4 хуудасны 11 дахь нь

Re: Кино клуб.

Бичсэн: Мя 2-р сарын 20, 2018 3:08 pm
Бичсэн Mademoiselle
Ла ла лэндийн тухайд..

Мюзикл кинонуудын дунд дээгүүр бичигдэх бүтээл болсон л доо, тиймдээ ч кино урлагийн дээд шагнал өчнөөнийг түүгээ биз. Сайхан хөгжимтэй, хөгжмийн найруулгатай, өнгө үзэмжтэй, дүрслэл, холбоос нь ч тэр.. Мэдээж бас зохиол чухал л даа, мөрөөдөгчдийн тухай өгүүлсэн нь хүн бүрт ойр болсон байх. Би ч олон мюзикл үзээгүй л дээ. Бороон дунд дуулнам л миний ганц дуртай нь. Түүнээс хойших үзсэн хамгийн гоё нь л байсан.

Мөрөөдлөөрөө амьдрахыг барууны оронд илүү боломжтой гэж хэлдэг, хөхүүлэн дэмждэг болоод ч тэр үү, энэ л биелж байвал /нэр алдарт хүрэх/ бусад зүйлс хамаагүй гэдэг амбиц ихтэй хүмүүсийн хооронд үүссэн хайр дурлалыг харуулсан ч юм уу. Жазз хөгжмийн клуб нээнэ гээд л хамаг байдгаа хаяад байгааг нь харахаар тууштай ч юм шиг, тэгснээ гэнэтхэн шал өөр чиглэлээр дуулж хуурдаад явчихдагийг нь бодохоор хувирамтгай ч юм шиг.

Юу ч гэмээр юм, нэр алдарт хүрлээ гээд тэрийгээ мөрөөдөл биелсэн гэж ойлгох уу.
Мөрөөдөл биеллээ гээд аз жаргалтай байж чадаж байна уу гэсэн утгатай ч юм уу.
Бас зөвхөн нэр алдар, эд баялаг мөрөөдөл мөн үү?
Хүссэн зүйлээ хийж байгаа нь мөрөөдлөөрөө амьдарч байна гэж ойлгох уу?
Мөрөөдлөө биелүүлээд аз жаргалтай байж чадахгүй бол яах билээ, биелүүлэхгүй байнга тарчилж явах ч хэцүү ойлголт.

Олон асуулт асуугаад л байвал асуугаад л баймаар.

Тэгээд ердөө ажлын амжилт аз жаргалын туйл биш юм байна гэсэн ганцыг нь авч үлдээд л "дур булаам, хөөрхөн, сайхан Риан Гослин"-оо хөгжимдөж дуулдаг кино гэж бодохоор шийдсэн дээ. :lol:

Үгүй бол, дээрх шиг ургуулаад байвал ургаад л байхаар ядаргаатай кино.

Бас би кино театрт кино үзэх маш дуртай, ялангуяа ганцаараа үзэх үнэхээр дуртай.
Сүүлд Данкюрк үзсэн. Цэнхэр саарал давлагаа, манан өөдөөс нүүгэлтээд усан дунд амиа тавьж байгаа цэргүүдийн дүрслэл гоё байсан. Нолан угаасаа ядаргаатай залуу л даа. Тийм болохоор тархиа ядрааж олон юм ухалгүй тухайн мөчийн гайхшралаа авч үлдье гээд нээх ухаж бодоогүй. Тэртээ тэргүй бодох зүйл их байгаа юм чинь..

Аа тэгээд болж өгвөл өөр хүмүүсийн сэтгэгдэл нэг их уншилгүй, яг надад төрж байгаа сэтгэгдлээ бодохыг, хадгалж авахыг хүсдэг болоод байгаа юм байна, тэр хүн тэгж харсан гэсэн гээд тэр нүдээр нь харах гээд.. тэгсэн нөгөө киногоо ойлгохгүй тэ, аягүй хэцүү. Гоё, киноноосоо кайф авмаар байдаг, даанч өөр хүн тэгж харсныг нь би харж чадахгүй сүүлдээ дургүй хүрээд, ядаргаатай санагдаад... :D

Re: Кино клуб.

Бичсэн: Лх 2-р сарын 21, 2018 10:19 am
Бичсэн boboZ
Dunkirk миний бодлоор лав тийм аймар кино болоогүй. Магадгүй бусад дайн байлдаантай киноны хажууд тийм гэхээр баатар нэг гол дүр байгаагүй, уламжлалт маягийн бич болохоор тэгж санагдсан байх. Зураглал н тэр нь бол тасархай л даа. Ер нь нилээн бодитой хоосон хөөрөгдөл, драмагүй кино ч юм уу ингээд харсан хэхэ.. Hans Zimmer-ын хөгжим учраас дуунууд нь харин угаасаа сэтгэлд үлдсэн.

Ла ла ландыг яриад байхаар нь үзсэн. Тэр залууг өрөвдөө л дууссан шд хахах. Тэр хүүхэн бол бүткү гар бараг бууж өгөө л шантраад байж байхад нь залуу нь audition олж өгөөд чи чадна гэж зоригжуулаад байнга бие биендээ хайртай байнаа гэсэн яасан? Нөгөө хүүхэн нь од болонгуутаа өөр хүнтэй суугаад хүрээд ирдиймдаа. Залуу синглээрээ л байх шиг байсан. За ядаж л хүссэн клубээ нээцийм даа. Энэ Гослинг Notebook-с авхуулаа л дандаа ийм дурлалын "үнэнч-хохирогч"-ын дүрийг бүтээгээд төгсөрж байх шиг байна тээ лол..

Re: Кино клуб.

Бичсэн: Да 2-р сарын 26, 2018 8:01 pm
Бичсэн meesh
Ла ла дажгүй ээ. Чатрт үзсэн чинь 7хон хүн, тал нь киноны дундаас гараад явцышт хаха.

Re: Кино клуб.

Бичсэн: Мя 2-р сарын 27, 2018 11:22 am
Бичсэн otgonbatt
Eyes wide shut. Николийн нүугэн биеэр л кино эхлэж байгаан хаха найруулагч нь мундаг хүн юм л даа. Киногоор олон зүйл илэрхийлэх шиг болсон тэр тусмаа тэр үеийнхээ нийгэм давхрага одоо юу байдын тэрийг харуулчих шиг болсон. Бидний дунд бүүр нэг үзэгдэхгүй элитүүд байдаг тэдний хувьд бид нар юу ч биш юм аа л гэж бодов шд :lol:

Re: Кино клуб.

Бичсэн: Мя 2-р сарын 27, 2018 11:26 am
Бичсэн otgonbatt
@muujguu black mirror se2ep04 үзэсэн үү?
Ёстой хамгийн зэвүүн ангиудынх нь нэг тийм болоод ч угаасаа сэтгэгдэл өндөр байна лээ хүмүүсийн, үнэлгээ ч сайн авсан байсан.

Re: Кино клуб.

Бичсэн: Мя 2-р сарын 27, 2018 11:31 am
Бичсэн otgonbatt
Сүүлийн хэд хоног дүүгийн үзэж байгаа хүүхэлдэйнүүдийг үзээд нэг юм бодлоо одоо энэ бэлэн юм хүлээдэг мөнгб гэсэн охидуудын эхлэлийг энэ диснэйн гүнж нар тависан юм байна. Хан хүү хунтайж гарж ирж амьдралд нь өөрчлөлт оруулах юм шиг харагдуулдаг харин энийг нь шүүмжилсэн үү яасан сүүлд гарж байгаа диснэйн гүнж нар бол эсрэгээрээ өөрсдөө ихэвчлэн адал явдлыг туулдаг баян ханхүүг биш тосгоны наймаачин, хулгайч гэх маягийн энгийн нэгэн хүмүүстэй учруулж байгаа нь зөв юм уу гэж бодлоо. Ойлгогдохгүй бичсэн бол уучлаарай анхаарал тависанд баярлалаа хаха

Re: Кино клуб.

Бичсэн: Мя 2-р сарын 27, 2018 1:10 pm
Бичсэн biggy
otgonbatt бичсэн нь:
Мя 2-р сарын 27, 2018 11:31 am
Ойлгогдохгүй бичсэн бол уучлаарай анхаарал тависанд баярлалаа хаха
"Сонирхолгүй бол алгасаарай гэдэг билүү" гэдгийг нь нэмээч дээ :lol:

Re: Кино клуб.

Бичсэн: Лх 2-р сарын 28, 2018 9:51 am
Бичсэн boldbold
HBO дээр өчигдөр гайгүй кино харагдаад байх шиг байна лээ, нэг сайхан үзье дээ.

Re: Кино клуб.

Бичсэн: Лх 2-р сарын 28, 2018 11:41 am
Бичсэн Chinggis
boldbold бичсэн нь:
Лх 2-р сарын 28, 2018 9:51 am
HBO дээр өчигдөр гайгүй кино харагдаад байх шиг байна лээ, нэг сайхан үзье дээ.
Утсаа нээ хөгшөөн ярих хэрэг байна

Re: Кино клуб.

Бичсэн: Лх 2-р сарын 28, 2018 3:15 pm
Бичсэн boldbold
Chinggis бичсэн нь:
Лх 2-р сарын 28, 2018 11:41 am
boldbold бичсэн нь:
Лх 2-р сарын 28, 2018 9:51 am
HBO дээр өчигдөр гайгүй кино харагдаад байх шиг байна лээ, нэг сайхан үзье дээ.
Утсаа нээ хөгшөөн ярих хэрэг байна
мань утас хэрэглэхээ больсон хаха, нээсэн байнаа