10 хуудасны 12 дахь нь

Re: Books

Бичсэн: Мя 11-р сарын 20, 2018 8:59 am
Бичсэн Mademoiselle


Айн рэндийг бурзай бурзайтай адилтгаж бичсэн нь бидний үеийн Рэндчин нөхдөд ихэд эмзэг тусав бололтой.
Нэг хэсэг Рэндчин явсан би ч бас хэсэг Вольтерийн Кандид шиг амьдралын чухал хэсгээ болгож явсаааан, үнэн.
Фроммын эссэ, номыг уншиж тэр их эгоизмийн нөлөөллөөс гарсаан, үнэн.
Гэхдээ аз аз, бурзай бурзайтай нь арай ч адилтгаж хэлэхгүй ээ.
Эх сурвалжийг нь их үнэлдэг, Атлантын нуруу тэнийв бол харин цагийн гарз байсан нь маргаангүй. Хуудас хуудсаар нь гүйлгэж уншсан ч тусдаа оршин тогтнох хот байгуулсан гэхээс өөр зүйл лав санахгүй байна.
Хувьдаа нэг ч гэсэн төлөвшил, ухаарал, амьдралыг харах өнцөг авч үлдсэн болохоор нулимж лав чадахгүй нь ээ.
Бас үнсэж зүрхлэхгүй ээ.

Re: Books

Бичсэн: Мя 11-р сарын 20, 2018 9:26 am
Бичсэн Redman
Бараг 10 жилийн өмнөөс байх, 2008 эсхүл 09 он л санагдана
Хөлбөмбөг тайлбарлагч Батзаяатай тааралдах болгонд Айн Рэнд ярьдаг байж билээ.
Эх сурвалжийг нь ч билүү ярьж байхдаа, чи энийг уншаад үзэхэд өөрийгөө олж харна. Хэрвээ хогийн бэсдаа бол номоо ураад шатаамаар болно юу юу ч билээ, Айн Рэндээр битүү өвчилчихсөн явдаг байж билээ. Би ч тэгээд жийрхээд :D мань хүний нэг ч зохиолыг уншиж байгаагүй юм.

Дараа нь нэг хэсэг төрийн шагналт Со гуай залгуулаад өвчилсөн байх.
Бас л битүү Айн Рэндчин болчихсон явсан

Re: Books

Бичсэн: Мя 11-р сарын 20, 2018 9:47 am
Бичсэн Tungaa
Хүмүүс угаасаа нэг номын талаар сэтгэгдэл уншихаараа шуураад байдаг юм шиг байгаан. Заяа ахын бичсэн нийтлэл хүртэл байдаг шт. "Эх сурвалж"-ийн талаар. Дараа нь "Атлантын нуруу тэнийв" рүү бас хэсэг хуйларцгаасан. Нэг хэсэг "Ногоон нүдэн лам" гээ л бас. Би хүмүүсийн сэтгэгдлээс болоод нилээн өндөр хүлээлттэй уншсан. Надад лав ерөөсөө таалагдаагүй хаха.

Re: Books

Бичсэн: Мя 11-р сарын 20, 2018 10:46 am
Бичсэн biggy
Tungaa бичсэн нь:
Мя 11-р сарын 20, 2018 9:47 am
Заяа ахын бичсэн нийтлэл хүртэл байдаг шт. "Эх сурвалж"-ийн талаар. Дараа нь "Атлантын нуруу тэнийв" рүү бас хэсэг хуйларцгаасан. Нэг хэсэг "Ногоон нүдэн лам" гээ л бас. Би хүмүүсийн сэтгэгдлээс болоод нилээн өндөр хүлээлттэй уншсан. Надад лав ерөөсөө таалагдаагүй хаха.
Аз болоход эдгээрээс алийг нь уншаагүй байна нтр :D
Яахав, өөр юманд дурлаад ном уншихаа больчихсон үе. Эсвэл хүнд нэг тийм үе байдаг байх, ном нтр уншдаггүй, тэр үе нь таарсан бололтой :lol: аягүй өөрийгөө зөвтгөсөн үү

Re: Books

Бичсэн: Мя 11-р сарын 20, 2018 10:58 am
Бичсэн Mademoiselle
Уншаад.. Алдсан ч яахав гэж зөрүүдлэмээр санагдлаа нтр.

Re: Books

Бичсэн: Мя 11-р сарын 20, 2018 11:15 am
Бичсэн Gunbold
Ер нь тэгээд бэстселэрүүд, олны шуугисан ном сайн ном байдаггүй нь батлагдсан зүйл. Би харин хайж ном унших дуртай хүмүүс ч зэвүүн гоё номны талаар ярилцдаггүй юм шиг байгаан хэхэ

Re: Books

Бичсэн: Мя 11-р сарын 20, 2018 11:20 am
Бичсэн Tungaa
biggy бичсэн нь:
Мя 11-р сарын 20, 2018 10:46 am
Tungaa бичсэн нь:
Мя 11-р сарын 20, 2018 9:47 am
Заяа ахын бичсэн нийтлэл хүртэл байдаг шт. "Эх сурвалж"-ийн талаар. Дараа нь "Атлантын нуруу тэнийв" рүү бас хэсэг хуйларцгаасан. Нэг хэсэг "Ногоон нүдэн лам" гээ л бас. Би хүмүүсийн сэтгэгдлээс болоод нилээн өндөр хүлээлттэй уншсан. Надад лав ерөөсөө таалагдаагүй хаха.
Аз болоход эдгээрээс алийг нь уншаагүй байна нтр :D
Яахав, өөр юманд дурлаад ном уншихаа больчихсон үе. Эсвэл хүнд нэг тийм үе байдаг байх, ном нтр уншдаггүй, тэр үе нь таарсан бололтой :lol: аягүй өөрийгөө зөвтгөсөн үү
Уншдаг уншдаггүй үе гэж байдаггүй байхөө. Унших нь өөрөө дадал болчихсон, зав л гарвал ном барьж байдаг хүмүүс байгаад байдаг хэхэ. Тэгэхээр маниусын хувьд бол зуршил болоогүй учраас уншихгүй байна л гэж хараад байна. Надад бол зав байлаа ч зорьж барьж авахгүй л хандлагатай. Утсаа бол харин сайн маажаад байгаамаа хаха. Гэхдээ уншиж байх юмсөөн гэж гэгээн бодолтой л явдаг даа.

Re: Books

Бичсэн: Мя 11-р сарын 20, 2018 11:34 am
Бичсэн biggy
Tungaa бичсэн нь:
Мя 11-р сарын 20, 2018 11:20 am
Уншдаг уншдаггүй үе гэж байдаггүй байхөө. Унших нь өөрөө дадал болчихсон, зав л гарвал ном барьж байдаг хүмүүс байгаад байдаг хэхэ. Тэгэхээр маниусын хувьд бол зуршил болоогүй учраас уншихгүй байна л гэж хараад байна. Надад бол зав байлаа ч зорьж барьж авахгүй л хандлагатай. Утсаа бол харин сайн маажаад байгаамаа хаха. Гэхдээ уншиж байх юмсөөн гэж гэгээн бодолтой л явдаг даа.
Надад бол тийм үе байдаг санагддаг.
Намайг бага байхад яг үнэндээ сатааруулах зүйл огт байгаагүй, нийгмээрээ, тэр аяараа ном уншдаг байсан. Ядахад тийнэйжир байх үед ардчилал таараад аливаа секц дугуйлан хүртэл хичээллэхгүй, гадуур явах газар ч байхгүй байлаа шд.
Номыг бол би зүгээр машиндаад уншдаг байсан, бараг л бүгдийг нь унших ёстой мэтээр. Дуртай номнуудаа ширээ, жорлонд аваачиж тавьж, хоол идэхдээ ч уншиж, тэрнээс болж 00-д удаан суулаа гэж загнуулдаг байлаа. Ер нь бүгд л тийм байсан байх.
Нэг хэсэг бол өөр юм гарч ирж сатаарсан, сагс, видео гэйм, ажил, бас бус зүйлс гээд. Гэхдээ л тэр үедээ аятайхан сайн гэснүүдийг нь уншаад л байдаг байсан. Магадгүй 2 эсвэл 3 дахь хүүхдээс хойш залхуурал ихсээд /хүүхдээс биш, цаг хугацааны баримжаа авч байгаа шүү, эсвэл 30 нас гараад ч юм уу :D / унших багасч, илүү худлаа ярьдаг болдог юм билээ :lol: тиймэрхүү жижиг сажиг олон юмнаас болоод уншдаггүй үе гэж тодорхойлолтыг гаргаж ирээд байна.
Харин нэг л юм ойлгосон, уншдаггүй хүний үг яриа хүртэл задгайраад, цэгцтэй биш болж байна. Өөрөөрөө сайн мэдэрч байна. Боломжтой бол мэргэжлийн ном уншмаар ч, тийм юм барьж чадахгүй юм л даа.

Re: Books

Бичсэн: Мя 11-р сарын 20, 2018 11:37 am
Бичсэн Tungaa
Мхн. Тийм тал байж болох юм байна. Бодсон багадаа нээрээ их уншдаг байж.

Re: Books

Бичсэн: Мя 11-р сарын 20, 2018 1:02 pm
Бичсэн meesh
Ранд чинь ер нь уран зохиолч биз дээ? Философич юм уу?