Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Ливэрпүүл, спортоос гадуурхи яриаг энд..
Хэрэглэгчийн хөрөг
Tungaa
Шилдэг бичигч
Бичлэг: 103
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:02 pm
Талархсан: 125 удаа
Талархагдсан: 87 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн Tungaa » Мя 6-р сарын 26, 2018 4:41 pm

biggy бичсэн нь:
Мя 6-р сарын 26, 2018 3:48 pm
Тунгаа бас гарна, бараг зэрэгцээд явах шахуу юм билээ, хэр байна танайхан?
Бид хэд 8нд гарахаар болсон. 8ны өглөө нар ургахтай зэрэгцэж гарна гэж л яриад байгаа. 5 дахьдаа бүгд ажлаа хийнэ хаха. Хагас сайнд хол замд гардаггүй учиртай юм гэнээ. Тэгэхээр бүтэн сайнд гарч таараад байгаа. Ер нь л араас чинь яваад байх юм шиг байналээ.
Нийт 15 хоног гэж тооцсон.

Хувийн бэлтгэлүүд ч яахав тэгсгээд болох байх. Дулаан хувцас хунараа сайн бэлдээд, тэгсгээд болчих л байх гэж бодоод байна шдээ. Ашгүй харин бараг очсон газар бүртээ таних айлтай байж таараад байгаа болохоор тун давгүй л төсөөлөл буугаад байна. Гэхдээ just in case сайн бэлдээд явна аа.

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 183
Элссэн: Бя 12-р сарын 02, 2017 4:12 pm
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 92 удаа
Талархагдсан: 209 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Мя 6-р сарын 26, 2018 5:06 pm

Би нээрээ тавдахийн орой зүүнчаа гараад Тэнүүний гол орж хорхойгоо дарах санаатай байгаа ... сайхан хээр гарч гал түлж архидаж хоноод 2 өдөр битүү гол өгсөж уруудаж загасчлаад бүтэн сайны шөнө ороод ирэхэд ч сайхан сэргээд ирнэ гэж найдаад байгаа ... Тэнүүний гол гэдэг нь Хэрлэн рүү зүүн талаас нь Мөнгөнморьтын хойхно талд цутгадаг гоё гол ... өдийд загас голоо өгсөж нарийн салаанууд руугаа орж түрсээ шахчаад буцаж байгаа цаг болохоор том гол биш салаа цутгалууд руу нь л явбал тохиромжтой гэж мэргэжилтнүүдтэйгээ зөвшилцөв шдээ ... гэм нь жаахан идэвх муутай л байдын ... яахав тэгээл үзнэ дээ ... ямаршуу юм ирэх нь үү ...

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн Chinggis » Лх 6-р сарын 27, 2018 7:23 pm

Манай хэд Булганд Цагаан гол гээд газар Хүйтэн рашаандаа ороод ирж байгаа. Хүүхэд шуухад гэлгүй ер нь л их хүн очдог болж. Манайхан гэрээрээ 5 жилийн өмнө 3-н жил дараалж явсан. их сайхан нөлөө үзүүлдэг рашаан. Хүүхдүүд өвөлдөө хоолой нтр өвдөх нь багасчихдаг. Энэ жил багийгаа л сайн рашаан усанд эмнэх санаатай байгаа. Одоо дараагийн 7 хоногоос 2-н оос эхлээд Элсэн тасархай дээр очиж 5 хононо. Хүүхдийн хөл гар их сайхан тэнийгээд зөв болоод ирдэг бас арьс нь борогшоод сайхан борлоно. Элс ч бас буянтай шүү. 7-н ирээд 8-аас Өгий рүү очиж наадмаар тэнд байх санаатай л байна.
Элсэн тасархай руу бараг сүүлийн 10 жил шахуу л явлаа. хүүхдүүд маань их дуртай байдаг болсон. Элсэн дээр тоглож болох тоглоом усан буунуудтай байхад л тэгээд хаваасаг шүү дэ. Чоно нохой байхгүй ёстой амар газар. Бид нар ихэнхдээ майхантай явдаг байжийгаад энэ жил бас нэг нялх хүүхэдтэй гэр бүл хамт явах болоод танидаг айлаасаа гэр авч байгаа. гэхдээ элсэн дотроо майхангаа ч гэсэн барина. Амралт нэртэй зогсоо зайгүй ийш тийшээ давхиад байх нь хүүхэдтэй улсад тохирохгүй юм билээ. Том улсууд бол асуудалгүй байх. Мэдээж хүүхэдтэйгээ явж бйагаа болхоор архи бүү хэл пийв ч бараг уухгүй дээ. Яг сайхан хоолоо хийгээд л хүүхдүүдтэйгээ тоглоод өнгөрөх байсан байдаг юм. Ядаж л хүүхдүүдэд мартагдахгүй сайхан дурсамж болоод үлддэг. Одоо ч тэгээд өөрөө ямар гоё юм үзэж ийш тийш hard-лахуу гэхээсээ гэр бүлтэйгээ хаашаа явж тамиржих сувилуулах амрах гэдгээ л түлхүү хардаг болж дээ.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 183
Элссэн: Бя 12-р сарын 02, 2017 4:12 pm
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 92 удаа
Талархагдсан: 209 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Да 7-р сарын 02, 2018 10:54 am

Chinggis бичсэн нь:
Лх 6-р сарын 27, 2018 7:23 pm
7-н ирээд 8-аас Өгий рүү очиж наадмаар тэнд байх санаатай л байна.
Өгийнуур, Хотонт, Түвшрүүлэх, Цэнхэр гээд хэдэн сумдуудаар шүлхий гараад хөл хорио тавьсан сураг байгаа шүү ... явахаасаа өмнө нягтлаарай даа

Хэрэглэгчийн хөрөг
Tdi
Шилдэг бичигч
Бичлэг: 122
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 3:38 pm
Талархсан: 43 удаа
Талархагдсан: 49 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн Tdi » Да 7-р сарын 02, 2018 3:13 pm

Та нар манай багшийн ФБ-р зочлоорой.

Фото альбом нь энэ сэдэвтэй таарах юм байна.

Хэрэглэгчийн хөрөг
Tungaa
Шилдэг бичигч
Бичлэг: 103
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:02 pm
Талархсан: 125 удаа
Талархагдсан: 87 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн Tungaa » Пү 7-р сарын 05, 2018 10:31 am

Зиа маргааш явлөө этр. Францынхаа тоглолтыг үзэж чадалгүй явах гээд байгаагаас бусдаар бол догдлоод хэлэх юм биш. Хагас сайнд хол замд гардаггүй гээд нэг маань сонсчихож. Уг нь би мэт бол "Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй" гээд хамаагүй ээ гэх маягтай байсан чинь олонхийн саналаар оройдоо амжаад гарахаар болчихлоо.

Юутай ч сайхан газар үзээд ирнэ ээ. Яахав бүх сайхан газар, бүх нуур, голыг үзэж чадахгүй ч үзэх ёстойг нь үзнэ гээд маршрутаа гаргасан. Болох байхаа. За тэгээд та хэд минь бас сайхан аялаарай. Наадмын амралтаар бүгд л ийш тийшээ явах байлгүй.

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн biggy » Пү 7-р сарын 05, 2018 5:10 pm

Tungaa бичсэн нь:
Пү 7-р сарын 05, 2018 10:31 am
Зиа маргааш явлөө этр...

Юутай ч сайхан газар үзээд ирнэ ээ...
Сайн яваад, сайхан аялаад ирээрэй. Болгоомжтой яваарай, ер нь ойролцоо явах байх. Хэрэг болбол залгана биз 8-)
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Admiral
Эхлэн сурагч
Бичлэг: 33
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 1:44 pm
Талархсан: 14 удаа
Талархагдсан: 14 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн Admiral » Ня 7-р сарын 15, 2018 12:30 am

Za nuhduudiin temdegleluudiig huleej baiy...
YNWA

Хэрэглэгчийн хөрөг
Admiral
Эхлэн сурагч
Бичлэг: 33
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 1:44 pm
Талархсан: 14 удаа
Талархагдсан: 14 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн Admiral » Ня 7-р сарын 15, 2018 12:31 am

Za nuhduudiin temdegleluudiig huleej baiy...
YNWA

Хэрэглэгчийн хөрөг
otgonbatt
Хуйлруулан бичигч
Бичлэг: 160
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:56 am
Байрлал: Яг ард чинь
Талархсан: 12 удаа
Талархагдсан: 41 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн otgonbatt » Да 7-р сарын 16, 2018 11:29 pm

Инста дээр 2хүний стори яг л ар араасаа явж байна лээ шүү хаха
ТҮС ТАС

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 26 ба 0 зочин