2 хуудасны 11 дахь нь

Re: Red Notes:::!!!

Бичсэн: Пү 12-р сарын 07, 2017 12:31 pm
Бичсэн boboZ
Сэтгэл минь сайхан юмдаа тээ :D

Re: Red Notes:::!!!

Бичсэн: Да 1-р сарын 08, 2018 2:59 pm
Бичсэн boboZ
За жоохон эморол дууссан бол Бразил бандийн талаар ганц хоёр үгээ хэлье. Хараад байхад өвлийн цонхоор 2 төрлийн тоглогч л Ливерпүүлээс явж байсан юм байна. Эхний төрөл нь хэрэгцээгүй сугууд, дэмий цалин авагчид юмуу, цаашид гараанд гарч тоглох найдваргүй ирээдүйгээ бодсон тоглогчид. Өвлийн наймааны цонхоор багаас явдаг хүмүүсийн 90 % нь. Үлдсэн 10% -д нь усан онгоц живээд эхлэхээр хамгийн түрүүнд орхиж зугтаадаг "харх"-нууд орж байна. "Blonde bitch" (Torres) бол шууд зүгээр хөлөг онгоцоо хаяад өөрийг нь орлуулах ямар ч боломж өгөлгүй эцсийн өдрийн эцсийн минутанд хамгийн дургуй багуудын нэг рүү хаяад явж байсан. Ер нь нэг төрлийн бэлэнчлэх сэтгэлгээ шүү дээ. Хагас улиралд сайн байгаа амжилттай явж байгаа өөр баг руу үсэрч очиж наалдана гэдэг өөрийн хүчээрээ гэхээсээ тэр багийн тэртээ тэргүй мундаг яваа галт тэргэнд шимэгч хорхой шиг наалдаад хэдэн цом авахын төлөө л гэсэн үг. Тийм ч учраас Торресд Ливерпүүлийн фенүүдийн ихэнх нь дургуй. Аргагүй "idol" жинхэнэ шүтээн Ливерпүүлийн төгс номер 9 байсан учраас тэр их хайр үзэн ядалт болоход маш амархан байсан байх.

Коутиньо бол яахав дээ Интерд тоглож чаддагүй, Бразилдаа сураггүй шахуу кареераа эхлүүлж ч чадаагүй жоохон хүүхэд байхад нь бид авсан. Хангалттай хөгжүүлж өдий зэрэгт хүргээд нэр хүндтэй ахлагчын туузыг хүртэл хэд хэд зүүлгэж өгсөн. Тэртээ тэргүй ирэх зун явна гэдгийг бүх талууд хүлээн зөвшөөрөөд тайван байсан байх. Гэтэл хэдхэн сар өөрийг нь өсгөж өндийлгөсөн багтаа туслаад Аваргуудын лиг, ФА кап болон топ 2-4-д орох боломжтой байхад дундаас нь хаяж явна гэдэг бол яаж ч бодсон "харх"-нуудын гаргадаг зан. Торресоос ялгаатай нь яахав баг арай найдвартай гарт байгаа мөн ерөнхий бүрэлдэхүүн ч хамаагүй сайн байна. Гэвч Коу ингээд эхэлсэн ажлаа дуусгалгүй дундаас нь хаяж явч байгаа нь багийн форм, тоглогчдын уур амьсгал, манай трансфер план зэрэгт маш сөрөг нөлөөтэй. Зун бол бид хангалттай бэлдээд тэгээд Кеита ч ирчих байсан учраас асуудал багатай байв. Торресынх шиг үзэн ядаад байгаа ч юм алга, Суарез шиг сайн яваасай гэж хүсэх сэтгэл ч алга. Одоо тэгээд яахав дээ хувь хүнийх нь хувьд хэтэрхий үнэлж явсан тоглогч жирийн нэг харх л байж дээ хэхэ..

"He Who Betrays Will Always Walk Alone"

Зураг

Re: Red Notes:::!!!

Бичсэн: Да 1-р сарын 08, 2018 3:47 pm
Бичсэн boldbold
Энэ гоё зураг шүү хаха

Торрес яг юунаас болж явсан юм, сайн ойлгоогүй л байгаа..
Манайхан бол хаяад явсан гэх, Челсичүүд бэртэлтэй байхад хэргээр зарсан гэх..Боардууд шийдээд явуулсан гэж л ойлгоод байгаа юм.
Өөрөө захиа нтр бичиж илгээ лүү?

Re: Red Notes:::!!!

Бичсэн: Мя 1-р сарын 16, 2018 10:11 am
Бичсэн boboZ


Өнгөрчижээ хөөрхий. Энэ дууг сонсохоор дурсамж сэргээд байдаг юм. Ямар ч цоглог байсан шууд л бодолд оруулдаг дуу. 46хан насандаа явжээ.

Re: Red Notes:::!!!

Бичсэн: Мя 1-р сарын 16, 2018 10:20 am
Бичсэн biggy
boboZ бичсэн нь:
Мя 1-р сарын 16, 2018 10:11 am
Өнгөрчижээ хөөрхий. Энэ дууг сонсохоор дурсамж сэргээд байдаг юм. Ямар ч цоглог байсан шууд л бодолд оруулдаг дуу. 46хан насандаа явжээ.
R.I.P! Мандаж явахад нь олны жишгээр хэдэн дууг нь сонсож явлаа. Би өөрөө их хөнгөн поп талдаа сонсох дуртай хүн. Сүүлийн үед харин ийм баялаг, амьд хөгжим сонсох гоё санагдаад байдаг болсон. Ирэх зун л яг PlayTime явна гэж бодож байгаа.

Re: Red Notes:::!!!

Бичсэн: Мя 1-р сарын 16, 2018 10:24 am
Бичсэн boboZ
biggy бичсэн нь:
Мя 1-р сарын 16, 2018 10:20 am
R.I.P! Мандаж явахад нь олны жишгээр хэдэн дууг нь сонсож явлаа. Би өөрөө их хөнгөн поп талдаа сонсох дуртай хүн. Сүүлийн үед харин ийм баялаг, амьд хөгжим сонсох гоё санагдаад байдаг болсон. Ирэх зун л яг PlayTime явна гэж бодож байгаа.
Зун болохоор playtime болон хөдөө явна гэж худаа ярисаар 10 жил болж байна даа :D

Re: Red Notes:::!!!

Бичсэн: Мя 1-р сарын 16, 2018 10:31 am
Бичсэн biggy
boboZ бичсэн нь:
Мя 1-р сарын 16, 2018 10:24 am
biggy бичсэн нь:
Мя 1-р сарын 16, 2018 10:20 am
Ирэх зун л яг PlayTime явна гэж бодож байгаа.
Зун болохоор playtime болон хөдөө явна гэж худаа ярисаар 10 жил болж байна даа :D
Би ч хөдөө бол явчихаад байгаа, плэйтаймыг өнгөрсөн жилээс эхлэнэ гэж бодсон ч хөдөө яваад зөрчихсөн. Энэ жил гайгүй таарвал очно л гэж бодож байгаа. Гэхдээ тэр мэдэхгүй хамтлагууд бол дэмий юм билээ.
Уржнан монгол шилтгээн дээр хэд хэдэн хамтлагууд гадаад дуунуудыг ковер хийсэн юм. Тэгэхэд A Sound тоглосон, гадаад дуу гэхээсээ өөрсдийнхөө дууг дуулаад бүтэн концерт тавьсан. Үнэндээ л тасархай байсаан, гадаа агаарт, дээшээ од харагдаад л, гэрэл, хөгжим, дуугаралт, дээр нь хэд татсан байсан коньяак дотроос хатгаад хаха.

Re: Red Notes:::!!!

Бичсэн: Мя 1-р сарын 16, 2018 4:19 pm
Бичсэн Redman
Мань мэтэд бол тэр А саунд этр чинь их гоё таараад байдийшд
Дуунууд нь амар, арай зөөлөн..
Хэт цаашлаад ирэхээрээ эвгүй л юм билээ хахаха

Одоо энэ манай Тайхар майхар чинь намайг их загнадаг байсийшд
Би чамд жинкэн ороок сонсгоно гээл, сонсох гэхээр баркум билээ

Re: Red Notes:::!!!

Бичсэн: Мя 1-р сарын 16, 2018 5:00 pm
Бичсэн boboZ
Redman бичсэн нь:
Мя 1-р сарын 16, 2018 4:19 pm
Одоо энэ манай Тайхар майхар чинь намайг их загнадаг байсийшд
Би чамд жинкэн ороок сонсгоно гээл, сонсох гэхээр баркум билээ
Орк хүнд ороок хөгжим таарахгүй угаасаа :p

Re: Red Notes:::!!!

Бичсэн: Пү 1-р сарын 18, 2018 4:44 pm
Бичсэн Redman
Таныг яаж гүйцэхэв