1 хуудасны 3 дахь нь

LFC TV

Бичсэн: Лх 11-р сарын 08, 2017 2:49 pm
Бичсэн Chinggis
LFC TV-ийн бичлэгүүдийг эндээс

Re: LFC TV

Бичсэн: Да 12-р сарын 04, 2017 12:28 pm
Бичсэн boboZ


Youtube дээр манай оффишл сувганд ТОП-10 гэсэн маш өндөр дуу дүрсний чанартай гоё бичлэгүүд ороод эхэлсэн байна. Сая бараг цаг гаран үзэж суулаа..

Re: LFC TV

Бичсэн: Мя 1-р сарын 09, 2018 12:08 pm
Бичсэн boldbold
Хуучны видео түүж оруулаач, тайлбар нтр бичээд. Яаж оруулж байна, заавар байна уу.

Re: LFC TV

Бичсэн: Пү 1-р сарын 18, 2018 11:50 pm
Бичсэн boboZ


Клоппын үеийн хамгийн шилдэг 5н тоглолт гэсэн бичлэг үзлээ. Энэ дээрээс Сако, Мино 2 ямар суга болохыг нь дахин үзэж байж ойлголоо. Сако явсан, ВДК ирсэн байгаа. Одоо Мино зун яваад өөр сайн хаалгач ирвэл ингэж аймар сэтгэл түгшээдэг тоглолт багасч илт давуу хождог үе ирэх нь л гэж бодогдлоо..

Re: LFC TV

Бичсэн: Ба 1-р сарын 19, 2018 11:22 am
Бичсэн biggy
boboZ бичсэн нь:
Пү 1-р сарын 18, 2018 11:50 pm
Клоппын үеийн хамгийн шилдэг 5н тоглолт гэсэн бичлэг үзлээ. Энэ дээрээс Сако, Мино 2 ямар суга болохыг нь дахин үзэж байж ойлголоо. Сако явсан, ВДК ирсэн байгаа. Одоо Мино зун яваад өөр сайн хаалгач ирвэл ингэж аймар сэтгэл түгшээдэг тоглолт багасч илт давуу хождог үе ирэх нь л гэж бодогдлоо..
Санал нэг байна. Яалт ч гүй хий ихтэй 2 юм. Мино ч гэсэн дээ, ахлагч цом авч чадаагүйд би Сако Мино 2 хамтдаа буруутай гэж боддог, Ба салтаагаар нь гулгуулаад хийчихсэн санагдана. Сайн хаалгач бол хаагаад л тоглолт эргүүлэх байсан. Энэ жил зайлшгүй солих шаардлагатай. Ловрен бол сэтгэлзүй муутай байж магад, одоо 2 сайн хамгаалагчийн хажууд учиртай байхаа, супер сэлгээ болно. Морено маань бас гол баатар байжээ, алдаа ихтэй ч сэтгэл сайтай хог юм шиг байгаан.
Гэхдээ манайх ингээл харахаар Жан үнэхээр хэрэгтэй юм. Хэндо бол яахавдээ, тухайн үед буюу шилжилтийн үеийн ахлагч гэдэгтэй санал нийлнэ. Үнэхээр авчих өөр хүн ч байгаагүй, зүгээр л яг л англи хэв маягтай, сэтгэл сайтай залуу. Хагасууд бол үнэхээр сайн байгаа, зун Кейта ирнэ, магадгүй тэр Лемар гэхээр довтлогч бараг л авахгүй юм шиг байна.

Энэ тоглолтуудыг харахаар бас л огшиж байна шүү, гоё байна. Жан бас саяны тоглолтын дараа аятайхан юм ярьсан, үлдэж болох талаар. Магадгүй сайн тоглоод сайхан байвал үлдэхийг үгүйсгэхгүй. Эсрэгээрээ Барса яг энэнээс айгаад Коу руу чичирсэн л дээ.

Re: LFC TV

Бичсэн: Ба 2-р сарын 02, 2018 9:15 am
Бичсэн Шинээ
Ийм нэгэн бичлэг байна. Зарим нэг хүмүүст сонирхолтой байж магадгүй. :)

Re: LFC TV

Бичсэн: Мя 2-р сарын 06, 2018 2:10 pm
Бичсэн Chinggis
biggy бичсэн нь:
Ба 1-р сарын 19, 2018 11:22 am
Гэхдээ манайх ингээл харахаар Жан үнэхээр хэрэгтэй юм.
Энэ тоглолтуудыг харахаар бас л огшиж байна шүү, гоё байна. Жан бас саяны тоглолтын дараа аятайхан юм ярьсан, үлдэж болох талаар. Магадгүй сайн тоглоод сайхан байвал үлдэхийг үгүйсгэхгүй.
Сая Тот дээр бол Жан бол хамгаалалтанд үнэхээр туслах сонирхолгүй, идэвхи реакцгүй л байлаа шд. би ганцаараа тэгэж мунхаглав уу гэтэл Бадруулаас эхлээд хүмүүс бас тиймээ л гэж байна. Том биетэй лагс гээд хархаар Трой Дээний, Лэстерийн Маккүрь гээд гаруудаас хамаагүй нарийн. Тэгсэн байж тэр гүйж байгаа нтр нь нэг л болхи юм. Байраа хаях, тоглогчоо марклах тал дээр ч тааруу юм. Хагас дээр цэвэрлэгээнд өөр хүмүүс гараад жаахан урагшилж үзвэл арай тавирдаг уу юмуу яадийн. Тэрнээс ч нээх Клопп ханацан цалинг өгөөд үлдээх гэж үзэхгүй байхийг бодвол Хэйдира-ийн А хувилбар л болох байх даа.

Re: LFC TV

Бичсэн: Пү 3-р сарын 22, 2018 11:51 am
Бичсэн Шинээ
С.Жеррард Мэлвүүдэд зочилсон нь

Re: LFC TV

Бичсэн: Лх 3-р сарын 28, 2018 8:07 pm
Бичсэн Chinggis
Энэ ёстой хөөрхөн хийжээ. Мань мэт ч жинхэнэ нь үү мөн үү гээд барьц алдана даа хаха


Re: LFC TV

Бичсэн: Пү 3-р сарын 29, 2018 9:03 pm
Бичсэн boldbold