5 хуудасны 11 дахь нь

Re: Хоол, амттан, бар, ресторан, кофе шоп, чанар үйлчилгээ гэх мэт

Бичсэн: Мя 4-р сарын 10, 2018 6:21 pm
Бичсэн Tdi
meesh бичсэн нь:
Мя 4-р сарын 10, 2018 6:05 pm
Түүхий шааку шүү 8-)
Өө та бас алдартай шд. Мартчихаж Сорри :D

Re: Хоол, амттан, бар, ресторан, кофе шоп, чанар үйлчилгээ гэх мэт

Бичсэн: Лх 4-р сарын 11, 2018 8:43 am
Бичсэн biggy
biggy бичсэн нь:
Мя 4-р сарын 10, 2018 1:10 pm
Бас тэр Говийн үйлдвэрийн Мираж руу идэх гээд нэг очсон чинь өөдөөс "арга хэмжээтэй" гээд буцаасан шд хаха.
ийм юм байна

Re: Хоол, амттан, бар, ресторан, кофе шоп, чанар үйлчилгээ гэх мэт

Бичсэн: Лх 4-р сарын 11, 2018 9:55 am
Бичсэн Bobby Sinatra
Хамгийн идэвхитэй сэдэв болчихлоо шүү тэ? хаха

Re: Хоол, амттан, бар, ресторан, кофе шоп, чанар үйлчилгээ гэх мэт

Бичсэн: Лх 4-р сарын 11, 2018 10:18 am
Бичсэн biggy
lsxoftw бичсэн нь:
Лх 4-р сарын 11, 2018 9:55 am
Хамгийн идэвхитэй сэдэв болчихлоо шүү тэ? хаха
Яалт ч гүй л "идэхийн төлөө амьдардаг" хүмүүс юм байна.
Гэхдээ сайхан хоол чинь өөрөө бас нэг амьдралаас авдаг кайф байхгүй юу :lol:

Re: Хоол, амттан, бар, ресторан, кофе шоп, чанар үйлчилгээ гэх мэт

Бичсэн: Лх 4-р сарын 11, 2018 10:19 am
Бичсэн biggy
Tdi бичсэн нь:
Мя 4-р сарын 10, 2018 6:21 pm
meesh бичсэн нь:
Мя 4-р сарын 10, 2018 6:05 pm
Түүхий шааку шүү 8-)
Өө та бас алдартай шд. Мартчихаж Сорри :D
:lol: :lol: :lol:

Re: Хоол, амттан, бар, ресторан, кофе шоп, чанар үйлчилгээ гэх мэт

Бичсэн: Лх 4-р сарын 11, 2018 4:22 pm
Бичсэн biggy
Tungaa бичсэн нь:
Мя 4-р сарын 10, 2018 4:31 pm
biggy бичсэн нь:
Мя 4-р сарын 10, 2018 4:27 pm
Tungaa бичсэн нь:
Мя 4-р сарын 10, 2018 4:24 pm
Гэснээс саяхан Аура орсон. Гүэ мөн хоолны амт гэж хэвээрээ л байх газар юмаа. 👍
Би оюутан байхдаа ордог байсан газар шд :D Үндэсний ТВ-ийн хөтлөгч Кармагийн эгч нь билүү нэг хүүхэн ажиллуулдаг байсан. Задгай хувцасладаг, хэл ам нь задгайдуу, хаяа өөрөө юм уучихсан сууж байдаг хүүхэн байсан. Тэр үед л охин нь гээд 16 ч хүрээгүй гэмээр хөөрхөн жоохон ажилладаг байсан. Тэгсгээд л орохоо больчихож. Тэдний нарийн хэрчсэн гурилтай цуйван, бараг анх тэднийх цуйван дээрээ өндөг шарж өгдөг байсан байх шүү.
Бичсэн чинь ормоор санагдчихлаа :lol:
Яг тэр эгч чинь одоо хүртэл өөрөө кассан дээрээ зогсоод л нэг дэвтэр дээр тооцоогоо жирийтэл бичээд сууж байналээ дээ. Нээрээ цуйван гэвэл тэднийд идэж бас болох л юм. Угаасаа гоё байх учиртай хэхэ.
Өнөөдөр чатлаж байгаад Аура орлоо. Тэр хавийн оффистой Чингис, Бобоз, Амраа бид 4 хаха.
Гүй ээ нээрээ хоолны амт сайхан хэвээрээ л байна. Нэг гэм нь и-баримт өгөхгүй /өгөөгүй байх тээ Бобоз/, жоохон тос ихтэйгээс өөр ярих юм алга.
4 янзын хоол аваад, 4 талаас нь сэрээдлээ :D ЧЛ-ийн финалын өмнө тэнд очиж хоол идэж, халаалт аваад цаашаа тоглолт руугаа явна гэсэн гэгээн бодол төрөөд, саналаа хэлээд амжсан хаха.
Цуйван бол нимгэн хэрчсэн гурилтай яг хэвээрээ байна лээ, гэхдээ шарсан өндөггүй, угаасаа би андуурсан ч байж магад.
Харин нөгөө эгч маань байнаа, байна. Аргагүй дор хаяж 15, 6 жил өнгөрсөн болохоор бүдүүн авгай л болж. Уг нь нээх туранхай биш ч гэдэс нуруугаа гаргасан хувцас өмссөн, тэр үедээ л содон задгай маягын аниа байсансан :lol:
Дараа нь уулзалттай байсан, хувцаснаас харин сайхан хоолны үнэр салахааргүй болсон байна лээ дээ :idea:

Re: Хоол, амттан, бар, ресторан, кофе шоп, чанар үйлчилгээ гэх мэт

Бичсэн: Лх 4-р сарын 11, 2018 5:40 pm
Бичсэн meesh
Жүжигчан Карма шт.

Re: Хоол, амттан, бар, ресторан, кофе шоп, чанар үйлчилгээ гэх мэт

Бичсэн: Пү 4-р сарын 12, 2018 4:31 pm
Бичсэн biggy
Гоё наадмын хуушуур, пирожки зардаг газар мэдэх үү?
Этүгэний пирожки идэж үзсэн үү, гоё тээ хаха. Даанч дандаа пиг, үдээс хойш дуусчихдаг, ядахад дундуур нь оюутнуудтай алалцах гэж хэцүү шүү хаха.
Намайг оюутан байхад яг манай сургуулийн хойно "ХӨЛӨГ ЗООГИЙН ГАЗАР" гэж байлаа шд. Таанууд сонссон л байлгүй, орохоор меню нь мангар энгийн Нийслэл, байцааны салат, ногоотой шөл, хуушуур :D тэгснээ зоогийн газар нтр. Хуушуур нь бол гоё байсоон, тэр хавийн оюутнууд бол мэднээ. 2 жилийн өмнө билүү нэг нөхөр тэнд ажилладаг байсан тогоочийг олоод Жакийн кафед хуушуур хийлгүүлснийг нь очиж идсэн. Гүй ээ бас сайхан л байна лээ :D
Нийслэл юм уу, байцааны салаттай хуушуурдалт /пирожки/ зохион байгуулах уу хаха.

Re: Хоол, амттан, бар, ресторан, кофе шоп, чанар үйлчилгээ гэх мэт

Бичсэн: Пү 4-р сарын 12, 2018 5:03 pm
Бичсэн meesh
Мэдэлгүй дээ, бас л сайхан шөл устай том хуушуур байсан даа.

Re: Хоол, амттан, бар, ресторан, кофе шоп, чанар үйлчилгээ гэх мэт

Бичсэн: Пү 4-р сарын 12, 2018 5:05 pm
Бичсэн boboZ
Би тэр Этүгэний пирошкиг өнгөрсөн жил л идэж үзсэн. Би ч овоо л иддэг хүн. Тэгээд 5н пирошки ажлын хүндээ захисан. 3 махтай 2 төмстэй. Тэгээд эхэлж 2 махаа идчээд төмстэй рүү орсон. Тэр төмстэйг эхнийхээ арай гэж идээд 2 дахийг нь харсан уур хүрээд эхэлж байна лээ. Аргагүй хөөрхий оюутнуудыг хурдан цатгах зориулалттайм шиг санагдсан хахах