1 хуудасны 4 дахь нь

Эрүүл мэнд-хамгийн чухал нь.

Бичсэн: Пү 1-р сарын 18, 2018 1:55 pm
Бичсэн meesh
Ийм сэдэв байсан нь дээр байх.

Re: Эрүүл мэнд-хамгийн чухал нь.

Бичсэн: Пү 1-р сарын 18, 2018 1:56 pm
Бичсэн meesh
Эмч Б.Болдсайхан:

Өөхтэй мах идэж бай. Өөхтэй мах идвэл зөнөхгүй, мартахгүй, таргалахгүй, ядрахгүй, цөс өвдөхгүй, эмэгтэйчүүдийн хувьд нүүрс нэмэгдэхгүй. Европын анагаах ухаан 50 гаруй жил өөх тостой мах хүний биед муугаар нөлөөлнө гэж ярьдаг байсан. 50 гаруй жил тэгж ярьж байснаасаа уучлалт гуйж эхэлсэн. Олон жилийн турш өөх, улаан мах битгий ид гэж хэлсэн маань зөв баталгаатай судалгаан дээр тулгуурлаагүй өнгөц байсан байна гэж хэлээд ард иргэдээс уулчлалт хүссэн. Шинэ судалгааны үр дүнгээр өөхтэй мах идэж байгаа хүний зүрх судас өвдөх нь бага, тархины судас нарийсах нь бага, таргалах магадлал бага, даралт ихсэх, дотоод гэдсэнд эерэг нөлөөтэй. Миний хувьд хэдэн санаа хэлэхэд, нэгдүгээрт монголчууд өөх идэж бай. Хоёрт, миний хэлээд байгаа ид, уу гэсэн зүйлүүд бүгд байгаль дээр байдаг бүтээгдэхүүн. Чихэр гэж байгалийн бүтээгдэхүүн байдаггүй. Харин байгалийн бус бүтээгдэхүүнээс татгалзаж байх хэрэгтэй. Сүүлийн 2-3 гурван жилийн хугацаанд Америк, Европын хэдэн зуун мянган хүн оролцсон судалгаагаар улаан мах, өөхтэй мах нь хүний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө гэсэн судалгааны үр дүнгүүд гарч эхэлсэн. Америкууд цэвэр цөцгийн тос идэж эхлээд байгаа. Америкийн хүн амын 70 хувь таргалалттай, хэт бүдүүн. Дээр нь тархиндаа өөрчлөлттэй. Зөнөглөх, мартах, зүрх судасны өвчнөөр их өвчилдөг. Энэ нь улаан мах идэхийг хориглосонтой холбоотой. Хоол идэж байхдаа хоолоо л идэж бай, өөр зүйл рүү битгий сатаар. Хоолныхоо амттайг, сайхныг л мэдэр. Цайны цагаараа хов жив ярих, хажуугийн ширээг харах ямарч шаардлагагүй. Учир нь хүнээс бусад бүх амьтан тэгж хооллодог. Чоно нүдээ аниад хоол руугаа дайрдаг. Үхэр зөвхөн өвсөө хараад түүнийгээ хэлээрээ бүх биеэрээ мэдэрч зулгааж иддэг. Тиймээс энэ төрлийн амьтад ходоодны ямарч шархгүй, тархины судас нь нарийсдаггүй. Амьтнаас сурах зүйл их бий.

Re: Эрүүл мэнд-хамгийн чухал нь.

Бичсэн: Пү 1-р сарын 18, 2018 2:45 pm
Бичсэн boldbold
Үхэр ходоодны шарах, тархины судас нарийсдаггүй гэдэг л :lol:
Бусад нь ок
Өөхтэй мах идэж байхаас.. Баруунд өөхтэй нэг хавирга идээд л хойшоо суудаг шдээ.. энэдээс бага идэх нь сайн гэх байх даа.

Re: Эрүүл мэнд-хамгийн чухал нь.

Бичсэн: Пү 1-р сарын 18, 2018 3:04 pm
Бичсэн Tdi
Энэ архины эсрэг сэдэв юм уу

Re: Эрүүл мэнд-хамгийн чухал нь.

Бичсэн: Пү 1-р сарын 18, 2018 3:15 pm
Бичсэн meesh
Та бол тэгж ойлгож болно.

Re: Эрүүл мэнд-хамгийн чухал нь.

Бичсэн: Пү 1-р сарын 18, 2018 3:16 pm
Бичсэн meesh
boldbold бичсэн нь:
Пү 1-р сарын 18, 2018 2:45 pm
Үхэр ходоодны шарах, тархины судас нарийсдаггүй гэдэг л :lol:
Бусад нь ок
Өөхтэй мах идэж байхаас.. Баруунд өөхтэй нэг хавирга идээд л хойшоо суудаг шдээ.. энэдээс бага идэх нь сайн гэх байх даа.
Юун лол гэж, тийм өвчтэй мал амьтан гэж та сонсоо юу?

Re: Эрүүл мэнд-хамгийн чухал нь.

Бичсэн: Пү 1-р сарын 18, 2018 3:24 pm
Бичсэн boldbold
meesh бичсэн нь:
Пү 1-р сарын 18, 2018 3:16 pm
boldbold бичсэн нь:
Пү 1-р сарын 18, 2018 2:45 pm
Үхэр ходоодны шарах, тархины судас нарийсдаггүй гэдэг л :lol:
Бусад нь ок
Өөхтэй мах идэж байхаас.. Баруунд өөхтэй нэг хавирга идээд л хойшоо суудаг шдээ.. энэдээс бага идэх нь сайн гэх байх даа.
Юун лол гэж, тийм өвчтэй мал амьтан гэж та сонсоо юу?
Амьтаны судасны нарийслал, ходоодны шархны талаар наад хүний эмч ах судалсан юм болов уу? байхгүй гэж хэлэх нь бас эргэлзээтэй шдээ.. Яриандаа хүч оруулах гээд л хуссан байх.

Re: Эрүүл мэнд-хамгийн чухал нь.

Бичсэн: Пү 1-р сарын 18, 2018 3:29 pm
Бичсэн meesh
Байхгүй тод болоод л хэлж байгаа байлгүй дээ, анагаахын салбарт насаараа ажилласан хүн байна. Малын эмч нар ч гэсэн тийм өвчин байсан бол судлах байсан байлгүй дээ. Малын эмч ч гэсэн анагаахын шинжлэх ухаан мөн үү.

Re: Эрүүл мэнд-хамгийн чухал нь.

Бичсэн: Пү 1-р сарын 18, 2018 3:45 pm
Бичсэн boldbold
meesh бичсэн нь:
Пү 1-р сарын 18, 2018 3:29 pm
Байхгүй тод болоод л хэлж байгаа байлгүй дээ, анагаахын салбарт насаараа ажилласан хүн байна. Малын эмч нар ч гэсэн тийм өвчин байсан бол судлах байсан байлгүй дээ. Малын эмч ч гэсэн анагаахын шинжлэх ухаан мөн үү.
Хүний эрүүл мэнд, амьд явах, амьдрах чухал учраас илүү судлаж шинжлэж Анагаахын шинжлэх ухаан гэж нэрийн доор явж байгаа
Мал амьтаныг арилжааны талаар нь ашигладаг тул хүнийн ходоодны шарх, судасны нарийсал зэрэг шиг нарийн ойшоож үздэггүй байх.. Яахав идэж байгаа хоол идэшиндээ биш богино настай ид ашигтай үедээ заазлагддаг, хүн шиг хортой зүйл хэрэглэдэггүйгээс л наад өвчин чинь чухалд тавигддаггүй байх..Мал эмнэл зүй гэхээр явдаг биз хаха..

Re: Эрүүл мэнд-хамгийн чухал нь.

Бичсэн: Пү 1-р сарын 18, 2018 3:47 pm
Бичсэн meesh
Үлээгээд байгаарай.