4 хуудасны 11 дахь нь

Re: Хоол, амттан, бар, ресторан, кофе шоп, чанар үйлчилгээ гэх мэт

Бичсэн: Мя 4-р сарын 10, 2018 4:40 pm
Бичсэн Шинээ
Tdi бичсэн нь:
Мя 4-р сарын 10, 2018 4:37 pm
Энэ Шинээ хойноос мөрдөөд байгаа юм шиг хаа таарсан газраа балладаг боллоо шүү :D. Бүр сүүлдээ уудаг барьдаг нтр.
Хаха. Хэзээ хаана чамайг уудаг гэчээв :geek: :roll: (Гэхдээ л уудаг биз дээ :D )

Re: Хоол, амттан, бар, ресторан, кофе шоп, чанар үйлчилгээ гэх мэт

Бичсэн: Мя 4-р сарын 10, 2018 4:40 pm
Бичсэн Ladykop
biggy бичсэн нь:
Мя 4-р сарын 10, 2018 4:38 pm
Ladykop бичсэн нь:
Мя 4-р сарын 10, 2018 4:35 pm
Надад нэг санал байна. :)
Одоо нэг ууланд явбал яаж байна? Тэгэнгээ бүгд ямар нэг хоол зууш хийж ирээд, бие биенийхээ хоолыг амталъя ккк. Явахдаа Цэцээ гүн явах саналтай байна.
Сайхан санал байна. Өдийд нэг гэм нь газар хатаад тоос пургиад жоохон онцгүй л байдаг. Ойрд явсан хүмүүс байвал асуусан нь зөв байх.
Хоолыг бол яах вэ, хийсэн юмаа бариад өөрөөр цуглаж болохгүй юу? гэсс хаха
хахаха шууд цуглахаар хоол бариад хаана ч цуглахав.
Энэ ойр бол шороо дургих байх. Цэцээ гүн рүү цас хайлаагүй нтр гайгүй биш үү. Саяхан манай нэг ах явсан байсан асууя.

Re: Хоол, амттан, бар, ресторан, кофе шоп, чанар үйлчилгээ гэх мэт

Бичсэн: Мя 4-р сарын 10, 2018 4:42 pm
Бичсэн Bobby Sinatra
Ladykop бичсэн нь:
Мя 4-р сарын 10, 2018 3:57 pm
Хятад хоол гэвэл Премьр зочид буудлын 15 давхарт. Гаднаас зочин ирэхэд тийш нь их авч ордог.
Yu Long гээд тэр их гоё шд тээ хүн ихтэй л болохоос :D

Re: Хоол, амттан, бар, ресторан, кофе шоп, чанар үйлчилгээ гэх мэт

Бичсэн: Мя 4-р сарын 10, 2018 4:58 pm
Бичсэн biggy
Идэх юмыг бас л гоё бичлээ. Нөхөж унших хүнд бол овоо юм боллоо доо.
Би хуушуур пирошкинд бас нугасгүй дуртай. Ялангуяа шинэхэн хайраад гурил нь нэг гоё шаргалтаад, арай бүүр зөөлрөөгүй, үл ялиг шаржигнууртай байхдаа гоё тээ. Нэг талаас нь хазаад шөлийг нь сороод л. Хажуудаа нийслэл юм уу, байцааны салаттай бүр тас :lol: идмээр санагддаг байна шд. Буузанд бол нээх дуртай бишээ.

Тэгж байгаад уух юмны газар бичнээ. Гэгээнтэнд байдаг Whiskey house орвол сет нь дажгүй, бас тэр хэвлэх үйлдвэрийн тэнд Хас банкны ард I Bistro билүү, сеттэй, тэдний сет дажгүй. Боломжийн үнэтэй, дажгүй вискитэй газарнууд санагдсан хэхэ.

Re: Хоол, амттан, бар, ресторан, кофе шоп, чанар үйлчилгээ гэх мэт

Бичсэн: Мя 4-р сарын 10, 2018 5:06 pm
Бичсэн Tdi
Энэ их гоё суваг. Дандаа гадаа хоол хийнэ. Нэг ч үг дуугарахгүй. Нэг тийм зэвүүн.


Re: Хоол, амттан, бар, ресторан, кофе шоп, чанар үйлчилгээ гэх мэт

Бичсэн: Мя 4-р сарын 10, 2018 5:32 pm
Бичсэн Ladykop
Уух юмны газар мэдэхээ ч байж. гарюал ганц нэг найз нөхдийнхөө бар ресторанд орлого оруулчихаад л.
Skywalker н Мохито аятайхан юм байна лээ. Вино бараг уудаггүй болохоор сайн мэдэхгүй. хэхэ.
Виски бурбон уухаар зарим хүмүүс дэмий гэхийн билээ. :D

Re: Хоол, амттан, бар, ресторан, кофе шоп, чанар үйлчилгээ гэх мэт

Бичсэн: Мя 4-р сарын 10, 2018 5:36 pm
Бичсэн biggy
Tdi бичсэн нь:
Мя 4-р сарын 10, 2018 5:06 pm
Энэ их гоё суваг. Дандаа гадаа хоол хийнэ. Нэг ч үг дуугарахгүй. Нэг тийм зэвүүн.
Яасан янзын хог вэ, ил гал дээр хээр хөдөө нтр, шууд "хөдөө гарая, халуун чулуу атгая" гэдэг бодогдож байна шд.
Тэр заазуур нтр янзын иртэй бололтой юм тээ.

Re: Хоол, амттан, бар, ресторан, кофе шоп, чанар үйлчилгээ гэх мэт

Бичсэн: Мя 4-р сарын 10, 2018 5:36 pm
Бичсэн boboZ
За энэ сэдвийг чинь захиалгын хоолны мэдээллээр дүүргэнээ хахаха. Би ажил2 гэж байгаад орой гэртээ харидаг хүн дуудлагын хоолнуудын эксперт болсон доо,. ЗАвтай болохоороо бичнээ..

Re: Хоол, амттан, бар, ресторан, кофе шоп, чанар үйлчилгээ гэх мэт

Бичсэн: Мя 4-р сарын 10, 2018 5:41 pm
Бичсэн Tdi
biggy бичсэн нь:
Мя 4-р сарын 10, 2018 5:36 pm
Tdi бичсэн нь:
Мя 4-р сарын 10, 2018 5:06 pm
Энэ их гоё суваг. Дандаа гадаа хоол хийнэ. Нэг ч үг дуугарахгүй. Нэг тийм зэвүүн.
Яасан янзын хог вэ, ил гал дээр хээр хөдөө нтр, шууд "хөдөө гарая, халуун чулуу атгая" гэдэг бодогдож байна шд.
Тэр заазуур нтр янзын иртэй бололтой юм тээ.
Харин хөдөө хээр гарахаар шорлог л санаанд ороод байдаг. Энийг үзэхээр ямарч хоол хийчихмээр ч юм шиг.

Re: Хоол, амттан, бар, ресторан, кофе шоп, чанар үйлчилгээ гэх мэт

Бичсэн: Мя 4-р сарын 10, 2018 6:05 pm
Бичсэн meesh
Түүхий шааку шүү 8-)