Books

Ливэрпүүл, спортоос гадуурхи яриаг энд..
Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Эхлэн сурагч
Бичлэг: 43
Элссэн: Ня 12-р сарын 03, 6:34
Талархсан: 44 удаа
Талархагдсан: 25 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн Ladykop » Да 4-р сарын 16, 10:20

Дэвид Копперфильдийг хэвлүүлсэн сураг байсан, мэдээлэл байна уу хө.?

Уг нь Намбер ван чинь их оюунлаг, жинхэнэ эрдмийн хүн байсын гэсээн. хэхэ. Үнэн худлыг мэдэхгүй. Үнэн бол тэгээд эрх мэдэл гэдэг хүнийг яаж эвддэг гэдгийг л яруу тодоор харуулж дээ.

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Шилдэг бичигч
Бичлэг: 131
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 8 удаа
Талархагдсан: 77 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн meesh » Да 4-р сарын 16, 11:23

Тх хэлний, орчуулагчийн хувьд мундаг гэсэн шүү, Лийдсийг төгссөн.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Шилдэг бичигч
Бичлэг: 138
Элссэн: Бя 12-р сарын 02, 4:12
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 54 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Да 4-р сарын 16, 11:51

Намбар Ван гэж МАХН-ын Энкуяр даргыг яриадынуу? гүй юу? хэрэв мөн бол цаачин лут орчуулагч юм билээ ... Бурхан багшийн сургаалийг сүрхий орчуулаад, тасархай гоя хэвлээд үнэгүй тарааж байсым даг ... Горький төгссөн лут амьтасын сүүл хавьд харьяалагддымуу даа ...

Хэрэглэгчийн хөрөг
Tdi
Шилдэг бичигч
Бичлэг: 96
Элссэн: Да 12-р сарын 04, 3:38
Талархсан: 30 удаа
Талархагдсан: 29 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн Tdi » Да 4-р сарын 16, 12:03

Нисдэг Чэстмир бичсэн нь:
Да 4-р сарын 16, 11:51
Энкуяр даргыг яриадынуу? гүй юу?
Ливэрпүүл клубын хэвлэлийн төлөөлөгч Энхбаярыг ярьж байнаа.

:idea:

Gunbold
Шилдэг бичигч
Бичлэг: 93
Элссэн: Да 12-р сарын 04, 11:36
Талархсан: 16 удаа
Талархагдсан: 24 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн Gunbold » Да 4-р сарын 16, 5:04

Нисдэг Чэстмир бичсэн нь:
Да 4-р сарын 16, 11:51
Намбар Ван гэж МАХН-ын Энкуяр даргыг яриадынуу? гүй юу? хэрэв мөн бол цаачин лут орчуулагч юм билээ ... Бурхан багшийн сургаалийг сүрхий орчуулаад, тасархай гоя хэвлээд үнэгүй тарааж байсым даг ... Горький төгссөн лут амьтасын сүүл хавьд харьяалагддымуу даа ...
Ер нь хэд хэдэн сайн ном орчуулсан сайн орчуулагч шд... Тэр номоо Миат-р үнэгүй тээвэрлүүлсэн гэж ял авсан шд 7н шалтгааны нэг нь байх. Албан тушаалаа урвуулан ашигласан гэж

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Шилдэг бичигч
Бичлэг: 122
Элссэн: Да 9-р сарын 18, 9:02
Байрлал: Venice
Талархсан: 94 удаа
Талархагдсан: 67 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн Mademoiselle » Да 4-р сарын 30, 1:06

Хорин нас бол би үнэндээ юу ч мэддэггүй юм байна гэдэгтэйгээ эвлэрхэд хэтэрхий омголон, чухам тэр л эрчилсэн их ааг омгоороо бүтэлгүйтлийн ханыг хичнээн удаа мөргөж унасан ч ажрахгүй босч ирээд ахиад хэдэн удаа мөргөсөн ч надад нас бас тэнхээ байна гэдгээ мэдэрдэг давилуун үе юм.

Харин хорин таван нас гэдэг адилхан алдаагаа ахиад нэг давтахад л хорвоо дэлхий бүгдээрээ чиний эсрэг босч, бодит амьдралын нударга нэг буултаараа л үзэж туулж, итгэж найдаж, хийж гийгүүлсэн бүхнийг чинь хумхын тоос болгон хөсөр унагахтай хэчнээн эвлэрэхгүй байя гээд аяндаа тэнхэл хүрэхгүй тийм л нас ажээ.
Ийм нэг өмнөтгөлтэй "25" эсээ тэмдэглэлийн номыг хөөрхөн Тайхар ахаасаа аваад уншаад дуусах гэж байна.

Тэгшээг үнэхээр дутуу үнэлж байж гэдгээ ухаарлаа.
Ub.life дээр гарсан Айдас эсээг нь уншчихаад тун их тоосон юм.

Тэгээд хамгийн их таалагдсан нь энэ дээрх 25 нас.
Үнэхээр 20 настай би хэтэрхий хүүхэд шиг, омголон байсан бол одоо 25 хүрээд яг үүн дээр бичсэн шиг унавал босч чадахгүй байх вий гэсэн айдастай болчихдог юм байна.

30 хүрэхээрээ эвлэрдэг үү? 35 хүрээд тоохоо больчихдог уу? :D
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 260
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 253 удаа
Талархагдсан: 140 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн biggy » Да 4-р сарын 30, 1:13

Mademoiselle бичсэн нь:
Да 4-р сарын 30, 1:06
Хорин нас бол би үнэндээ юу ч мэддэггүй юм байна гэдэгтэйгээ эвлэрхэд хэтэрхий омголон, чухам тэр л эрчилсэн их ааг омгоороо бүтэлгүйтлийн ханыг хичнээн удаа мөргөж унасан ч ажрахгүй босч ирээд ахиад хэдэн удаа мөргөсөн ч надад нас бас тэнхээ байна гэдгээ мэдэрдэг давилуун үе юм.

Харин хорин таван нас гэдэг адилхан алдаагаа ахиад нэг давтахад л хорвоо дэлхий бүгдээрээ чиний эсрэг босч, бодит амьдралын нударга нэг буултаараа л үзэж туулж, итгэж найдаж, хийж гийгүүлсэн бүхнийг чинь хумхын тоос болгон хөсөр унагахтай хэчнээн эвлэрэхгүй байя гээд аяндаа тэнхэл хүрэхгүй тийм л нас ажээ.
Ийм нэг өмнөтгөлтэй "25" эсээ тэмдэглэлийн номыг хөөрхөн Тайхар ахаасаа аваад уншаад дуусах гэж байна.

Тэгшээг үнэхээр дутуу үнэлж байж гэдгээ ухаарлаа.
Ub.life дээр гарсан Айдас эсээг нь уншчихаад тун их тоосон юм.

Тэгээд хамгийн их таалагдсан нь энэ дээрх 25 нас.
Үнэхээр 20 настай би хэтэрхий хүүхэд шиг, омголон байсан бол одоо 25 хүрээд яг үүн дээр бичсэн шиг унавал босч чадахгүй байх вий гэсэн айдастай болчихдог юм байна.

30 хүрэхээрээ эвлэрдэг үү? 35 хүрээд тоохоо больчихдог уу? :D
нэг иймэрхүү гоё унших ном санал болгооч. Наад номыг чинь нэг сонирхвол болох уу?
дээр нь чамд нэг юм хэлсэн дээ, миний насан дээр ирэхээр ойлгодог болноо гэж :D аяндаа болох зүйл, тэрнийг заавал товчлох гээд яана тээ 8-)
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Шилдэг бичигч
Бичлэг: 122
Элссэн: Да 9-р сарын 18, 9:02
Байрлал: Venice
Талархсан: 94 удаа
Талархагдсан: 67 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн Mademoiselle » Да 4-р сарын 30, 4:34

Энэ номыг дурсамж, дуртатгал хэлбэрээр бичсэн болохоор зүгээр нэг кофе уух ч юм уу, эсвэл олон зузаан хуудастай номноосоо уйдах завсараа уншвал зүгээр санагдсан. Миний анзаарснаар яг одоогийн 25 настай миний үеийн залуу бичсэн болохоор надад бүр их ойр буугаад байх шиг, гадаа тоглож өссөн сүүлчийн үе бид болохоос нөгөө картын бараанд бол оочерлоогүй шдээ тэ :D Тэр талаасаа хүүхдэрхэг санагдаж магадгүй. Тэрнээс биш уншаад үзэхэд гэмгүй ээ.

Өөр нэг нь, Сайнаас агууд дэвшихүй гэдэг менежментийн ном уншиж байгаа.
Удирдлагын багт орсноос хойш жижиг сажиг өдөр тутмын ажилдаа эхэлж түүртээд, учраа олохгүй 2 3 сар боллоо. Яг энэ эргэлтийн үедээ олж авсан болоод ч тэр үү, алсын барааг харах хүрээг минь тэлж өгөөд байх шиг санагдаж байна. Суурь маш сайн судалгаатай, дүгнэлт бүр нь нэг тийм итгэл төрүүлэхүйц байгаа учраас хурдан уншаад дуусгах боломжгүй, нэг нэгээр нь зажилмаар тийм уншууртай ном байна.

Өөр гэвэл Цас романаа 2 3 хуудсаар орой явуулахыг ихэд хүсээд барьж авлаа.
Ажлын их нүргээнт тэрчлээнээс гараад амрах гэсэн биш Туркийн шашин улс төрийн нүргээнрүү түрж оруулаад төвөгтэй санагдаад хаачихсан.

Зун амрахаараа л уншихаас.
Өөр тайван дөө, зөвлөх ном гэвэл одоогоор алга дөө.
Уншихаа болиод завгүй бас залхуу болчихсон чинь номын дэлгүүр ч орохоо болилоо. хэхэ
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Шилдэг бичигч
Бичлэг: 138
Элссэн: Бя 12-р сарын 02, 4:12
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 54 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Лх 5-р сарын 02, 10:45

Сүүлийн хоёр гурван жил номын контэнтын зах зээлд гэхиймуу даа Тагтаа Паблишинг үнээр дөнгүүр явж байгаа ... Тагтаагаас гаргаж байгаа ямар ч ном яалт ч гүй анхаарал татаад байдын ... Яджаахад үүсгэн байгуулагчдын нэгтэй нь танилцаж найзууд болсноос хойш нөхдүүдийн ажлыг бүр ч их үнэлэх болсон ... "Хар захын гудамжны Спиноза" гээд орчуулгын өгүүллэгийн түүвэр үнэхээр гоё түүвэр. Нэг нэг өгүүллэгээр нь мэрж уншдаг, дараа нь бас л нэг нэгээр нь давтаж уншаад хойш нь тавьчдаг миний байнга л илдэг ном болсон, Милан Кундэра-гийн "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" болбаас пилсааф, утга уянга, үзэл санаа гээд бүх л талаасаа майр шедевр зохиол байсныг нь монгол хүний нүдэнд тун дулаахан болгож орчуулаад гаргасан. Сүүлд гаргасан Сармагчинг умшихаар аваад байгаа ... Тэднийхээс гаргадаг тийм ч их биш Монгол зохиолчтой номуудын нэг нь ... гоя мүүдээ тохируулжугаал умшина даа ...

"25" -ын хувьд бол Тэгшээ зүгээр ч нэг Балдоржийн нэрэмжит шагнал авсан сэтгүүлч бишийм шүү гэдгээ харуулсан л ном байна билээ... Зарим өгүүллийг нь умшихад самсаа шархирна, зарим дээр нь инээнэ, зарим нь дурсамж сэдрээнэ ... гээд л бас их олон сэтгэл хөдлөл өгдөг ном л доо ...

гэснээс манай босоо Нямка ойрдоо юун дээр ажиллаж байгаа бол ... дахиад Габо өвөө юу? эсвэл өөр хэн нэгэн үү? гэснээс Коэльогийн "Адултеро" -г орчуулчкум байх даа ...

Хэрэглэгчийн хөрөг
Tdi
Шилдэг бичигч
Бичлэг: 96
Элссэн: Да 12-р сарын 04, 3:38
Талархсан: 30 удаа
Талархагдсан: 29 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн Tdi » Лх 5-р сарын 02, 1:15

Нисдэг Чэстмир бичсэн нь:
Лх 5-р сарын 02, 10:45
гэснээс манай босоо Нямка ойрдоо юун дээр ажиллаж байгаа бол ... дахиад Габо өвөө юу? эсвэл өөр хэн нэгэн үү? гэснээс Коэльогийн "Адултеро" -г орчуулчкум байх даа ...
Мон сударын цувралын сүүлийн, Маркезийн "Зарлагдсан үхлийн товчоон" гэж ном орчуулсан байна лээ

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 1 ба 0 зочин