Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Юу хүссэнээ л бич дээ..
Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 271
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 93 удаа
Талархагдсан: 124 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Chinggis » Да 5-р сарын 07, 3:48

Энд тэр 1,5 сая ийн хэсэг бусаг нь байж байгаа шд хаха
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Tungaa
Эхлэн сурагч
Бичлэг: 57
Элссэн: Да 12-р сарын 04, 12:02
Талархсан: 72 удаа
Талархагдсан: 52 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Tungaa » Пү 5-р сарын 10, 2:33

Би чамайг ойлгож бас ойлгохгүй байна.

Бид нар нэг нэгэндээ "Би чамайг ойлгож байна" гэж их хэлдэг тэ?

Аанхан мань чинь чамайг ойлгож байна. Үнэхээр сайн ойлгож байна. Ойлгохын дээдээр ойлгож байна. Яагаад тэгснийг чинь ч ойлгож байна. Би чамайг ойлгохгүй бол өөр хэн ойлгох вэ дээ. Зөв зөв би чиний оронд байсан бол яг тэгэх байсан... гэх мэт

Үнэндээ хэн ч хэнийг ч бүрэн ойлгодоггүй бөгөөд тэгэх боломж ч байхгүй юм. Мөн хэн ч хэний ч оронд байж чадахгүй тул өөр хүний сэтгэл зүйн хэв шинжид суурилсан шийдвэр гаргах арга барилыг өөр дээрээ төсөөлж чадахгүй юм.

Бас ойлгож байна гэдгээс ч илүүтэй олон хэлэгддэг "ойлгохгүй байна" гэдэг үг байна. Би чамайг ерөөсөө ойлгохгүй байна! Наадахыг чинь юу гэж ойлгох уу? Ёоо энэ тэнэг хүмүүсийг ер ойлгохгүй юм. Жаахан ойлгомжтой яриач гэх зэрэг хаха.

Ойлгохгүй байна гэж хэлэх нь ойлгож байна гэдгээсээ илүү шударга боловч маш ухамсаргүй үг юм байна л даа. Учир нь бид бусдыг ойлгохыг хичээхгүй бол өөрийгөө ч ойлгохыг хичээхгүй гэдгийг шинжлэх ухаан, шашин, харь гараг судлал, Наполеон судлал, Бат Хаан судлал, Арго багш, Кендрик Ламар, Сторми Даниелс, Ким Жон Ун гээд л бүгд дуу нэгтэй хэлж байна лээ. 😝

Бүх л сэтгэл судлалын салбарын үндэс суурь нь, басхүү нийгмийн харилцааны үндсэн функц нь энэ болж таарахаар юм шиг. Хүнийг ойлгохыг хичээх!

Ойлгохгүй мөртлөө ойлгохыг хичээх гэдэг л бидэнд өгөгдсөн том даалгавар юм шиг. Нэг дуунд ''Унтраахгүй юмсан хүн төрөлхтөнд үлдээсэн атга очийг" гэж гардагчлан тэр атга оч нь өөрийгөө болон бусдыг ойлгон, хүлээн зөвшөөрөх сэтгэлийн оч л юм уу даа аая. За эргэцүүлэл бичиж эморох ч яахав.

Саяхан үзсэн нэг киноны тухай л хальт ярьксын уул нь. Цаад сэжимээрээ ойлгох гэдэг үг рүү ойртоод байгаа учраас оршил хийчихлээ хаха. Энэ киноноос ургасан бодлууд нэг иймэрхүү юм болон буух нь.

The Alienist

19 дүгээр зууны сүүл үеийн Нью-Йорк хот. Хотыг удирдах чинээлэг гэр бүлүүд. Тэдэнд үйлчилдэг хууль хүчний байгууллагууд. Бюрократ тогтолцоотой, шавар шавхай, ихэмсэг дээдэс холилдсон нийгэм.

1896 онд Теодор Рузвельт Хотын Цагдаагийн Газрын Комиссараар томилогдон ирээд байх үед хотод аймшигт аллага гарна. Өсвөр насны хүүг хөнөөгөөд, нүдийг нь ухаж, зүрхийг нь сугалаад бла бла. Рузьвелт ятгалгад автсан цагдаа нартаа төдийлөн итгэхгүй агаад гэмт хэргийн сэтгэл зүйч, хэргийн шинжээч нараас бүрдсэн өөр нэгэн багийг алуурчныг олуулахаар хувийн зүгээс давхар томилдог.

Энэ баг маань хэрэгтний хэрэг үйлдсэн арга барил, утга учрыг судлах явцдаа хэрэгтний зан төлөв, нас хүйс, сэдэл санааг нь зураглан батжуулж, аллагаас аллагад туршлагажин явсаар эцэст нь олдог юм.

Киноны гол дүр болох гэмт хэргийн сэтгэл зүй, доктор Крайзлер алуурчныхаа хэн болох, яагаад хүүхэд хөнөөдгийг ойлгож мэдэх гэж үсээ үгтээж суухдаа өөртэйгээ ингэж ярьж байдаг. "Би чамайг ойлгож чадахгүй байна. Би зөвхөн чиний оронд байж байж л чамайг ойлгох юм байна. Би хүн алж байж л энэ ямар байдгийг мэдэрнэ. Чиний амссан бүхнийг амсаж байж чамайг хэн гэдгийг танина. Би тэрнээс өөрөөр чамайг хаанаас хайхаа мэдэхгүй байна."

Энэ хүн өөрийн судлагдахуунаа таньж мэдэх гэж гүэ мөн их шаналж байгаан чааваас. "Энэ алуурчныг хүйтэн цустан, яргачин, хүн биш зэргээр тодорхойлох нь огт үнэмшилгүй юм. Энэ хүн хэзээ нэгтээ гэнэн хонгор хүүхэд байсан нь гарцаагүй. Харин тэр хүүхдэд юу тохиолдсныг л би мэдмээр байна." гэж хэлдэг Крайзлер эмч нөхцөл нь бүрдвэл хэн ч харгис авирлах бүрэн чадамжтай гэж үздэг.

Угаас хүн тэнгэрлэгийн дээд архангел биш. Хүчирхэгийн дээд Зевс бурхан ч биш. Оюун сэтгэл нь өвдөж шархалбал тэр нь зан төлөвт нөлөөлж, зан төлөв нь үйлдэлд нь илэрч зуршил болж, зуршил нь уг хүний бүрэн амьдралын хэв шинжийг агуулснаар хамгийн эхний тэр өвдөлт хойшдын амьдралыг шийдэж орхидог. Тэр л хэврэг сэтгэл зүрх, тархи оюун чинь хүнийх. Хүн л дандаа шархаа даадаггүй амьтны дүрийг бүтээдэг.

Крайзлер эмч алуурчинд нөлөөлсөн байж болох хүчин зүйлүүдийг судалж байхдаа давхар өөрийн сэтгэлийн гүнд нуугдан байгаа явдлыг бага багаар уудлан сэргээж, өөрөө өөрийгөө ч, эргэн тойрны хүмүүсээ ч ойлгохыг оролдон, яагаад гэсэн асуултын уг үндсийг сугалан онгичиж байдаг.

Мэдээж кино тул зөвхөн хэргийн хөөцөлдөөн биш давхар давхар өгүүлэмж бүхий лайн олон байгаа. Тэдний нэг нь Крайзлер эмчийн өөрийн эцэг нь хүүгээ их хатуу гараар хүмүүжүүлсэн ба нэг удаагийн явдлаас болж хүүгээ насан туршид нь бэртээж орхидог. Энэ зөвхөн биеийнх байсангүй, сэтгэл санааны гэмтэл цуг улджээ. Олон жил энэ тухай бодохоос, ярихаас цааргалж зүрхшээж, нуун далдалж ирсэн эмч маань алуурчны үнэн төрхийг хайхын хажуугаар өөрийн үнэн төрхөө олж харж, зугтах тусам улам хүчтэй ороогдож байдаг бүхэнтэй нүүр тулж, аав нь яагаад ийм байдалд хүргэсэн тухай бодож гашилж, эцэст нь бодит байдлыг хүлээн зөвшөөрч сэтгэлээ чөлөөлж буйг үзүүлжээ.

Үндсэн үйл явдал тайлагдаж эцэст нь алуурчныг олоход:

Эх нь хүүгээ багаас нь үгийн муугаар хэлж гоочлон, хүүхдүүддээ ялгаатай хандаж, харгис авирлаж, анхаарал үл хандуулж өсгөсөн бөгөөд, гэр бүлдээ хайрлагдаж чадахгүй ад үзэгдэж байсан хүү нь хөндлөнгийн нэгэн эртэй нөхөрлөн, амьдралдаа анх удаа өөрийг нь байгаагаар нь хайрлаж, дэмжих хүн таарсанд баярлаж, бүх итгэлээ өгсөн авч харамсалтай нь тэр эр хүүг хүчирхийлж орхисноор энэ хүн өсч том болоод алуурчин болчихжээ.

Учир явдал нэг тийш болоход эмчид Мангасыг дарлаа хэмээн бүгд баяр хүргэх үед эмч:

" Мангасыг устгахаар эрэлд гарсан авч бид нэгэн шархалсан зүрхтэй хүүг л оллоо." гэж гунигтай хэлнэ. Дараа нь олон жил уулзаагуй эцэг дээрээ очиж, "Та өөрийн зөв гэж итгэсэн арга замаар, өөрийн мэдэрч ойлгосон туршлагаар, сайн гэж бодсон бүхнээ миний төлөө хийснийг би ойлгосон." гэж хэлээд явдаг.

Ер нь бидний хэн болох үндсэн өгөгдөл нь хоосон цаас байдаг биш уу? Амьдралд тохиосон явдлууд, гэр бүл, хайр сэтгэл, боловсрол хүмүүжил зэрэг нь тэрхүү цаасан дээр бичигдэн бичигдсээр нэг характерыг бүтээж.

Хүн өөрөө өөрийгөө бүтээдэг гэж өөдрөг үзэх үү, зарим экзистенциалистуудын бичдэгчлэн хүн бол амьдрал руу маш золгүйгээр шидэгдэн орхигдсон оршихуй гэж үзэх үү, хүний бодол сэтгэлийн зориг л мэднэ байх. Ямартай ч хүний характерыг шүүн хэлэлцэх, хар цагаанаар ялгах нь утга учиргүй болж байна. Зөвхөн энэ хүнийг хүүхэд байхад хайрласан уу, хүмүүжүүлсэн үү, зааж сургасан уу гэдэг асуулт л үлдэх юм. Хайрлахдаа ямар хайраар хайрлаж вэ? Аминчхан хайраар хайрлаад аминч хүн болгож уу? Зарчимгүй хайраар хайрлаад задгай хүн болгож уу? Дутааж гацаагаад сувдаг хүн болгож уу? Эрхлүүлж энхрийлээд талархах сэтгэлгүй хүн болгож уу? гэж асуувал энэ бүхэн зөвхөн томчуудын хариуцлага болж таарна. Мөн тэр томчууд ч бас хүүхэд байсныг санах ёстой ч юм шиг.

Хүн өөрийн дур зоргоор л бүгдийг хийдэггүй байх нь. Ингэхээр хэн нэгэнд ногдсон бүхнийг эдэлж амсаж үзэхгүй тэр хүнийг ойлгоно гэдэг боломжгүй юм.

Миний таньдаг нэг Монгол эмэгтэй Америк нөхөртэй, амьдрал нь тогтсон айл байдаг. Гэхдээ хүүхэдгүй. Нөхөр нь нүдний хараа муутай, удамшлын өвчин гэнэ. Тэгээд хүүхэдтэй болвол хүүхдэд нь удамших тул эцэг эх болохгүй гэж үзсэн юм. Анх сонсоод би гайхаж байлаа. Хүүхдэд дургүй юм болов уу. Хариуцлага үүрэх хүсэлгүй юм болов уу. Хүний амьд явсны утга учир үр удмаа л үлдээх байлтай гээд шүүмжлэн боддог байв хэдэн жилийн өмнө. Гэтэл үнэндээ би тийм их хараа муутай байж үзээгүй, хараа маш муутай хүн ямар бэрхшээлтэй тулгардгийг огт мэдэхгүй юм. Юу үзэж туулсан болоод хүн тийм шийдвэр гаргаж буйг огт гадарлахгүйд учир байгаан. Ер нь ч тэгээд хүн ер нь яасан ч байсан яахавдээ. Хүүхэд төрүүлээд жаргалтай байлгаж чадкугээ мэдэж байвал харин ч маш хүнлэг ухаалаг үйлдэл биз дээ гэж бас сүүлд нь бодсон гэжүгаа.

Ойлгож чадку шүүмжлээд яахав. Харин ойлгохыг хичээж, бүх зүйлийн үндэс суурь нь хаанаа байгааг нь олж харсан бол өөрт нь зааж харуулж байх хэрэгтэй. Миний нэг найз хааяаа палхийтэл гачин гачин юм хэлээд уур хүргээд байдаг. Тэгээд дараа нь бодоход үнэн л байдын.

Бас нэг инээдмийн ТВ шоу үздэг юм аа би. "Солиотой Экс Найз Охин" гээд.

Ребекка Банч багад нь эцэг эх нь салсан, өсвөр насандаа анхны найз хөвгүүндээ хаягдсан, ээж нь шаардлага өндөртэй. 30 хүрсэн, өндөр боловсролтой, сайн ажилтай. Гэхдээ хувийн амьдрал нь багадаа хаягдаж, гологдож байсан траума-аас үүдэн аз жаргалгүй, өөрийнхөө тухай ул суурьтай эргэцүүлэх чадваргүй. Бусдад таалагдах гэж өөр лаг хүний дүр үзүүлэн, ямар ч үнээр хамаагүй анхаарлын төд байх гэж хичээдэг, тэр нь заримдаа жаахан амиа хичээсэн зан гэмээр нэг тиймэрхүү.

Тэгж чадан ядан хиймэл багтай явсаар 2 залуутай учирна. Нэг нь Ребекка Банчийн жинхэнэ төрхөнд дурласан. Нөгөө нь хуурамч төрхөнд нь автсан. Гэвч хоёулаа л түүнийг хаяна. Учир нь мань эр янз бүрийн дүрд тоглосон хэвээр бүгдийг залхаасаар л. Санасандаа хүрэх гэж бүх л вариантаар туршиж үзэх боловч жинхэнэ аз жаргал огт байсангүй. Харин хувийн сэтгэл зүйч болон найз нь түүнд хамгийн үнэт зөвлөгөөг өгнө. "Өөрийгөө эхлээд тань. Комплексуудаа хүлээн зөвшөөр. Дараа нь хайрла. Тэгэхгүйгээр чиний амьдралд хэн ч юу ч тогтохгүй." гэж. Зөвлөгөөг дагаж эхлэх үест юмс эмх цэгцэндээ орж эхлэнэ.

Ээж нь охиндоо урмын үг хэлж байгаагүй учир ээждээ таалагдах гэж, магтуулах гэж бүх зүйлийг хийдэг ба тэр нь зуршил болсон.

Аав нь найзуудынх нь нүдэн дээр хаяад явснаас болж найз нөхөдтэй болохоос айдаг. Сул эмзэг байдлаараа бусдад шоолуулахаас үхтлээ айдаг учир күүл болж харагдахын тулд яахаас ч буцахгуй.

Найз залуу нь хаяснаас хойш тэрийг л зөвхөн бодож, хаягдсантайгаа эвлэрч чадахгүй явсаар дараа нь тэр залуугаа олж очин найз бүсгүйгээс нь салган авч байгаа гэх мэт явдал гарна.

Энэ мэт янз бурийн зүйлс нийлээд аль ч нийгэмд түгээмэл байдаг ааш араншин бүхий нэг эмэгтэйг бүтээж. Зарим араншингаас нь өөртэйгээ төстэй зүйлс олж харах ч шиг. Бид нар амьдрал дээр тийм хүмүүсийг хиймэл дүр эсгэх дуртай, худалч, жинхэнэ найз нөхөдгүй, худлаа баярхуу, материаллаг шуналтай, атаархуу гээд муугаар ярьж л байдаг. Гэтэл тэр хүнд мөнгөтэй, сайхан хувцастай, нэр нөлөөтэй байж байж л дутуугаа нөхөж, жаргалтай байдаг гэсэн ойлголт хаанаас ч юм төржээ. Эсвэл тэр л хүүхэнтэй суувал хүсэл нь гүйцчих мэт. Заримдаа өөрөөс нь илүү амжилттай хүмүүс л өөрийнх нь гол дайсан юм шиг. Зарим хүн уур уцаараа барьж чадахгүй шууд хүч хэрэглэвэл асуудал шийдэгдэнэ гэж үздэг гэхчлэн. Энэ бүхний ард тэр хүнийг тийм болгосон урьдал хүчин зүйлүүд л нуугдаж байдаг гэж инээдтэй дүгнэлт гаргаад дэвэн дэлхийн юм хамж шимсэн, өөрөө ч дээш нь гүйлгэж уншихаас залхсан бичлэгээ дуусгая даа хаха.

So чи хэн ч байсан би чамайг ойлгож бас ойлгохгүй байна. Чи намайг ойлгож бас ойлгохгүй байна уу этр. Болсон болоогүй юм бодож эргэцүүлж суутал цаг нилээн явжээ.

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 227
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 220 удаа
Талархагдсан: 104 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн biggy » Пү 5-р сарын 10, 5:27

Яг юу гэснийг чинь ойлгохгүй байна нтр :idea:
It's not just a club, it's way of life!

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 99
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 120 удаа
Талархагдсан: 89 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Лх 5-р сарын 16, 6:39

Мөрөөдөл...

Дуусашгүй, дундрашгүй шдэ хаха. Хүний нас, хүйс, гарал үүсэл, ам бүл, албан тушаалаас үл хамаараад АЯЛАХ хүсэл хүн бүрт байдаг байх. Үүний дагуу би ч бас их мөрөөдөлтэй, дуртай ч.

Цаг хугацаа өнгөрөх тусам мөрөөдөл биелэх магадлал буурсаар, цаг хугацааг эргүүлэх боломжгүй учир харуусаад, хувь заяатайгаа эвлэрээд үлдэх нөхцөл рүү шахагддаг. Гэвч үүнийг би өөрөө хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй буюу миний боломжийг хааж, хязгаарлаж, цаг хугацааг хумсалсан нөхдийг хэзээч хүлээн зөвшөөрч чадахгүй.

Мөрөөдлөө биежүүлэхийн тулд хүмүүс хөдөлмөрлөдөг, эрсдэлтэй алхам хийдэг, зориг гаргадаг. Энэ дундаас би хөдөлмөрлөхийг сонгосон. Мэргэшиж, үнэ цэнэтэй мэргэжилтэн болохыг эрмэлзсэн. Цаг хугацаа ч их зарсан...
Гэвч үнэ цэнэтэй болсон үнэ цэнэтэй мэдлэг, бүтээгдэхүүнийг үнэлж авах, эргэлдүүлэх зах зээл нь томроогүй бүр жижгэрэх хандлагатай болсон байдаг. Амьд хүн аргатай учир илүү том харж, том зах зээлийг зорих нь тодорхой. Сүүлийн үеийн залуусын үзэл бодол, хандлагаас ч харагдаж байгаа байх бие нь Монголд болохоос сэтгэл нь аль ч талаараа гадаадад/дэлхийн зах зээл дээр явдаг болсон.

Хэрвээ хэн нэгэн бусниулаагүй бол өдийд миний аялсан, үзсэн газрын тоо илүү олон байж, мэдэрсэн мэдрэмж илүү баяжиж, ажиллах эрч хүч илүү сэргэж, хорвоог харах өнцөг илүү өргөжих байлаа... Энэ боломжийг минь боомилсон том суртал ухуулга, хорлон сүйтгэх ажиллагаанаас хойш 10 жил өнгөрчээ... Цаашдаа ч олон жил заваарах янзтай.

Найз нөхөдтэйгээ уулзаад, тохиролцоод халаасаа тэмтэрч гаслалгүй сайхан аялцгаадаг бол ямар сайхан. Гадна дотны найз нөхдөө дуудаад нутагтаа саагих боломжийн нислэг, тээврийн өртөгтэй, найрсаг залуустай бол ямар сайхан...



Гүэ яахав миний бие өнөөдөр алзахгүй амьдраад болж л байна. Байгууллага хамт олноороо гадны туршлага Монголдоо нутагшуулаад болж л байна. Гэвч дээр хэлж байсанчлан зарим нэг ЭРСДЭЛТЭЙ АЛХАМ ХИЙСЭН, ЗОРИГ ГАРГАСАН нөхдийн хандлага, хөдөлмөрлөх замыг сонгосон над мэтийн нөхдийг доожоогүй, ункиагүй, ажиллагаагүй мэтээр дүгнэж, сурталдаж дургүй хүргэхийн зэрэгцээ аархах үзэгдлийг хараад дотор муухайрах юмаа.

Товчхондоо томоохон албан тушаал/нэр хүнд/карьер хөөлгүй зарчимтай, бүтээлч ажиллах анги хэлмэгдээд хайран сайхан амьдралынхаа 10 жилийг жонхууруулаад дуусгаж байгаад харамсдаг л гэсэн санаа. Тэд аль ч цаг үед эзэмшсэн мэдлэг, мэргэшсэн мэргэжлээрээ хоолоо олоод, гэр бүлээ тэтгээд явчихаж дөнгөнө, тиймдээ элдэв асуудалд хурцаар хариу үйлдэл үзүүлж оролцдоггүй нь айсандаа биш гэдэгт итгэдэг.

Мөрөөдөл минь бүдгэрсээр л гэхдээ хүн сэтгэлийн амьтан гэдэг шиг 40, 50 гарсан ч үзэхдээ л үзэх болно, амт нь илүү шорвог л байна байх гэм нь...

Ялсан царайтай Монголд, ялсан Оросын ялгуусан Ерөнхийлөгч ирж, нүүрсийг минь үнэгүйдүүлж, олсон орлогоороо туслалцаа, хамтын ажиллагаа гэсэн хуурамч дүрээрээ хэд хоног саагих нь дээ. Орос-Монголын бизнесийн өдрүүд ч гэнэ үү лол.

Төр мэдэх сайд гадна суунам
Өчүүхэн хүнээр төр мэдүүлнэм
Хуягийн морио айл зуур унанам
Үрээ морио зэр зэвлэнэм
Босуул хүнээр төр мэдүүлнэм
Борвит архиар жаргал хийнэм...
Буургүй тэмээ
Бухгүй үхэр мэт байнам ("Асрагч нэртийн түүх"-ээс 48-р талд) арай л поп пост болчихлоо гэхдээ ийм бодол эргэцүүлэлтэй л байгаа хойно бичээд архивлачихая.

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 99
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 120 удаа
Талархагдсан: 89 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Пү 5-р сарын 17, 9:00

Өөдрөг ирээдүй...

5-р ангийн жаалууд үе тэнгийнхэн болон эцэг эх, багш сургагч нартаа өөр өөрсдийн сэдвээр лекц сургалт орно хэхэ. Очиж үзэхийг тэсэн ядан хүлээж байна даа. Positive mind гэсэн төслийг манай салбарын залуус 2014 оноос хойш тасралтгүй, уйгагүй зохион байгуулсаар байгаа юм.
Сүүлийн жилүүдэд бага, дунд сургууль болон их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт тусгахаар ажиллаж байгаа. Мэдрэмжтэй залуу удирдлагатай Шинэ Монгол сургуулийн удирдлага, сургалтын зөвлөлийн багийнхан дэмжиж хамтран ажиллаж байгаа нь сайшаалтай.
5-р ангийн бүх сурагчдад хэд хэдэн удаагийн Эерэг сэтгэлгээ, эерэг байх, эерэг хандлага зонхилсон сэдвүүдээр сургалтууд зохион байгуулсан ба энэ хичээлийн жилийн хаалт болгож сурагчид өөрсдөө тайлан тоглолт хийж байгаа нь энэ (Y)
Шинэ Монгол сургуульд хүүхэд нь сурдаг эсвэл дүү нь сурдаг эсвэл хамаатан садан, найз нөхдийнх нь хүүхэд сурдаг бол нэг зав гаргаад сонирхоод үзээрэй хөөрхөн шүү.

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 99
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 120 удаа
Талархагдсан: 89 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Пү 5-р сарын 17, 4:19

Болж байна шт,

Намайг /чамайг эх оронч иргэн гэж байна шүү, тэгмээрдээ. Орйд и-баримт ороогүй, уншуулахаа ч байсөөн, төвлөрсөн дансруу явдаг болсон хаха.
Сая нэг хэдэн бохь, усны баримт оруулчих санаатай ортол ингэж байхын, бас гоё л санагдлаа.
Tax.JPG
Tax.JPG (77.31 KiB) 285 удаа харагдсан
Дээрх дүнгээс тооцооллоод өнгөрсөн жилийн цалингийн дундажийг маань бодох боломжтой байх нь.

И-баримт системийг нэвтрүүлсэн газар, баг хамт олныг бас идсэн уусан, шамшигдуулсан, луйвардсан гээл дайраад байсан, сураг сонсохнээ нэгийг нь хорьсон сурагтай... Яагаад ийм хөгийн юм бэ идда.
Татварын мэдээллийн сангууд хооронд ийнхүү хоршиж ажиллана гэдэг цаашдаа олон чиргэдэл, бухимдалыг арилгана шүү. Цаашлаад ЭМД, НД (энэ удаагийн сангийн сайд болон ЗГ бүрэлдэхүүн амжилттай ажиллаж НД санг тусад нь бие даасан болгосон гэсэн. Эрдэнэ вангийн мөнгө угаадаг нэгж болсон байсын...), бусад даатгал, торгуулийг базаад тавьчихсан байхад төд удалгүй АСУУДАЛТАЙ амьдардаг нөхөд хөдлөх газаргүй болох ёстой доо. Банк санхүүгийн үйлчилгээ, төрийн үйлчилгээ авахад уг сангаас мэдээлэл шүүгээд л асуудал шийдэгддэг болох ёстой.

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 271
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 93 удаа
Талархагдсан: 124 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Chinggis » Ба 5-р сарын 18, 11:54

Tungaa бичсэн нь:
Пү 5-р сарын 10, 2:33
Би чамайг ойлгож бас ойлгохгүй байна.
Хүмүүсийн бичсэн болгоныг ойлгох гээд л чармайгаад, сэтгэлээсээ хандаал явдаг. Уг нь ойлгохгүй байна гээд хаячих, аан ойлгосон ойлгосон хөгшөөн гээд өнгөрүүлчих 2 их амархан хэдий ч дараа нь өөрөө өөрийгөө хуураад хүнээ таниж чаддаггүй юм байгаан. Хүн болгоныг таних албагүй ч танихыг хүссэн хүндээ тодорхой юмаа зориулах л хэрэгтэй.

Зарим хүмүүс ерөөсөө бусад хүмүүс намайг ойлгохгүй байна гэж их яридаг. Бусад хүмүүс миний амьдралд л дандаа саад болж нөлөөлсөн тэд ингээгүй бол би тэгээд явах байсан гээд л. Тэгвэл яг эсрэгээр нь чи яг өөрийнхөө төлөө юу хийчив гэхээр л байдаггүй юм л да. Бусдын төлөө бүр ч байхгүй. Ер нь бол хүнд урам зориг, сайхан үг хэлчихдэг, чадхаараа бас зөвлөчих гэж үздэг хүнтэй нөхөрлөх танил байх л хүнд хэрэгтэй юм бщшиг байгаан. Тийм хүмүүс нь нийгмийн ямар ч анги байх нь хамаагүй хүндээ бол хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгээд олон жил /хоорондоо уулзалддагүй ч гэсэн/ болсон ч нэг сайхан таархаараа нэг мишээл дүүрэн тодордог хүмүүс л жинхэнэ чимээгүй андууд байдаг гэж боддог.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 99
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 120 удаа
Талархагдсан: 89 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Да 5-р сарын 21, 9:22

Мэдээлэл...

Монголын эдийн засгийн чуулга уулзалт сонсонгоо ажлуудаа амжуулая даа. Манайхан тэгээд сайхан ярьдаг, сайхан ярилцдаг, сайхан санал нийлдэг гэвч эцэстээ хийдэг дээрээ гацдаг, хийдэг дээрээ маргадаг, хийдэг дээрээ зөрдөг, хийдэг дээрээ новширдог.
Ихэнхдээ ярьсандаа хийе гээд хийчихдэг нөхдүүд нь хохь болоод үлддэг. Үр дүнд нь Монголын эдийн засаг гэж хөрөөний шүд шиг л юм байдаг. Эдийн засгийнхаа хандлага төлөвийг зураад харая гэхээр юу ч харагдахгүй, таамаглал дэвшүүлэе гэхээр таамаглаж болдоггүй. Учир нь жижиг зах зээл дээр төрийн том нөлөө байдаг учир төрд шургалсан хэн нэгэн этгээд шууд нөлөөлөхүйц нөхцөл байдалтай байдаг, үүнийг л болиулах хэрэгтэй байгаа юмдаа.

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 271
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 93 удаа
Талархагдсан: 124 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Chinggis » Мя 5-р сарын 22, 2:08

Muujguu бичсэн нь:
Да 5-р сарын 21, 9:22
Манайхан тэгээд сайхан ярьдаг, сайхан ярилцдаг, сайхан санал нийлдэг гэвч эцэстээ хийдэг дээрээ гацдаг, хийдэг дээрээ маргадаг, хийдэг дээрээ зөрдөг, хийдэг дээрээ новширдог.
Ихэнхдээ ярьсандаа хийе гээд хийчихдэг нөхдүүд нь хохь болоод үлддэг.
Тэнэг хүн бусдын тоог тохуу болж байгаагаа ойлгодоггүй шүү дэ. гоё үг хэллээ

Баахан нөхөд Баттулгаас эхлээд Тэбэ Хүкү Зандаа нтр гээд баахан нөхөд л хүнээ хөгжүүлэе, шинэ ирээдүйгээ харая л гэнэ. гэтэл энэ яриад байгаа хүмүүс нь бүгдээрээ Муужгуугын хэлсэн тэр гайг таридаг нөхдүүд шүү дээ. Энэ хэдийгээ дээрээ залчихаад Энхсайхан Сайханбилэг Баярцогт Амаржаргал нараа жийчихээд Магнай шилэн Цогоо нараа дагаж хэлээ бултайлгайж нүдээ томруулж Монголын ирээдүйгээс хулгай хийж суусаар байх уу гэдэг. Дарга болох сайхан харин тэрнээс болж бидний ирээдүй харанхуйлж байгаа сайхан уу гэдгээ л харах хэрэгтэй. Өнөөдрийн тэр хэдэн нөхдийн сайн яваа бидэнд өнөөдөр гоё харагдаж магад, харин ирээдүйд бол харуусал бухимдал л болно доо.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 99
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 120 удаа
Талархагдсан: 89 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Мя 5-р сарын 22, 2:39

Брэндинг...

Та нүдээ аньж байгаад Монгол улс гээд сонсоод, төсөөлөөд үздээ!

Бүх л Монголчуудад сайхан салхи, уудам тал, адуун янцгаах, айраг цагаа, гол ус гээд явах байх... Харин millennials буюу шинэ мянганыханд Аса, Улаанбаатар гээд гацах янзтай...

Та хүүхдүүдээрээ Монгол улс ямар улс вэ?, юу нь гоё вэ?, ямар байвал бүүр гоё вэ? гээд ярилцаад үзвэл тодорхой дүр зураг дүрслэгдэхгүй л болов уу.

Бид гаднаас юм оруулж ирэхдээ БРЭНД, БРЭНД, БРЭНД жинхэнэ брэнд, хамгийн лаг нь, хамгийн чанартай гэсээр 20 жилийг үдээд бүр түүндээ богшчихож. Харин бид юу юм бэ?, бид хэн юм бэ?, бид юу хийдэг юм бэ? гэж улсаараа харах хэрэгтэй. Ийм зөвлөл байгуулагдсан ажиллаж байгаад баяртай байна.
Яг бизнес дээр өрсөлдөгч боловч салбартаа тодорхой үүрэг хүлээсэн, өөрсдийгөө таниулсан баг байгаа юм байна. Эднээс гарах стратеги, бодлогыг бид л сайн дэмжих юм шүү. Хөмсгөө зангидсан төрх, толботой хар дээл лав биш.

Дэлхийн хэмжээний далд уурхайн бүтээн байгуулалт, дэлхийн хэмжээнд сонсогдохуйц үнийн дүн бүхий хөрөнгө оруулалт, дэлхийд жишиж яригдахуйц ажилчид болон хамтрагч байгууллагуудын тоо гээд арай өөр зүйлсээр Монгол дэлхийд брэнд болж гарах ёстой цаг үе.
Улс төрийн тогтворгүй байдал /дайн мөргөлдөөн биш шүү хэхэ/ буюу бодлогын тогтворгүй байдал өнөөдөр Монголыг муухайг харагдуулж, Монгол хүмүүсийг үнэлэх үнэлэмжийг мэддэг газруудад нь унагааж байна. Гэвч аз болоход дэлхийн дийлэнх нь Монголыг хараахан мэдэж амжаагүй байна.
Мэддэг хүмүүст нь Монгол хүн шиг хэлсэндээ байдаггүй, эргэж буцдаг новшийн баагий алга. Тэгээд төрийн удирдлага буюу өөрсдийн төлөөллөөрөө сонгосон хүмүүс, парламент нь ийм байгаа юм чинь сонгосон хүмүүс нь бүүр ойлгомжтой гээл дүгнэнэ.
Юун түрүүнд улс төрийн болон хөгжлийн бодлого батлаад түүнийгээ няцааж, буцаахгүйгээр дагаад явмаар байгаамдаа.

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 1 ба 0 зочин