5 хуудасны 11 дахь нь

Re: Кино клуб.

Бичсэн: Да 3-р сарын 05, 2018 2:48 pm
Бичсэн otgonbatt
Сагсчин Коби оскар авчээ. :D
Shape of watee, darkest hour, three billboards yasan iisen misouri эдгээр кинонуудыг үзнэ гэж бодсон амжсангүй оскар болгочлоо.
Гари олдман анхны оскараа авлаа.

Re: Кино клуб.

Бичсэн: Да 3-р сарын 05, 2018 3:36 pm
Бичсэн Mademoiselle
Арай ч 2хон кинотой сууж байдаггүймсан.. Уржигдар Lady bird-ийг бүр зорьж үзлээ. За яахав, хоногийн уртад нэг нэгээр нь барна даа. Өнөө орой Call me by your name, маргааш shape of water гээд л явахаас.
Тэрнээс гадна академи гэй киног илүү дэмжээд байна уу даа. Moonlight, энэ жил бас дээрх кино.

Re: Кино клуб.

Бичсэн: Мя 3-р сарын 06, 2018 11:16 am
Бичсэн meesh
Live by night

Энгийн скрийнплэй кино зохиол болжээ, Аффлекийг Аргогоор Оскар авахад нь нээх үнэлээгүй. Энэ харин дажгүй болжээ. Улстөржсөн ойрхи дорнод руу хандсан кану ер нь зоолттой авчихаад байдагийн адилаар Аргод өгсөн байх гэж боддог.

Re: Кино клуб.

Бичсэн: Мя 3-р сарын 06, 2018 4:55 pm
Бичсэн Chinggis
Кинонуудыг одоо эхнээс нь үзнэ дэ. Нилээн олон юм харагдсан. Энэ жилдээ амжихнуу хаха. 3-н баннер их сонирхол татсан.

Шилдэг эрэгтэй туслах дүр авдаг манай галзуу Билли-ий тэр нүд мүд шүд нтр зэвүүнээ гэж. Яг хэвээрээ байгаам шүү хаха. Гари Олдмэн ч бас л авах хүмүүсийн л нэг л дэ. Жонни Дийп 2 л авахгүй тэгээд хоцрох юм шиг байна даа хаха.

Ер нь бол тэгш эрхийг маш ихээр тунхагласан наадам болоод байгаа биз дэ. Лэсбинүүд хамтдаа гарч ирж Оскар зарлаад бүүр л нэг #сонин юмруугаа яваад байгаа. Анти Бүгд найрамдахчууд гэдэг байхаа холливуудынхыг.

Re: Кино клуб.

Бичсэн: Ба 3-р сарын 09, 2018 11:06 am
Бичсэн Mademoiselle
Call me by your name /2017/
Намайг нэрээрээ дуудаач, би чамайг өөрийнхөөрөө дуудъя.

Зураг

Тэд ч гэсэн хайрладаг, шаналдаг, гунигладаг, анхны хайр гэж мэдэрдэг бидний л адил хүн гэдэг ойлголт төрүүлэх нь хамгийн гол шугам нь байсан болов уу. Зөөлөн, гунигтай, романтик юм. Төгсгөлд нь аав нь хүүдээ хэлж буй тэдгээр үгс сэтгэл хөдөлгөм хэрнээ хэт ухаалаг санагдлаа. Зохиолыг нь уншвал өөр мэдрэмж мэдрэх болов уу, үгүй юу. Хөгжим, дүрслэл, өнгө, Тимотигийн цагаан арьс. Гуниглаж, уйлж чадсангүй. Хөнгөн л кино шиг санагдлаа шд. Угаасаа Оливер хаяад явах нь ойлгомжтой байсан болохоор бэлтгэлтэй ч үзчихэв үү, бүү мэд. Энгийн. Бодвол ийм хайр ч энгийн гэдэг сэтгэгдэл төрүүлэх нь найруулагчийн хүсэл байсан ч юм болов уу. Хэрэв тийм бол би л лав дундаж ухаанаар үзэхэд тэр мэдрэмжийг нь мэдэрчих шиг л боллоо. Өөр юм үзүүлэх гэж байсан бол барьж авч чадсангүй дуусгачихлаа. Өнгөрсөн.

Re: Кино клуб.

Бичсэн: Бя 3-р сарын 10, 2018 5:54 am
Бичсэн otgonbatt
Хамгийн удаан алга ташилт авсан энэ киног үзлээ. Үнэндээ алга ташихаас өөр аргагүй юм. Яг юу гэж юу ойлгосон ийм байлаа тийм байлас гээд хэлээд байх зүйл байхгүй дээ алга ташихын байна. Энэ цөөнх, хүний эрх гэж ярьж дуугарч байгаа хүмүүсийг сайн ойлгодоггүй ээ

Re: Кино клуб.

Бичсэн: Мя 5-р сарын 01, 2018 9:35 am
Бичсэн Bobby Sinatra
Infinity War үзчихсэн бүр спойлдмоор санагдаад байх юм хаха

Re: Кино клуб.

Бичсэн: Мя 5-р сарын 01, 2018 9:52 am
Бичсэн biggy
lsxoftw бичсэн нь:
Мя 5-р сарын 01, 2018 9:35 am
Infinity War үзчихсэн бүр спойлдмоор санагдаад байх юм хаха
Тэг тэг, би ч гэсэн үзчихсэн :D
угаасаа дуусаагүй шд, дахиад анги гарах юм билээ :idea:

Re: Кино клуб.

Бичсэн: Мя 5-р сарын 01, 2018 10:10 am
Бичсэн Bobby Sinatra
biggy бичсэн нь:
Мя 5-р сарын 01, 2018 9:52 am
Тэг тэг, би ч гэсэн үзчихсэн :D
угаасаа дуусаагүй шд, дахиад анги гарах юм билээ :idea:
Тэхх, Tony quantum realm-ийг төгсрүүлээд цаг хугацаагаар аялаад, new-york д болдог анхны тулаан руугаа явснаа Таносыг ялдаг нтр гэсэн спойлер ч явж байсан хаха

Re: Кино клуб.

Бичсэн: Лх 5-р сарын 09, 2018 12:50 pm
Бичсэн Нисдэг Чэстмир
Энэ сэриал үздэг улсууд хэр их байна. Ерөөсөө сэриалын талаар яригдаагүй байна уу гүй юу ... би ч сүүлийн хуудаснаас л орж иржийн ... сүпэр сүпэр сэриалууд цаагуур чинь байна гэнэ ... манай нэг найз надад Stranger things үзүүлэхийн тулд өөрийнхөө Нэтфликсийг шерлэе гэж хүртэл хэлж үзнэ лээ ...