Шүлэг, яруу найраг

Ливэрпүүл, спортоос гадуурхи яриаг энд..
Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 238
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 8:43 pm
Талархсан: 119 удаа
Талархагдсан: 115 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн Шинээ » Пү 1-р сарын 18, 2018 9:26 am

Mademoiselle бичсэн нь:
Пү 1-р сарын 18, 2018 8:30 am
Шүлэг заавал утга уянгын, толгой холбосон, "эмо" байх албагүй юм л даа :D
Тэгээд ч та хэд яг тэр өргөлтөт хэсгийг орхигдуулаад байна.
Тэгэхээр чиний болон энэ шүлгийн хэлэх гээд байгаа санаа нь хайрлахдаа бүх "нүх"-ийг нь ч үлдээлгүй хайрла гэж мөн үү ? :D
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Gunbold
Шилдэг бичигч
Бичлэг: 114
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:36 am
Талархсан: 21 удаа
Талархагдсан: 39 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн Gunbold » Пү 1-р сарын 18, 2018 9:36 am

Mademoiselle бичсэн нь:
Пү 1-р сарын 18, 2018 8:30 am
Шүлэг заавал утга уянгын, толгой холбосон, "эмо" байх албагүй юм л даа :D
Тэгээд ч та хэд яг тэр өргөлтөт хэсгийг орхигдуулаад байна.
Mademoiselle бичсэн нь:
Да 1-р сарын 15, 2018 12:59 pm
Чарльз Буковски

"Яг одоо миний бичиж чадах хамгийн сайхан хайрын шүлэг"

Бид бие биедээ хайртай байв
Үдэшлэг дээр
Бид бие биедээ хайртай
Гэж хэлдэг ч
Бид биеийнхээ
Өгзөгний нүхийг
Хайрладаггүй байлаа

Тэр надаар
Хайрын шүлэг
Бичүүлэхийг хүссэн ч
Хүмүүс бие биеийнхээ
Өгзөгний нүх,
Өмхий хий,
Өтгөн ялгадас
Өөр бусад балиар зүйлийг
Сайхан бүхнийг нь
Хайрладаг шигээ
Хайрлаж чадахгүй
Юм бол
Бүрэн хайр биш
Гэж би боддог
Хайр буцдаг шиг
Бид ч буцна
энэ шүлэг
үлдэнэ.
Тийм шүү... яруу найрагт огт эмо зүйл байдаггүй... ингэж хэлж байгаа бол бас доошоогоо байна шүү... гэснээс энэ шүлэг надаа машид таалагдсаан...

Хэрэглэгчийн хөрөг
Tomrookop
Бичлэг: 29
Элссэн: Пү 12-р сарын 28, 2017 1:34 pm
Талархсан: 4 удаа
Талархагдсан: 37 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн Tomrookop » Пү 1-р сарын 18, 2018 11:04 am

Би угаасаа яруу найраг уянга халилаас өөрийгөө хол хүн гэж мэднэ. Харин энэ сэдвийн зарим нэг шүлгийг уншсан чинь миний шүлэг гэж боддог шүлэгнүүд шүлэг биш болчлоо ш дээ.
``You'll Never Walk Alone```

Gunbold
Шилдэг бичигч
Бичлэг: 114
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:36 am
Талархсан: 21 удаа
Талархагдсан: 39 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн Gunbold » Пү 1-р сарын 18, 2018 11:39 am

Tomrookop бичсэн нь:
Пү 1-р сарын 18, 2018 11:04 am
Би угаасаа яруу найраг уянга халилаас өөрийгөө хол хүн гэж мэднэ. Харин энэ сэдвийн зарим нэг шүлгийг уншсан чинь миний шүлэг гэж боддог шүлэгнүүд шүлэг биш болчлоо ш дээ.
Шүлэг гэдэг нэг өөр яруу найраг гэдэг нэг өөр... тэр тусмаа гадныханд бол маш ихээр ялгамжтай ханддаг бүгд шүлэг яруу найраг биш л дээ... манайхан орчуулахаараа тэрний шүлэг эсвэл яруу найраг гэдэг нь буруу л юм байгаан

Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 149
Элссэн: Мя 12-р сарын 19, 2017 6:50 pm
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 90 удаа
Талархагдсан: 48 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн boldbold » Пү 1-р сарын 18, 2018 12:22 pm

Шүлгийг сонсох дуртай, яагаад ч юм тухайн шүлэгчийн өөрийн мэдрэмжээр уншиж байгааг сонсох нь өөрөө уншихаас хол илүү санагдаад байдаг юм, нэг талдаа залхуурал юм даа. За тэгээд сайхан шүлэглээд байж дээ..
YNWA

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 171
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 9:02 am
Байрлал: Venice
Талархсан: 148 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн Mademoiselle » Пү 3-р сарын 22, 2018 9:54 am

Өнгөрсөн ч гэсэн дэлхийн яруу найргын өдрийг тохиолдуулаад энд дуртай шүлгээ биччихье.

Хүлээлт

Гадаа зогсоод л баймаар
Нүүрээн тэнгэрт л харуулан
Зогсоод баймаар цасанд мод шиг даруулан
Зогсоод л баймаар
Царай зүсэнд минь
Цагийн төрх тодортол
Зогсоод
Зогсоод л баймаар
Улаан алчуураа
Цагаан болтол
Зогсоод л баймаар
Урсатлаа
Урсаад арилтлаа
Бороонд зогсоод л баймаар
Чиний үнэрийг авч явсан салхи
Авчирч өгөхөөс өөр
Аргагүй болтол нь
Зогсоод л баймаар
Ирэхгүй гэдэг үг
Ичээд нуугдтал
Зогсоод л баймаар
Ирэх замыг чинь зөөллөн
Элс болон бутартлаа
Зогсоод
Зогсоод л баймаар..
I have no special talent. I am only passionately curious.

Gunbold
Шилдэг бичигч
Бичлэг: 114
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:36 am
Талархсан: 21 удаа
Талархагдсан: 39 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн Gunbold » Ба 6-р сарын 08, 2018 10:33 am

  • БИД-ДОТООД ШАТАЛТЫН ХӨДӨЛГҮҮР
    I. БУЙ ЮМСЫН САЙХАН БУЙГААРАА
    БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСНЭМ
    Хань нөхдөө би тосож байна.
    Хальж одсон нэгнээ үдэж ч байна.
    Өөрийн ээлж хэзээ ирдэг бол гэж тарчлалгүй
    Өнөөд хэрэгтэйг хийх л гэж зүтгэж байна.
    Гучин жил Алтаадын ууланд агь нүдэлж,
    Гучин жил Алтаадын шугуйд монос нүцгэрч
    Гучин жил би ертөнц хувьсахыг харлаа.
    Гучин жил ерийн юм ер бишийн юмстай зэрэгцэхийг үзлээ.
    Эмгэнэлийн хөгжим эпшиглэн, сэтгэлийг минь урж ч байна.
    Эр зориг, баатарлагийн марш уянгалан сэтгэлийг минь
    нисгэж ч байна.
    Хамаг юм нүдний өмнө болж, үүдэж, мөхөж
    Халз урдаас минь тулан, зайлах замгүй нь сайхан байна.
    Тойрч ард гаралгүй, нууц сэмээр гэтэлгүй,
    Тосож урдаас ирээд, хүчээ үзсэнд нь баярлан,
    Дийлэх, дийлдэхийн сорионд өөрийгөө би танинам.
    Дэвэрч хөөрөлгүй, гутарч гундалгүй, олсон замаараа алхнам.
    Буй юмсын сайхан буйгаараа байгаасай гэж хүснэм.
    Бушуухан олон болж үржээсэй гэж хүснэм.
    Бусад ертөнцөөс илүү зай авалгүй, өгөлгүй
    Буянт эх дэлхий минь эргэдгээрээ л эргээсэй гэж хүснэм.
    Болдогсон бол санамсаргүйн эрх бага байгаасай!
    Бодсоноор, хүсэж хийснээр үйл бүтдэг байгаасай.
    Болохгүй юманд зорилоо гээд сэтгэл мохдоггүй
    Болд хатуу зоригтон эх нутгийг минь дүүргээсэй!
    Мөнх юм байдаггүйг жаргалд би бодном.
    Мөд тохиолдох заяагаа мэддэг болохсон л гэж хүснэм.
    Гарцаагүй юмнаас гарч чаддаг байх юмсан,
    Гаднаа илгүй юмыг цоо хардаг байх юмсан!
    Аргагүй юм гэж орчлонд байхгүй гэж

    Яруу найраг-1
    Аав минь, моринд дөрөөлөхөд минь захьсан юмсан.
    Ээж минь, цайгаа чанаж, хүн дайлж чаддаг шиг
    Энэ ертөнцөөс харснаа үгэнд хандалж чаддаг болохсон.
    Хамаг юм өнөө нэг зүг рүү эргэж байна.
    Хамаг юм нэгэн замд жигдэрч байна.
    Хажуугаас бага нь нийлж, их болж,
    Хавьтаж чадахгүй, гүйцэж чадахгүй нь хаягдаж,
    Хамтдаа нийгэм журмыг бүтээж, их хүчээр түрж байна.
    Орчлон хувьсахдаа өнгө орж,
    Огт байгаагүй шинэ хуучнаасаа үүсэж
    Цаг, түүх бидний гарт орж байна.
    Цаашлах зам нүдэнд тод дурайж байна.
    Өвс ногоо нар өөд зүтгэж,
    Гол горхи мөрөн өөд тэмүүлж,
    Амьгүй бие, хад чулуу ч амьсгаанд зөөлрөн,
    Аяс цагийн эрхээр сэтгэхүй орж байх шиг байна.
    Дэлхий гараг, араатан жигүүртэн,
    Дээр гийх нарны цаанах ертөнц,
    Хүн төрөлхтөн аймаг хотлоороо
    Хүслэн татсан манай зам өөд
    Бидний хойноос хошууран буйг би харж байна.
    Санаа алдахад л сэтгэл хөнгөрдөг
    Сайхан нас минь хөтөл давж байна.
    Уянга туйлсаа хүнд бодлоор хөглөн
    Ухаан зааж ярих аяны зам эхэлж байна.
    Бид уул биш,
    Үе цагийг огоорон шуурганд унтаж чадахгүй,
    Бид агаар биш,
    Зай бүхэнд нэвтэрч, амьд бүгдийг тэжээж чадахгүй.
    Бид харин үндэс,
    Бид орчил,
    Бид дотоод шаталтын хөдөлгүүр!
    Цөм тойрогч электрон урсгал шиг
    Цөмөөрөө нийлж, хурдаа халдааж
    Өөр дотроосоон хүч аван
    Өөрийгөө бид урагш түрнэ.

    Д.Урианхай
    II. ХЭРЭГТЭЙ ЦАГТ ҮХЭХ САЙХАН
    Халх гол утаан дундаас дуудан байхад бид төрөөгүй л
    байлаа.
    Хаа хол Испани нутаг фашизмын улан дороос дуудан
    байхад бид төрөөгүй л байлаа.
    Билгийн улирлын цагаан луу жил, 1940 онд
    Би Чачиртын ширэнгэд ээжээс хүйс тасарч байлаа.
    Бидний суут үе надтай хамт мэндэлж байлаа.
    Дайныг бид сүүдэр шийнээс л харсан.
    Дайсныг бид жижигхэн зүрхэндээ үзэн ядаж өссөн.
    «Дайтна» гэдэг «ялна» гэсэн үг шиг
    Дандаа бидэнд бодогддог байсан...
    Дайлан халдагсдыг хиар цохих
    Дайчин баатар хэрэгтэй гэдгийг
    Хар нялхаасаа бид ойлгож өссөн
    Сайхан нутагт гал дүрэлзэж,
    Сайхан цээжинд сум тусаж
    Сайхан морьдын янцгаах дуун
    Сумны дуунд тасрахад
    Хайрын дөл, үзэн ядахын хорсол
    Xав халуухан цустай, жижигхэн зүрхэнд минь нийлэн
    Хачин жигтэй оволздог байсан.
    Аав ээжийнхээ нүд хариулан
    Айлын хүүхэдтэй дайтдаг байлаа.
    Амин газар минь модон сэлэмний үзүүр хатгахад,
    Алдлан унаад, ялна гэж өндийдөг байлаа
    Бид буудуулж үзээгүй.
    Бид амьдаараа түүдэгт шатаж, газар доор булагдаж үзээгүй.
    Улайссан төмрөөр цээжээ хайруулж.
    Утаа хярвас, хорт хийн үнэрт амьсгаа боогдож үзээгүй.
    Тог цахилгаан эрхтэндээ залгуулж
    Торон дотор, цус махаа «өлсгөлөн нохдод» уруулж
    Өчүүхэн хүчтэй ч аюулт хар үхэлтэй
    Өөрийн нүүрээр улаан тулж яваагүй
    Гэвч бид үхэж чадна...
    Гэр орон, ахуй нутаг

    Яруу найраг-1
    Ач үр, төр засгаа
    Атаатан дайснаас өмгөөлөн
    Авран үлдэж чадна.
    Үхлийг эцэс гэж бид боддоггүй.
    Үхсэнээр дуусна гэж гутдаггүй.
    Хэрэгтэй цагт үхэх сайхан.
    Хэрэгтэй цагт үзэн ядах сайхан.
    Хэрэгтэй цагт хилэнт үгсээрээ түлж,
    Хэнхдэг цээжиндээ сум зоолгох сайхан.
    Үхэхдээ харин үнэтэйхэн л үхнэ.
    Үлдэж хоцрогсдодоо өгөх жаргалаар солино.
    Хэрэгтэй үед үхэлд баярлаж үхэхдээ
    Хэн нэгэндээ амьдралын удиртгал бичиж үхнэ,
    Үг, цөмийн задрал хоёр
    Үнэхээр түүхийг залах хүчтэй байгааг бид харж байна.
    Үгээ ч бид хурцалж, бодлоо ч хурцалж байна
    Үлэмжийн их тэнхээтэй ч хүчээ зузаалж байна.
    Бид айж байгаа юм биш.
    Бид айж ч байгаагүй.
    Биднийг айлгаж ч болохгүй.
    Бид сонор соргог байж жаргалаа дархална.
    Бид сонор сэргэг байж номоо бичнэ.
    Дэлхий минь зүгээр суугчдын эх байх ёсгүй.
    Дэлхий минь бүрэлгэгчдийн эх байх ёсгүй.
    Дэлхий минь улам олон хүнтэй болох ёстой.
    Дэлхийд минь Бетховен, Нацагдорж улам улмаар
    төрөх ёстой.
    Хүрээгүй ертөнцдөө хүртэл дэлхий биднийгээ өргөнө гэж
    би итгэнэм.
    Хүн төрөлхтөн нарны хил давж, дэлхий эхийгээ өргөнө гэж
    итгэнэм.

    Д.Урианхай
    III. ХАЙР БОЛ ХӨДӨЛМӨР
    1. Бид хот хөдөөгийн хүмүүс
    Бид хот хөдөөгийн хүмүүс.
    Бид хөдөөг тээж хотод авч ирнэм.
    Хотыг тээж хөдөөд аваачнам.
    Хөл тавихад л сэтгэл цэлсхийх
    Хөдөө тал, нуга хөндийд гэртэй ч,
    Хөвчид урамдах бугын дуунд хайртай ч
    Уур цахилгаан, гүүр далан,
    Уурхай, барилгын нүргээн сэтгэлд бичээстэй!
    Атомын цөм, нарны энерги
    Аль аль нь бодолд багтаастай!
    ...Өглөө гараад хаашаа ч харсан
    Өндөр барилгын цонхонд нар асан
    Өсөж төрсөн эсгий гэрээс минь
    Өөрийн эрхгүй бодол урвуулнам.
    Толгодын шилээр цухуйх тэмээд шиг
    Тоосго тээсэн өлиү тэргүүдийн ид шид
    Тором, тайлаг сургах эрдмийг минь чамлуулнам.
    Уньтын гол шиг урсгал замаар
    Дотроо шатан, дорвитой довтолгох
    Уулын салхи шиг хурдан тэргүүдийн
    Өнгөрсөн мөр нь хав халуун,
    Өмнөөс шатсан хий ханхлах нь
    Хориод жил үнэрлэж, самсаанд дасаад
    Хойт энгэрийн агь ганга шиг сайхан санагднам.
    Өөрийнхөө хөлсөөр өөрийн болгосон болохоор
    Өр зүрхэнд харь бус бодогдном,
    2. Улайссан зүрхээрээ улс орноо тэтгэнэм.
    Энд тэндгүй хөдөлгүүр нүргэлнэм.
    Энэ бол миний зууны зүрх лугшиж байгаа юм.
    Эрин зууны минь гол симфони уянгалж байгаа юм.
    Бодолд буцалсан халуухан цусаар,

    Яруу найраг-1
    Сэтгэлд буцалсан час халуун цусаар
    Эд, эсийг минь тэжээх зүрх шиг
    Ямагт урагшаа махарч
    Ядарч эцэвч урагшаа л мацахын
    Газар шиг бөх дэнчин-
    Энэ улайссан төмөр зүрхний «цус» л
    Эх орныг минь тэжээдэг юм...
    Хөшсөн царцсан бүгдийг
    Хөдөлгөж хайлуулах гэж халсан
    Энэ улайдмал зүрх
    Хайр нэвчсэн
    Халуун бие шиг
    Хамгийг нэвт цоноодог юм.
    Шүр шиг гоёгүй ч, хад шиг бөх
    Шүлгийн хүнд санаагаар
    Цээжийг минь задартал дардаг юм.
    Эв хамтын тугаар
    Эх дэлхийгээ бүрхэхэд
    Эрэх хэрэгтэй ганц тулах цэг нь
    Энэ зүрхний хүч байх юм.
    Энэ зүрх-бидний гол дуу.
    Эрин зууны минь амин найраг!
    3. Газар бидэн нэг хэлтэй.
    Газартаа бид хамгаас хайртай.
    Гаргаж юүгээр итгүүлье дээ.
    Үнэнээ яаж үнэмшүүлье дээ?
    Хайр бол хөдөлмөр
    Хайр бол хийхийн хөгжим.
    Хайр бол өгөхийн жаргал.
    Хайр бол өөрийгөө тэвчсэн баатарлал.
    Хайр-сэтгэл дотроо шатаасан
    Хамгийн анхны хувьсгал.
    Хайр-дутууг харсан нүдний шаналал
    Илүүг ухаарсан сэтгэлийн баяр.
    Хайр-хувь заяа эргүүлсэн гавъяа шиг

    Д.Урианхай
    Хүндээс хүнд үүрэг.
    Хайрыг хүүхэд шиг тээж,
    Хайрыг зүдрэн зүдрэн төрүүлж
    Хайрыг халаар хатуужуулж, ухаан суулгаж
    Мохошгүй болгодог юм.
    Газартаа бид хайртай болохоор
    Газар дээрээ төрж,
    Газар дээрээ халуун нар, хүйтэн жаварт учир эрэгцүүлж
    Газар дээрээ хад чулуу, цэцэг ногоонд улбаа гаргаж
    Үхэшгүйн шидийг хүртдэг юм.
    Газар маань хэрэгтэй бүгдийг агуулан
    Гар нь хөдөлмөрт хөлөрсөн хүнд хүслийн
    хэмжээгээр өгдөг юм.
    Газар бид нэг элэгтэй.
    Газар бид нэг хэлтэй.
    Газар бид нэг хүсэл, нэг хүйстэй.
    Газар үгүй бол бид халуунаа хадгалж чадахгүй
    Газар үгүй бол бид орчлонг өргөж даахгүй.
    Гар маань аварга хүчтэй, тархи маань аварга багтаамжтай ч
    Газар үгүй бол бид ертөнцийн урсгалд тогтож чадахгүй.
    Орчлонгийн хязгааргүйд хязгааргүй ойртож,
    Орчлонгийн хязгааргүйгээс хязгааргүй холдож чадахгүй.
    Газартаа хайртай болохоор
    Газраа бид тэвэрч
    Газрынхаа зооноос одод шүүрч
    Газар дээрээ ид шидээ, биширсэн.
    Газар дээрээ энгүүн хүчээ ч мэдсэн.
    Газар дээрээ бурхан шүтээн ч босгож.
    Газар дээрээ буг чөтгөр ч зохиож
    Ухаан гүйцэхээрээ,
    Эр чадал ханахаараа
    Бурхан, чөтгөр хоёуланд нь тэрсэлж
    Буй бүгдийн учир-БИ гэж!
    Аймшиггүй хэлсэн!
    Өнөө газар дээрээ гишгэн явахад
    Алхсан алхаа бүр маань хувьсгал хийж байна.
    Маргааш газраа орхин жуулчлахад

    Яруу найраг-1
    Амьсгалсан амьсгаа бүхэн маань
    Хувьсгал хийх юм.
    Хаврын наранд хөлрөн
    Хайлсан цас шимэн
    Хараа цуцаан үргэлжлэх
    Хар шороон талбарууд чинь бид юм шүү дээ.
    Хайрандаа шатаад, үр шимээ боловсруулах гэж
    Хав хар болоод байгаа маань тэр юм шүү дээ.
    Хурмаст тэнгэрийн үүлс
    Хулжсан морь шиг зугтаан
    Хур тундсаа харамлах газар
    Агт морь, тэмээ малын
    Ангаа тайлан мэлтгэнэх
    Ариун цэнгэг устай дүүрэн худгууд чинь бид юм шүү дээ.
    Хайрынхаа галд хайлан урсаад
    Хатаж ширгэшгүй дүүрэн устай худаг болоод
    Ундарч байгаа нь тэр юм шүү дээ.
    Өсөх дуртай, халуун хошуутай,
    Өлзий бүрдсэн мал сүргээ
    Өвлийн жавар, хаврын хавсраганаас өмгөөлөн
    Өвөр дээвэртээ нөмөрлөн зогсоо
    Өвч сайхан хашаа, саравчнууд чинь бид юм шүү дээ.
    Хайрандаа шатаад, улайссан зүрхний минь халуун
    Хавь ойроо цоноон халааж байгаа нь тэр юм шүү дээ.
    Атар гэдэг үгийг
    Анх бид л номонд оруулсан
    Анх бид л дуунд оруулсан.
    Анх бид л хүний сэтгэлд оруулсан
    Анх бид л аз жаргалд нэмсэн.
    «Атар» гэдэг шинэхэн түүхийн хуудсыг
    Алдар гавъяаны дээд шиг, төрийн дээд одон шиг
    Анх бид л энгэртээ хадаж
    Эрхэмсэг, бардамхан алхалсан.
    Атарт сонсгосон
    Анхны дуу
    Атарт босгосон
    Анхны майхан,

    Д.Урианхай
    Атарт татсан
    Анхны шан,
    Атарт цацсан
    Анхны үр,
    Атраас ачуулсан
    Анхны буудай
    Бидний хувьсгал байлаа.
    Бидний хувь намтар байлаа
    Биелсэн хүслэн,
    Үлдээсэн үнэн маань байлаа.
    Атар хэдүй
    Амьтан хүнгүй, зэлүүд нутаг байсан ч
    Амьдрах аргагүй
    Аз жаргал олох аргагүй
    Амраг хайр бүрдэх аргагүй
    Ая дуу эгшиглэх аргагүй
    Аниргүй хоосон орчлон байгаагүй ээ!
    Гагцхүү хэцүү л байсан.
    Гаднаа харуулж бид чаддаггүй
    Гал халуун хайр маань байгаагүй бол
    «Гарцаагүй бидний хувь» гэж шивнэсэн
    Гайхалтай тэр далдын зөн байгаагүй бол
    Анхны майхан босгоход ч
    Анхны үүрээр трактороо асаахад ч
    Анхны шангаас анжсаа сугалахад ч
    Анхны шөнө ээждээ захиа бичихэд ч
    Амаргүй л байлаа...
    Хийчихсэн хойноо
    Хэмжээ гүйцээгүй намтраа сөхөж,
    Туулсан үнэнээ
    Тухалж суулгүй,
    Цухас өгүүлэхэд
    Хүн хийж чадаагүйг бид хийгээгүй ч
    Хүсэлд шатаагүй, дуунд уйлаагүй,
    Ирээгүй цаг халуун цусыг нь шившээгүй хүн
    Ийшээ лав ирэхгүй байсан.
    Эдэлсэн зовлонгоор маань жаргал хийж чадахгүй байсан!

    Яруу найраг-1
    «Хэцүү» гэдэг бол «жаргал» гэж
    Хэн бидэнд ойлгуулсан юм, бүү мэд,
    Бэлэн юм ганц ч үгүй
    Бэрх хэцүү ирээдүй рүү зорихдоо
    Бид дуулж, инээлдэж явсан.
    Бие биенээ шоглож, шуугилдаж явсан.
    Битүүхэн, сэтгэлийн гүнээ нижигнэх
    Аварга их цагийн бүрээн дууг
    Амьсгаа даран, бодол бодон чагнаж
    Хэн нэг нь дуулахгүй үлдчих бий гэж эмээн,
    Бие биенээ дуудан ширтэж явсан.
    Бид бол ган анжис юм.
    Бид-ган анжис чулуунд хавирах дуунаас гарсад аялгуу юм.
    Бид-номонд бичигдээгүй язгуур бие юм.
    Бид-гэгээ, дулаан л нэвтрэхээс өөр юу ч үл нэвтрэх
    Бие нь ил, чанар нь далд цоо шинэ махбодь юм.
    4. Тив алгасан нисэх пуужинтайгаа, саран дээр үүрсэх
    морьтойгоо бөхөөс бөх түүх юм бид.
    Техникийн ган хатуу, улайсмал халуун уянгаа
    Тэргэл сар, од, шүүдрийн намуухан аялгуу шиг
    Тэгж бид энхрийлэн дуулж, хийлийн чавхдсанд буулгаж,
    Тэмцэлд дийлсэн зүрхэн дотроо хадгалан явсаар
    Тэнгэрлэг сайхан энэ амьдралын гүнд оруулж ирлээ.
    Мөр мөрөө нийлүүлсээр
    Мөрөн, далай болгож,
    Мөнх түүх болгож
    Хөлөрсөн гартайгаа,
    Хөдөлгүүрийнхээ нүргээн, атом, электронтойгоо
    Зангирсан булчинтайгаа,
    Зам гүүр, барьсан үйлдвэрийнхээ утаатайгаа,
    Тив алгасах пуужинтайгаа, саран дээр үүрсэх морьдтойгоо,
    Тэнхээ заргүй цахилгаан гэрэл аварга домен зуухтайгаа,
    Өнөө-г бүтээсэн энэ л дүрээрээ
    Өнө үүрд амьдрахаар бид орж ирлээ.
    Бид бол өндөр хүчдэл.

    Д.Урианхай
    Бид өөрийгөө халаан, гэрлийн охь нэрнэм.
    Ган утсаар үйлдвэр уурхай руу
    Халуун цусаар зүрх тархи руу
    Цэнэг болж урснам, бид.
    Цэцэг болж, хөгжим болж шингэнэм.
    Бид-шатаад сөнөөгүй од шиг,
    Бид-шатан шатсаар ч сөнөөгүй байгаа нар шиг,
    Бие сэтгэлийнхээ оч гэгээг
    Тив дэлхий рүү,
    Тэнгис далай руу,
    Үхэх төрөхийн завсарт
    Өөрийн түүх бичин яваа
    Иргэн бүр рүү илгээнэм.
    Итгэл зүтгэл бадраан
    Буцаж ирнэм.
    Бид бол халуун цөм юм.
    Бид өөрийгөө улайсган хад чулуу хайлуулнам.
    Бид өөрийгөө улайсган хатуу болд цувинам.
    Дэнслэхэд жин дарахгүй ч
    Дэлхий ертөнц дотор нь холхидог
    Аварга тархиа улайстал халаан
    Ангараг, Сугарын эзгүйтэй дэлхийгээ холбоном.
    Бид бол түүх юм,
    Бид бол түүхээс бөх түүх юм.
    Бие цогцос маань байгальд шингэлээ ч
    Байсан нь мэдэгдэн,
    Байгаа нь мэдэгдэн,
    Байх нь мэдэгдэн,
    Ертөнцийн татах хүч шиг
    Ерийн хэрнээ ер бусын байж,
    Ардын яриа, зөн билэг болж
    Амьдралын уухай, сүлд дуу болж
    Аялгуу сайхнаараа хүний зүрхэнд
    Амьдарсаар байх юм...

    Яруу найраг-1
    V. ХҮРСЭНДЭЭ БАТ ОРШИН, ЭГШИН ЗУУР Ч
    ТОГТОЛГҮЙ ЦААШ ОДОХ ЖАРГАЛ
    1. Хувьсгал-гол өв
    Шинийн төлөө л түүхэнд бид найр тавинам.
    Шив шинээрээ үлдэх гэж хувьсгал бид хийнэм.
    Хувьсгал-гол өв.
    Хувьсгал-гол тангараг.
    Хувьсгал-гол даалгавар.
    Хувьсгал-гол жаргал.
    Хуучны оронд үүдсэн бүгдэд бид баяр хүргэнэм.
    Хууль болж, сэтгэлийг маань захирсан бүхэнд бид
    баяр хүргэнэм.
    Үүргээ гүйцээсэн бүхэнд баяр хүргэнэм.
    Үүрсэн ачааныхаа хүндэд замдаа эрсдсэн бүхэнд ч
    баяр хүргэнэм,
    Уламжлалын мөрөн дээр өндөрт зогсном бид.
    Улам өгсөх тэмцэл-бидний амьдрал юм.
    Шинэчлэл-бидний туг юм.
    Шинийн төлөө л бид түүхтэй маргаж
    Шинийн төлөө л бид түүхэнд найр тавинам...
    Хамгийг хийх гэж бид ирсэн.
    Хайр, хатуужил, ялалтын төлөө бид ирсэн
    Хувьсгал зэхсэн бэлэн өлгийд төрсөн ч гэлээ
    Хувь хувийнхаа хувьсгал хийх гэж бид ирсэн...
    Түмэнд зартай алдартангууд
    Түүх гомдоосон нэргүйчүүл
    Бүгдэд тань хөшөө босгох гэж бид ирсэн-
    Бүгдийн төлөө, өөрсдийнхөө төлөө тулаанд дийлэх
    гэж бид ирсэн...
    Зүйл зүйлийг урвуулан, бодол маань хямарч,
    Зүрхэн дэх цус маань хэмээ эвдэн булгилж,
    Ертөнцийн хэмжээнд бидний эн баригдан байвч
    Ердийн амьдралаа ч хувсгал болгох гэж
    Бид ид шид гуйгаагүй.

    Д.Урианхай
    Биедээ хадгалсан, сэтгэлдээ далдалсан хүчээр
    Харанхуйд хашгирсан зоригт дууныг тань замхраахгүй гэж
    Хамаг зөрчлийг сөрөн, урагшаа хуу зүтгэнэм.
    Бэлдэж өгсөн жаргалд тайвшрах эрх бидэнд байхгүй.
    Бэрхийг дийлэхийн аазгай урагш дандаа угзарнам.
    2. «Би» бол бид юм
    «Би» ихээс ихийг багтаанам.
    «Би» багаас багад багтнам.
    «Би» байхгүй бол «Бид» бүрдэхгүй.
    «Бид» бүрдэхгүй бол «Би» байхгүй...
    Би хүчтэйгээн ч мэддэг, хүчгүйгээн ч мэддэг.
    Би ухаан төгсөө ч мэддэг, ухаан дутуугаа ч хүлээдэг.
    «Би» хүчгүй бол «БИД» хүчгүй болно.
    «Бид» хүчгүй бол ертөнц хүчгүй болно.
    «Би» бүхэн хүчтэй байгаасай гэж би хүснэм.
    «Би» бүхэн нэг хүнийг, бас нийт хүнийг орлоосой
    гэж хүснэм...
    Одоо би «Би»-гээ ухаарч эхэлсэн.
    Орчлонг би юүгээрээ дүүргэх билээ? гэж
    Орчлонд би юугаан өгч, баян болгох билээ?
    Хүн шиг хүн болохоороо би,
    Хүний дээд шиг хүн болохоороо би
    Хүй орчлонгийн жолоо атган буй
    Хүний хүчирхэг гарын нэгэн хуруу болохоороо би,
    Хамаг бүгдээс хараат байж
    Хамаг бүхэн надаас хараат байж
    Хүний явдал санасан санаагаар нь бодоход магнай тэнийж,
    Хүссэн хүлээснээс өөрөөр болоход нь магнай үрчийж,
    Хүний жаргалд сэргэж явнам би.
    Хүний зовлонд гундаж явнам би.
    Би «Бид» хэмээх орчлонгийн зүрх байхыг хүсдэг.
    Би «Би» хэмээх орчлонгийнхоо зүрхэнд «Бид»-ээ
    байлгахыг хүсдэг.
    Би ихээс ихийг багтаадаг.
    Би багаас багад багтдаг.

    Яруу найраг-1
    3. Хэмжээлшгүйн хэмжээг өөр дотроосоо эрнэм.
    Аливааг нэхэн санахад
    Асар эртний явдал биш байвч
    Аль хэдүй нь улирч хуучраад
    Ач үрсэд үлгэр болж үлднэм.
    Арслан заантай хүч тэнхээгээ жишдэг байлаа бид
    Арга самбаатаа үнэг чоныхтой жишдэг байлаа.
    Эр зоригоо шонхрынхтой жишдэг байлаа.
    Эрэмгий бардмаа бүргэдийнхтэй жишдэг байлаа.
    Ухаанаа л харин хэнийхтэй жишихээ мэдэхгүй
    Ухаад ухаад дүйх үлгэр олдохгүй байлаа.
    Тэнгэр бурхан гэж нэг юм бодолд эргэвч
    Тэр нь бидний л өөрийн сэтгэл байлаа.
    Тэгээд эрснээ олоогүй ганц юм энэ л үлдлээ.
    Одоо бид өөр болсон...
    Орчлон урьд харуулаагүй шинэ нүүрээрээ бидэн рүү
    эргэснийг мэдээд.
    Одоо бид юм бүгдэд өөр үлгэр эсгэж, өөр хэмжээ тавьж,
    Олсон олоогүй бүгддээ шинэ өлгий зэхэж, шинэ
    зүйрлэл эрж,
    Орь сайхан эх хэлнийхээ өвөөс
    Огт сонсоогүй шинэ дуу зохиож эхэлсэн...
    Байгаль бидний ээж ч гэлээ
    Байгаа бүгдээс төгс нь маргаангүй ч гэлээ.
    Бид өөр дотроосоо их юм эрдэг болсон.
    Ээждээ байхгүйг энэ биенээсээ эрдэг болсон
    Хэмжээгүйн хэмжээг бид өөр дотроосоо эрдэг болсон.
    Хөгжиж байгаа бүхэн сайхан харагднам.
    Хөгжиж байгаа бүхэн бахархлын дуу аялнам.
    Хүрсэндээ бат оршин, эгшин зуур ч тогтолгүй цааш
    одох жаргал.
    Хөлийн алхаа түүхийг гүйцэж, цагийн өмнө явах бахдал
    Ус гол урсан шуугих нь сайхан
    Ургамал ногоо урган дэлгэрэх нь сайхан.
    Хүлэг морин уралдан жирэлзэх нь сайхан.

    Д.Урианхай
    Хүн хотол дэлхийгээ орхин, оддын дотор харван одох ч
    сайхан.
    Хүч дэлхийгээ гишгэн, орчлон дотор эргэлдэж
    явах ч сайхан.
    Хөгждөг юм л бат тогтож, дээд хэвээ олном.
    Хөдөлдөг юм л хүчээ байнга сэлбэж алсын туйлд дөхнөм.
    Хөрст дэлхий та эргэдэг болохоор
    Хөх тэнгэр та орчдог болохоор
    Хүн төрөлхтөн та явган явахдаа ч дотоод шаталтын
    хөдөлгүүр болохоор
    Хөрөг нэрийг нь мэдэхгүй алс ертөнц Тан руу ойртож,
    холдож байгаа болохоор,
    Хөөрч догдолсон эс бүхнээсээ дуу аван ширээж
    Хөвчирсөн, эрчилсэн XX зуунаараа улаа нэхүүлэн,
    таануустаа илгээж байна.
    1972-1973 он

    1970-аад ингэж бичиж бүгдэд алдлагдаж байсан гэхээр нь гайхалттай санагддаг...

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн Chinggis » Ба 6-р сарын 08, 2018 11:55 am

Миний таашаалаар бол:
Урианхай гуай маргаангүй Монголдоо философийн модернист яруу найргын гигант шүү дээ. Түүний араас Бавуудорж дажгүй яваа.

Дүрслэлийн яруу найргаас хамгийн яруу нь Б.Явуухулан П.Бадарч нар гэж боддог. Д.Нацагдорж гуай ч үнэн тансаг шүлгүүдтэй юм билээ.

Дэндэвийн Пүрэвдорж бол бас л супер хосолмол хүн шүү дэ. Зөвхөн шүлгээс гадна маш олон талтай сэтгэдэг хүн. Олон гайхалтай найраглал шүлгээс гадна Дуурь, Дууны үг, Өгүүлэл зохиол бичсэн. Дүрслэл талаасаа ч мөн сэтгэлгээ талаасаа ч тэр. Шүлгүүдийнх дотор байгаа тэр үгийн сонголт нтр бас л тансаг даа. Өгүүлэмж нь их ч сайхан.

Түүний араас яг залгаад өөрийн үгэн дотор үг хийдэг сэтгэлгээний уран зохиолч нь Б.Лхагвасүрэн. хийгээгүй ороогүй юм гэж бараг байхгүй. Сэтгэлгээ том хүн чинь тэгэж задарч чадаж байгаам л да. Дүрслэл талдаа бол тийм ч гарамгай биш.

Уг нь бол хосолмол талаараа анхны суурийг Р.Чойном гаргаж өгсөн хүн. мэдээж түүнд бусад зохиолчид шиг төдийлөн гаргаж ирэх бололцоо ядмаг байсан. Гэхдээ оролдоогүй урсгал чиглэл төрөл жанр гэж бараг байхгүй хүн л дэ. Магадгүй нэг талаараа гүн гүнзгий явах сонирхол боломж байгаагүй болхоор төдийлөн гигантад үнэлэгдэж чаддаггүй байх. Гэхдээ тэл шүлгэнд нь гардаг санаа оноо яаж 60 аад онд хийж байсийм бээ гэмээр л байдаг шд. 70 аад оны дундуур ид Соиализм гайхагдаж байхад л мань хүн Чингисийн тухай, Эрх чөлөөний тухай хэлж явсан нь нэн өвөрмөц.

Одоо ер нь 90 оноод хойших яруу найрагт нэг тийм сэтгэлд шууд тас гээд үлдчихдэг мөртүүд бараг л байхгүй болж.
Гүрбазарын ганц нэг шүлэг л байна уу гэхээс. 90 оны эхээр Дашбалбарын ганц шүлэг жаахан моод болсон. Гэтэл Цэдэнжав гуай бол тийм ч том гигант төлөөлөгч хүн нь биш ч гэсэн түүний энэ ганц шүлэг хүн бүрт үлдэж чадсан байгаам.

Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин хайртай амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
Чиний төлөө үхье гэж эх орондоо хэлсэн

Бас Ш.Сүрэнжав ийн Багш, 90 баатрын дууль бол бас цээжинд гарч ирээд л байдаг юм. Шүлэг бол миний бодлоор өсвөр нас, залуу насны л найз гэж хардаг хэхэ
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 183
Элссэн: Бя 12-р сарын 02, 2017 4:12 pm
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 92 удаа
Талархагдсан: 209 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Мя 6-р сарын 19, 2018 4:50 pm

Сорри, Шүлэг яруу найраг нэг их сонирхдоггүй, бараг уншдаггүй ... гэхдээ зарим алдартай нөхдийн ганц нэгээс бас хоцрохгүй зулгаачаад байхыг гичээгээд явжаам ... Над хэт нялуун санагдаад болдгүй хэсэг бүлэг найрагчид бүр нэг дамар санагдаад унших гэж уянгалуулах нь бүр нэг ядцым шиг харагдаад тэвчиж сууж чаддаггүй болохоор тийм л дээ гэцүү ...

дээр үед Явуухулан гуай "Би хаана төрөө вэ?" -гээ өөрөө умшиж байгаа радиогийн алтан сан хөмрөг гэдэг нэвтрүүлгээс сонсоод биширч байсан ... яаж тийм агуу уран яруу үгсийг олж сонгож эвлүүлсэн мөртлөө, яаж тэгж даруухан тод уншиж чадаж байна вэ гээд гайхаж бай билээ ... Хулан нтр лаг л даа гэхдээ умшихаараа арай л түү мач уянгараад тэгээд тэсч чаддаггүй ...

Сүүлийн жилүүдэд энэ Галсаа гэж сайхан гарын шүлгүүдийг мэрж байсан ч зарим нь бас л түү мач валай үгс, утганууд явж байдаг нь бас л түү мач санагдаад байдын ... Ийгаад Галсаа ахынхаа түү мач санагддаггүй уран бүтээлээс нь копи паст хийяаа ...

Б.Галсансүх

Мастурбаци

Сармагчин бид хоёр л
Сааж чадна
Сайхан хүүхний зураг
Сармагчинд байхгүй ч
Гавал байна
Гар байна
Ганцаардал байна
Галзуу дур байна
Сармагчин бид хоёр л
Сааж чадна
Сармагчинд
Сармагчингийн
Сүрэг байвч
Саах хэрэг гарна
Сармагчин бид хоёр л
Сааж чадна
Ганцаардахад
Гар байна
Гавал байна
Галзуу дур байна
Сармагчин бид хоёр л
Сааж чадна
Хүн сүрэг
Хажууд байвч
Харин саах
Хэрэг гарна.

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 183
Элссэн: Бя 12-р сарын 02, 2017 4:12 pm
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 92 удаа
Талархагдсан: 209 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Мя 6-р сарын 19, 2018 5:05 pm

Chinggis бичсэн нь:
Ба 6-р сарын 08, 2018 11:55 am

Гэхдээ тэл шүлгэнд нь гардаг санаа оноо яаж 60 аад онд хийж байсийм бээ гэмээр л байдаг шд. 70 аад оны дундуур ид Соиализм гайхагдаж байхад л мань хүн Чингисийн тухай, Эрх чөлөөний тухай хэлж явсан нь нэн өвөрмөц.
Энэ хэсгийг умшсан чинь гэнэт санаанд орчлоо:
Нисванисын "Бүүгий бүүгий Чингис" гээд дууны үгийг 70 -аад оны үед зүүн европт сурч байсан залуу анх бичсэн байдым ... яг аль улсыг нь точный санагүй байна ... Нөхөр тэнд сураад тэр улсын ард иргэд хэдий социалист нийгэмтэй, коммунист дэглэмтэй ч өмнөх түүхээ мэддэг, хаадуудаа хүндэлдэг нь таалагдаад бидний монголчууд энэ агуу хаанаа яагаад үгүйсгэдгийг ойлгохгүй байсан учраас энэ шүлгийг зохиож дуу хийснээсээ болоод сургуулиасаа Монгол руу шууд татагдсан гэнэ ... Энэ ч бас хэлмэгдэлтийн нэг хэлбэр биз дээ ... Энэ хүний хүү нь Нисванисын Амгаа агаатай дотно найзууд учраас Амгаа энэ дууг авч дуулсан байгаам ...

Бүүгий Бүүгий Чингис (Дууны үг)

Хорин түмэн агтаараа
Хорвоо дэлхийг эзэлсэн
Хорин хоёр хатантай
Хосгүй баатар Чингис

Бүүгий бүүгий Чингис
Бүүгий бүүгий Чингис
Чингис чамайг магтан дуулъя
Бүүгий бүүгий Чингис
Бүүгий бүүгий Чингис
Чингис чамайг магтан дуулъя... Чингис

Хэзээ ч чамайг мартахгүй ээ
Түүхийн үнэн Чингис
Хэзээд ч чамаар бахархана
Тэнгэрийн хаан Чингис

1970 -аад оны эхээр л зохиож байсан дууны шүлэг гэхээр бас л дажгүй байгааздээ

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 14 ба 0 зочин