11 хуудасны 11 дахь нь

Re: Кино клуб.

Бичсэн: Бя 6-р сарын 30, 2018 5:10 pm
Бичсэн Tdi
Шинээ бичсэн нь:
Бя 6-р сарын 30, 2018 4:20 pm
Зассс, Өөрөө бүх юмыг албан ёсоор нь авч хэрэглэдэг үү ? :x
Хэрэглэдэгүй ч, хулгай хийдгүй шүү. 8-)

Гэхдээ наад сайтыг чинь үнэхээр сайн хийсэн(template нь ч юм уу) байна.

Re: Кино клуб.

Бичсэн: Да 10-р сарын 30, 2023 4:54 pm
Бичсэн Mademoiselle
Улаанбаатар кино наадам гэх Олон Улсын кино наадам Монголд зохион байгуулагдаад 15 жил хэдийн болжээ. Энэ жилийн үзвэрүүд 80%-тай сайн байлаа. 7 хоногт 22 киноноос 15 кино үзэх гэж ямар их ядрав аа.. Эгч болсон юм байх даа л гэж бодлоо кк.

Монгол кино уран бүтээлчид, киноны зохиол ч мөн сайн болж байгаад бас баяртай байна аа. 9 дүгээр сарын цас гэх богино бүтээлээрээ шагнал гардсан Лхагвадуламын Сэр сэр салхи-аар нээлтээ хийсэн.

Баавгай болохсон, Сэр сэр салхи гээд Олон Улсын кино наадмуудаас нэр хүндтэй шагнал гардсан кинонууд Монголын хэт коммершл кино урлагыг аврах юм шиг санагдаж байна гэж нэг хүн бичсэн байна лээ. Санал нийлж байна.

Сэр сэр их сайн болсон санагдсан. Энгийн.. Уламжлалт ахуйгаа орчин үетэй холбох гэж их зүтгээгүй, зугуухан, хүчлээгүй.. Бас бөөгийн шашинг их эерэг харуулж байгаа нь таалагдсаан.. Өвөөтэй хүнийг ч хэлэх үү. Ханатай дүрсэлсэн санагдсан.

Баавгай болохсон үзвэрийн тасалбар дуусчихсан тул үзэж чадсангүй. Мөн л боловсролын тэгш бус байдал, ядуу өрхийн хүүхэд боловсролын хүчээр, ачаар хэрхэн мөрөөдлөө биелүүлэх гэж байгаа талаар гардаг гэж ойлгосон. Тэсэн ядан хүлээж байна, үзвэрийг нь..

----

Өчигдөр ганц дуртай цувралын минь хайртай гол дүр нас барсан талаар дуулаад гунигтай байлаа..

Re: Кино клуб.

Бичсэн: Да 10-р сарын 30, 2023 10:16 pm
Бичсэн Бамбууш
Харин Мэттью Пэрри 54 хөн насандаа бурхан болчихсон гэхээр итгэж чадахгүй нь. Хэзээ ч барааг нь харж байгаагүй хаа байсан номхон далайн цаад эрэгт амьдрадаг түүний үхэл ингэж хүнд тусах юм гэж үнэхээр санасангүй. Одоо Freinds-г үзэх болгондоо мань эрийг амьд гэж бодохоор үнэхээр сонин байх байх. Би нэг үе байж байгаад л ямарч хамаагүй Random ангийг үздэг юм. Нэг судалгаа уншихад Чандлер хүн болгоний хамгийн дуртай дүр гэсэн дүр зураг харагддаг. бас бус хүмүүстэй ярьж байхад ч тэр дуртай дүр нь Чандлер гэдэг. Ямар ч байсан Мэтт Ли Бланк энэ 2 Sitcom-н түүхэн дэх хамгийн сэтгэлд хоногшмоор дуэл хослол байх гэж би боддог. Миний үзсэн sitcom-уудын дундаас шүү дээ. Уух шалтаг гарлаа гэсэн шиг мань эрийн дурсгалд зориулаад нэг лааз пиво гуснаа.
Rest in Peace Matthew aka Чандлер
:( :( :( :(

Re: Кино клуб.

Бичсэн: Да 10-р сарын 30, 2023 10:52 pm
Бичсэн Mademoiselle
Friends-ийг би бараг 20 удаа үзсэн байх өө. White noise шиг байнга л тавьчихдаг, хэллэгүүдийг нь дагаж хэлээд л, үзэж байдаг. Англи хэлний багш гээд хүмүүс зүйрлэж хэлнэ лээ. Надад ч тийм. Би хааяа тэр үед Моника ингэж хэлдэг гээд дуурайж хэлдэг.

Онцолмоор зүйлс ихтэй.

Хоёр хүн ярилцмаар байгааг нь мэдрээд дандаа орон зай өгдөг нь маш гоё соёл шиг санагддаг. Ярилцах хэрэгцээг нь хүндэлж байгаа нь соёлтой хүмүүсийн шинж юм шиг. Манайд яадгийг мэдэхгүй юм. Гэхдээ уучлалт гуймаар байна, хайртайгаа хэлмээр байна гэх зэргээр мэдрэмжээ нэрлээд, хэлээд, ойлголцоод байдаг нь их таалагддаг.

Гол дүрийн 3 эмэгтэй бас л олон янзын карьер, гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтийн талаарх боломжийг харуулдаг. Хүүхэд өргөж авах, тээх, ганц бие ээж гэх зэргээр..

Олон төрлийн хосын харилцаа нь ч хичээл шиг. Хэт залуу, хэт хөгшин, хэт хартай, хэт заваан гээд л..

Хошигнол ойлгохыг ч Мэттю Пэрригээсээ л зах зухтай болсон гэхээр..

Өглөө сэрээд твиттэрээс хараад нүдэнд нулимас цийлэгнээд..

Дахиад цувралаа үзнэ гэхээс гунигтай санагдад байна.