1 хуудасны 12 дахь нь

Books

Бичсэн: Да 1-р сарын 15, 2018 10:05 am
Бичсэн Mademoiselle
Сүүлийн үед уншиж буй болон уншаад дууссан, бусдад зөвлөмөөр эсвэл зөвлөмөөргүй номны талаар энд бичнэ.

Re: Books

Бичсэн: Да 1-р сарын 15, 2018 10:21 am
Бичсэн Mademoiselle
Он гараад Goodreads сайтад унших номны set goal тавихдаа 15 гэж бичсэн. Өнгөрсөн жил 10 номноос 4-ийг л уншсан байна. Оноос өмнө Тагтаагаас гаргасан "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй"-г эхлүүлээд саяхан дуусгасан. Цас роман их хүнд байгаа болохоор амралтаа авахаараа унших гээд хойшлуулчихсан байгаа. Дэлхийн сонгомол яруу найргыг бол дуржигнатал уншихгүй гэж үзсэн тул нэг нэгээр нь уншмаар санагдахаараа сөхөөд л байгаа юм.
Номын сангийн шинэ ном ингээд дууслаа.

Гэснээс ажлын ширээнийхээ дээр номын тавиуртай болсон чинь өрөөд тавьтал 40-50 номтой, дүүрэхгүй байгаад нь бага зэрэг урам хугарав. Хүмүүст ном их өгсөн бололтой. Уг нь овоо л ихийг уншаад, цуглуулаад байх шиг байсан чинь..

Монголын номын зах зээлд сэрүү татуулсан Тагтаачуудын гаргасан шинэлэг, сонирхолтой уран зохиолд их дурлах болсон. Би ер нь Баясгаланд их талтай болоод байгаа. Хэлж ярьж байгаа нь, үзэл бодол нь ч тэр. Орчуулгын чадвар их сайн. Буковскигийн шүлгээс уншихад л мэдрэгдэнэ. Борхесийн гоё гоё шүлэг, жижиг өгүүллэгүүд орчуулчихсан. Бүр гаршчихсан. Орчуулгын мэдрэмж, үгийн сонголт үнэхээр мэргэжлийн..

Нэмээд подкастаар сэтгэл судлал болон технологийн чиглэлийн номны тойм сонсчихоод байгаа болохоор ер нь өөрөө зориглож ном барихад залхуурах талтай болчихсон. Unlock подкаст бол фаблик болчихсон болохоор ярих илүүц биз. Цаг хэмнэнгээ мэдлэг тэлээд ёстой янзтай санагддаг юм.

Re: Books

Бичсэн: Да 1-р сарын 15, 2018 10:32 am
Бичсэн biggy
би ёстой энэ тал дээр жинхэнэ худалч болсоон.
Нэг гоё ном санал болгооч, зүгээр л надад таарч магадгүй гэж бодсоноо хэлчих. Яг ном уншихгүй бол шар мэдээний тулам болоод л таарах нь.

Books

Бичсэн: Да 1-р сарын 15, 2018 10:46 am
Бичсэн Muujguu
Same here.
Ном уншина гэдэг үнэхээр явуургүй болжээ. Ядаж энэ бодлоо таягдаж хаяхгүй бол болохгүй гээд өөрийгөө хүчилж байна, хүчилж уншихаар тогтоогдохгүй суухгүй юм хаха.

Унших арга барил, сонирхолоо сэргээх, өдөөх ямар санал, шийдлүүд байна ардаа?

Уг нь нэг сайхан ном эхлүүлээд эхний 12 өдрийг дахин дахин уншсаар он гаргачихлаа хаха. Яг одоогийн нөхцөлд илүү ажлын туршлага болоод удирдлагын урлагийн хэрэгцээ шаардлага ихтэй надад их тохиромжтой ном байгаа юм.
Зураг

Re: Books

Бичсэн: Да 1-р сарын 15, 2018 11:08 am
Бичсэн Mademoiselle
Би сүүлд бараг өөрийгөө хүчилж байж дуусгасан болохоор мотиваци хэлэх их хэцүү байна. Подкастаас өчигдөрхөн сонссон ном санал болговол заавал англиар унших хэрэг гарах байх. Үнэндээ л монголоор гарсан ном санал болгоход хэт хуучирсан эсвэл хэт сонгодог болчихоод хэцүү байдаг болж. Уран зохиолын хувьд Тагтаагаас гарсанаас уншвал бараг арай дөнгүүр юм уу даа. 5 10 жилийн өмнөх бүүм болчихсон орчуулгын ном биш зохиолч нь нобель аваад удаагүй байгаа зохиол гаргаад байгаа болохоор арай шинэлэг болов уу. Ер нь тэгээд миний унших сонголт монгол хэлээр гаргасан зохиолууд жулдаад гэлтэй бишдээ :D нэг л сонирхол татахгүй болчихсон болохоор.

Та хэд бараг подкаст сонсоод явсан нь дээр шүү. Хаана ч чихэвчээ углаад сонсчихно. Зогсоож байгаад дараа нь сонсоно. Давхар өөр зүйл хийж ч болно. Машиндаа, автобусанд, жимд, аягаа угааж байхдаа ч сонсож болно.

Жишээ нь, Industries of the future гээд номны тойм өчигдөр сонсож дуусгалаа. 1 цаг гаруй ярьдаг. Номын товч агуулга нь дараагийн 100 жилд ямар мэргэжил, ямар салбар дэлхийд тэргүүлэх талаар гардаг. Uber, Air bnb чиглэлийн байгаагаа шэйр хийдэг салбар түлхүү хөгжиж, роботын эрин үе ирэх ба блокчэйн технологийн ачаар валютын зах зээлд 5 улсын валют + крипто мөнгө үлдэх гэхчилэн сүүлийн үед сонсогдоод байгаа сонирхол татам зүйлсийг илүү детальчилж тайлбарлаж өгч байна лээ. Тэгээд одоо хүүхдүүдээ ямар мэргэжилтэй, ямар хүн болгох талаар зөвөлгөө өгсөн нь их таалагдсан. 23 дугаар гарсан байгаа. 23 ном уншлаа л гэсэн үг шүү дээ, мань мэт шиг залхуу хүмүүст.

Re: Books

Бичсэн: Да 1-р сарын 15, 2018 11:09 am
Бичсэн Mademoiselle
Muujguu бичсэн нь:
Да 1-р сарын 15, 2018 10:46 am
Уг нь нэг сайхан ном эхлүүлээд эхний 12 өдрийг дахин дахин уншсаар он гаргачихлаа хаха. Яг одоогийн нөхцөлд илүү ажлын туршлага болоод удирдлагын урлагийн хэрэгцээ шаардлага ихтэй надад их тохиромжтой ном байгаа юм.
Зураг
ikon.mn -ээр өдөр бүр 1 өдрөөр гараад байгаа ном байна, тэ? Хааяа тааралдахаараа орж хараад байгаа. Дажгүй санагдсан.

Re: Books

Бичсэн: Да 1-р сарын 15, 2018 11:35 am
Бичсэн Tungaa
Подкаст ерөөсөө л тун амар, өгөөжтэй санагдаад байдаг болсон. Unlock-ийнх ч угаасаа Монголдоо мундаг нь байгаа. ITunes дээрээ хэд хэдэн подкастын суваг дагасан. Шинэ нийтлэл, аудио файл оронгуут алерт ирчихдэг болохоор их гоё. Сонгоод сонсоод байх боломжтой. Тагтаагийнх бас зарим нэг номын шүүмж, review-ээ Soundcloud руу оруулдаг болсон байналээ. Надад гэхдээ радио подкастуудаас илүү бие даасан хувь хүн, байгууллагын подкастууд арай сонирхолтой санагдсан. Радио подкаст гэхээр BBC 6 minute English энийг л их сонсохын хэхэ.

За тэгээд ном барьж авч уншина гэдэг ч бас үлгэр болсон хүний хувьд хамгийн сүүлд Муракамигийн "Норвегийн ой"-г л дуусгах шив дээ. Мань хүний бичсэн бараг анхны реалист зохиол гэсэн байх. Их таалагдсан. Оюутан байхад хичээлийн шаардлагаар ч юмуу уран зохиолын ном их уншдаг байсан ч одоо бол хэт нүсэр, төвөгтэй санагдах болж.

Re: Books

Бичсэн: Да 1-р сарын 15, 2018 12:30 pm
Бичсэн biggy
Tungaa бичсэн нь:
Да 1-р сарын 15, 2018 11:35 am
Подкаст ерөөсөө л тун амар, өгөөжтэй санагдаад байдаг болсон.
хамгийн сүүлд Муракамигийн "Норвегийн ой"-г л дуусгах шив дээ.
2 асуулт байнаа, Подкаст нь гадаад хэл дээр үү? тэгвэл уншиж сонсох ч бүр өнгөрөө л гэсэн үг :D
Норвегийн ой олдож байна уу, хаанаас авав? би дээр нэг хайгаад лав олоогүй хаха

Re: Books

Бичсэн: Да 1-р сарын 15, 2018 12:45 pm
Бичсэн Tungaa
biggy бичсэн нь:
Да 1-р сарын 15, 2018 12:30 pm
2 асуулт байнаа, Подкаст нь гадаад хэл дээр үү? тэгвэл уншиж сонсох ч бүр өнгөрөө л гэсэн үг :D
Норвегийн ой олдож байна уу, хаанаас авав? би дээр нэг хайгаад лав олоогүй хаха
Хоёр хариулт байна аа хэхэ. Эхний ээлжинд Unlock-ийг сонсоод үзээрэй. Монгол хэл дээрх хамгийн өгөөжтэй подкаст гэж дүгнэдэг. Тун давгүй, албархуу биш ярьдаг болохоор надад их таалагддаг. Би ихэвчлэн soundcloud дээр сонсчихдог юм. Ямар подкаст сонсмоор байгаагаа сонгоод хайгаад дагачихаж болдог болохоор заавал гадаад хэл дээрх гэлтгүй л дээ. Гадаад хэл дээр гэхээр ер нь ойлгох ойлгохгүй асуудалтай төвөгтэйм билээ. Англи хэлний хичээл л хааяа сонсох юм дөө хэхэ.

"Норвегийн ой"-г би нилээн дээр Багшийн дээдийн Төгөлдөр төвийн номын худалдаанаас авсан. Номын дэлгүүрүүдээр хайгаад олдку байсан чинь тэнд цөөн тоогоор байж таараад. Одоо ахиж хэвлэгдсэн байж мэдэх л юм. Зүгээр уншихаар гэвэл минийхийг авч болно шүү.

Re: Books

Бичсэн: Да 1-р сарын 15, 2018 12:50 pm
Бичсэн Mademoiselle
Монгол подкаст. https://soundcloud.com/mongol-podcast
Эсвэл podcast addict - аар ороод Unlock mongol гээд бичээд дагах эсвэл татаад авч болно.
Англиар ч сонсож болно. Таны англи хэл сайн биздээ?
Норвегийн ой аль хэдийнэ монголооор гарчихсан шд. https://www.internom.mn/ном/норвегийн-ой гээд хайгаад үзээрэй.