Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Юу хүссэнээ л бич дээ..
Хэрэглэгчийн хөрөг
meesh
Хуйлруулан бичигч
Бичлэг: 163
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 8 удаа
Талархагдсан: 82 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн meesh » Да 1-р сарын 07, 4:53

Комфорт бүсдээ аруун хэдэн жил болцорсон хүн байнаа, яасын бол.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 149
Элссэн: Мя 12-р сарын 19, 6:50
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 90 удаа
Талархагдсан: 48 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн boldbold » Да 1-р сарын 07, 5:39

Комфорт бүсдээ буцаад орчихсон хүн байвал яах уу хаха. Мөөжигийн утас ер нь асдаг уу?
YNWA

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 108
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 131 удаа
Талархагдсан: 108 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Да 1-р сарын 07, 8:41

meesh бичсэн нь:
Да 1-р сарын 07, 4:53
Комфорт бүсдээ аруун хэдэн жил болцорсон хүн байнаа, яасын бол.
boldbold бичсэн нь:
Да 1-р сарын 07, 5:39
Комфорт бүсдээ буцаад орчихсон хүн байвал яах уу хаха. Мөөжигийн утас ер нь асдаг уу?
Бүх л сонголт гарт чинь шүү дээ. Бүх хүнийг өөрчлөгд солигд гээгүй. Нэг солиод үзэхэд гэмгүй юм байна шүү л гэсийн. Боогий ч юм юм үзэж яваад төрхөмдөө буцаж байгаа хүндээ хэхэ.
Мээш бол эрдэмтэн хүнд энэ комфорт зон нээх падлийгүй. Гэхдээ бас гадагшаа дотогшоо явж эрдэм шинжилгээгээ үргэлжлүүлээд, эсвэл бизнесийн байгууллага хөрөнгө оруулагчтай шинжилсэн, нээснээ наймаалцаад хамтарч ажиллаж үзэж баривал сонин байна байх даа...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Хуйлруулан бичигч
Бичлэг: 163
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 8 удаа
Талархагдсан: 82 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн meesh » Лх 1-р сарын 09, 9:52

Падлийтай байлгүй дээ, хүн болгонд байна шт. 2015, 16 хүрээлэн татан буугдаад, шинэ хүрээлэн маргаантай, тогтворгүй бөөн юм болоод 2 жил сайхан дамартлаа нэг ёсондоо сайхан назгайрлаа даа ккк. Одоо л нэг ховилдоо буцан орж, комфорт зоноосоо сугармаар болохжын шт.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 335
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 125 удаа
Талархагдсан: 149 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Chinggis » Лх 1-р сарын 09, 12:16

boldbold бичсэн нь:
Да 1-р сарын 07, 5:39
Комфорт бүсдээ буцаад орчихсон хүн байвал яах уу хаха. Мөөжигийн утас ер нь асдаг уу?
Чи харин ч гарч болохгүй юмнаасаа гарч 5 жил төөрсөний эцэст буцаад гэрээ олсон зөв хүн хаха

Muujguu бичсэн нь:
Да 1-р сарын 07, 8:41
meesh бичсэн нь:
Да 1-р сарын 07, 4:53
Комфорт бүсдээ аруун хэдэн жил болцорсон хүн байнаа, яасын бол.
Мээш бол эрдэмтэн хүнд энэ комфорт зон нээх падлийгүй. Гэхдээ бас гадагшаа дотогшоо явж эрдэм шинжилгээгээ үргэлжлүүлээд, эсвэл бизнесийн байгууллага хөрөнгө оруулагчтай шинжилсэн, нээснээ наймаалцаад хамтарч ажиллаж үзэж баривал сонин байна байх даа...
Шинжлэх ухааны салбарт комфорт зон гэдэг чинь бараг хамгийн зөв зүйл юм бишүү. Хэдий чинээ юмандаа улам нарийсч гүн мэдэрч олон жил туршлагажна төдий чинээ амжилттай яваад байна. Монголд гэлтгүй гадаадад ч мөн адил байх. Харин хийж буй ажлаа гурилдаж эхлэхээр тэгээд сонин болоод эхэлдэг байх шүү. Мээш бол академид хэтэрхий их удсан гэхэд хаашаа юм гэхдээ бага зэрэг ажилаа бизнесийн салбар луу жаахан холих боломж ер нь байдаг бол үзэх л хэрэгтэй байх.

Muujguu бичсэн нь:
Да 1-р сарын 07, 8:41
Бүх хүнийг өөрчлөгд солигд гээгүй. Нэг солиод үзэхэд гэмгүй юм байна шүү л гэсийн.
Солиод солиод байрандаа ирээд байдаг бас нэг сонин юм байдаг нь тухайн хүний дур сонирхол бас байх шиг байгаам. Би бол анх оюутан байхдаа вэбсайт гэж их дурласан. Тэрнээс хойш ерөөсөө огт хаясангүй л яваад ирж. Гэхдээ сүүлийн 5 жил бол үндсэн ажлаасаа гаргачихсан мөртөө хаяхгүй л яваад байгаам. Аягүй бол 50 хүрчихээд бас хийгээд л сууж байж мэдэх байх. монгол гэр, модон эдлэл, програм хангамж, төсөл судалгаа, худалдаа нтр гээд бүгдээр нь ёстой оролдож байх шиг. Хамгийн супер юмаа арай л олоогүй тойроод яваад байх шиг байгаам. :D
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Badka
Бичлэг: 11
Элссэн: Ня 12-р сарын 03, 12:43
Талархсан: 1 удаа
Талархагдсан: 9 удаа

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Badka » Лх 1-р сарын 09, 10:54

Энэ ёстой гоё булан байна. Би чинь гэртээ хүүхдээ өсгөөд өдий 4 жил болчихжээ. Гэртээ байсаар байгаад гадуур хүмүүсийн бодол ямар болж яаж хөгжиж өөрчлөгдөж байгааг олж мэдэхгүй л байлаа. Сүүлийн жилүүдэд ФБ гэдэг зүйлээс зөвхөн багийнхаа группд юм бичиж бусдаар бол ер нь хаясан. Харин Твиттерт дурлаад байгаа. Хүүхдүүдээ гар утаснаас хол байлгахын тулд өөрөө ч гэсэн нүдэн дээр нь утаснаас татгалзаж хуучны нокиа барьдаг болсон. Гэрийнхэн унтсаны дараа нь онлайнд шуугиулж өгнө шүү дээ. Харин өнөөдөр гэнэт надад лэптоп олдож улаан булангаар шагайх завшаан гарлаа. Олон сайхан нийтлэл, санаа оноо, шүүмжлэл гарчээ.
Гэртээ удаан суухаар нийгмээс холддог юм байна. Гадуур гарч хүмүүстэй уулзах нь багассан учраас нийгэмд болж байгаа зүйлсийг өөрийнхөөрөө шүүмжилж магтаж буруутгадаг болчихдог юм байна.
Миний өөрийн ганц сайн чанар нь хүнд гай болохгүй юмсан, ойгож туслах юмсан гэсэн бодол. Түүнийгээ ч үр хүүхдүүдээ өсгөхөд ашиглаж өдөр хүүхдүүдээ хажуунаас нь чимээгүй ажиглаж юу сурч, ямар зан араншинтай болж байгааг нь хараад цаашид юун дээр нь туслах, ямар үед нь эрхлүүлэх, шийтгэхээ мэддэг болсон.

Ийм урт зүйл бичээгүй үнэхээр уджээ. Ажил хийгээгүй удчихсан болхоор энд тэнд ажлын анкет явуулсан ч гэсэн би энэ ажлыг нь хийж чадахгүй хүмүүсийн урмыг хугалчих вий дээ гэж их эмээдэг болсон. Жоохон өөртөө итгэлгүй болдог юм шиг. Гэхдээ магадгүй зөвхөн би л тэгсэн байх.
Practice makes perfect!!!

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 1 ба 0 зочин