4 хуудасны 10 дахь нь

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичсэн: Да 4-р сарын 09, 2:14
Бичсэн meesh
Монголд, Төв аймагт.

Гэхдээ сайн ажиглан харахахуйл Хөшигтийн хөндий буюу Шинэ нисэх хүрэх хурдны зам ажгуу, буудал ч цаана харагданам. Уулыг даваад Өлзийт хороолол руу орох бөлгөө.

Зураг л бол зураг шт. Зайнаас тандах судлал гэдэг бол агаар болон сансрын түвшнээс авсан зургуудыг хэлэх бөлгөө.

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичсэн: Лх 4-р сарын 11, 10:52
Бичсэн biggy
Энэ жилийн аяллын төлөвлөгөөгөө хальт сонирхуулах уу? Баян-Өлгий явна гэж бодож байгаа.
1. УБ-Өвөрхангай- Баянхонгор. Шаргалжуут ч юм уу орж хонох санаатай. Үзэх зүйл багатай байна.
2. Говь-Алтай. Тайширын усан цахилгаан станц, Хасагт хайрханы хойд энгэрээ үзэж цаашаа Ховд руу орох.
3. Ховдын Булган сум. Үенч БОдончийн хавцал, Булган гол. Гэхдээ энэ урагшаа 2, 3 зуун км хазайх учраас яг эцэслээгүй, хэтэрхий их явдал болж магадгүй. Хэрвээ энийг алгасвал шууд Өлгий. Замаараа Толбо нуур, цохион дээр нь очих гэх мэт.
4. Өлгий дээрээ хонож, бүрэн цэнэглэж аваад Даян, Хотон, Хурган нуур, хойшоо Алтай 5 богд, Потанины мөсөн гол, Цагаан /сүүн/ гол гэх мэт тэр хавиар тойрч 3-5 хонох.
5. Буцаад өлгийд ирж цэнэглээд Увс аймаг Ачит нуур, Гоожуурын хүрхрээ. Тэндээсээ магадгүй Хяргас нуурын Хэцүү хадны бааз дээр очиж 1-2 хоног амрах.
6. Завхан Тосонцэнгэл, тэр хавиа Хожуулын гол юмуу, ойрхон байдаг рашаан дээр нь амрах, эсвэл бүр Тэрхийн цагаан орж амрах.
7. Тэгээд УБ юм уу даа. 12-14 хоног тооцож байна. Одооноос бэлдэж эхэлж байгаа. Өмнөх аяллын маршрут зургаа оруулна гэсэн мартаад, залхуураад байгаа хэхэ.

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичсэн: Пү 4-р сарын 12, 10:13
Бичсэн Ladykop
Наадах чинь сайхан маршрут байна.
Манайх ах дүүсээрээ бас Баян-Өлгий руу маршрут гаргасан. Даанч 16-20 хоног гэхээр би тийм урт хугацааны амралт авч чадах уу гэдэг байна. Биггигийн багаас ялгаатай нь хойгуураа явах юм байна. Зураг

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичсэн: Пү 4-р сарын 12, 2:09
Бичсэн biggy
Манайхан бас ийм төлөвлөгөө гаргаж байна. Гэхдээ Ховдыг Булган орох эсэх дээрээ эргэлзээд л :)
Зураг

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичсэн: Пү 4-р сарын 12, 2:21
Бичсэн Tdi
Ховдын Булган, Алтай Таван Богд руу аялахаар хилийн зөвшөөрөл авдаг уу? Хамаагүй явж болох уу?

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичсэн: Пү 4-р сарын 12, 3:00
Бичсэн biggy
Tdi бичсэн нь:
Пү 4-р сарын 12, 2:21
Ховдын Булган, Алтай Таван Богд руу аялахаар хилийн зөвшөөрөл авдаг уу? Хамаагүй явж болох уу?
Ховдын Булган гайгүй байхаа, яг хил хүрэхгүй хойшоо Булган голоо өгсөж, Бодонч Үенчийн хавцал өгсөнө. Байтаг богдоо араас нь харна. Гэхдээ их тойрох болохоор эргэлзээд байгаа.
Цаашаа Алтай таван богдын тэрүүгээр бол зөвшөөрөл авах ёстой гэсэн. Гэхдээ хүмүүс их явдаг болсон, гайгүй гэж ойлгоод байгаа.

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичсэн: Пү 4-р сарын 12, 8:02
Бичсэн Tungaa
Энэ бас яг л манай найзуудын явах гээд яриад байгаа чиглэл байна. Гэхдээ хойгуураа Архангай, Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий гэж яриад байгаан. Яахав яг нэг явсан замаараа буцна гэхгүй л бол Баянхонгор, Говь-Алтай гэвэл бас өөр газар үзэх юм байна. Сайн нарийн замаа нэг ярилцая гээд жонхуураад л яваад байгаа. Та хэд туршлагатай хүмүүс байна даа. Хуваалцаарай. Маршрут, тооцоо, анхаарах зүйлс зэргийг pls. Наадмын вийкээс амралтуудаа тавиулаад чигээрээ гусна л гэж төлөвлөөд байна одоогоор.

Явах үеээрээ санхүүгийн асуудалд орохгүй гээд 10-р сараас эхлээд хүн болгон сар бүр 60к хийдэг хуримтлалын данстай болсон. Хөөрхөн мөнгө хуримтлагчихсан байналээ. Юутай ч эхний ээлжийн бэлтгэл нь болж л байна гэж ойлгоод байгаа хэхэ. Түрүү жилийнх шиг дандаа майханд хонолгүй жаахан тухтай байна гэж тооцоод хэд хэдэн амралт харсан. Очих аймгуудад нь ч таньдаг айл, ах дүүс байх болохоор ер нь тун давгүй л явчих мэт төсөөлөгдөөд байгаа шт хөөрхий хаха. За тэгээд юу юугүй л явах цаг дөхөөд байна даа. Нэг сайхан яваад ирэхэд жилийнхээ эрч хүчийг бол авчих л юм билээ.

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичсэн: Ба 4-р сарын 13, 10:28
Бичсэн Ladykop
Дан майхнаар гэдэг чанга чанга, хэд хоног яваад нэг кэмпэнд буудаллаад, хоол ундаа зөөлгөөд, ус цасанд орж, хувцас хунараа угаахад сайхан байдаг юм. Би ч нас яваад тав тух бас их хардаг болчиж :D Эр хүний нөмөр нөөлөг гэдэг бас чухал шүү ийм хол явахад хэхэ.

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичсэн: Ба 4-р сарын 13, 3:23
Бичсэн Gunbold
Бигги билүү Чингис нэг бичсэн байсан Архангай талаараа яваад Завхан Хар ус нуур, Увс хэцүү хад Хөвсгөл гээд буцаад ирэх 10 хоногтой гоё төлөвлөгөө байлуу бид Хөвсгөлд л амралт нь бэлэн 2-3 хонох байх бусадаар зүгээр майхан аялал хийх гээд байгаа... Бэлэн гоё төлөвлөгөө байна уу 6сарын 25-29нээс эхлээд явах.. мундагуудаа

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичсэн: Мя 6-р сарын 26, 3:48
Бичсэн biggy
нэг харсан чинь явах болчихож. Ирэх 5 дахь өдөр гарах нь байна шд.
ер нь бол хамаг юм зуун задгай байгаа. гэхдээ нэг дайрахад багцалчих байхаа.
Тунгаа бас гарна, бараг зэрэгцээд явах шахуу юм билээ, хэр байна танайхан?