8 хуудасны 12 дахь нь

Re: Books

Бичсэн: Ба 5-р сарын 04, 2018 10:22 am
Бичсэн Нисдэг Чэстмир
Босоо Нямкатай нэг удаа ном, орчуулга гэх мэт зүйлсийн талаар сайхан кофэронгоо ярьж суусан чинь их дажгүй яриа болж билээ ... Тэгжаад нэг Габо өвөөгийн талаар нахиад сайхан сууна шүү гэж ярилцчаад амжаагүй л байгаа ... бичас яг гоя бэлтгэлээ хангаж дуусаагүй л байна л даа ...
:idea:

Re: Books

Бичсэн: Лх 5-р сарын 16, 2018 2:29 pm
Бичсэн Tdi
Талбай дээр болдог яармагийг нь энэ жил харъя яам нь булаачихсан бололтой.

Re: Books

Бичсэн: Лх 5-р сарын 16, 2018 2:37 pm
Бичсэн Нисдэг Чэстмир
Tdi бичсэн нь:
Лх 5-р сарын 16, 2018 2:29 pm
Талбай дээр болдог яармагийг нь энэ жил харъя яам нь булаачихсан бололтой.
Зайлцын бэсда ... мань мэт нь ч бас мөнгө төгрөгөө базаажугаад бөөн дороос нь хэдэн ном авдышд кк

Re: Books

Бичсэн: Пү 5-р сарын 17, 2018 4:16 pm
Бичсэн Нисдэг Чэстмир
За ямар ч байсан 25-26-нд хэвээрээ үлдэхээр болсон бололтой ...

Re: Books

Бичсэн: Да 5-р сарын 28, 2018 5:19 pm
Бичсэн Нисдэг Чэстмир
Сонирхолтой баримт: Жульеттагийн ээж зохиол дээрээ 28 настай байсан гэхийн ... Жульетта нь 13 настай байсан гэхээр тухайн үед бас л валиар садар байсан байгаан шүү ... Ромео 16-тай, тэгээд бүр ная дурлацан гар байсан гэжугаашд ...
Достоевскийн Гэм Зэм дээр гардаг Ломбардны эмээ 42 настай байсан гэжугаа за юу ...
Бальзакийн зохиолууд дээрх хижээл нас гэдэг нь 30 нас гэж тодорхойлогддог ...
Шадар 3 Цэрэг-ийн хөгшин Хамба Лам Ришелье 42-той байсан гэжугаа ...
Анна Каренинагийн хөгшин нөхөр нь 48 -тай ...
Иван Сусанин гавьяа байгуулж явах үедээ 32-той байсан ...тэр үедээ 16-тай охинтой байсан
Пушкины зохиол дээр "Өрөөнд 30 настай хөгшин орж ирлээ" гэж гардаг нь Карамзин байсан за юу ...
Тэгж ярьвал бүр "Николай Михайлович Карамзин цугларагсдаас хамгийн өндөр настай нь байсан бөгөөд тэр 34 нас хүрч байв - өтөл нас" гэхчлэн бичиж байж ...
энэ 19-р зуунаас өмнөх үеийн уран зохиол дээр ийм л байж ...

Гүйцээ ... явж уйллаа ... :evil: :( :roll: :idea:

Re: Books

Бичсэн: Лх 6-р сарын 13, 2018 2:12 pm
Бичсэн Chinggis
biggy бичсэн нь:
Да 4-р сарын 30, 2018 1:13 pm
Наад номыг чинь нэг сонирхвол болох уу?
Хөгшөөн GOT кино-ийг яаж авах вэ. нэг ажил болгоод аваад зун хөдөө явахдаа үзмээр байнаа хэхэ :)

Re: Books

Бичсэн: Лх 6-р сарын 13, 2018 3:35 pm
Бичсэн Gunbold
Нисдэг Чэстмир бичсэн нь:
Да 5-р сарын 28, 2018 5:19 pm


Гүйцээ ... явж уйллаа ... :evil: :( :roll: :idea:
Хэмээн өтөл өтгөн сахалтай эр гарч гашуун хоофий уунгаа араас ихэр татан, ичгүйргүүгээр ихэр татан уйлжээ...

Re: Books

Бичсэн: Мя 6-р сарын 19, 2018 4:17 pm
Бичсэн Нисдэг Чэстмир
Gunbold бичсэн нь:
Лх 6-р сарын 13, 2018 3:35 pm
Нисдэг Чэстмир бичсэн нь:
Да 5-р сарын 28, 2018 5:19 pm


Гүйцээ ... явж уйллаа ... :evil: :( :roll: :idea:
Хэмээн өтөл өтгөн сахалтай эр гарч гашуун хоофий уунгаа араас ихэр татан, ичгүйргүүгээр ихэр татан уйлжээ...
өтгөн сахалтай, өтөл эр гарч, гашуун кофе уунгаа, ЭХЭР татан, ичгүүрГҮЙгээр уйлжээ ...

найруулга зүй болоод үг зүйн алдаатай, үг давтсан, өгүүлбэрийн гишүүдийн байрлал оновчгүй, таслал хэрэглээгүй учраас санаагаа тодорхой илэрхийлж чадаагүй ... текст МУУ, санаа бол ОНЦ ... :idea:

Re: Books

Бичсэн: Ба 8-р сарын 17, 2018 6:28 pm
Бичсэн boldbold
Аюурзаны Шүгдэн эхний хэдэн бүлэг их дажгүй хурдан явж ирснээ дунд хэсэгт нилээн бодож унших хэрэгтэйг ойлгоод түр хойшлуулчихлаа. Буддын шашины талаар ерөнхий ойлголт авчих юм шиг байна, та хэд нилээн эрт уншчихсан уу.
Хэд хэдэн зохиол дээрээ Баянхонгор гэж гарах юм, мань хүн Баянхонгорынх, нутгийнхаа хуучууддаас зохиолынхоо санааг олоод ардаас нилээн явж, баримтжуулж бичдэг юм шиг. Бөөгийн домгийг бичихийн тулд Байгаль нуур, нөгөө арал дээр хэсэг байсан гэсэн байхаа. Цагаан Хар Улаанаа гэх зохиол дээр миний амьдарч байсан Булганы буудал гараад, юу билээ..зохиолын хүмүүстэй уулзаж байсан ч юм шиг сонирхолтой санагдаад дуусгасандаа, ер нь нэг зохиолчийн Жангар туульс, Бөөгийн уламжлал, Будда шашинг харуулсан 3 роман байхгүй байх даа, өөрөө яг юунд итгэж үнэмшдэг бол?

Re: Books

Бичсэн: Да 10-р сарын 08, 2018 9:05 am
Бичсэн Mademoiselle
Энэ жилийн зорилтод 15 ном гэж тэмдэглэжээ.
Одоогоор яг талыг нь уншсан байна.

Зураг

Сүүлийн 6 номыг 8,9 сард уншиж шуурхайлав.
Өчигдөр Норовын Тэжээврийг дуусгаж, тэр тухайгаа бичих гэж ороод ирлээ.
Зүрхэнд шивнэсэн үг, Ноён Солиот киноны зохиол энэ эрхмийнх гэж номын арын хуудаснаас л мэдэж авлаа.
Хэд хэдэн богино өгүүллэг, 3 туужаас бүрдсэн номыг Тагтаа хэвлүүлж, сонгомол зохиолуудын цомирлог гэжээ.
"Тэжээвэр"-ийн бичлэгийн хэв маяг маш сонирхолтой байлаа. Тэрнээс гадна огт уншиж байгаагүй хэд хэдэн монгол үгтэй тааралдсан. Бүр сонсож ч байгаагүйдээ бага зэрэг урам хугарсан гэхэд болно. Ер нь монгол зохиолуудыг дахин дахин уншиж баймаар юм байна даа гэж бодсон. Одоо Орхан Памукын "Цас", Франц Кафкагийн "Шүүх ажиллагаа", Лазло Блокийн "Ажлын дүрэм" гэсэн 3 ном үлдсэн. Энэ гурвыг уншаад, дунд нь оруулсан байгаа. 10 сард багтаагаад Цасыг дуусгах төлөвлөгөөтэй. Цасыг овоо явуулж байтал Тагтаагийн пэйж дээр Ка үхнэ гэсэн юм уншчихсан чинь бүр сонирхлыг минь унтраачихсан. Бодохоор дургүй хүрэх юм. Шүүх ажиллагааг уншихаар ойлгохгүй, ойлгохгүй байгаадаа уур хүрээд байгаа юм, бас. Нөгөөхийг нь харин хүний нөөцийн төлөвлөлт, сонгон шалгаруулалт хийхэд тус болох юм болов уу гээд авсан ч, одоохондоо хэрэг гарахгүй байгаа болохоор түр хойш нь тавьчихсан. Надад орчуулга нь тийм ч сайн болсон шиг санагдаагүй. Бас Google гэж бодоод уншихаар их холын санагдаад байгаа л даа. За ингээд дараагийн 3 номоо сонгоод уншчихвал энэ жилийн зорилго биелэх нь тэр. Харин юу унших вэ..