3 хуудасны 21 дахь нь

Re: Ойрд ямар юм сонсож байна ...

Бичсэн: Пү 2-р сарын 01, 2018 12:20 pm
Бичсэн Gunbold
дандаа миний дуртай хүмүүс нэг доор ингэж багтаж ингэж эморуулна гэж байх шүү

Re: Ойрд ямар юм сонсож байна ...

Бичсэн: Пү 2-р сарын 01, 2018 4:14 pm
Бичсэн Gunbold
Манай немцүүд бас гоё эморно шд ээ


Re: Ойрд ямар юм сонсож байна ...

Бичсэн: Да 2-р сарын 05, 2018 9:02 pm
Бичсэн Chinggis
Энэ охин нээрээ бас л гоё босго гаргаад өгчлөө шүү. Дахиад сайн сонсоод үзсэн их дажгүймаа.



Залуучуудаас энэ бас л том өрсөлдөгч болчлоо. нэг тийм Саки дуулвал ингэмээр ч юм шиг кк

Re: Ойрд ямар юм сонсож байна ...

Бичсэн: Мя 2-р сарын 06, 2018 8:44 am
Бичсэн biggy
энэ үзүүштэй нэвтрүүлэг болсон байна лээ.
Ука цаанаа нэг тийм charming юмаа, хүнийг татаад байх юм. Аа нөгөө хэд нь бол аль аль нь мундаг продюсер санагдсан. Яг хүмүүстэйгээ ажилаад ямар болгох вэ гэдгээс нь зүйл харагдах байхаа.

Re: Ойрд ямар юм сонсож байна ...

Бичсэн: Мя 2-р сарын 06, 2018 8:55 am
Бичсэн biggy
Бэлтгэл хийж байхад жим дээр яваад байдаг байсын, клипийг нь үзсэн чинь манайхан шиг хэдэн гарууд татааж байна лээ :lol:
Казакстанд нэг хэсэг хит болсын гэсээн

Re: Ойрд ямар юм сонсож байна ...

Бичсэн: Мя 2-р сарын 06, 2018 12:36 pm
Бичсэн Chinggis
Gunbold бичсэн нь:
Пү 2-р сарын 01, 2018 4:14 pm
Манай немцүүд бас гоё эморно шд ээ

Яаж ч сонсоод мань лав эндээс юм олж харсангүй. Харах өнцөг арай л тэс өөр юу гүй юу хаха :P

Re: Ойрд ямар юм сонсож байна ...

Бичсэн: Мя 2-р сарын 13, 2018 12:15 pm
Бичсэн Chinggis


Гоё биетэй тээ :idea:

Re: Ойрд ямар юм сонсож байна ...

Бичсэн: Мя 2-р сарын 13, 2018 8:43 pm
Бичсэн boldbold
Chinggis бичсэн нь:
Мя 2-р сарын 06, 2018 12:36 pm
Gunbold бичсэн нь:
Пү 2-р сарын 01, 2018 4:14 pm
Манай немцүүд бас гоё эморно шд ээ

Яаж ч сонсоод мань лав эндээс юм олж харсангүй. Харах өнцөг арай л тэс өөр юу гүй юу хаха :P
Үүрдэг даралттай нөхөр нь мэгшүүлээд байна шдээ :lol: :evil: :lol: Жинхэнэ ЭМО

Re: Ойрд ямар юм сонсож байна ...

Бичсэн: Мя 2-р сарын 13, 2018 9:40 pm
Бичсэн boldbold
Эмо гэснээс энэ их гоё дуу.. анх сонсоод яг англи 80,90 оны инди хамтлагийн дуу шиг дуулж гэж бодсон шд..
Хонх-Бороо..


Хаана вэ, яван одсон чи
Хэзээ учирна гэж хүлээх вэ?
Бороотой шөнийн гудамжаар
Ганцаар хэсүүчлэн явна аа би...

Бороотой шөнийн гудамжаар
Ганцаар хэсүүчлэн явна аа би...

Шиврээ бороо сэтгэлд гуниг нэмээ юу
Шивнэн, шивнэн үглээ юу
Шөнийн дууг аялаа юу

Чамайгаа би мартаж чадсангүй еэ
Цаг үргэлж бодлоос минь гарсангүй
Сэвтэй хайрыг минь ариулах шиг
Шөнийн бороо улам бүр ширүүснэ

Сэвтэй хайрыг минь ариулах шиг
Шөнийн бороо улам бүр ширүүснэ

Бороо бороо асгаранхан ороорой
Бодол санааг ариустал
Асгаранхан ороорой



Анх 1989 онд С.Цогтсайхан, Н.Энхбаяр, Д.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, есдүгээр сарын 17-нд анхны концертоо Улсын Филармонийн тайзан дээр тоглож байсан.

“Хонхны дуу”-гаас гадна “Бидний араншин”,” Үүлэн чөлөөний нар”, “Хотын гудамж”, “Алтан хавчаар”, “Рашаантын 18”, “Албан тасалгааны цонхоор” зэрэг олон сайхан дуугаараа Монголын урлагт нэгэн шинэ өнгө нэмж байсан хамтлаг бөгөөд хамгийн анхны стеро дуугаралттай бичлэгийг монголд оруулж, цомгоо гаргаж байжээ.
“Хонх” хамтлаг байгуулагдсан тэр жилдээ “Бидний араншин”, 1992 онд “Хөдөө арал”, 1996 онд “Ирж яваа цаг” нэртэй бие даасан гурван концерт туурвин тоглосон.

Зураг

Re: Ойрд ямар юм сонсож байна ...

Бичсэн: Да 2-р сарын 19, 2018 3:54 pm
Бичсэн Chinggis
Энэ бүүр алаад хаялаа тэ. Нээх гоё биш хэрнээ яаг ийм шоунд таарсан үзүүлбэр шиг хаха



Хүмүүс нээрээ Укаг арай л хэтэрхий байна энээ тэрээ гээд байхийн. Үнэндээ энэ чинь цаанаас нь бэлдсэн даалгавар шүү дэ. Авьяаслаг Монголчуудын Дээгий шоугаа яаж авч авдаг тэрэн шиг л бас хүмүүсийг татах гэсэн нэвтрүүлгийн бодлого л до. Харин ч миний хувьд дажгүй л юм шиг санагдаад байгаа. Угаасаа л үзэгчид нь тийм юм хүсээд байгаа. Хэрвээ Укагийн оронд Намуунаа, Отгонбаяр шүүгчийн оронд Бажка байсан бол үнэхээрийн уйтгартай юм болоод нэвтрүүлэг уначихаж байгаа. Тэгэхээр харин ч ийм жаахан галзуурсан юм шиг өнгө нэмж байж нэвтрүүлгээ аврана.

Ер нь манайд ийм интертаймент нэвтрүүлэгүүд бүр арай л дэндүү газар аваад байгааг Voice жаахан хааж, байхыг нь байранд нь байлгаж, багасгах сайн үр дүнтэй гэж хараад байгаа. Тэхгүй бол Уяачид дуулна, Хөгшчүүл зохиолынхон дуулна, Багачуул нь UBS ээр дуулна бүжинэ. яг үнэндээ энэ дуу хуур бүжиг хошин шог бол Монголд үнэндээ л ихдээд байна.