10 хуудасны 11 дахь нь

Re: Red Notes:::!!!

Бичсэн: Мя 4-р сарын 17, 2018 3:25 pm
Бичсэн Chinggis
Нэг ийм юм фэйсээр явсан
МОНГОЛЧУУДЫН НЭГДҮГЭЭРТ ЗАСАХ ЁСТОЙ АЛДАА:

Шоудах- Архидах
Салхинд гарах - Архидах
Амрах - Архидах
Төрсөн өдөр - Архидах
Хонхны баяр - Архидах
Ангийн уулзалт - Архидах
Элдэв төмөр, өргөмжлөлөөр шагнуулах - Архидах
Найз нөхөдтэйгээ уулзах - Архидах
Шинэ гэрт орох - Архидах
Хүүхэдтэй болох - Архидах
Ажилд орох - Архидах
Ажлаас гарах - Архидах
Нутагтаа очих - Архидах
Нэг нэгэнд загнуулах - Архидах
Урамын үг сонсох - Архидах
Найз нөхөд нас барлаа - Архидалт
Шинэ жил, цагаан сар, Эх орончдын баяр, Март, Цэргийн баяр, Наурыз, Монгол хүн сансарт ниссэн өдөр, инээдмийн баяр, ялалтын баяр, Эх үрсийн баяр, наадам, уул овоо тахих, 9 сарын 1, ахмадын баяр, улс тунхагласны ой, Чингис хааны төрсөн өдөр, тусгаар тогтнолын өдөр ..... гэх мэт
Юу бодогдож байна ⁉️⁉️⁉️

Энэ бүхнийг засах их амархан.
Элдэв хэрэггүй баяр наадам, төрсөн өдөр мэтийн шоунд бие биенээ уруу татахаа зогсооё.
Бусдыг дагаж далдагнахаа ч больцгооё. Тэд жаахан муу хэлээ л биз.
Архинаас бүх нийтээрээ ухамсараараа татгалзъя. Тэгэхэд л болох бус уу #Монголчуудаа
Надад харин хүмүүс 2-р засах алдаа буюу буруу ойлголтоо зөв болгох хэрэгтэй юм шиг санагдсан.
Жишээ нь:

Салхинд гарч ганц нэг пийв уунгаа тоглох - Архидах
Паабад ойрд уулзаагүй хүмүүс цуглаад Пийвдэх - Архидах
Орой хоол идэнгээ дарс уух - Архидах
1 Бакал мөстэй виски уунгаа ажил ярих - Архидах
Дотны найзуудаараа нэгнийхээ шинэ байрны найранд очиж алкахол хэрэглэх - Архидах
Ангийн багштай уулзаж өдрийн хоол идэнгээ ямар нэг алкахол хэрэглэх - Архидах
Хөдөө явж танил малчиныд шимийн юм хүртэх - Архидах
Хөлбөмбөг үзэнгээ хэдэн грушиг янзлах - Архидах
Бэрийн гуйлтанд яваанд хэдэн хундага хүртэх - Архидах
Сайн андынхаа хурим дээр 3-н худага татах - Архидах

Гэх мэт бүх шалтгаантай эвэнтүүд архидалт нэртэй болчихдог нь харамсалтай. Уг нь бас жаахан ялгаж салгамаар юм байгаам л да. Гэхдээ дээр шалтгаанууд дээр бусад хүмүүстэй ижил буюу олны жишиг дагуу хүртэх ёстой бөгөөд кино хийх, хэтрүүлж онигоо болох нь тухайн хүний цэвэр характер, даах чадвар, сэтгэлийн янз бүрийн илрэл байж болох талтай юм.

Яг архидах гэдэг чинь бол их тусдаа ойлголт:
1. Ганцаараа гэртээ эсвэл ажил дээрээ хэтрүүлэн цагаан архи уух
2. Танил хүмүүстэйгээ эсвэл зүс танилуудтайгаа ямарч шалтгаангүй тасартлаа ууж ирэх
3. Ерөөсөө л цагаан архи байвал ямарч юманд бэлэн явж уусан
зэрэг олон төрөлтэй байх шиг байгаам. Ер нь ямарч утга учиргүй зүгээр л цаг нөхцөөх, хий өнгөрөөх нэг шалтгаа болгож байвал тэгээд хамаарлтай нтр гээд асуудалд орж байгаа л хэрэг шиг байгаан.

Re: Red Notes:::!!!

Бичсэн: Мя 4-р сарын 17, 2018 3:36 pm
Бичсэн biggy
boldbold бичсэн нь:
Лх 4-р сарын 04, 2018 12:27 am
Chinggis бичсэн нь:
Мя 4-р сарын 03, 2018 4:39 pm
баруун аймаг руу дэмий балай нохойд зориулсан зам бариж, Санаа ч зовмоор юм шиг.
хуцаарай хаха
Гэснээс Болдоо мань энэ жил Өлгий явахдаа Ховдын Булган орж, Булган голоо өгсөж, Бодонч Үенчийн хавцал үзэх л, Байтаг богдыг араас нь харах санаа байгаа.
Зам хэр вэ? Хэлж зөвлөх юм юу байна? танай яг нутаг билүү, эсвэл чи зүгээр тэнд ажиллаж байсан юм уу?

Re: Red Notes:::!!!

Бичсэн: Мя 4-р сарын 17, 2018 3:38 pm
Бичсэн Chinggis
biggy бичсэн нь:
Мя 4-р сарын 17, 2018 3:36 pm
boldbold бичсэн нь:
Лх 4-р сарын 04, 2018 12:27 am
Chinggis бичсэн нь:
Мя 4-р сарын 03, 2018 4:39 pm
баруун аймаг руу дэмий балай нохойд зориулсан зам бариж, Санаа ч зовмоор юм шиг.
хуцаарай хаха
танай яг нутаг билүү, эсвэл чи зүгээр тэнд ажиллаж байсан юм уу?
Youtube ээс л харсан гэдгээ хэлээч Болдоо шарк хаха :P

Re: Red Notes:::!!!

Бичсэн: Мя 4-р сарын 17, 2018 4:25 pm
Бичсэн boldbold
biggy бичсэн нь:
Мя 4-р сарын 17, 2018 3:36 pm
boldbold бичсэн нь:
Лх 4-р сарын 04, 2018 12:27 am
Chinggis бичсэн нь:
Мя 4-р сарын 03, 2018 4:39 pm
баруун аймаг руу дэмий балай нохойд зориулсан зам бариж, Санаа ч зовмоор юм шиг.
хуцаарай хаха
Гэснээс Болдоо мань энэ жил Өлгий явахдаа Ховдын Булган орж, Булган голоо өгсөж, Бодонч Үенчийн хавцал үзэх л, Байтаг богдыг араас нь харах санаа байгаа.
Зам хэр вэ? Хэлж зөвлөх юм юу байна? танай яг нутаг билүү, эсвэл чи зүгээр тэнд ажиллаж байсан юм уу?
Ажиллаж байсан, ээжийн нутаг.. Би ч Байтаг богд очиж үзээгүй ээ.
Ховд ороод буцаад Бодончийн хавцалаар явах юм уу хөгшөөн.. тэгэхээр арай тойрчихгүй юу..
Шууд Дарвиасаа урагшаа эргээд Сутай хайрхан, Хөшөөтийн уурхай сонирхоод Барлагийн хавцалаар яваад Алтай, Үенч сумаар дайрч Булган орвол..
Зураг
Барлагийн хавцал
Зураг
Булган орвол цаашаагаа 45 км яваад хил гарч болно..цаана нь жижиг боомт хот байгаа..
Хилийн боомтын наана нь 3 хүүхэд уул гээд домог бүхий уул байгаа.. хилийн зурваст.. хилчидэд хэлээд зургаа авахуулчихдаг юм..
Зураг
Зураг
Булган сум, Ховдруу намар явбал их гоё, жимс жимсгэнэ элбэгтэй.. 200,300 төгрөгөөр тарвас, тинга зэргийг авчихна..
Байтаг богдруу 70,90 км явж байж хүрнэ..говиор..малчид зуслан гарчихсан тул айл байхгүй.. улиас хар мод багавтар хайрхан байгаа..Холоос бол дүнхийгээд л харагдана..
Байтаг богд
Зураг
Үенч сумаас Булган орох замд Харуул овоо гэж бий..түүхтэй..
Зураг
За тэгээд БӨ явахдаа
1. Булган голоо дагаад БӨлгийгийн шинэ Булган сумаар дайрч Алтай сум орно.. тэгээд л даян байгаа даа..
2. Бодончийн хавцалаар яваад Хар усан нуур үзээд Ховд ороод, цаашаагаа Цамбагарав хайрхан руу жаахан хазайж дайраад БӨлгий эсвэл шууд Алтай сумруу явж болно..
Бодончийн хавцал
Зураг

Re: Red Notes:::!!!

Бичсэн: Мя 4-р сарын 17, 2018 4:33 pm
Бичсэн biggy
boldbold бичсэн нь:
Мя 4-р сарын 17, 2018 4:25 pm

Ажиллаж байсан, ээжийн нутаг.. Би ч Байтаг богд очиж үзээгүй ээ.
Ховд ороод буцаад Бодончийн хавцалаар явах юм уу хөгшөөн.. тэгэхээр арай тойрчихгүй юу..
Шууд Дарвиасаа урагшаа эргээд Сутай хайрхан, Хөшөөтийн уурхай сонирхоод Барлагийн хавцалаар яваад Алтай, Үенч сумаар дайрч Булган орвол..

1. Булган голоо дагаад БӨлгийгийн шинэ Булган сумаар дайрч Алтай сум орно.. тэгээд л даян байгаа даа..
2. Бодончийн хавцалаар яваад Хар усан нуур үзээд Ховд ороод, цаашаагаа Цамбагарав хайрхан руу жаахан хазайж дайраад БӨлгий эсвэл шууд Алтай сумруу явж болно..
Бодончийн хавцал
Говь-Алтайгаас төв замаараа явж байгаан Ховдын Манханаас урагшаа салж Булган орох санаатай байна.
Харин тэндээс хойшоо шууд Баян-Өлгийн Булган ороод тэр чигээрээ хойшлоод Өлгий гэвэл яадаг бол хэхэ. Тэрний оронд буцаж наашлаад төв замаараа явсан нь дээр үү гэж.
Бас Ховдын Булган заавал очиж үзэх байгальтай газар мөн үү? хэхэ

Re: Red Notes:::!!!

Бичсэн: Мя 4-р сарын 17, 2018 4:34 pm
Бичсэн boldbold
Би Хангай газар харахаараа гоё гээд байдгийн, Хангай газрынхан танай уул хад гоё гээд байдгийн хаха.. Булганыг юу гэж хэлмээр юм дээ..

Re: Red Notes:::!!!

Бичсэн: Мя 4-р сарын 17, 2018 4:39 pm
Бичсэн boldbold
Би бол Дарвиас урагш эргээд Сутай хайрханыг хараад Барлагын хавцалаар дайрч Алтай,Үенч, Булган сум ороод буцаад Алтайн сумаар Бодончийн хавцалаар Ховд орсон нь дээр гэх юм.. Манхан сумаар дайраад 3 сэнхэрийн агуу.. Жаргалант хайрхан, Хар усан нуур ороод Ховд аймаг, тэгээд Цамбагарав хайрхан.. холбоо нуур... БӨ-н Алтай сум.. БӨ-н Алтай сумаасаа буцаж Даян ороод дээшээгээ өгсвөл гоё байх.. Том хайрхан, Нуурууд төв замаасаа 5-15 км зайтай л байнаа..

Re: Red Notes:::!!!

Бичсэн: Мя 4-р сарын 17, 2018 4:41 pm
Бичсэн boldbold
Эсвэл Үенчийн хавцалаар Их улаан даваа даваад Мөнххайрхан, Манхан сум руу орж болно..

Re: Red Notes:::!!!

Бичсэн: Лх 4-р сарын 18, 2018 11:06 am
Бичсэн boboZ
Warren Buffet ахын Berkshire Нathaway группын охин компани Shaw Contract гэдэг компанийн Монгол дахь exclusive agent нь боллоо. Аймар процесс байдым байна. Дэлхийд хивс хивсэнцэрийн чанар борлуулалтаараа номер 1 бренд, жилийн борлуулалт 4 тэрбум америк дойлуур.

Шанхай явсан нэг зорилго нь эднийхтэй уулзах байсан. Уулзалт сайн болоод тэрнээс хойш сар гаруй яриа хэлцэл болж юмаа тохирчоод түрүүхэн Америкын төв оффисоос нь манай компанийн background check хийж дууссан танайх албан ёсоор Shaw-ы Монголд төлөөлөх эрхтэй боллоо гэсэн мэдээ сонслоо.

Энэ компанитай яг очиж уулзахаасаа өмнө хивсийг зөвхөн Эрдэнэтээр төсөөлдөг байлаа. Нэг тийм нүсэр, үнэтэй тоос шороо татаад хөвсөрж унаж мууддаг гээд лол. Хивс болон түүний технологи, чанар гэдэг юм нь яг юундаа байдаг гэдгийг үйлдвэр дээр нь орж үзэн процессоор нь тайлбарлуулаад ойлгож авав. Бас энэ компаний нэг онцлог нь зөвхөн материалынхаа чанарт биш бүх бүтээгдэхүүнд дизайны шийдэл нэвт шингээсэн нь харагдсан. Shaw-ын уриа нь Made by Design гэсэн яг тэр үгийг нь эдний каталоги болон шийдлүүдээс шууд харж болохоор байна лээ.

Warren Buffet өөрөө 100 гаруй томоохон компанид хувь эзэмшдэг хамгийн томуудаас нь дурдвал Coca-Cola, American airlines, GEICO, American express, IBM, General Motors, UPS за тэгээд мэдээж Walmart гэх мэт... Энэ компаниудын оффисууд бүгд Shaw-ын хивсийг хэрэглэдэг бөгөөд сүүлийн үеийн технологийн компаниуд мөн оффисын хивсээ эднийхээс авдын байна. Хамгийн том хэрэглэгч нь Google-ын оффис.

Энэ Шанхай дахь үйлдвэр хэдхэн жилийн өмнө байгуулагдсан бөгөөд Америкийн үйлдвэрүүдээсээ ч том хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж машинууд байрлуулсан байна лээ. Гоё зурагнууд байгаа дараа нь тухтай оруулая даа..


Зураг

Зураг

Зураг

Re: Red Notes:::!!!

Бичсэн: Да 5-р сарын 14, 2018 5:09 pm
Бичсэн biggy
Дэлхийгээр аялагчид группээс чирээд ирлээ. Саак харагдаж байна тээ, энэ 2 залуу. Хотын гудамжаар бас ингэж өмсөмөөр санагдав.
Зураг