та нарт ямархуу санагддаг вэ. надад бол нээх онцгүй санагддаггүй шд хаха. Эмэгтэй хүмүүст ийм эрх нь заяагдсан гэдийн билээ шд :idea:
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Tungaa
Шилдэг бичигч
Бичлэг: 103
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:02 pm
Талархсан: 125 удаа
Талархагдсан: 87 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Tungaa » Да 1-р сарын 29, 2018 10:28 am

Залуугынх нь өмнөөс ядарчихлаа хахаха.

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 171
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 9:02 am
Байрлал: Venice
Талархсан: 148 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Mademoiselle » Да 1-р сарын 29, 2018 10:48 am

Хөөрхөн эгдүүтэйн. ;)
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 149
Элссэн: Мя 12-р сарын 19, 2017 6:50 pm
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 90 удаа
Талархагдсан: 48 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн boldbold » Да 1-р сарын 29, 2018 11:03 am

Хөөрхийн, эрхлэж чадаж байна шдээ.. удаагүй байжээж цүнх, утас авна гэхгүй хаха..

Гэснээс цаана нь манай алдарт коп ах сууж байна уу гүй юу?
YNWA

Хэрэглэгчийн хөрөг
boboZ
Шилдэг бичигч
Бичлэг: 126
Элссэн: Ня 12-р сарын 03, 2017 3:44 pm
Байрлал: @the pub with my mates
Талархсан: 16 удаа
Талархагдсан: 55 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн boboZ » Да 1-р сарын 29, 2018 12:52 pm

Талх варен гээд аягүй гайгүй юм нар асуугаад байшд шууд л дэлгүүр дагуулаад ордог газар :D
He who betrays will always walk alone...

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Лх 1-р сарын 31, 2018 3:00 am

Хайртай, дурласан хүндээ хөөрхөн, энхрий, ялдам, өхөөрдөм, эгдүүтэй л байгаа байлгүйдээ. Хөндлөнгийн надад бол арай л нялуун юмуудаа (ОННЦ ДҮМД Сандаг стайл).

Манай Улаанбаатарын үдэш дуу нэг хэсэг шуугиан тарьсаныг мэдэж байгаа байх. Гэхдээ бидний дургүй урд хөршийнхөн эвтэйхэн найруулаад дуулсан. Хаана вэ гэхээр одоо бидний шимтэн үзээд байгаа The Voice уралдаант шоуны оролцогч дуулсанаар олон улсын сонорт хүрсэн.
Энд нэг сонирхолтой сэтгэл хөдлөл байна... 8-)

Бид хэд бол яахав сайн мэддэг дууг маань Өвөрмонголын эрч хүчтэй амьд хөгжмийн хамтлаг Монгол аялгуу хөг оруулаад тоглочихоор дээр нь хүчирхэг хоолой нэмэгдээд уярч л таарсан. Гэтэл шал өөр соёлтой нөхдүүдэд бас адилхан мэдрэмж төрүүлж чадаж байна. Дуу үнэхээр хүчтэй дуу ажээ, бидний бүтээл, Монголчуудын бүтээл, тэр аялгуу (Y)
Доорх сэтгэгдлүүдийг нь гүйлгээд харахад Хятад дуу, хятад дуучин л гэсэн мэдээлэл их түгэж байна, дунд нь мэдээж гоё гоё сэтгэгдэл байнаа. Тэр Hitoshi Abe гээд Япон нөхөр гоё орж иржээ.

Тэгээд эх хувилбарыг сонсож баясахаар нээнгээ. Сэтгэгдлүүдийг гүйлгэж харав.

Сонирхолтой нь эх хувилбар нь илүү гоё юм гэсэн нөхдүүдийг хараад огших ч гэх юм уу, онгирч харамлах ч гэх юм уу мэдрэмж төрөөд явчихдаг байна шүү. :ugeek:

Өшөө хайж үзвэл нэг иймэрхүү... https://www.youtube.com/results?search_ ... laanbaatar

Тэгэхээр одоо бид энэ дуугаа ашиглаад PSY шиг чаадгүүмаа гэхэд Casablanca, Hotel California этр шиг гоё явах боломжтой л санагдаж байна. Хэн бичсэн, хэн эзэмших, төрийнх байх уу, хувийнх байх уу чухал биш олон улсад Монгол дуу, Монгол уран бүтээл, Монгол дуучин дуулаад гэх нь чухал...
The Voice шоунд дуулагдаасай. MGT Ялагч Энх-Эрдэнэ America's Got Talent-д дуулаасай. Англи хувилбарыг гаргаж дуулцгаагаасай... Залуу DJ, Producer-ууд орчин үеийн гоё гоё хувилбаруудыг гаргаасай...

Жил бүр Улаанбаатар хотод Улаанбаатарын үдэш нэртэй олон улсын дууны уралдаан, наадам болдог болоосой.


Ганц дууны хувьд аваад үзэхэд ийм байна. Бид өөрсөддөө байгаа хүчээ ашиглаж чаддаггүй. Шалтгаан нь аргыг нь мэдэхгүй, хэн нэг нь илүү ашиглачихвий гэсэн айдас, юм үзээгүй зан л байна даа.

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 171
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 9:02 am
Байрлал: Venice
Талархсан: 148 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Mademoiselle » Лх 1-р сарын 31, 2018 9:09 am

Мөөжгөө ах нээх гоё "эсэргүү" ч гэмээр юм шиг асуудлыг хардаг юм шиг санагддын. Бодоогүй өнцөг бодуулаад гэмээр ч юм уу.
I have no special talent. I am only passionately curious.

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Да 2-р сарын 12, 2018 8:03 pm

Балай кино хахахаха

Анх гарч байх үед нь үзчихээд гэрэл зургийн багийн 3 нөхөртэй 4-үүлээ (singles) ханговрдоно гэж ярилцсаараан байгаад өдий хүрцгээждээ зайлуул хэхэ.

Аялах дургүй хүн гэж хаа байхав. Өнгөрсөн зун Архангай, Өвөрхангай, Булган, Хөвсгөлөөр наадамлаж аялчихаад ондоо багтаад Токиогоор хэсүүчлэх хүсэлтэй байлаа. ОК эртнээс зэхэе гэсээр нэг л мэдэхэд он дуусах дөхсөн байдаг, ажил гэж арзайсан их... За тэгээд гэв гэнэт л сайхан тайван далайн эрэгт, элсэн дээр хөвөрмөөр санагдаад, нөгөөтэйгүүр Япон руу виз миз гээд төвөгтэй байсан тул зүүн өмнөд азиар явахаар болов. Дээрх киноны тухай яриа өрнөж нээх олон сонголтгүйгээр Тайланд явахаар тогтсондоо.

Ерөнхийдөө оны сүүлрүү шаргуу ажилласан тул сайхан амрах хэрэгтэй гэхдээ бас газар үзэх хэрэгтэй гэсэн бодолтой байлаа. Эхнээсээ жаахан ширүүн/экстрим таваргаад сүүлрүүгээ зөөллөх санаатай УБ-Бангкок, Бангкок-Чан мэй/май орж үүлэн дээр хоноглох, Чан мэй-Пукэт сайхан балайрах, Пукэт-Ко Самуй зүгээр л амрах, назгайрах, Ко Самуй-Бангкок сүүлчийн бөмбөгөө тэслэх, Бангкок-УБ утаатайхан жавартайхан өвөлдөө буцан ирэх гэсэн тойм төлөвлөгөө гаргаад хөдөлвөө.
Төсөөлөл: Заан, муа-тай бокс, лэйдбойс, фүлмүүн парти гэсэс зүйлс л байлаа. Оны өмнөхөн МИАТ-ын шууд нислэг/тизний зээл гусаад гараад шидсэндээ.
Бангкок анхны сэтгэгдэл: Нөгөөл халуун саун мэт цаг агаар, сингатай төстэй санагдав, хамар нь битүүрсэн хүмүүс чанга чанга ярих мэт хэл яриатай. Ухаалаг шийдэл/smart бол гоё юм билээ. Такси үйлчилгээний стандартууд, зочин угталт үдэлтийн стандарт гээд яалтачгүй аялал жуулчлалаар цахиур хагалж эхлээд байгаа газар гэсэндээ өөр ч юм.

Эхний шөнө Као Сан хэмээх залуусын (манайхаар бол гэрэлт гудамж :P ) шоу цэнгээний дүүрэгт буулаа. Таалагдаж байна шүү золиг гэж. Өнгө өнгийн л нөхдүүд, ёстой дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаамдаа. Залуус бөөнөөрөө гусах л хэрэгтэй газар гэсэн шүү юм бодогдсоноо нуух юун. За тэгээд ачаа тээшээ тавьчихаад хавь ойртой танилцангаа нутгийн шар айраг амталж, нутгийн хоол дээжилж үзсээр ядралт мэдрэгдэж амарсандаа... Эндээ 2 шөнө хонохдоо Бангкокийн төвөөр жаал хэсүүчилж, үзвэрийн гол цэгүүдээд зочлоод амжсан. Зүгээр л өдөржин унтаад үдээс хойш Као Сан гудамжиндаа гараад тарвалзмаар санагдсан, гайхалтай гайхалтай.

Чан май/мэйн рүү хойшоо явахаа бүр больсон хаха. Шууд Пукэт нислээ. Нэг жижигхэн арал л төсөөлж байлаа. Яваад очтол овоо муу туучий байдымдаа, хүн нээрээ хэчнээн жижигхэн билээдээ Мөөжгөө минь гэсээр бууж өглөө хаха.
Пукэт ид хөдөлгөөнтэй баруун эргийн орчимд Лаб Д гэсэн гоёмсог шийдэлтэй буудалд тухлав. Ко-вокин спэйс шийдэлтэй үнэхээр дажгүй буудал. Ажилчид, амрагчид нь бас л гоё залуучууд, сайхан амарч, зугаалж яваа уур амьсгал.
Орчинтой танилцлаа, мопед түрээслээд Пукэтийг хөндлөн гулд тойрлоо. Заан үзээгүй би ч чацга царайлахым байналэ хаха. Идда ямаруудад нь ингээд гоё уур амьсгалтай газар орон үлдчихдэг байнаа гэсэн новшийн бодол бас төрөөстэй. Энд тэнд түрээслүүлнэ гэсэн зар дээр батт-г төгрөгт шилжүүлж хурган ашиг, орлого тооцоолоостой хаха. Оросууд ихтэй ч юм, орос хаяг, оросоор ярьдаг үйлчилгээний газрууд ихтэй ч юм. Гэхдээ боломжийн соёлтой байцгаах юм, уг нь бол зогсоо зайгүй л энд тэнд уугаастай, шоудаастай... Ярьсаар ярьсаар яг явахынхаа өмнөх өдөр банжи жамп гуслаа. Ээээ хүүүүүр гэж хахахаха ахиад үсэрч чадна гэдэгтээ нэг л итгэлгүй байна одоо ч, гэхдээ бас ахиад үсэрмээр байна одоо ч. Үхээд амьлах мэт янзын мэдрэмж юм байналэ, олон ч жил ярьсандаа зайлуул нэг юм үсэрсээн үсэрсэн.
Өдрийн аялалаар 3 арал үзэхээр далайд гарав. Эх газрын надад гоё л байлаа. Алдарт Жэймс Бондын зураг авалт хийгдсэн гэх арал онц гойд байсангүй гэхдээ хүмүүс пиг. Дараагийн арал харин үнэхээр гайхшуурлсандаа. Өмнө нь бичиж байсан Паний тосгон. Усан дээр амьдардаг тосгон. Яаж, юу гэж тайлбарлаж ч бичмээр юм мэдэхгүйн байна зүгээр л гайхалтай амьдралын хэв маяг.

За юм үзэж харлаа, хөгжилдлөө, уур амьсгалдаа ч даслаа. Ко Самуйн зүг Пукэтийн төв хүртэл автобусдаад, тэндээс Фэйридээд Ко Самуй гэх сайхан үзэсгэлэнтэй арал дээр ирлээ. Ямар гоё ч юм бэдээ гэсээр Сарий Самуй гэх Бали уур амьсгалтай буудалд буулаа. Гоё ч юм өө идда. Бас л Оросууд, энд бол арай өөр гэр бүлээрээ, хүүхдүүдтэй арай тайван, нам гүм. Бийч мийч бол ярих юмгүйээ үнэхээр гоё харагдацтай. Уламжлал ёсоор мопэд түрээслэн арлыг тойрон давхилаа, Пукэтээсээ жижигхэн байж бас л том хүүр юм. 22 товчооноос Амгалан ороод буцаад ирэх энүүхэнд наасан. Бид нар ямар том нутаг дэвсгэр дээр ямар өчүүхэн амьдраад байгаанбэ гэж гэнэт зурвас хийсэн шүү бас ч гэж.

Өдрийн аялалаар Ко Тао арал орлоо. Францаар, Хятадаар, Англиар урсгадаг Нигер залууг шүтсээн шүтсээн (Y). За жинхэнэ газрын диваажин гэдэг нь тэр байх өө. Цэв цэнхэр тогтуун устай, есөн шидийн загас жараахай, цагаан элс, дүүрэн жуулчид, наранд биеэ шаран хэвтэх орон орны бүсгүйчүүд (хахаха). Энд л үлдчихмээр байсандаа үнэндээ...

За тэгээд сүүлийн 2 шөнөө зүгээр л гоё байя гэсээр үнэ харгалзахгүй хамгийн гоё буудлын эрэлд гарав. Эцэст нь Каса Дэ Мар хэмээх нэгэн буудлын хамгийн лаг өрөөг аваад орчихлоо. Өөр юмөө өөр юм золиг чинь. Шууд далайн эрэгт террастэй, пүүлтэй бичихээр жаахан миа төсөөлөгдөөд байнаа. Өмнөх өдөр нь Ко Таод каяакингдаж байхдаа манай сэлүүрчин залуутай танилцсан. Түүний найзуудаас жаахан хатаасан өвс авсаныгаа туршихаар зэхээд оройг хүлээвээ гэж...
За за дараа үргэлжлүүлэе, болбол хэдэн зураг оруулна даа.

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн biggy » Мя 2-р сарын 13, 2018 8:28 am

ёооо дахиад л Тайланд явмаар санагдчихлаа :D
Юун гоё юм бээ Мөөжиг!
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн meesh » Мя 2-р сарын 13, 2018 12:25 pm

Мааз газар шүү Тайланд, Паттаяад нь очиж байсаан.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 14 ба 0 зочин