1 хуудасны 6 дахь нь

Basketball, NBA, MBA, MNBA...

Бичсэн: Мя 12-р сарын 05, 2017 10:40 am
Бичсэн Admiral
Дотоод гадаадын сагстай холбоотой юм бичие

Re: Basketball, NBA, MBA, MNBA...

Бичсэн: Пү 12-р сарын 07, 2017 11:30 am
Бичсэн otgonbatt
Бэртэл гэмтэл энэ улиралд nba-д аймар их байх чинь вэ :(

Re: Basketball, NBA, MBA, MNBA...

Бичсэн: Ба 2-р сарын 09, 2018 10:05 am
Бичсэн biggy
Энэ жилийн солилцоо наймаа галзуурч байх шиг байна хэхэ.
За тэр ч яахав, би үзэхээ больсон зүйл. Ганц гоё юм гэвэл Дуэйн Уэйд маань буцаад Миами хит багтаа иржээ. Кавс-тай 2024 оны драфтын 2-р эрхээр сольсон байна, flash is back!
Багтаа зодог тайлах боломж өгсөнд баярлалаа.
Зураг

Basketball, NBA, MBA, MNBA...

Бичсэн: Пү 5-р сарын 03, 2018 10:52 am
Бичсэн Muujguu
Энэ улирал манай БОСТОН-ы хувьд тайлбарлахад хэцүү хэрнээ хүлээлтээс хамаагүй илүү явна даа.

Бакс-тай л битгий таарчихаасайн гэж бодож байлаа. Бүх байрлалд манайх чацаар дутаж байлаа. Энэ бүхнийг хамгаалалт, багийн ойлголцол, бөмбөг эзэмшилт, урам зориг, талбайн дэмжигчдийнхээ хүчээр нөхлөө дөө. Мэдээж манай гол хөзөр хөнгөн рок тоглодог Брэд Стэвэнс гэж эрхэмийн ур ухаан нэн тэргүүнд яригдах ёстой. Хэсэг баахан муулуулж тоосго шиддэгээрээ чичлүүлж явсан Смарт маань гартаа хагалгаа хийлгээд бүрэн эдгэрээгүй ч цуврал 5-аас эхлэн оролцож хамгаалалт гэж юу байдгийг мэдрүүллээ, гоё залуу шүү.
Товчхондоо бол хэт үнэтэй том од тоглогч байхгүй, нас залуу, чөлөөтэй тоглолттой гоё сагсан бөмбөг байлаа. Яаннис бол гоё нөхөр өө (Y)

76-тай бас л гоё залуусын сонирхолтой сагсан бөмбөг болно. Гэхдээ Баксаас арай зөөлөн эсвэл яаж хийдэг нь ойлгомжтой боорцог болов уу. Эмбид, Симмонс гээд гоё шинэ үе байгаа хэдий ч баг болох тал дээр арай болоогүй, сахилга бат дээр манайхаас сул.

Эцэст нь Лэбронд хэдий дургүй ч гэлээ хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алгөө. Тогтвортой үзүүлж буй амжилт, бэртэл гэмтэлгүй удаан үргэлжилж буй замнал бол ойлгомжтой. Сая Индиана дээр Стэфэнсон, Оладипо гээд мань эрийг нэлээн өддөг, мань эртэй шаралхуу үздэг залуусыг 6 дахь тоглолтоо өгчихөөд, 7 дээр ганцаараа батираад хаячихлаа л даа...

Спурс ч одоо нэг эрч шинэчлэлийн цаг ирсээн аргагүй. Поп эхнэрээ алдаа удаагүй, Кавай багтаа ер нь нэг ёозгүй болчихож, Ману ч аргагүй нас дарж байнаа гэх мэт...

Бусад багууд дээр онц гойд сонин зүйл алгөө одоохондоо.

Re: Basketball, NBA, MBA, MNBA...

Бичсэн: Да 5-р сарын 07, 2018 5:43 pm
Бичсэн Нисдэг Чэстмир
хэйвард, каяри хоёр ирэхээр нь гичнээн баярлалаа даа бэсда ... тэгтэл Хэйвард нь төд удалгүй гэвтээд өгсөн ... аймар гэмтэл ... Каяри нь бас саяхан ... Бостонг эртнээс мөрдөж мөшгиж явсаар нэгэнт сэтгэл алдарчээ хөөрхий ... мэдээ нтр харахдаа яалт ч гүй Сэлтикс яажив гээл хамгийн түрүүн л хардаг болж ...

Re: Basketball, NBA, MBA, MNBA...

Бичсэн: Мя 5-р сарын 08, 2018 9:01 am
Бичсэн Tdi
Нисдэг Чэстмир бичсэн нь:
Да 5-р сарын 07, 2018 5:43 pm
хэйвард, каяри хоёр ирэхээр нь гичнээн баярлалаа даа бэсда ... тэгтэл Хэйвард нь төд удалгүй гэвтээд өгсөн ... аймар гэмтэл ... Каяри нь бас саяхан ... Бостонг эртнээс мөрдөж мөшгиж явсаар нэгэнт сэтгэл алдарчээ хөөрхий ... мэдээ нтр харахдаа яалт ч гүй Сэлтикс яажив гээл хамгийн түрүүн л хардаг болж ...
Брэд Стивэнс гоё дасгалжуулагч юмаа. Дараагийн Поп болох шинжтэй. Татум ч гэсэн. Рэй Аллэнаас хойш харах хүнгүй болоод байлаа. Ер нь Бостоны ирээдүй гэрэлтэй байна.

Re: Basketball, NBA, MBA, MNBA...

Бичсэн: Мя 5-р сарын 08, 2018 11:13 am
Бичсэн Tungaa
Торонто бүр шүүрдүүлсэн байна шт. Ядаж ганц хожихгүй. Аргагүй плэй оффын туршлага гээч зүйл хэрэгтэй юм. Лэбронтой ч ёстой ярих юм алга. Аргагүй төрцөн амьтан юм.

Re: Basketball, NBA, MBA, MNBA...

Бичсэн: Мя 5-р сарын 08, 2018 12:53 pm
Бичсэн Redman
Хамар Жамцаа бол согтуу тоглосон ч Торонтогоо бавахийм бна дөөө

Re: Basketball, NBA, MBA, MNBA...

Бичсэн: Лх 5-р сарын 09, 2018 10:19 am
Бичсэн Bobby Sinatra
Энэ Торонто нээрээ арай чдээ хахах. Бүсээ тэргүүлсэн баг плэй-оффд шүүрдүүлсэн гээд НБА-гийн рекорд тогтоочихов уу? яав?

Re: Basketball, NBA, MBA, MNBA...

Бичсэн: Лх 5-р сарын 09, 2018 11:10 am
Бичсэн Gunbold
lsxoftw бичсэн нь:
Лх 5-р сарын 09, 2018 10:19 am
Энэ Торонто нээрээ арай чдээ хахах. Бүсээ тэргүүлсэн баг плэй-оффд шүүрдүүлсэн гээд НБА-гийн рекорд тогтоочихов уу? яав?
Яг рекорд биш юм бишүү гэхдээ л хэдэн оноос хойш болсон гэлээ 40 гаран жил ч гэлүү... ажилтай ихтэй олигтой сагс ч үзэж чадахгүй юм даа нээрээ..