9 хуудасны 12 дахь нь

Re: Books

Бичсэн: Да 10-р сарын 08, 2018 3:01 pm
Бичсэн Нисдэг Чэстмир
Mademoiselle бичсэн нь:
Да 10-р сарын 08, 2018 9:05 am
За ингээд дараагийн 3 номоо сонгоод уншчихвал энэ жилийн зорилго биелэх нь тэр. Харин юу унших вэ..
Үй Хуа: Амьдрахуй -хүмүүсийн дунд хит болоод байгаа бас сонирхолтой, гунигтай гэхчлэн юмс сонсогдоод байгаа,
Франсуаз Саган: Сайн уу гуниг минь - Бас л сүрхий хит мит болоод, жигтэйхэн байгаа ном, зохиогч нь 17-тойдоо зохиолоо бичсэн, эмэгтэй хүн болохоор зарим газар хөөрхөн хүүхдийн ч гэмээр юмс ажиглагддаг ч ер нь зохиол бүхэлдээ сайн ...
За тэр Эли Визель: Шөнө - болбоос битүүдээ аймар хар бараан, дарк, даркэст дарк ... нтр хэд хэдэн газар нь уйлж унжих магадлалтай ... зохиогч нь энх тайвны нобелийн шагналт нтр гээд сүр бараа ихтэй ...

- ... гэсэн 3 номыг одоохондоо санал болгох юм шиг байна ...

тэр Тарковский - Хугацаан доторх хугацаа ... :oops:

Re: Books

Бичсэн: Да 10-р сарын 08, 2018 3:16 pm
Бичсэн Mademoiselle
Өө, нээрээ нэг танилд маань Шөнө байгаа юм байна шүү. Аа бас хугацаан доторх хугацааг уншъя нээрээ :D :idea:
Сайн уу, гуниг минь уншмааргүй байна аа. Үй хуаг харин уншмаар болчихлоо.

Re: Books

Бичсэн: Ба 11-р сарын 16, 2018 9:50 am
Бичсэн Mademoiselle
Амарсан дээрээ ажил амжуулаад, бүтэмжтэй явсандаа сэтгэл хөдлөөд номын дэлгүүр зорьсон минь уйлж хоносон шөнүүдийг нэгээр нэмэв. Өвгөн тэнгис хоёр дээр ч ингэж цурхирч уйлж байсан удаагүй юмсан. Ер нь ном уншаад гуниглаж байснаас биш, энэ удаагийнх шиг нулимсаа барьж чадалгүй эргэж хөрвөөж, сэтгэл өвдөж, тайвширч, тэгснээ эргээд л уулга алдаж уншсан удаа огт үгүй ээ.

Хэзээ ч билээ, Хятадууд Монголчуудыг үзэн яддаг юм бишээ. Тэд 1-рт өөрсдийгөө, 2-рт бас л өөрсдийгөө, 3-рт дахиад л өөрсдийгөө үзэн яддаг юм гэж уншиж байсан юм. Харин энэ номноос тэдгээр бодлуудыг нь мэдрэх шиг санагдав.

Үйл явдал хүүрнэгчийг номын бараг эхлэл хэсэгт мартсан гэхэд болно.
Эцгээсээ өвлөсөн бүх хөрөнгөө, эд хогшил, орон гэртэйгээ мөрийнд алдаж, эцэстээ жирийн л нэг ядуу ард болон үлдэх үедээ ч, эхнэрийг нь хадам нь төрхөмд нь буцаагаад аваад явахад ч, дайны талбарт өдөр хоног аргацааж байхдаа ч ер нь цаашлаад бүхий л үед үхэх сонголт хийж чадахгүй, уйлаад л уйлаад л байх юм. Эр хүн ч гэсэн уйлдаг гэх өнгө аяс мэдрэгдсэн дээ.

Зохиолын өмнөтгөлд өнөөдөр таны зовсон гэж бодож яваа бүхэн чинь энэ номыг уншсаны дараа зовлон биш шиг санагдана гэсэн байсан. Үнэхээр л тийм мэдрэмж өгчээ.

Орчуулгын хувьд,

Хятадын уран зохиолоос их танилцсан ч биш дээ.
Гэвч, зохиолд тусгасан Хятадын аж ахуй, амьдрал хүмүүсийнх нь ааш аяг, улс төрийн байдал, эмнэлэг үйлчилгээ, сургууль, хот хөдөө суурингийн соёл зэргийг гайхалтай харуулж чадсан байлаа.

Түгдэрч гацсан, дахиж уншсан, огт ойлгоогүй хэсэггүй сайхан байв. Үгийн сонголтууд ч тэр.
Тагтааг тэврээд, Батбаярыг нь үнсье ээ. Үй хуатай дахин учирч, уншихсан гэж тэсэлгүй хүсэв ээ.

Гэхдээ..

Толгой өвдөөд байна. Нүд аймар болжээ. Сайхан уйлах гэж байдаг л юм байна.

Re: Books

Бичсэн: Ба 11-р сарын 16, 2018 2:30 pm
Бичсэн Шинээ
Ямар ном хүнийг ингэтэл нь зовоодог байнаа ? :)

Re: Books

Бичсэн: Ба 11-р сарын 16, 2018 3:01 pm
Бичсэн biggy
Шинээ бичсэн нь:
Ба 11-р сарын 16, 2018 2:30 pm
Ямар ном хүнийг ингэтэл нь зовоодог байнаа ? :)
Нэг гятад зохиолчийн сайн орчуулгатай /Батбаяр бололтой юм/ Тагтаа хэвлэсэн, Үй Хуа гэдэг нөхөр гардаг, дараагийн дэвтэр бичигдсэн байж магадгүй л ном бололтой :D
Тата тунгаа хийлгэчих юмаа энэ бүсгүй!

Re: Books

Бичсэн: Ба 11-р сарын 16, 2018 3:18 pm
Бичсэн Ladykop
хэхэ. Харин номынх нь нэрийг би алгасчиж гээд нэгд нэгэгүй уншдаа. Үй Хуа гэдэг бололтой юм.

Хятадын орчин үеийн үргэлжилсэн үгийн зохиолуудад би дуртай. Энгийн хүмүүсийн амьдрал ахуйг энгийнээр өгүүлсэн, тэр нь хүний сэтгэлийг хөндсөн байдаг. Ер нь би энгийн юманд дуртай болохоор тийм байж ч магад юм. Манайхан харин хятад хэлнээс сайн орчуулдаг юм шиг байгаан. Миний хувьп Болдбаатар гуайн орчуулга үнэхээр мундаг.
Орос хэл дээр хэд хэдийг уншсан. Боломжийн байсан ч дорнын менталити гэдгээрээ ч юм уу монгол орчуулгаар унших илүү хүрдэг юм билээ.

Re: Books

Бичсэн: Ба 11-р сарын 16, 2018 3:50 pm
Бичсэн Mademoiselle
Сэтгэл хөдлөөд ум хумгүй буулгажээ.
Үй хуа нэртэй зохиолчийн "Амьдрахуй" гэдэг номыг уншсан юм. Тагтаа фаблишинг хэвлэж, Мө.Батбаяр орчуулсан.

Re: Books

Бичсэн: Ба 11-р сарын 16, 2018 4:13 pm
Бичсэн Ladykop
Киндл рүү хөрвүүлэгч байна уу

Re: Books

Бичсэн: Да 11-р сарын 19, 2018 2:51 pm
Бичсэн biggy
Алхимич уншиж эхэлж байгаа.
Уг нь жоохон юм билээ, ойрдоо юм уншаагүй учраас заавал унших, 11-р сардаа багтааж дуусгах санаатай байгаа :D

Re: Books

Бичсэн: Да 11-р сарын 19, 2018 4:06 pm
Бичсэн Tdi
biggy бичсэн нь:
Да 11-р сарын 19, 2018 2:51 pm
Алхимич уншиж эхэлж байгаа.
Уг нь жоохон юм билээ, ойрдоо юм уншаагүй учраас заавал унших, 11-р сардаа багтааж дуусгах санаатай байгаа :D
Алхимичийг 2 бариад суухад хангалттай дуусганаа.