3 хуудасны 5 дахь нь

Re: Diary of Mademoiselle

Бичсэн: Мя 1-р сарын 16, 2018 10:32 am
Бичсэн biggy
Mademoiselle бичсэн нь:
Мя 1-р сарын 16, 2018 10:21 am
Ажлаа бичдэг юм билүү?
Өмнөх тэмдэглэл дээр хэтэрхий илэн далангүй хайр дурлал, ээж аав, сургууль мэргэжлээ биччихсэн шд. :lol:

Заза, үдээс хойш гоё тэмдэглэл уншууламз. Битгий сэдэв чат болгоод бай нтр.
Ажил яахавд, ганц нэг уншаад өнгөрчихөд болно. Нөгөөдүүл нь бол мөнхийн сонирхолтой, мөлжүүртэй сэдвүүд шд.
Мөөжиг шиг өнөөдөр бичээд орхиод маргааш хараад үз. Одооны хайр дурлал, таалагддаг залуус, үерхэл нтр гээд бичихэд дараа нь гоё л байх биз.

Re: Diary of Mademoiselle

Бичсэн: Мя 1-р сарын 23, 2018 11:39 am
Бичсэн Mademoiselle
Хэд хоногийн өмнө бичсэн нийтлэлээ дуусгах гэсэн чинь зав гарахгүй юм байна. Суонсиг ярьж байхаар энийг ярилцаад сууж байя.

70-аад оныхон амьд уу гэдэг үгс сүүлийн жилүүдэд түгээмэл хэрэглэгддэг шоглол байжээ. Гэвч одоо цаг үе эргээд өнөөх 70-аад оноо шоглодог Милленаль үеийнхэн ч хоцрогдож байгааг илтгэх Z generations буюу 2000-аад оныхон хүч авах цаг айсуй.


Үе буюу generation гэж юу вэ?
Тодорхой нэг цаг хугацааны үечлэлд төрсөн, амьдарч буй хүмүүсийн бүлгийг хэлнэ.

Зураг

Үе буюу generation -г ойлгох яагаад чухал вэ?

Дэлхий дээр одоогоор 5 үеийн хүмүүс амьдарч байна. Тэдгээр хүмүүстэй та өдөр тутамдаа харилцахаас эхлээд нийгмийн бүх төрлийн холбоосоор холбогдож байгаа. Та өөрсдийн үеийнхэнтэйгээ илүү хялбар харилцдаг ч дээд үеийнхнээ үгүйсгэж эсвэл доод үеийнхэндээ удирдах зааварлахыг хүссэн хэв маягаар хандсаар л байгаа байх. Гэвч таны үе л биш бол ойлголцох хэцүү гэх нь шударга бус хэрэг.

Үе тэнгийнхэнтэйгээ ойлголцох мэдээж хялбар. Учир нь чиний сонсдог хөгжмийг сонсож, үздэг нэвтрүүлгийг үзэж, өмсдөг хувцсыг өмссөн болохоор..

Хэрэв шугаман удирдлага буюу зэрэгцээ нэгж хэлтсийн инженер, мастерууд миний үе байвал ажил хэрэгт албан бус байдлаар маш их нөлөөлдөг. Бидний ойлголцол хурдан, бид бие биедээ ойлгомжтой байдлаар ярилцаж, өөрсдийн үеийнхэндээ л ойлгогдох тэр хэлээр ярьж чаддаг мэт байдаг.

90-ээд оноос хойш төрсөн /хүүхдүүд/ хүмүүс их сургуулиа төгсөөд ажлын дор хаяж 5 жилийн туршлагатай болсон байна. 80-аад онд төрсөн хүмүүс шиг картын бараанд оочерлож үзээгүй. Тэдэн шиг байнга ном уншиж, уран зохиол ярилцдаг үеийнхэн биш.

Бид багаасаа л интернэт ашиглаж, Pc тоглож, чатаар танилцаж үзсэн үеийнхэн.
Бидний давуу тал өөртөө итгэлтэй, сошиал харилцааг бүх талаар ашиглаж чаддаг.
Гэтэл.. Миллиенал үеийнхэн 70,80-аад оныхныг хоцрогдсон, амьд уу? гэж шоглох хооронд Z үеийнхэн тэдэнд ажиллахаар эхнээсээ сургуулиа төгсцгөөж байна. Хэрэв та 80-аад оных бол Миллиенал + Z үеийнхэнтэй хэрхэн харилцахаа бодох болсон байна гэсэн үг.

Z үеийнхэн гэж хэн бэ?

97 оноос хойш төрөгсөд.
Гар утас тэвэрч өссөн үеийнхэн гэсэн үг.
Тэд өөртөө Миллиенал үеийнхнээс хэд дахин итгэлтэй.
Миллиенал үеийнхэн өөрийн дуртай ажлаа хийдэг бол Z үе өөртөө ажил бий болгох "энтерпренэрүүд" гэсэн үг.
Тэдний үеийнхэн болохгүй, бүтэхгүй, биелэхгүй гэсэн хязгаарлагдмал нөөцөд хашигдсан өмнөх үеийнхэн шиг биш. Тэд хүссэн бүхнээ хийж, бүтээж, байгуулах боломжтой гэсэн өөдрөг үзэлт үеийнхэн. Хамгийн бага нь 6 нас, хамгийн хөгшин нь 23 настай. Миний үед "ийм байгаагүй" гэх үзлээ хойш нь тавиад Z үеийнхнээ хүлээн ав. Магадгүй таны хүүхэд ч байж болох юм.

Re: Diary of Mademoiselle

Бичсэн: Мя 1-р сарын 23, 2018 3:26 pm
Бичсэн boldbold
Томоохон байгууллагуудын хүний нөөц маш хурдан эргэдэг болцон юм шиг байгаан.. Миллиенал үеийн сүүл хэсгийнхэнийг удирдах гэж Хүний нөөцийнхэний толгой нь гашлаад байна шд..

Re: Diary of Mademoiselle

Бичсэн: Лх 2-р сарын 07, 2018 4:25 pm
Бичсэн Mademoiselle
Space X-ийн Falcon Heavy пуужин амжилттай хөөрсөн тухай дэлхий даяар шуугиж байна даа.



Хэдхэн жилийн дараа Марсруу явж амьдрах нь ээ, хүн төрөлхтөн.

Пуужингийн тооцоогоо excel дээр бодчихсон хүний хажууд бид 4 аргын тооны мэдлэгтэйм байж excel дээр мэргэжлийн ажилланаа л гээд байдаг..

Steve Jobs-ийн дараах American Idol & Symbol юм аа.

Re: Diary of Mademoiselle

Бичсэн: Пү 2-р сарын 08, 2018 3:30 pm
Бичсэн Chinggis
Энийг өглөө харж байсан. Машинтай сансрын станц нь тойрог замд ороод 2 үндсэн хөдөлгүүрүүд нь буугаад ирлээ гэж харсан да. Ер нь хөдөлгүүрийг дахин ашиглаад эхэлнээ гэдэг чинь тэгээд л том л алхам л да. Түлшний хэсгүүд бол угаасаа хаягддаг. гэхдээ яваандаа илүү бүтээлч болж B2 шиг авсаархан, хаягдал багатай болоод ирэх байх. Гэхдээ цахилгаан хөдөлгүүр цөмийн хөдөлгүүрийн сул талуудыг бүрэн шийдэтлээ овоо хнгацаа байна. Ирээдүйд заавал бүрэн аж үйлдвэржилт биш хэсэгчилсэн буюу онцгой нэгж технологит суурилаж хөгжих нь илүү ашигтай хурдан байж болох.

Re: Diary of Mademoiselle

Бичсэн: Ня 4-р сарын 01, 2018 6:05 pm
Бичсэн Mademoiselle
Онлайн курсуудын талаарх туршлагаа хуваалцаач.
Мөөжгөө ахыг энэ талаар мэдээлэл сайтай байх гэж найдаж байна.

EDx, Coursera, LinkedIn Learning - Lynda, Khan Academy, The One гээд миний мэддэг олон сэдэв хамардаг нь дуусчихлаа. Бүгдэд нь нэг хаягтай боловч өмнө нь огт тултал нь ашиглаж үзье гэж бодож байгаагүй, ерөнхийдөө сонирхоод өнгөц судласан минь энэ.

Хэлний курсуудын хувьд харин илүү туршлагатай.
Memrise, Duolingo, Busuu гэх мэт. Гэхдээ дундаас дээшлэх түвшинрүү ахиж амжсангүй.

Ашиглаж байсан бол аль нь илүү санагдсан, яавал үр дүнтэй байх талаас нь зөвөлгөө хүсч байна. Deenku.

Re: Diary of Mademoiselle

Бичсэн: Да 4-р сарын 02, 2018 10:16 am
Бичсэн meesh
Coursera

Diary of Mademoiselle

Бичсэн: Да 4-р сарын 02, 2018 12:13 pm
Бичсэн Muujguu
Өө би ч сүүлийн үед танхимаар илүү дагнаж байна даа JCI гэснээс хойш хэчнээн ч сургалтанд хамрагдав, сүүлрүүгээ өөрөө сургагч багш болох гээд үзэж байна.
Үүнтэй холбоотойгоор онлайнаар нухах нь багасаад, гэрчилгээ батламж гэхээс илүү мэдээлэл, санаа авах зорилгоор ашиглаж байгаа.
- Lynda.com /Linkedin авчихав уу гэлтэй Lynda-аас хичээлүүд их байналэ. Linkedin premium эрхэд дагалдах эрхээр үнэгүй хичээлүүд хааяа хэрэг болсон үедээ харж байгаа
- brighttalk.com бас дажгүй. Илүү мэдээлэл, санаа авах зорилгоор ашиглаж болохоор. Ямар нэгэн батламж, гэрчилгээ энэ тэр өгдөг байх шиг байна лэ.

Өөр сонсож, нээж үзэж байснуудыг чи биччихэж. Төлбөр хямд нь аль вэ? гэдэггүй юм бол агуулга, чанарын хувьд хоорондоо хол зөрөөгүй л санагдсан.

Re: Diary of Mademoiselle

Бичсэн: Мя 4-р сарын 10, 2018 11:43 am
Бичсэн Mademoiselle
Unread-ын цуврал шиг манайхан өөрсдийнхөө ажлаас танилцуулаад "Би хэрхэн ажилладаг вэ?" гэсэн юм өрнүүлвэл яасын? Яг юу хийдэг эсэхийг нь мэдмээр байгаа маш олон хүн байна.

Манай ажил дээр өнгөрсөн жил энэ жишгээр өөрсдийгөө танилцуулсан юм. Сайн туршлага болохоос гадна тухайн хүнтэй хамтарч ажилладаггүй болохоор юу хийгээд суугаад байдгыг нь илүү ойлгодог болсон юм шиг санагдсан.

Эсвэл эхнээс нь нэг хүнээ дуудаад тэр нь дараагийн хүнээ сонгоод явдаг жишиг байвал ч зүгээр юм уу?

Re: Diary of Mademoiselle

Бичсэн: Мя 4-р сарын 10, 2018 12:15 pm
Бичсэн Muujguu
Mademoiselle бичсэн нь:
Мя 4-р сарын 10, 2018 11:43 am
Unread-ын цуврал шиг манайхан өөрсдийнхөө ажлаас танилцуулаад "Би хэрхэн ажилладаг вэ?" гэсэн юм өрнүүлвэл яасын? Яг юу хийдэг эсэхийг нь мэдмээр байгаа маш олон хүн байна.

Манай ажил дээр өнгөрсөн жил энэ жишгээр өөрсдийгөө танилцуулсан юм. Сайн туршлага болохоос гадна тухайн хүнтэй хамтарч ажилладаггүй болохоор юу хийгээд суугаад байдгыг нь илүү ойлгодог болсон юм шиг санагдсан.

Эсвэл эхнээс нь нэг хүнээ дуудаад тэр нь дараагийн хүнээ сонгоод явдаг жишиг байвал ч зүгээр юм уу?
Ажил хэрэг болгоорой гэж хүсье. Маш их дэмжиж байна.