1 хуудасны 11 дахь нь

Red Notes:::!!!

Бичсэн: Да 12-р сарын 04, 2017 11:36 am
Бичсэн boboZ
8-)

Re: Red Notes:::!!!

Бичсэн: Да 12-р сарын 04, 2017 12:20 pm
Бичсэн boboZ
За сайхан улаан буландаа хуучин сэдвийнхээ нэрээр сэдвээ нээлээ. Цаанаа нэг дотно гоё шүү форум. Бичлэгүүд нь он сартайгаа үлдээд л. ФБ гэж юм гарч ирээд хүч нилээн алдуулсан боловч форумын үнэ цэнийг улам ойлгуулах шиг боллоо. ФБ-ээр эхнээсээ дагнасан нөхөд форумын соёлд сурах гэж хөөрхөн юм болох байх. Зүйрлэвэл ФБ бол балиар утаандаа баригдсан түм түжигнэж бум бужигнасан Улаанбаатар. Бүх хүн нь ууртай амбицтай жоохон хэнээтэйдүү хаха. Манай форум бол харин нээх хөөрхөн жижигхэн цэвэрхэн Багануур луугаа хот ажгуу.. :D

Шив шинээр анх удаа форум орж байгаа хүмүүс өмнөх форумын архиваар нэг шагайгаад бичлэгүүдийг уншчихвал уг нь зүгээр байх. Тэгээд одоо бас нэг үе эхэлж байх шиг байна. Зөндөө шинэ залуус болон хөгшид ФБ "мастер"-ууд ийшээ ороод ирэхээр өмнөхөө ч илүү буцалж шинэ шинэ үзэл санаа бичлэгийн хэв маягууд гарна гэдэгт итгэлтэй байна.

За тэгээд сайхан форумдаад байж дээ. :ugeek:

Re: Red Notes:::!!!

Бичсэн: Да 12-р сарын 04, 2017 12:31 pm
Бичсэн Mademoiselle
Анх таны бичсэн бичлэгүүдийг уншиж байхдаа нэг тийм "Монгол ялна" гар байх гэж боддог байсышд. :lol: Бүр нэг тийм, байж ядталаа бачимдаж уурлаж бичээд байгаа нь мэдрэгддэг гэхиймүү. Яг тэрэн шиг Томкинсийн нийтлэлүүд нь "Өөрөө монголоор бичсэн бол ингэж бичих байсан байх" гэж бодмоор ямар ч модон хэллэггүй, гоё орчуулгууд "байдаг байж билээ". Тэгээд одоо амласан ёсоороо Tomkins-ын нийтлэлүүдээс оруулаад, нөгөө уралдаанаа зарлана биз..

Re: Red Notes:::!!!

Бичсэн: Да 12-р сарын 04, 2017 12:37 pm
Бичсэн boboZ
Mademoiselle бичсэн нь:
Да 12-р сарын 04, 2017 12:31 pm
Бүр нэг тийм, байж ядталаа бачимдаж уурлаж бичээд байгаа нь мэдрэгддэг гэхиймүү.
passion гэдэг чинь тэр шүү дээ. Энэ үгний монгол яг гоё орчуулга байхгүй л байгаамдаа.

За тэр яахав халзан хурдан орж ирээсэй. Жинхэнэ дүрэлзүүлдэг хүн чинь манай мэлхий царайт шүү дээ хөөрхий,,

Re: Red Notes:::!!!

Бичсэн: Да 12-р сарын 04, 2017 12:39 pm
Бичсэн Mademoiselle
Форумаас ч их юм уншиж, их ч юм мэдэж авсан даа.. Гоё газар шүү.

Re: Red Notes:::!!!

Бичсэн: Да 12-р сарын 04, 2017 12:46 pm
Бичсэн boboZ
Mademoiselle бичсэн нь:
Да 12-р сарын 04, 2017 12:31 pm
"байдаг байж билээ". Тэгээд одоо амласан ёсоороо Tomkins-ын нийтлэлүүдээс оруулаад, нөгөө уралдаанаа зарлана биз..
Томкинс ч бас анхандаа төлбөргүй зөндөө фрий гоё нийтлэлүүдтэй бүгдийг нь өөрөө бичдэг "байдаг байж билээ". Одоо сайт нь томроод бичдэг хүн нь их болоод бас ямар ч цензургүй шууд оруулаад байж болохооргүй болсон байна лээ. Гэхдээ одоо форум ажиллаад эхэлсэн учраас нэг юм бодно доо.

Re: Red Notes:::!!!

Бичсэн: Мя 12-р сарын 05, 2017 10:43 am
Бичсэн Admiral
Бод бод

Re: Red Notes:::!!!

Бичсэн: Мя 12-р сарын 05, 2017 8:22 pm
Бичсэн otgonbatt
Асуулт форумыг ёстой их уншдаг байж билээ их юм тэндээс сурж мэдэж авсандаа. :o

Re: Red Notes:::!!!

Бичсэн: Лх 12-р сарын 06, 2017 4:30 pm
Бичсэн Redman
boboZ бичсэн нь:
Да 12-р сарын 04, 2017 12:46 pm
Mademoiselle бичсэн нь:
Да 12-р сарын 04, 2017 12:31 pm
"байдаг байж билээ". Тэгээд одоо амласан ёсоороо Tomkins-ын нийтлэлүүдээс оруулаад, нөгөө уралдаанаа зарлана биз..
Томкинс ч бас анхандаа төлбөргүй зөндөө фрий гоё нийтлэлүүдтэй бүгдийг нь өөрөө бичдэг "байдаг байж билээ". Одоо сайт нь томроод бичдэг хүн нь их болоод бас ямар ч цензургүй шууд оруулаад байж болохооргүй болсон байна лээ. Гэхдээ одоо форум ажиллаад эхэлсэн учраас нэг юм бодно доо.
Ингэж худал мултраад хэдэн жил болчив оо хахаха

Re: Red Notes:::!!!

Бичсэн: Пү 12-р сарын 07, 2017 11:57 am
Бичсэн Chinggis
Redman бичсэн нь:
Лх 12-р сарын 06, 2017 4:30 pm
boboZ бичсэн нь:
Да 12-р сарын 04, 2017 12:46 pm
Mademoiselle бичсэн нь:
Да 12-р сарын 04, 2017 12:31 pm
"байдаг байж билээ". Тэгээд одоо амласан ёсоороо Tomkins-ын нийтлэлүүдээс оруулаад, нөгөө уралдаанаа зарлана биз..
Томкинс ч бас анхандаа төлбөргүй зөндөө фрий гоё нийтлэлүүдтэй бүгдийг нь өөрөө бичдэг "байдаг байж билээ". Одоо сайт нь томроод бичдэг хүн нь их болоод бас ямар ч цензургүй шууд оруулаад байж болохооргүй болсон байна лээ. Гэхдээ одоо форум ажиллаад эхэлсэн учраас нэг юм бодно доо.
Ингэж худал мултраад хэдэн жил болчив оо хахаха
Үлээсээр байтал өөрөө ч хөгширлөө :P