1 хуудасны 11 дахь нь

Кино клуб.

Бичсэн: Да 12-р сарын 04, 2017 12:05 pm
Бичсэн otgonbatt
За сүүлд ямар кино үзсэн, хаанаас үзэх, хэрхэн санагдсан гээд бүгд бичээд байждээ.

Re: Кино клуб.

Бичсэн: Мя 12-р сарын 05, 2017 11:21 pm
Бичсэн boboZ
Зураг
Wind River - Энэ ёстой кино болсон байна. Үйл явдал нь уйдаасангүй нээх урт биш мөртлөө юу болох бол гээд хөөрхөн хүлээлгэсэн. Mystery, Crime төрлийн кино сонирхдог над шиг хүнд үнэхээр сонирхолтой кино болсон байна лээ. Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн гэж эхэндээ гардаг ч, яг энэ киноны үйл явдал болоогүй зүгээр үүнтэй төстэй мянга мянган хэрэг өдөрт гардаг гэдэг санааг агуулсан. Монголд ч гэсэн сая нэг жоохон охин алга болоод одоо ч олдоогүй байгаа. Тэр шууд санаанд бууж байна лээ.. Үзэхэд харамсахгүй.

Зураг

Нилээн урт болсон л гэж шүүмжилдэггүй юм бол өөрөөр шүүмжлэх юм байхгүй. Энэ бол харин яг бодит явдлаас сэдэвлэсэн кино. Америкд болсон 67 оны харуудын бослогын тухай үзүүлсэн. Одоо ч Америкд байдаг өнгөт арьстнууд болон цагдаа нарын зөрчилдөөний уг суурийг үзүүлсэн. Үзсэний дараа дахиж хэзээ ч үзмээргүй гоё кинонуудын нэг байна лээ хэхэ

Re: Кино клуб.

Бичсэн: Пү 12-р сарын 07, 2017 11:29 am
Бичсэн otgonbatt
Кино үзэх маш дуртай, аль болох гоё гоё кино үзэхийх хүсдэг даанч ойрд ер олигтой кино үзсэнгүй. Dreamer's Day дээр очих их дуртай энэ хагассайнд зав гарвал очих санаатай байгаа даа.
Сүүлд үзсэн кино гэвэл shawshank л байна даа. HBOдээр гарж байхлээр нь үзсэн хэзээ ч үзсэн яах аргагүй гоё сэтгэгдэл үлдээдэг кино шүү.

Re: Кино клуб.

Бичсэн: Пү 12-р сарын 07, 2017 7:08 pm
Бичсэн Mademoiselle
Dreamers-ийг УИД очсоноос хойш ер үзсэнгүй. Энхтайван найрамдлын ордонд гаргадаг байхад овоо хэдэн кино үзэж, арт киноны суурьтай болсон доо. Гэхдээ одоо арт фильмд байгаа залуус нь ub.life тэр чигтээ болсон сурагтай байсан уу? Яг нэг ид үеэ өнгөрөөсөн юм шиг санагдаад байгаа юм даа, за тэр ч яахав. Энэ долоо хоногт нээрээ me, Earl and dying girl гээд хөөрхөн кино гарах юм байна лээ. Амжуулаад очихсон гээд бодоод л явна. Сүүлд Breakfast at Tiffany's үзсэн. Нэг их таалагдаагүй, миний төрлийнх биш юм байна лээ.

Re: Кино клуб.

Бичсэн: Ня 12-р сарын 10, 2017 4:46 am
Бичсэн otgonbatt
За үзнэ гэснээр өнөөдөр цаг гаргаад үзлээ гоё кино байна. Me and earl and the dying girl- сүүлийн үед би их эмзэг болжээ. Өнөөдөр бол киноны төгсгөлд уйлах гэж байлаа шд. Найруулагч бол гоё найруулжээ их таалагдлаа. Дараа нахиж үзэхэд бол сайхан л санагдөхөар кино байлаа

Re: Кино клуб.

Бичсэн: Мя 1-р сарын 16, 2018 11:12 am
Бичсэн meesh
Мэддэг байсан ч үзэж чадаагүй явсаар олон жилийн дараа үзлээ, янзын кану юм.

The usual Suspects

Re: Кино клуб.

Бичсэн: Мя 1-р сарын 16, 2018 12:01 pm
Бичсэн biggy
Та нар кино яриад байна уу, нэг арга хэмжээ яриад байна уу? :D

Re: Кино клуб.

Бичсэн: Мя 1-р сарын 16, 2018 11:05 pm
Бичсэн boboZ
Зураг

Зураг
Сүүлийн үед үзсэн хамгийн шилдэг dark comedy төрлийн кино байлаа. Тоглосон хүмүүс, зохиол, үйл явдал, харилцан яриа нь гээд л нэг ч минут уйдсангүй. Торрент сайтууд дээр байна лээ үзээрэй..

Re: Кино клуб.

Бичсэн: Пү 1-р сарын 18, 2018 10:26 am
Бичсэн meesh
Бас л үзэж чадаагүй байж байгаад НВО-р үзэв. Сайхан гарууд шүү энэ Американ Италиуд, бодит түүх аж.

Зураг

Re: Кино клуб.

Бичсэн: Пү 1-р сарын 18, 2018 10:33 am
Бичсэн Gunbold
meesh бичсэн нь:
Пү 1-р сарын 18, 2018 10:26 am
Бас л үзэж чадаагүй байж байгаад НВО-р үзэв.
хөөх тийм үү... тас ар хай кино шд би ч өөрөө иймэрхүү итали мафи нтртэй кинонд дуртай болохоор...