8 хуудасны 11 дахь нь

Re: Хоол, амттан, бар, ресторан, кофе шоп, чанар үйлчилгээ гэх мэт

Бичсэн: Мя 4-р сарын 24, 2018 7:08 am
Бичсэн Chinggis
Монгол Хуушуур орж хааяа ганц нэг хуушуур идэх сайхан. өчигдөр төмөр замынхаар нь орсон гоё л байна лээ.

Re: Хоол, амттан, бар, ресторан, кофе шоп, чанар үйлчилгээ гэх мэт

Бичсэн: Ба 4-р сарын 27, 2018 1:15 pm
Бичсэн Gunbold
Circle K-г хаалгах гээд эхнээсээ хүмүүс гарын үсэг цуглуулаад эхэлсэн гэнэ лээ байрны хүмүүс нь 24н цаг ажилладаг л гэнэ.. Байнга кофе үнэртүүлдэг л гэнэ... уг нь их таалагдсан харамсалтай юм... өөр газар олоод ер нь хэд хэдэн салбар нээгдчихвэл... би нээх гадуур хооллоод байдаггүй ч яарсан үед ороод хот дог ундаатай эсвэл кофе ч дажгүй аваад гарахад их боломжийн амттай хямд ч санагдсан

Re: Хоол, амттан, бар, ресторан, кофе шоп, чанар үйлчилгээ гэх мэт

Бичсэн: Да 4-р сарын 30, 2018 4:01 pm
Бичсэн Tungaa
Их дэлгүүрийн зүүн хойно Гандирсын хажууд Horned Owl гээд нэг гоё газар байна аа. Би сүүлд 2 ч удаа орсон. Доторх интерьер, тохижилт, хоолны амт чанар, ажилтнуудын харилцааны соёл гээд бүгд мундаг. Нэг зөөгчийнх нь хацар нь нээх хөөрхөн хонхойж инээдэг хаха. Дээр Япон хоол идэхэд эднийхийг уг нь санал болгосон. Даанч нээх анзаарч уншаагүй дээ та нар этр хаха. Гэм нь жаахан зай багатайдуу санагдсан. Ялангуяа цайны цагаар хүн ихтэй болчихдог болохоор арай өөр цагийг тааруулж орж сонирхож бас болох байх. Ланч сэтүүдтэй. Хоолны амт бол үнэхээр дажгүй. Юутай ч их сэтгэл ханамжтай үйлчлүүлээд бие, сэтгэл цадаад гарахаар газар байналээ. 👍

Зураг

Зураг

Зураг

Зураг

Re: Хоол, амттан, бар, ресторан, кофе шоп, чанар үйлчилгээ гэх мэт

Бичсэн: Да 4-р сарын 30, 2018 4:08 pm
Бичсэн Bobby Sinatra
Галаахүү таурийн дээд давхарт байдаг Ceilo/celio/cielo аль нь ч билээ тийшээ орж үзлээ. Нилээн олуулаа болохоор янз янзын л хоол захиалсан. Хүн ихтэйг эс тооцвол онцгүй гэх юмгүй сайхан газар санагдсан. Хоолнууд нь ч амттай, хөөрхөн ч охидуудтай нтр :D Хамгийн таалагдсан нь пизза нь ёстой гоё (Юун тэр moustache-ийн пизза мизза, ёстой хол хэвтэнэ тэгэх үү хаха).

Re: Хоол, амттан, бар, ресторан, кофе шоп, чанар үйлчилгээ гэх мэт

Бичсэн: Да 4-р сарын 30, 2018 4:12 pm
Бичсэн Tungaa
lsxoftw бичсэн нь:
Да 4-р сарын 30, 2018 4:08 pm
Галаахүү таурийн дээд давхарт байдаг Ceilo/celio/cielo аль нь ч билээ тийшээ орж үзлээ. Нилээн олуулаа болохоор янз янзын л хоол захиалсан.
Жаахан үнэтэй газар санагдсан шт хаха. Celio л доо. Гадагшаа view этр нь өндөрт байдаг болохоор гоё байгаадаан тэ. Надад бол ахиж орохоор санагдаагүй. Ядахад би их мүүд муутай явж байснаас ч болсон байх.

Re: Хоол, амттан, бар, ресторан, кофе шоп, чанар үйлчилгээ гэх мэт

Бичсэн: Да 4-р сарын 30, 2018 4:15 pm
Бичсэн Bobby Sinatra
Tungaa бичсэн нь:
Да 4-р сарын 30, 2018 4:12 pm
Гадагшаа view этр нь өндөрт байдаг болохоор гоё байгаадаан тэ.
Харин тийн, ;)

Re: Хоол, амттан, бар, ресторан, кофе шоп, чанар үйлчилгээ гэх мэт

Бичсэн: Да 4-р сарын 30, 2018 4:27 pm
Бичсэн biggy
Tungaa бичсэн нь:
Да 4-р сарын 30, 2018 4:12 pm
lsxoftw бичсэн нь:
Да 4-р сарын 30, 2018 4:08 pm
Галаахүү таурийн дээд давхарт байдаг Ceilo/celio/cielo аль нь ч билээ тийшээ орж үзлээ. Нилээн олуулаа болохоор янз янзын л хоол захиалсан.
Жаахан үнэтэй газар санагдсан шт хаха. Celio л доо. Гадагшаа view этр нь өндөрт байдаг болохоор гоё байгаадаан тэ. Надад бол ахиж орохоор санагдаагүй. Ядахад би их мүүд муутай явж байснаас ч болсон байх.
Үнэтэй үнэтэй. Эхнэртэйгээ дэйтлэж нэг хоол идсэн. Яг захьсан хоолнууд маань бодсоноос өөр байсан хэхэ. Гэхдээ амт муу байгаагүй, байнга ороод байх газар биш, тансаглахаараа л нтр. Өндөрт гэдгээрээ содон ч хойшоо харсан цонх нь дээр байх, урагшаа тэгээд л барилгын суурь л харагдах юм билээ :idea:

Re: Хоол, амттан, бар, ресторан, кофе шоп, чанар үйлчилгээ гэх мэт

Бичсэн: Ба 5-р сарын 11, 2018 3:10 pm
Бичсэн otgonbatt
Хамгийн гоё стэйк гардаг газар хаана вэ?
Ribeye tomahawk гардаг газар байдынмуу

Re: Хоол, амттан, бар, ресторан, кофе шоп, чанар үйлчилгээ гэх мэт

Бичсэн: Ба 5-р сарын 11, 2018 3:47 pm
Бичсэн Bobby Sinatra
otgonbatt бичсэн нь:
Ба 5-р сарын 11, 2018 3:10 pm
Хамгийн гоё стэйк гардаг газар хаана вэ?
Нагоми :D

Re: Хоол, амттан, бар, ресторан, кофе шоп, чанар үйлчилгээ гэх мэт

Бичсэн: Ба 5-р сарын 11, 2018 3:58 pm
Бичсэн otgonbatt
Нагоми? 5р сургуулийн тэнд байдаг уу? Япон хоолны газар биш юм уу хаха.