Books

Ливэрпүүл, спортоос гадуурхи яриаг энд..
Gunbold
Шилдэг бичигч
Бичлэг: 114
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:36 am
Талархсан: 21 удаа
Талархагдсан: 39 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн Gunbold » Ба 3-р сарын 30, 2018 4:27 pm

Сэтгэлгээ хөгширдөггүй, үзэх харах нь муудсан өвгөн гэлтгүй байна гэдэг энэ гэж бодоод У багшийн нэгэн "Өгүүлэхгүй өнжиж даанч эс тэсэлтэйн учирт..." зүйлсийг энд орууллаа

Өвгөн насанд өдрийн гэгээтэй уралдаад толгойд орсон элдэв шидийн бодлоо уран зохиол болгоод л бичиж суувал барав атал өр голоос зууралдаатай эх орноо гэж амьсгаа тоолонгоо санаашрах “сайхан” зовлонгоосоо болоод арай л дуугай дүмбийн сууж эс болом хэдэн санааг өчүүхэн зуур цухалзуулмаар санагдахуйд муу минийхээ үе үе цухалзуулсан үгийг хөсөр шаалгүй уншчихдаг эрхэм гэгээн уншигчид, ард түмэндээ аанай л бас өчүүхэн зуур нэг цухалзуулахаас аргагүйдээд өмнөө цагаан цаас тавилаа даа...

Эх сайхан нутагт маань цагийн урь үнэртэж, жилийн эзэн Тахианы гоогчоон чихэнд дуулдаад цээжин дотор дулаахан л байна. Та нарт минь ч адилхан л байгаа байх даа, яамай даа!

Өгүүлэх нь:

Сүүлийн жилүүдийн цувиралд хөгшин залуугүй иргэн бүгдийн маань сэтгэхүйд Үндэсний ухамсар тун хүчтэй сэргэж, нийгмийн амьдралын салбар бүрд л “Дэлхийн түвшинд гарах”, “Дэлхийтэй өрсөлдөх” бодол ч, дорвитой яриа ч, бодит ажил үйлс ч газар авахуйцаар эрчимжиж байгаа нь нүд муудаж, чих хатуурч эхэлсэн над мэтэд ч дуулдаж, харагдаж, амьдрах гэж хүсэх, тэмцэхийн нэг хэрэгцээ маань болж байгаа нь их л сайхан, урамтай байна.

Хүний амьдралын хугацаа бол товчхондоо, хариуцлагын хугацаа л юм. Захаас нь бодоход л, илч гэгээнд нь амьдарсан нарныхаа өмнө, хүчилтөрөгчөөр нь амьсгалж амьд явсан агаар, огторгуйнхаа өмнө, уураг шаргал сүүг нь хөхөж торнисон ижийнхээ өмнө, харамгүй ачинд нь амьдралын хатууг анзааргагүй тоглосоор морины нуруунд ассан аавынхаа өмнө, “А, Я” үсэг таниулахаас эхлээд ертөнцийн утга учрын ээдрээг таниулсан эрдэмт багшийнхаа өмнө, цааш элдвийг тоочилгүй залгахад, хүний амьдралд орь ганц эх орон, ард түмнийхээ өмнө эр, эм хүйст махбодийг маань эрдэнэт хүн болгон хөгжүүлсэн агуу ачийг бүрэн дүүрэн хариулах ёстой хариуцлагын хугацаа юм.

Чихэнд ул дол болсон энэ хуучин үгийг өнөө их л шинээр ойлгон сонсож, шинээр бодох, дэлхий дахинд юу болж, яаж хувирч өөрчлөгдөж байгааг бүгдийг нь андахгүй мэддэг болсон мэдлэг, ухаарлынхаа төв голд суурилуулаад нэлээд нөрөөр ухан сэрвэлзүүлэх хэрэгтэй л байна даа.

Хариуцлага алив улс орны иргэн хүний олон үүргийн биелэлтийн бодит үр дүнгээр илэрхийлэгдэнэ.

Бид өнөөдөр “Үндсэн хууль”-даа оруулах зарим нэмэлт, баяжуулалтын тухай далайцтай ярьж эхэлж байна.

Одооны “Үндсэн’Хууль”-д иргэн бидний эдлэх эрх их олон, биелүүлэх ёстой үүрэг чамлалтай цөөхөн заагдсан. Зүй нь, үүрэг нь давамгай, эрх нь үүргэндээ захирагдангуй утга, харьцаатай байвал хүүхэд хөгшидгүй “жинхэнэ хүн” болж амьдралаа багцлахад маань тун сайн нөлөөтэй байх юм шүү дээ!

Өгүүлэх нь:

“Талцдаггүй, нэгдмэл Монгол” байх тухай тун зөв, ухаантай үг, сануулга чихэнд сонсогдох болж их баярлуулж байнам.

Уудам тал хөндийгөөрөө хаагуур хаагуургүй тарсан цөөхөн өрхтэй, айл гэрүүд нь айл гэрүүдээсээ алс, завсар хооронд нь оготно зурам, царцаа дэвхэргэнээс өөрөөр эзэнгүй хөдөөний сийрэг хүн амтай, нөгөө талд нь, нэг өрөөнийхөн нь нөгөө өрөөнийхнөө хэн болохыг ч мэддэггүй, гадаа үүдэндээ тааралдлаа ч зүс таньдаггүй, өөрийнхөө хаалганаас гаднахыг “гадны юм” гэж үзэхдээ тултал бие биеэсээ харьссан (бие биедээ харь хүн болсон) хачин хүмүүсийн бөөгнөрөлтэй монголчуудыг хооронд нь нэгтгэх бус харин ч жигтэй муухай үг хэлээр хэрэлдүүлдэг, талцуулдаг, гэрт нь ч, гудамжинд ч зодолдуулдаг улс төрийн намууд үзэл баримтлал, үйл ажиллагаагаа эрс шинэчилж, монгол иргэдээ хооронд нь эелэлдүүлдэг, эв найраар нэгтгэдэг, бие биеэ халуун сэтгэлээр хайрласан, дээдэлсэн, бие биеэ хамгаалан тэмцэх үзэл санаагаар цул барилдсан амьдралтай хүмүүс байлгах үүргэнд, юуны өмнө, бор шувууны сангасны төдий ч зөрчилгүй, маргаан мэтгэлцээнгүй эвлэлдэх цаг тулж дээ.

Бид нэг маань нэгнийхээ толгой дээр байх гэж, нөгөө нь нөгөөгийнхөө хөл дор байхгүй гэж тэмцэлдэхээр амьдрах бус, бүгдээрээ нэг ижил аавын хүүхдүүд шиг санаа эвлэн нэгдээд улсаа дэлхийд тоолгох, бусдын адил хэмжээнд үнэлүүлэхийн төлөө тэмцэж амьдрах хэрэгтэй байгаа шүү дээ!

Намууд цаашдаа оршин тогтнох гол боломж нөхцөл бол энэ зорилгыг л үйл ажиллагааныхаа тэргүүн үүрэг, гол философио болгох шаардлагатай тулгарах бололтой шиг байна даа.

Эх орны тусгаар тогтнол, нийгмийн хямралгүй, савлагаагүй, тогтвортой хөгжил, хүртэц муутайхан амьдралтай ард иргэдийнхээ олонхийг жаахан жаахан чинээлэгдүү аж төрүүлэхүйц орлоготой эдийн засгийн нүүр харуулах бодлогоос өөр ил далд бодлоготой улс төрийн хүчин байж хэрхэвч үл болно! Гол чухал энэ зорилгыг биелүүлж чадахгүй л бол ард түмэн бидэнд ямар ч нам, эвсэл, бүлэг, ямар мэдлэг боловсролтой улстөрч байгаад хэрэггүй нь их сайн ойлгогдох болчихлоо.

Өгүүлэх нь:

Хүн ядмаг зүдмэг амьдрал туулж болно. Өөрийнхөө ядмаг зүдмэг амьдралд хүн өөрөө хагас буруутай. Хүн өөртөө л гомдох хэрэгтэй байх!

Хүн амьдралдаа эрх чөлөөгүй өдрүүдийг өнгөрүүлж болно. Эрх чөлөөгүй өнгөрүүлсэн өдрүүддээ хүн өөрөө л бүрэн буруутай. Хүн өөрөө л гэмших хэрэгтэй байх.

Хүний эх орон, нутаг ус нь эдийн засгийн тусгаар тогтнолгүй өдрүүдтэй байх цаг үе хүний амьдралд тохиож болно. Эх орон нь нийгмийнхээ ийм ч, тийм ч салбарт тусгаар тогтнолгүй байгаа түүхтэй өдрүүдтэй цаг үед амьдарч байсан хүн өөртөө хэдий гэмшивч багадна, өөрөө өөрийгөө яллах хэрэгтэй!

Эх орноо аливаад тусгаар тогтнолгүй болгоход хүргэвээс тухайн тэр цаг үед амьдарч буй хүний амьдрал хагас амьдрал, хагасын хагас амьдрал байсан байх болно, их л муухайдаа...

Эх орны хөгжил, үндсэндээ, нэг юмнаас л, гүн, дотоод чинадыг нь хэн ч, хэзээ ч, ямар ч үгээр тайлбарлаж эс чадах ганц агуу юмнаас л хамаардаг. Тэр агуу юманд хүрэхүйд хэцүү ч, маш амархан. Гагцхүү хачин нь, яагаад амархан нь ч, яагаад хэцүү нь нууц байдаг.

Тэр агуу юм-Хайр!

Хүний амьдралд хамгийн ойлгомжтой ч, хамгийн ойлгомжгүй нь Хайр юм шиг надад санагддаг.

Хайрыг хүн хаа нэгтээгээсээ олоход ч, хайрын агууд хүрэхэд ч зарим хүмүүст амархан байдаг л байх, заримд нь ч хэцүү байдаг л байх. Тэгж харагдаад байдаг. Бодвол, амархан байх чанартай тохиол нь ч нууц, хэцүү байх чанартай тохиол нь ч нууц байдаг юм уу, бүү мэд. Ямартаа ч хүнд эхээс төрснөөс нь хойшхи хугацаанд нь, амьдралд нь хэрэгтэй олон юмсын дотроос хамгийн эхний хэрэгцээтэй нь хаанаас ч хараат бус тусгаар тогтнох эрхтэй эх оронтой байх хэрэгцээ юм.

Үүнийг би амьдралаас үнэхээр сайн мэдэж авсан, тэгээд ч үнэхээр сайн ойлгож сурч дээ, хөөрхий.

Хэн мэдэх вэ, Бурхан минь, хэн нь ямар хэмжээгээр эх орноо бүтнээр нь хайрлаж чадаж байгаагийн нь хэмжээгээр төрсөн нутаг ус нь тэр хүний наслах насны хэмжээг тогтоодог ч байж магадгүй л юм шүү дээ...

Эх орон гэдгийг хүн бүүр дотоод гүнээсээ гүүрч мэдэхийн тулд тэндээс төрсөн үр нь байх хэрэгтэй, орь сайхныг нь гүүрч мэдэхийн тулд тэндээс төрсөн санаа, биетэй, ер нь д яг (уучлаарай!) адуу, үхэр байх хэрэгтэй. Яагаад адуу, үхэр байх хэрэгтэй нь гэвэл, эхийнхээ хэвлийд хүний нутагт зарагдсан унага эхээ хаяад нутаг гүйдэг, эзэн нь хүнд худалдсан үнээ анх тугалсан газар руугаа мөөрөөд шогшдог гэлцдэг.

Өгүүлэх нь:

Бид бие биеэ даанч бага хайрлах юм. Яг үнэндээ огт хайрлахгүй, хайрлаж чадахгүй юм.

Бидний сайхан эх орон хөгжил буурай байдаг, бид “алтан дээр сандайлсан зээлдэгчид” байдаг, бид Эзэн Чингисийн Монголоос хойшхи түүхэндээ дандаа бусдаас хараат, төрийн болоод эдийн засгийн тусгаар тогтнолгүй үргэлжилсэн түүхтэй явж ирсэний үндсэн шалтгаан гэвэл бид бие биеэ муу хайрлаж ирсэн, бие биенээ хайрлах сэтгэлээр дутаж байсанд оршиж байсан байхаа магадгүй юм шүү.

За, үзгэнд соруулсан бэхний үлдэл дуусчихлаа. Өндөрлөе! Нэг харсан чинь нүд эрээлжлэм зөндөө үг эрээччихэж, хүлцэл өчье!

Эх орноо үндэсний бүтээн байгуулалтаар хөгжүүлэх үзэл философи, үйл хөдөлмөрөөр гагнагдсан, тэгээд, хөдөлмөр эрхэлдэг ядаж, ганц сая хүнтэй, тэд нь дор хаяж хоёр хүний хийхийг хийж чаддаг мэдлэг, мэргэжилтэй болчихвол миний энэ бичиж мунгинаж суугааг хэн ч бичих хэрэггүй юмсанж дээ.

2017 оны гуравдугаар сарын 20.

Алтан тэвшийн хөндий

Улаан ямаат Дамдинсүрэнгийн Урианхай

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 183
Элссэн: Бя 12-р сарын 02, 2017 4:12 pm
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 92 удаа
Талархагдсан: 209 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Пү 4-р сарын 05, 2018 4:52 pm

Английн хаад, хатад гээд 200 гаран хуудастай хөөрхөн ном умшчихлаа ... 2004 онд гарсан ижил нэртэй баримтат киноноос үлгэрлээд орчуулагч сэтгүүлч Лхагвадуламын гаргасан энэ ном английн хаант засаглалын түүхийг эвтэйхэн бөгөөд товчхон бас ойлгомжтой буулгаад өгчихсөн байна ... 1066 оноос эхлээд өнөө цагийг хүртэл Англи, Их Британий түүхийн товчлолыг эндээс харж болж байна ... Саак

"Английн хаад, хатдын түүх таны төсөөлж чадахаас ч илүү сонирхолтой. Энэ бол хүсэл шунал, урвалт шарвалт, баатарлаг үйлс, харгис хэрцгийлэл, нууцлаг хэрэг, аллага, түрэмгийлэл, эмгэнэл болоод аугаа ялалтын түүх, огтоос уйдамгүй "жүжиг" билээ" гэдэг өгүүлбэрээр эхлэснээсээ эхлээд л сонирхолтой байдлаа алдахгүй байсаар дууслаа даа ...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн meesh » Пү 4-р сарын 05, 2018 5:10 pm

Элизабет насаараа охин биеэрээ явсаар дууссан гэдэг бил үү. Улс орныхоо төлөө.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 183
Элссэн: Бя 12-р сарын 02, 2017 4:12 pm
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 92 удаа
Талархагдсан: 209 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Пү 4-р сарын 05, 2018 5:44 pm

Элизабэт тэгсэн гэжугаам ... бүр 14-тэй байхдаа л нөхөрт гарахгүй гэж бат шийдсэн гэжугаа ... 25 настайдаа хатан хаан болонгуутаа хэн нэгэн хааны сэнтийд санаархагчийн өгөөш болно гэж муу санаалсан юмдаг уу даа ... ер нь ч бага нас нь битүү хуйвалдаан ойр дотныхных нь аллага, хэлмэгдүүлэлт, хуйвалдаан дунд өнгөрсөн болохоор ингэж шийдээд үүнийгээ ч хэрэгжүүлсэн байгаам ... Айхтар авгай байжээ :idea:

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн biggy » Ба 4-р сарын 06, 2018 10:14 am

Нисдэг Чэстмир бичсэн нь:
Пү 4-р сарын 05, 2018 5:44 pm
Элизабэт тэгсэн гэжугаам ... бүр 14-тэй байхдаа л нөхөрт гарахгүй гэж бат шийдсэн гэжугаа ... 25 настайдаа хатан хаан болонгуутаа хэн нэгэн хааны сэнтийд санаархагчийн өгөөш болно гэж муу санаалсан юмдаг уу даа ... ер нь ч бага нас нь битүү хуйвалдаан ойр дотныхных нь аллага, хэлмэгдүүлэлт, хуйвалдаан дунд өнгөрсөн болохоор ингэж шийдээд үүнийгээ ч хэрэгжүүлсэн байгаам ... Айхтар авгай байжээ :idea:
Хаха хүнтэй унтахгүй болохоор яаж эмэгтэй хүн байхав дээ, шулам л болно. Хүүхэдгүй, нөхөргүй, хайр дурлал, сексгүй хүнээс юу харахавд :lol:
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 171
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 9:02 am
Байрлал: Venice
Талархсан: 148 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн Mademoiselle » Ба 4-р сарын 06, 2018 10:42 am

biggy бичсэн нь:
Ба 4-р сарын 06, 2018 10:14 am
Хаха хүнтэй унтахгүй болохоор яаж эмэгтэй хүн байхав дээ, шулам л болно. Хүүхэдгүй, нөхөргүй, хайр дурлал, сексгүй хүнээс юу харахавд :lol:
Юугжаан бээ? :geek:
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн Chinggis » Ба 4-р сарын 06, 2018 12:05 pm

biggy бичсэн нь:
Ба 4-р сарын 06, 2018 10:14 am
Нисдэг Чэстмир бичсэн нь:
Пү 4-р сарын 05, 2018 5:44 pm
Элизабэт тэгсэн гэжугаам ... бүр 14-тэй байхдаа л нөхөрт гарахгүй гэж бат шийдсэн гэжугаа ... 25 настайдаа хатан хаан болонгуутаа хэн нэгэн хааны сэнтийд санаархагчийн өгөөш болно гэж муу санаалсан юмдаг уу даа ... ер нь ч бага нас нь битүү хуйвалдаан ойр дотныхных нь аллага, хэлмэгдүүлэлт, хуйвалдаан дунд өнгөрсөн болохоор ингэж шийдээд үүнийгээ ч хэрэгжүүлсэн байгаам ... Айхтар авгай байжээ :idea:
Хаха хүнтэй унтахгүй болохоор яаж эмэгтэй хүн байхав дээ, шулам л болно. Хүүхэдгүй, нөхөргүй, хайр дурлал, сексгүй хүнээс юу харахавд :lol:
Манай нийгэмд гэтэл хүүхэдтэй, нөхөртэй, секстэй мөртөө л шулам болцон улс их байгаам шүү. Хайр дурлал л дутсан гэсэн үг хаха.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Шилдэг бичигч
Бичлэг: 106
Элссэн: Ня 12-р сарын 03, 2017 6:34 pm
Талархсан: 124 удаа
Талархагдсан: 63 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн Ladykop » Ба 4-р сарын 06, 2018 3:09 pm

Mademoiselle бичсэн нь:
Ба 4-р сарын 06, 2018 10:42 am
biggy бичсэн нь:
Ба 4-р сарын 06, 2018 10:14 am
Хаха хүнтэй унтахгүй болохоор яаж эмэгтэй хүн байхав дээ, шулам л болно. Хүүхэдгүй, нөхөргүй, хайр дурлал, сексгүй хүнээс юу харахавд :lol:
Юугжаан бээ? :geek:
Энийг тэгэж шууд ойлгох хэрэггүйэ Баянаа. хэхэ. цаг хугацааны асуудал г.м хүчин зүйл байна. Ер нь бол ... тэгэж байгаад ойлгоноо хэхэ.

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн biggy » Ба 4-р сарын 06, 2018 3:45 pm

Mademoiselle бичсэн нь:
Ба 4-р сарын 06, 2018 10:42 am
biggy бичсэн нь:
Ба 4-р сарын 06, 2018 10:14 am
Хаха хүнтэй унтахгүй болохоор яаж эмэгтэй хүн байхав дээ, шулам л болно. Хүүхэдгүй, нөхөргүй, хайр дурлал, сексгүй хүнээс юу харахавд :lol:
Юугжаан бээ? :geek:

Аан хаха, хатуу бодох хэрэггүй.
Ер нь бол хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан. Хүнтэй унтахгүй, нөхөртэй болохгүй гэдэг чинь хайрлах, хайрлуулах, хүсэх дурлах, тэмүүлэх тэр мэдрэмж байхгүй, тэгээд хатан хаанд бол зөвхөн дарангуйлах, тахин шүтүүлэх, айдас хүйдэс төрүүлэх тэр мэдрэмж үлдэнэ.
Тэгэхээр тэр зүйлээс авч байгаа зүйл бол хязгааргүй хүч чадал, эрх мэдлийн шунал л байна. Эмэгтэй хүн ийм байхаар шулам гэж тодорхойлж байгаан.
Хайр гэдэг чинь өөрөө асар их юм хүнд өгнө шд, гэр бүл, ээж аав, за тэгээд хүүхэдтэй болбол илүү ихийг ойлгоно доо. Илүү мэдрэнэ гэх гээд байгаан. Сексийг яриад яахав, дургүй хүн байдаг бол надад өрөвдөлтэй л санагдана. Секс холдохоор сэтгэл санаа хүртэл тогтворгүй болоод, уур хүрээд, шалихгүй юман дээр хүртэл хэрүүл хийх гэдэг байдал анзаарагддаг. Эмэгтэй хүний хувьд ядаж тэр нь хангалттай бол сэтгэл санаа хүртэл өөр байдаг шүү. 30 гараад ирэхээр аяндаа илүү ойлгодог болноо.
Насны ч юм уу ялгаа гаргах гэсэн, номчирхох гэсэн зүйл биш шүү, зөв ойлгоорой. 20 настай, 30 настай, 40 настай хүмүүсийн хооронд харахад ойролцоо боловч, ялгаа их. Ядаж л аливаад хандах хандлага хүртэл өөрчлөгдөж байдаг. Энэ бол уншиж сурдаг юм биш, аяндаа мэдэрдэг зүйл байгаан. Амьдралаас, аливаа зүйлээс, энгийнээс хүртэл таашаал авч сурна шд.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 171
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 9:02 am
Байрлал: Venice
Талархсан: 148 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн Mademoiselle » Ба 4-р сарын 06, 2018 4:07 pm

Oh lord,
30 хүрэхээрээ л хариу бичихээс..
I have no special talent. I am only passionately curious.

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 13 ба 0 зочин