1 хуудасны 4 дахь нь

Кизомба, Бачата - бүжиг бүжиг

Бичсэн: Пү 6-р сарын 08, 2017 11:36 am
Бичсэн shandas
Кизомба Пассионы хамт олноос...

Кизомба бүжиг нь 2000-аад оноос дэлхий даяар маш хурдацтай тархаж байгаа нийтийн бүжгийн төрөл бөгөөд Монгол улсад маань ч гэсэн 2014 оноос хурдацтай тархан олон залуусыг эгнээндээ нэгтгэсээр байгаа билээ.

Уг бүжиг нь Африкын Ангол улсаас гаралтай бөгөөд Кизомба гэдэг нь “Кизомбадас” буюу “Үдэшлэг” хэмээх үгнээс гаралтай юм. 1900-гаад оны үед Ангол улсын үндэсний баяр наадам, үдэшлэгүүд дээр хэд хэдэн төрлийн бүжиг голчлон бүжиглэдэг байсаны нэг нь Семба бүжиг. 1960-аад оноос Анголчууд Семба бүжгийг бусад бүжгээ бодуул илүү өргөн цар хүрээтэй бүжиглэх болсноор 1980 он хүртэл бараг үндэсний бүжиг нь болтлоо хөгсөн байна. 1975 онд 400гаад жил үргэлжилсэн Португалийн колончлол нуран унаснаар Ангол улс тусгаар тогтносон улс болсон бөгөөд тэр цагаас хойш Америк болон НҮБ-тэй харилцаа холбоогоо зузаатгасан байлаа. Үүний нөлөөгөөр 1980 онд Каррибын тэнгис дэхь Гуадэлүүп арлаас Кассав хэмээс уянгалаг зүүк хөгжмийн хамтлаг Анголд ирсэнээр кизомба хэмээх бүжгийн төрөл үүсэх гол үндсийг тавьсан. Кассав хамтлагийн уянгалаг хөгжим маш хурдацтай Ангол даяар тархаж эхэлсэн бөгөөд уг зөөлөн хэмнэл дээр семба бүжгийн алхамуудаа тааруулж бүжиглэж эхэлсэнээр Кизомба бүжиг үүсч хөгсөн юм. Хэдийгээр Ангол улс тусгаар тогтнолоо олсон хэдий ч 2002 он хүртэл үргэлжилсэн иргэний дайны улмаас өв соёлоо бусад оронд түгээн дэлгэрүүлэх боломж олдоогүй юм. Иргэний дайн дууссанаар кизомба бүжиг Португаль хэлээр ярьдаг бусад орнуудаар тархаж эхэлсэн бөгөөд бусад Европын орнуудаар ч гэсэн бага багаар хүрээгээ тэлсээр байсан.

Зураг

2008 онд Испаний Мадрид хотод хип хоп бүжгийн сургалт явуулдаг байсан нэгэн залуу кизомба бүжгийн уянгалаг хэмнэлд ихээхэн дурлаж эхэлсэн бөгөөд уг бүжгийг сурахын тулд Лисабон хот руу нүүжээ. Кизомба бүжигт бүрэн автаж эхэлсэн залуу Албир Рохас өөрийн дуртай хип хоп стайлийг уг бүжигт уусган хөгжүүлж тэр жилдээ Кизомба бүжгийн тэмцээнд орж 2р байр эзэлсэнээр кизомба бүжгийн түүхэнд дахин нэг шинэ хуудас нээж өгсөн юм. Албир болон түүний портнер Сара Лопезийн өвөрмөц кизомба стайл олон нийтийн анхаарлын маш хурдацтай татсан бөгөөд тухайн үед хөгжиж эхэлж байсан нийтийн цахим сүлжээ болон YouTube-ийн ачаар кизомба бүжгийн Сүпэр одууд болцгоосон. Албир Сара хоёр 5н жилийн турш портнерлон бүжиглэхдээ дэлхийн маш олон оронд уригдаж өөрсдийн кизомба бүжгийг түгээн дэлгэрүүсэн бөгөөд үүний ачаар кизомба бүжиг нь Африк, Европ тивээс халин Америк, Ази, Австрали тивүүдээр маш хурдацтай тархаж бусад нийтийн бүжгүүдийн нэг болох Салса, Бачата бүжгүүдээс дутахааргүй хүчийг авсан.

Албир-Сара, Фийлин Кизомба Фестиваль, 2013 он
Зураг

Кизомба бүжиг нь бусад нийтийн бүжгийн төрлийг бодвол илүү ойр барьж бүжиглэдэг бөгөөд уянгалаг хөгжмийн хэмнэл, зөөлөн урсах хөдөлгөөн нь олон зуун залуусыг байлдан дагуулсаар байна. Энэхүү бүжиг нь нийтийн бүжгийн нэг төрөл гэдэг утгаараа нас, хүйс харгалзахгүй мөн заавал мэргэжлийн байх шаардлагагүй, энгийн та бид бүхэн ч гэсэн сураад бүжиглээд явах бүрэн боломжтой. Монголд маань кизомба бүжгийг хобби болгон хөгжүүлэхээр зорьж байгаа залуус байдаг бөгөөд 3 дахь өдөр болгон Кизомба Пэйшн үдэшлэгийг зохион байгуулдаг. :D :lol: :)

Re: Кизомба, Бачата - бүжиг бүжиг

Бичсэн: Лх 11-р сарын 08, 2017 2:59 pm
Бичсэн Redman
Вахахах, чөлөөт сэдэв гэсэн кизомба гээээшш
Савлаа :lol: :lol: :lol:

Re: Кизомба, Бачата - бүжиг бүжиг

Бичсэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Бичсэн Gunbold
Redman бичсэн нь:
Лх 11-р сарын 08, 2017 2:59 pm
Вахахах, чөлөөт сэдэв гэсэн кизомба гээээшш
Савлаа :lol: :lol: :lol:
Ёооо бүүр гайхлаа шд хаха... сда арай л гүчтэймаа хаха

Re: Кизомба, Бачата - бүжиг бүжиг

Бичсэн: Да 12-р сарын 04, 2017 3:44 pm
Бичсэн Tdi
Гоё сэдэв байна. :ugeek:

Re: Кизомба, Бачата - бүжиг бүжиг

Бичсэн: Да 12-р сарын 04, 2017 4:27 pm
Бичсэн biggy
Redman бичсэн нь:
Лх 11-р сарын 08, 2017 2:59 pm
Вахахах, чөлөөт сэдэв гэсэн кизомба гээээшш
Савлаа :lol: :lol: :lol:

Энэ яг ямар асуудал байна? болохгүй юм уу? сэдэвдээ таарсан л санагдана :!:

Re: Кизомба, Бачата - бүжиг бүжиг

Бичсэн: Да 12-р сарын 04, 2017 4:30 pm
Бичсэн Mademoiselle
biggy бичсэн нь:
Да 12-р сарын 04, 2017 4:27 pm
Энэ яг ямар асуудал байна? болохгүй юм уу? сэдэвдээ таарсан л санагдана
Эвсэлгүйм болохоороо атаархаж байгаа нэг хэлбэр байх лд.. :D

Re: Кизомба, Бачата - бүжиг бүжиг

Бичсэн: Да 12-р сарын 04, 2017 4:48 pm
Бичсэн biggy
Mademoiselle бичсэн нь:
Да 12-р сарын 04, 2017 4:30 pm
biggy бичсэн нь:
Да 12-р сарын 04, 2017 4:27 pm
Энэ яг ямар асуудал байна? болохгүй юм уу? сэдэвдээ таарсан л санагдана
Эвсэлгүйм болохоороо атаархаж байгаа нэг хэлбэр байх лд.. :D
Чингисээ, ганц лайк багадахын байна, ФБ шиг хаха нтр дардаг болчихооч. Энэнд бүр дармаар байнаа :lol:

Re: Кизомба, Бачата - бүжиг бүжиг

Бичсэн: Да 12-р сарын 04, 2017 11:24 pm
Бичсэн boboZ
Mademoiselle бичсэн нь:
Да 12-р сарын 04, 2017 4:30 pm
biggy бичсэн нь:
Да 12-р сарын 04, 2017 4:27 pm
Энэ яг ямар асуудал байна? болохгүй юм уу? сэдэвдээ таарсан л санагдана
Эвсэлгүйм болохоороо атаархаж байгаа нэг хэлбэр байх лд.. :D
Бадруул энийг уншсаны дараа:

Зураг

Re: Кизомба, Бачата - бүжиг бүжиг

Бичсэн: Мя 12-р сарын 05, 2017 9:37 am
Бичсэн Chinggis
:P :P :P
Эморол нь дуусдаггүй банди юмаа

Re: Кизомба, Бачата - бүжиг бүжиг

Бичсэн: Мя 12-р сарын 05, 2017 9:37 am
Бичсэн Chinggis
:P :P :P
Эморол нь дуусдаггүй банди юмаа