Re: Шүлэг, яруу найраг
Бичсэн: Лх 11-р сарын 14, 2018 11:16 am
Өчиг
Oрчлoнд би олон ч биш, ганц ч биш
Огторгуй дор үүрд ч биш, зуурд ч биш!
Хүн байтгуай чулуу бууралтдаг хорвоод
Хүслээ нөмөрч л жавар хаадаг нүцгэн хөөрхий!
Нyyсан хайр минь хийсэн алдаа шигээ ил ээ
Нулимс, инээд хоёр минь ч үнэн болохоор ил ээ!
Манан бүсэлсэн хангай шиг хааяа дүнсийдэг ч
Магнайн гурван үрчлээндээ нар хонуулан дүнхийдэг ээ
Өд сөдөө ч зулах жигүүртэн сэтгэлд минь
Өрөвдөхийн халуун л шатан, нойргүй хонуулдагаа
Ганихрах гунихрахын цагт нөхөр үгүйлэх сүүрс
Гарааны мoрьд шиг цанхаалан цээжинд цамнадаг аа
Олон дунд өнчрөөд, мөрөөссөний урам хугаравч
Орой намрын навчистай адилыг нь бодон нөмөрлөдөг өө
Загийн үндэс шиг хайр минь чулуу мөргөвч
Зам муруйлгүй зүтгэсээр ард түмнээ зорьдог оо
Нүд хужирлах өнгөнд хөл алдахад нь зовниж
Нүцгэн биенд нь гал зурснаар дулаацахгүйд энэлж
Нүргээн дунд замхрах өнчин хонхон дуу
Нүүдэл удмын болор шүлгэндээ гунигаа юүлдэг ээ
Салхи шиг хуугиа бага наснаасаа би
Сайранд ургасан шарилж, бутаа ч эвийлэн харж
Санахын зовлонд дэвтcэн эгшиглэнт бясалгалаар
Санчиг, зулайгаа агийн толгой шиг цайлгасаан…
Орчлонд би олон ч биш, ганц ч биш
Огторгуй дор үүрд ч биш, зуурд ч биш!
Амьд байтгугай үхснийг элээдэг хорвоод
Аз заяагаар туйгаагүй минь хохь ч биш, зол ч биш ээ!
Д.Урианхай багшийн минь шүлгүүд энэ тийм уянгатай ч хүмүүс их ойлгодоггүй гэх тансаг шүлгүүд... зарим нь энэ бүүр шүлэг мөн үү гэдэг шд