Эрүүл мэнд-хамгийн чухал нь.

Ливэрпүүл, спортоос гадуурхи яриаг энд..
Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Эхлэн сурагч
Бичлэг: 43
Элссэн: Ня 12-р сарын 03, 6:34
Талархсан: 44 удаа
Талархагдсан: 25 удаа
CONTACT:

Re: Эрүүл мэнд-хамгийн чухал нь.

Бичлэг Бичсэн Ladykop » Лх 5-р сарын 02, 10:14

Chinggis бичсэн нь:
Мя 5-р сарын 01, 4:08
Харин наад хий ихдэнэ гэдэг чинь надад байх шиг байнаа.
Унтаад л ядраад л толгой нэг дүйнгтээд л бүүр нэг юм хийх сонирхолгүй болчоод байна.
Орой үдэш агаар салхинд өглөө эрт сэрүүхэнд нтр харин их аятайхан байх юм. Өдөр тийшээ бол тэгээд л хямраад байна. асуухаар хий бадгана нь ихсэж гэхийн. Энэ жилийн хавар ер нь их хийтэй байгаа ч гэж хүмүүс ярих юм. Хуушуур нтр хийж гартаа бариж жаал үзлээ. одоо жаахан хүзүү нтрийн массажанд явдаг юмуу санаатай байна.
жаахан шөлтэй устай юм идээрэй. Би нээрээ шар тостой цай хэд уугаад, шар тосоо кофендоо хүртэл хийж уугаад бас гайгүй болсон шүү. минийх бас давхар юм хавсарсан байна лээ.

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Шилдэг бичигч
Бичлэг: 138
Элссэн: Бя 12-р сарын 02, 4:12
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 54 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Re: Эрүүл мэнд-хамгийн чухал нь.

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Да 5-р сарын 07, 5:45

ер нь нас явна гэж лүд юмаа ... ажлаа амжилттайхан батирдаг байхын тулд яалт ч гүй амарч байх хэрэгтэй болчиж ... залуудаа ч шөнөжин шоовуудаал өдөржин ажиллаад л алж өгдөг байжээ ... одоо бол нойр хоол яс байжийж л тэр эрч хүч иржийшд ... чөлөө заваараа фитнэсс эсвэл өөр янз бүрийн хөдөлгөөн нтр хийхээр бас гайгүй болдым болов уу ч гэж бодох шиг ...

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 260
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 253 удаа
Талархагдсан: 140 удаа
CONTACT:

Re: Эрүүл мэнд-хамгийн чухал нь.

Бичлэг Бичсэн biggy » Пү 10-р сарын 04, 1:21

Фэйсбүүкээс хуулаад ирлээ, тэнд ямар юм шэйрлэх биш. Та хэд маань бас уншаад үзээрэй, ихэнх нь найз байх л даа.

Via: Burendei Gaadamba

Олон хүнд амьдрал аа өөр өнцгөөс харах боломж олгох байх гэж бодоод Svetlana Kazina нийтлэлийг орчуулаад, өөрөөс зөвшөөрөл аваад тавилаа.
2018.10.04.

Эрүүл амьдарна гэж зүтгэж явсан ямар ч олон найзууд маань бурхан болсоныг та нар минь мэддэг ч болоосой.

Хөөе. Хүмүүсээ! Аль дээрээс хойш энэ нийтлэлийг бичье гээд д бодоод байсан юм. Гэхдээ надад нэг л итгэхгүй гэж бодоод байсан л даа. Харин одоо бол яг цаг нь болжээ. Тэгээд ч хэл ам сугалчих гээд тайван суулгахгүй байсан юм.

2018.09.04. Эх сурвалж

Аан гээд уун гээд анхааралтай сонсож бай!
Нэг дүгээрт: Аливаа өвчин зовлон бохирдсон байгаль орчин, муу ус, хиймэл идэх юм болон хөдөлгөөний хомсдолоос үүсдэггүй гэдгийг сайн гэгч нь ойлгоод аваарай. Яав ч үгүй.
Та хотод ч байна уу, тосгонд ч байна уу ялгаагүй л өвчин тусна. Итгээрэй, хүний бие бол аливаа идэх юм болон нөхцөл байдал дасан зохицох гайхамшигтай төгс бүтээгдэхүүн юм. Жишээ нь: бид хөдөөний хүмүүс яав ч танай хотын бэлэн хоолыг идэж, усыг нь ууж агаараар нь амьсгалж чаддаггүй. Энэ нь зөвхөн заваан муухай гэсэн утгаар нь биш, угаасаа л өөр байдаг болохоор нь. Бидний бие үнэхээр хүлээн авч чаддаггүй учраас. Хотынхон ууланд ирэхээрээ манай уулын горхи болон голын ус, үнээний сүү, хонины мах бас бус зүйлээс болоод гэдэс дотор нь хямардаг. Эндхийн өндөр болон даралтнаас болоод толгой тархи нь задрах гээд байдаг. Гэхдээ хотод ч бай ууланд ч бай адилхан. Зүгээр л амьдрах орчин нь өөр байдаг. Бид эндээ дасчихсан, харин та нар хотдоо дасчихсан. Өвддөггүй хүн гэж хаана байхав ууланд ч тэр хотод ч тэр хүмүүс өвддөг. Хотод өндөр настангууд байдаггүй гэж бодоогүй биз дээ.
Хоёр дугаарт: Хэрвээ хүн мөргөл үйлддэг, баясалгал хийдэг, йогоор хичээлдэг, байгаль дэлхийд ээлтэй амьдардаг, өөрийн тарьсан будаагаа иддэг, хэн нэгнийг дурайж амьдарвал (Иисус эсвэл Кали бурхад шиг үсээ засуулдаг гэх мэт), эсвэл хүүхдийн асрахад хандив өгснөөр 100 насалж эрүүл өөд болдог гэвэл түүн шиг эндүүрэл байхгүй шүү. Яав ч үгүй.

Та нар яагаад далайн эрэг дээр бадамлянхуа байрлалаар йог хийдэг бол өвчин тусахгүй гэж итгэдэг юм бэ? Эрүүл амьдарна гэж зүтгэж явсан ямар ч олон найзууд маань бурхан болсоныг та нар минь мэддэг ч болоосой. Ямар ч нүгэл болон эддэв буруу зүйл хийдэггүй. Тэдэн дунд өөрийн дотоод ертөнцөө байнга хөгжүүлж байсан тамирчид, эмч домч бүгд л байсан. Тэд архи тамхи хэрэглэдэггүй, тэр байтугай хараал ч хэлдэггүй хүмүүс бүгд өмөн үү тусаад өөд болцгоосон.
Та нар яагаад өвчин ирдэг гэдгийг хэзээ ч ойлгохгүй. Бидний түгээмэл боддог “болохгүй”, “хоолны дэглэм” болон “нүгэл” гэх мэт бодлоор толгойгоо эргүүлээд нэмэргүй. Ингэлээ гээд та насаа уртасгаж чадахгүй. Өвчин бол таны биеэнд биш зөвхөн Тархинд чинь байгаа.
Тийм учраас зүгээр л ӨӨРТӨӨ БАЯР БАЯСГАЛАНТАЙ СЭТГЭЛ ХАНГАЛУУН АМЬДРААРАЙ! Аливаа өөртөө таалагддаг зүйлийг л хийж бай.
- Эцсийн эцэст хэн нэгний хэлсэн “танд хэрэгтэй” гэсэн идэх юм биш, танд өөрт тань л таалагддаг л хоолоо идэж бай. Ховдоглож биш зүгээр л тааруулаад идээд сурчих.
- Хэрвээ тамхиа хаяж чадахгүй байгаа бол тамхинаас гарч яадаг юм! Гэхдээ тамхиа санаа зовон зовон татах бол хэрэггүй, таатай нь аргагүй татаж бай. Тйим бол угаасаа тамхинаас гарах хэрэггүй.Хэрвээ та үнэхээр тамхинаасаа гарах хүсэлтэй бол яагаад хаяж болохгүй гэж. Аливаа зүйлийг хориглохоор эсрэгээрээ болдог хорвоо хойно.
- Ажилдаа дургүй бол гарчих л даа, эсвэл үгүй ядаж л таны ажил ямар ч муухай байлаа гэсэн ажлаасаа таашаал аваад л сурчих.
- Та бүхэн далайсан болгоныг битгий дагаач ээ - шинэ загварын хувцас, цахим ертөнцийн хандлага, цаг хугацааны хандалага гэх мэт... Та бусдын соёлтой гайхамшигтай гэсэн болгоныг битгий өөртөө наагаач ээ. Сүүлийн үеийн цахим ертөнцийн зарим хуудсуудыг хараад үнэхээр харамсах юм аа. Хэн нэгэн Мариванна, гэхээр “Ертөнцийн дуулага” эсвэл “Цацарч буй солонго”! Хэн нэгэн Палпалыч гэхээр л “Гэгээн гэсгээгч” эсвэл “Шудрага хорвоо”. Хэн нэгний зургын цомог гэхээр л элдэв янзын гурав дах нүд, мандал болон арга билгийн тэмдэг гэх мэт. Бас тоо томшгүй олон лам хуврага, бөө болон мэрэгч төлөгч, гэнэт гэгээрсэн жүжигчидийн хэлсэн гэх ухаалаг хэлц, сургааль болон иш татлалын цуглуулга болсон байдаг. Хараад байхаар: “Би ер нь яаж яваад ийм хуудаст ороод ирэв ээ?” гэж гайхмаар? Ийм гэгээлэг хуудаснуудаас заримдаа дотор муухай оргиж огиудас хүрэх шиг болдог. Үнэн хэрэгтэй цаана нь бид нар шиг л байдаг л нэг батгатай, царай муутай, хажуудахаа хажгилсан, хамаатан саднаасаа зугтсан болон бүтэлгүй хайрын үр дүнд хагацсан гэх мэт энгийн хүмүүс л байдаг... Та ямар уу тиймээрээ л байлдаа. Хэн нэгнийг битгий дуурайгаач ээ!...
- Та хүүхэд байхаасаа л мөрөөдөж явсан зүйлээ хийл дээ. Хөгжим сонирхдог бол гитар төгөлдөр хуур тоглоод сурчих, хоолойтой бол дуулаад сурчих, зургын авъяастай бол зураад сурчих, уулын цана, уран баримал гэх мэт бүгдийг. Би зураач хүний хувьд хэлэхэд урлагийн мэдрэмжгүй хүн гэж байдаггүй юм. Мотоцикл авна гэж мөрөөдөх биш шууд л ав л даа! Өөрсдийнхөө мөрөөдлөө битгий бодлынхоо алс хол нугачаан дунд хөсөр хаяж бай!
Ууланд гарах юм сан гэж мөрөөдөөд, ажилдаа залхаж суухаар шууд л уул руугаа яв аа! Тэндээ амьдар л даа, хэрэв ажилдаа дуртай бол ажилаа л хийл дээ. Бүх зүйл таны гарт шүү дээ!
- Ганцаараа баймаар байвал хэнтэй ч битгий харьц, дураараа. Ганцаардлаас айдаг бол найз нөхдөөсөө битгий холд.
- Аливаа юманд баяр баясгаланг нь олж сураа. Энэ хорвоогийн ямар ч зүйлд баяр баясгалантай зүйл бас байдаг шүү.
- Гэхдээ хүмүүс ээ: “Амьдрал эрүүл байх нь гол нь биш ээ, Жаргалтай байх нь хамгийн чухал шүү!”
Үнэнийг хэлэхэд би та нар энэ хорвоогийн нэг нууцыг дэлгэе – амьдарал угаасаа утга учиргүй!
Зүгээр л Амьдрал гэж байдаг. Өглөө, өдөр, орой шөнө тэгээд дахиад л өглөө. Дэлхий байна, хүмүүс, ургамал амьтад зүгээр л байгаа. Энгийн амьдрал болон баяр баясгалан бас бий. Аз жаргал болон гай зовлон ч бас байгаа. Мөн бас Үхэл бий. Тэрээр хэзээ ч хамаагүй, хэдэн насанд ч хамаагүй гэнэт л ирдэг. Ийм байхад та нар хэзээ болтол өөр хэн нэгний мөрөөдөл, зааж сургасан зам болон нийгмийн хэм хэмжээгээр амьдрах юм бэ?
Өөрсдийн хамаатан болон хэн нэгэн алдартны өвдсөн буюу үхсэн шалтгааныг хөөцөлдөж суухаар зүгээр л сэтгэл хангалуун амьдар л даа. Яагаад гэдгийг бидэнд хэн ч тайлбарлахгүй. Гэхдээ бидэнд өөрсдийн маань амьдрал байна. Тэгээд түүнийг сэтгэл хангалуун баяр баясгалантай амьдрах хэрэгтэй. Бусдад амьдрахад садаа бололгүй харин ч бүр тус дэм болоод.
Хэрэв таны санаа тань амархагүй үнэхээр амьдарлын утга учрыг хайж байгаа бол баяр баясгалантай сэтгэл хангалуун амьдрах нь өөрөө энэ амьдарлын гол утга учир гээд л ойлгочих.
P.S.: Энэ бүхэн аливаа зүйлийг хайх нь утга учиргүй зүйл гэсэн үг биш л дээ. Та эрэл хайгуул хийх сонирхолтой бол тэгээрэй. Эрж хайж байхдаа сэтгэл хангалуун бол асуудалгүй шүү дээ. Гэхдээ миний хамаатан садан, найзууд болон зүгээр танихгүй ч хүмүүс эрлэгийн үүдэнд очихоороо: “Би энэ амьдралдаа үргэлж элдэв зүйл хайж, хаашаа ч юм гүйгээд л элдэв зүйл амжуулах гээд л хийж явсан, гэтэл хамгийн гол зүйл маань хажууд минь байж. Миний хайртай хүмүүс. Тэгээд тэдэнтэйгээ хамт хийнэ гэж бодож байсан зүйлүүдээ одоо хэзээ ч амжихгүй нь дээ...”
Надаас энэ талаар маш их асуудаг байсан учир би үүнийг бичсэн юм шүү ард түмэн минь. Миний үзэл бодол таны бодсон шиг биш ч байж болно. Тэгэхээр яагаад гээд битгий асуугаад байгаарай... Тэглээ гээд битгий санаагаар бас унаарай... Үнэнийг хэлэхэд надад ч ямар хамаа байхав гэж... Надад хийх зүйл их л дээ. Би хүссэн болгоноо амжихгүй ч байж болох юм... Гэхдээ би хичээнээ. Энэ чинь миний л амьдрал шүү дээ.
Гуйж байна ганц зүйлийг санаж аваарай: Аз жаргал гэдэг чинь хотод ч биш тосгонд ч биш, ууланд ч биш талд ч биш – тэр чинь таны Тархинд л байдаг! Та дураараа амьдраарай тэгээд хэн нэгний аз жаргалтай өөрийнхөө амьдарлыг битгий харьцуулж байгаарай. Тэгээд таны Аз жаргалыг танаас өөр хэн ч ойлгохгүй... Миний бодоход хэрвээ хүмүүс үнэт зүйл, аз жаргал, шашин шүтлэг ээ харьцуулж байгаагүй бол дайн хаанаас гарах билээ дээ...
Таныг гүнээ хүндэтгэсэн хэний ч биш Мөчөр.

Бичсэн: Светлана Казина
Орчуулсан: Гаадамбын Бүрэндэй
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Шилдэг бичигч
Бичлэг: 131
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 8 удаа
Талархагдсан: 77 удаа
CONTACT:

Re: Эрүүл мэнд-хамгийн чухал нь.

Бичлэг Бичсэн meesh » Пү 10-р сарын 04, 2:20

Энэ үнэн л гэж бодоод байдаг болсон, зүгээр л аз жаргалтай л байх хэрэгтэй, гэхдээ тэр бүр хэрэгжүүлж чадахгүй ягшмал хэдэн ойлголтууддаа баригдсаар л байдаг яваандаа энэ бүгдээсээ салж сурах хэрэгтэй л юм шиг байгаан. Сидхарта ч энийг л сургасан юм билээ л, олон зууны турш хүмүүс янз бүр болгон өөрчилсөн болохоос. 10 хэдэн шавь нартаа л ярьсан байгаам өнөө хэд цааш мартах санахыгаа янз янзаар тайлбарлаад, ойлгоод энэ нь явсаар өөр урсгалууд болсон байх жишээтэй. Одоо бол хүний өмнөөс амьдарч байгаам шиг байцгаахын, тэр тэгчихэж энэ ингэчихэж гээд л...
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 303
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 105 удаа
Талархагдсан: 144 удаа
CONTACT:

Re: Эрүүл мэнд-хамгийн чухал нь.

Бичлэг Бичсэн Chinggis » Ба 10-р сарын 05, 11:57

Би ч мөн адил ингэж боддог. Аав маань сургуульд байхад хааяаа гэртээ нэг тамхи татаад л утаа майр болчихно. Тэрэнд нь би тэр үед үнэхээр дургуй. Угаасаа татдаггүй юм байж энийг татаж яах гээд байгаан гээд л аавийгаа загнадагсан. Аав нээх юм хэлэхгүй мөртөө жаахан цааргалсан аятай за би мэдэж байна гэдэг. Уг нь бол тамхи татдаг хүн биш л дэ. Заримдаа хүнд янз бүрийн юм бодох, баярлах, гуних, ганцаардах гээд олон л юм гарна. Тэр үедээ хиймээр байгаа юмаа л хийж байсан байгаам. Би ч тэрийг нь сүүлд мэдсэндээ хөөрхий. Гэнэтхэн бас л иог шири шири-д явна гээд 7 хоног яваад өгсөн юмдаг. Тэгэхэд би заавал тийм дэмий юманд явж яаанаа гээд л дотроо их уурладаг байсан. үнэндээ байнга хамт байдаг болхоор хэд хоног эзгүй болхоор мөн ч их санасан даа. Гэтэл зарим үед хүнд өөртэйгөө л ганцаараа байх, юм эрэгцүүлэх, аливаа юмыг өөрийн итгэл үнэмшилээрээ сонирхох цаг хэрэгтэй байдгийг бас л мэдээгүй байж.

Хүмүүс найзууд янз бүрийн л юм яриж, энэ сайн, тэр муу, чи тэрийгээ боль, харин ингэх хэрэгтэй нтр гэсэн юманд би үнэхээр эгдүүцэж ханддаг л да. Жим, фитнэсст явах талаарх бодол ч гэсэн бараг энэнтэй шууд холбоотой хэхэ. Харин сүүлийн үед хэн ч хэлээгүй гэсэн би хоол ундаа тохируулж тааруулж идэх нь надад хэрэгтэйн байна гэж боддог болсон. Ялангуяа багадаа иддэг байсан дуртай хүнсээ илүү сайн хэрэглэх нь бараг дээрч байж магадгүй гэж боддог.
Манжин сонгино хуураад идэхэд надад гоё, тэрэндээ жаргалтай байгаа бол заавал бусдыг дуурайж бургер идэх шаардлага байхгүй л байхгүй юу.
Гэхдээ жаргалтай байнаа гээд зарим үнэхээр хэрэггүй хорих ёстой зүйлүүд бас байгаад байгаам. Архи дарс, хэтэрцэн тамхидалт, буруу гаж зуршил гээд. Энэ нь өөртөө жаргал өгч байгаа юм шиг хэрнээ гэр бүл, ойр орчиндоо тээг болоод байгаа бол бас дэмий юм шиг байгаам.
Эрүүл мэнд тэр дундаа өвчлөл гэдгийн хамгийн том шалтгааныг би хувьдаа Ген, Нийгэмшилт 2 гэж ойлгодог. Ураг удам болохдоо нөгөө талын хүмүүст нь тэнэг мангар, элдэв муу муухай хүмүүс байсан эсэх, язгуур угсаа сайн, ажил ч хичээнгүй байдал, бие тэнхээ зэргийг сайтар хардаг байсан нь зөв сайхан удам угсаа үлдээх гэсэн Монголчуудын нэг ухаан байжээ л гэж хардаг даа.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 143
Элссэн: Мя 12-р сарын 19, 6:50
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 84 удаа
Талархагдсан: 46 удаа
CONTACT:

Re: Эрүүл мэнд-хамгийн чухал нь.

Бичлэг Бичсэн boldbold » Да 10-р сарын 15, 12:01

Сайхан нийтлэл байна.
Өөрийн "тогтоосон" цагтаа унтаж, ууж, уулзаж, учирч, ажиллаж байвал ядаж амьдралын хэмнэлээ олж нэмээд хариуцлага гэдэг зүйл бий болох юм шиг санагдаад хичээж л байна. Хэвийн хэмжээнд барьж чаддаггүй хүнд төлөвлөөгүй гэнэтийн уулзалтын уулт, дайчлага, баяр цэнгээн, янз бүрийн бизнес гэх зүйлийг зүгээр орхисон нь дээр. Хэвийн хэмжээнд гэдэг хэмжүүр бидний хоололт, уух архины хэмжээ, унтаж хэвтэх, ажиллах хугацаа... интернэтэд хэсэх гээд бүх юманд яригдах л зүйл. Хэвийн хэмжээнээс хэтрүүлсэн зүйл тэгээд хор болж байгаан.
Аа тэгээд даахгүй нохой булуу хураана гэдэг үгийг хааяа санахгүй бол болох болохгүй баахан булуу, булуу дундаа хэвтсэн байх юм....... Дуртай зүйлээ хийж мөнгө олох нь хамгийн зөв юм дөө.
YNWA

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 1 ба 0 зочин