Diary of Mademoiselle

Юу хүссэнээ л бич дээ..
Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Шилдэг бичигч
Бичлэг: 119
Элссэн: Да 9-р сарын 18, 9:02
Байрлал: Venice
Талархсан: 93 удаа
Талархагдсан: 64 удаа
CONTACT:

Re: Diary of Mademoiselle

Бичлэг Бичсэн Mademoiselle » Да 5-р сарын 21, 9:53

Өөрөө толгойлоод, үйлдвэр байгуулах гэсэн чинь "туршлага багатай, залуухан" гэсэн тодорхойлолттой эзний шийдвэрээр больчихдог юм байна. Цогцоор шийдэх гэж, компанийн соёлд хүртэл өөрчлөлт хийе, жишиг үйлдвэртэй болъё гэж "залуухан" тархиндаа их л бодсон юмсан. Болсонгүй ээ, тэгсэн чинь.

/Тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаа юм, бүх тоног төхөөрөмжийг маань зарчихсан :lol: /

Үгүй, тэгээд дээрх тодорхойлолтыг батлах гэсэн юм шиг алдаж, дутуу бодсон юм ч их л байна л даа.
Гэхдээ өнөөх залуу насны ааг омгоор гэх үү, бүх л юмыг чадах юм шиг эрч хүч мэдрэгдэж байсан л юм.
Одоо тэр тодорхойлолтыг нь үгүй хийхийн тулд..
Ингээд нэг л өдөр өрсөлдөгч компанийнхаа ажилтан болох өдөр ирдэг юм байжээ.

Гоёо нэртэй, MCS соёлтой хүн том үйлдвэрийн технологийг хариуцахаар явлаа.
Энэ долоо хоногт ажлаа хүлээлгэж өгөөд, нэрлэсэн тодорхойлолтыг нь үгүй хийхээр өөр нэг хаалга татах нь ээ.
Жоохон айдастай л байна. Гэхдээ чадна аа.
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 240
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 228 удаа
Талархагдсан: 127 удаа
CONTACT:

Re: Diary of Mademoiselle

Бичлэг Бичсэн biggy » Да 5-р сарын 21, 10:36

Mademoiselle бичсэн нь:
Да 5-р сарын 21, 9:53
Гоёо нэртэй, MCS соёлтой хүн том үйлдвэрийн технологийг хариуцахаар явлаа.
Энэ долоо хоногт ажлаа хүлээлгэж өгөөд, нэрлэсэн тодорхойлолтыг нь үгүй хийхээр өөр нэг хаалга татах нь ээ.
Жоохон айдастай л байна. Гэхдээ чадна аа.
8-) одоо л чадахгүй бол хэзээ гэж? ажлын амжилт! ураад өг :D
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Шилдэг бичигч
Бичлэг: 125
Элссэн: Бя 12-р сарын 02, 4:12
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 44 удаа
Талархагдсан: 97 удаа
CONTACT:

Re: Diary of Mademoiselle

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Да 5-р сарын 21, 11:48

Mademoiselle бичсэн нь:
Да 5-р сарын 21, 9:53
Жоохон айдастай л байна. Гэхдээ чадна аа.
Гэнэт ингээд харсан чинь яг хэрэгтэй зөвлөгөөг нь өгч чадаагүй ч юм болов уу гэх мэтчилэн эргэлзэж эхэллээ ... Залуухан тархиндаа бодож байснаа битгий гээгээрэй ... Нэг хаалга хаагдахад нөгөөх нь онгойж байдгийг амьдралаараа мэдэрчугаа хүнайн ... Дахиад асууж сураглах юм гарвал мэдлэгийнхээ хүрээнд чадлаараа хариулаад зөвлөгөө өгөх гээд л үзнэ ... Миний мэдэхийн л мундаг охин байсым чинь тэр араамаа хадгалаад явчиж чадна аа ... Гүүд Лух!

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 99
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 126 удаа
Талархагдсан: 89 удаа
CONTACT:

Re: Diary of Mademoiselle

Бичлэг Бичсэн Muujguu » Да 5-р сарын 21, 5:08

Mademoiselle бичсэн нь:
Да 5-р сарын 21, 9:53
Ингээд нэг л өдөр өрсөлдөгч компанийнхаа ажилтан болох өдөр ирдэг юм байжээ.
Энэ бодлоо аль болох хурдан март л гэж хэлье дээ. Ямар тагнуулчийн дүрд тоглож байгаа биш хэхэ.
Нэгэнт эзэмшил шилжих үед нь шийдвэр гаргаж яваагүй, үлдсэн тул одоо байгаа газартаа шилдэг байх талаар бодсон нь дээр.
Mademoiselle бичсэн нь:
Да 5-р сарын 21, 9:53
Гоёо нэртэй, MCS соёлтой хүн том үйлдвэрийн технологийг хариуцахаар явлаа.
Энэ долоо хоногт ажлаа хүлээлгэж өгөөд, нэрлэсэн тодорхойлолтыг нь үгүй хийхээр өөр нэг хаалга татах нь ээ.
Жоохон айдастай л байна. Гэхдээ чадна аа.
Технологийн хэсгийг хариуцах буюу удирдах /менежмэнт/ гэж ойлголоо мөн үү?, удирдах урлаг хаана ч ажиллана, суралцаж хөгжих нь ч нээлттэй, онгорхой гоё дөө (Y) Soft skill гээч зүйлийг л маш сайн судалж, өөртөө туршиж, бусдаар гүйцэтгүүлж дадаарай.

Сонирхуулбал:
Дээрх тодорхойлолтоор хойшлогдсон төсөөллийнхөө хар зургийг эндээ бичээд үлдээчихвэл дараа нь харахад тухайн тодорхойлолт өгсөн хүн хэр үнэнтэй дүгнэж вэ гэдгийг тайбарлахад амар бас бодьтой болно.
Ийм л бодлууд төрлөө дөө.

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 275
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 96 удаа
Талархагдсан: 125 удаа
CONTACT:

Re: Diary of Mademoiselle

Бичлэг Бичсэн Chinggis » Мя 5-р сарын 22, 2:54

Mademoiselle бичсэн нь:
Да 5-р сарын 21, 9:53
Өөрөө толгойлоод, үйлдвэр байгуулах гэсэн чинь "туршлага багатай, залуухан" гэсэн тодорхойлолттой эзний шийдвэрээр больчихдог юм байна.
Гэхдээ чадна аа.
Туршлага бага гэдгийг чамайг ажлаа сайн мэдэхгүй, насны хувьд юм үзээгүй гэхээсээ илүү хүнтэй бүх таалар нь харилцах, хүнийг ажиллуулах сэдэмж өгөх, чамтай чамгүй ажил чинь явдагаараа явж байх багийг босгох, босгох гэж байгаа багийг нь өөрсдөөр цаашдаа хөгжүүлдэг болгох, тодорхой хэмжээнд хүнээс үг сонссон хугацаа л дутмаг гэж харсан байх.
Тэрнээс ажил дээрээ л байхдаа ажил нь аймар сайн байдаг хүнийг сайн удирдлага гэдэггүй юм байгаам. Тэгэхээр залуухан мөртөө маш сайн туршлага хуримтлуулсан байхийн төлөө л ажиллах хэрэгтэй. Өөрийгөө ч тийм хэмжээнд хөгжүүлэх хэрэгтэй юм байгаам.
Гэхдээ яваандаа бол чи чаднаа. гоё боловсроод л бай.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 1 ба 0 зочин