7 хуудасны 12 дахь нь

Re: Шуумууд...

Бичсэн: Лх 4-р сарын 18, 2018 4:44 pm
Бичсэн Chinggis
Ийм нимгэн бүрэлдэхүүнтэй байжийж бас юун хүн явуулах вэ. Лалана бол үлдэх байхөө. манайд яг ухаанаар тоглодог улс цөөхөн байна шд

Re: Шуумууд...

Бичсэн: Пү 4-р сарын 19, 2018 2:39 pm
Бичсэн Redman
Лаллана энэ жил хүний урманд хэргээ гаргасангүй
Ирэх жил бол бүр л хэцүү, гараанд гарах магадлал ч бага. Сэлгээнээс гараад ч импакт үзүүлэх нь хэцүү болоо биз
Өөрийгөө бодсон ч клубээ бодсон ч Лаллана явсан нь зөв сонголт болох байх.
30 нас хүрчихлээ, хэдэн жил тогтмол тоглохоо бодох байлгүй.

Гэхдээ тэгээд Клопп шийдэхээс хойш.
Клопп Лаллана хоёр чинь майр зузаан. Гэр нь хоорондоо ойрхон, зэргэлдээ шахуу байр юм билээ. Аваад үлдэж мэдэх л байх.

Re: Шуумууд...

Бичсэн: Пү 4-р сарын 19, 2018 3:18 pm
Бичсэн Redman
Рубэн Диого да Силва Нэвэс... энэ нэрийг одооноос цээжлээд авах ёстойм шиг байна. Улирал дуусмагц манайх энэ нөхрийг багтаа элсүүлэхийм байх.

Заа энэ нөхөр болвоос 21 настай Португал хагас хамгаалагч юм байна. Энэ жил Чэмпионшипт түрүүлсэн Волвэрхэмптоны тоглогч, ДМ буюу хамгаалах чиглэлийн хагасын байрлалд тоглодог нөхөр гэнэ. Хаалттай цохилт болон алсаас ганган хусдаг бололтой. Чэмпионшипт 38 тоглолтонд оролцохдоо 6 гоол оруулжээ. Твиттэр дээр нөхрийн оруулсан гоолуудын микс байсан, хамаа замбараагүй л зоож орхидог булдруу харагдсан даа.

PFA-ээс тодруулдаг Чэмпионшипийн Билэгдлийн XI-т зүй ёсоор нэрлэгдсэн бөгөөд доод дивизионыг бөмбөг таслалтаараа тэргүүлж буй сурагтай. Мөн шилдэг тоглогч болон залуу тоглогчийн шагналд өрсөлдөж яваам байна.

Өнгөрсөн зун Чононууд 15,8 сая паунд буюу клубынхээ рекорд үнээр Португаас худалдаж авчээ. Португалийнхаа үндэсний шигшээ багт дуудагдаад үзчихсэн, энэ жил ДАШТ-ийг зорих 23-ын нэгээр нэрлэгдэх магадлалтай л гэнэ.

Царай марайг нь харвал гал ус руу хамгийн түрүүнд үсрээд орчихоор, Юрген Клоппын хэйви метал рокын бөмбөрийг нүдэж байхад яг таарсан зүс царай л харагдана. Нэр мэрэнд нь хүртэл да Силва гээд нэр орчихсон. Силванууд чинь ер нь л баяжих нь баараггүй гарууд гэлцэхийм билээ шд... хаха

Клопп бол нөхрийг энэ өвлөөс хойш тасралтгүй л ажигласан гэнэ.

Зураг

Re: Шуумууд...

Бичсэн: Пү 4-р сарын 19, 2018 3:33 pm
Бичсэн Tdi
Redman бичсэн нь:
Пү 4-р сарын 19, 2018 3:18 pm
Рубэн Диого да Силва Нэвэс... энэ нэрийг одооноос цээжлээд авах ёстойм шиг байна. Улирал дуусмагц манайх энэ нөхрийг багтаа элсүүлэхийм байх.
https://twitter.com/Liddellpool/status/ ... 3334863873

Ингэж л гоолддог залуу юм байна. Энэ нөхөр дээр томчууд алалцах байх өө, энэ зун

Re: Шуумууд...

Бичсэн: Пү 4-р сарын 19, 2018 4:15 pm
Бичсэн biggy
Tdi бичсэн нь:
Пү 4-р сарын 19, 2018 3:33 pm
Redman бичсэн нь:
Пү 4-р сарын 19, 2018 3:18 pm
Рубэн Диого да Силва Нэвэс... энэ нэрийг одооноос цээжлээд авах ёстойм шиг байна. Улирал дуусмагц манайх энэ нөхрийг багтаа элсүүлэхийм байх.

https://twitter.com/Liddellpool/status/ ... 3334863873
Ингэж л гоолддог залуу юм байна. Энэ нөхөр дээр томчууд алалцах байх өө, энэ зун
Энэ бол ёстой ганган цохиж байна даа.
Ахлагчийн дараа хэсэг бразил баньд иймэрхүү байсан, тэгээд ер нь чөлөөт цохилт энэ тэр бол таг болчихсон. Эмрэ хаяа нэг холоос цохиж байгаа харагддаг. Кейтаг бас иймэрхүү цохино гэж ойлгоод байгаа.
Болохоор бол авч л баймаар байна. Тэгээд явахыгаа явуулаад, зээлхийгээ зээлээд баян айлын хүүхэд шиг байвал бас гоё :D

Re: Шуумууд...

Бичсэн: Лх 4-р сарын 25, 2018 1:47 pm
Бичсэн meesh
Lovren -ийг яанам бэ?

Re: Шуумууд...

Бичсэн: Пү 4-р сарын 26, 2018 11:07 am
Бичсэн Chinggis
Ловрены байгаа нь л энэ шд. Бараг тэр ганц алдааг хийгээгүй сайн л тоглосон. Риал дээр л битгий ингэж үзээсэй гэж залбирч байна.

Re: Шуумууд...

Бичсэн: Ба 5-р сарын 04, 2018 11:30 am
Бичсэн biggy
Рубэн Нэвэсийн хайлайт байна.
Эндээс харахад цохилт сайтай, талбайг сайн харж, өөртөө бөмбөг удаадаггүй, алсын дамжуулалт сайтай юм. Манайх шиг багт бол яг л таарах юм шиг, айлын довтолгоо нураалаа, урагш нь шууд довтолгоо. 21 настай 180 см өндөр. Гэснээс бас 8 дугаартай. Кейта энэ 2 маань яаж тоглох юм бол доо. Арай тод гялалзсан, түрүүлж ирснээрээ мань хүн дугаараа авах байх. Харин ингээд харахаар хамт гараанд гарах бол Кейта илүү урагшаа бөмбөг барьж тоглох, Нэвэс хойш татаж тоглох юм шиг байна.

Re: Шуумууд...

Бичсэн: Мя 5-р сарын 08, 2018 9:03 am
Бичсэн Tdi
Нэвэс багтаа нэг жил үлдэхийг хүсч байгаа гэсэн шуум байна.

Фэкирийн хамгийн гоё нь солгой мөртлөө баруун хөлөөрөө талбайн голоос хусдаг нь. Баргийн гар тэгж чадахгүй дээ

Re: Шуумууд...

Бичсэн: Мя 5-р сарын 08, 2018 9:17 am
Бичсэн Gunbold
Tdi бичсэн нь:
Мя 5-р сарын 08, 2018 9:03 am
Нэвэс багтаа нэг жил үлдэхийг хүсч байгаа гэсэн шуум байна.

Фэкирийн хамгийн гоё нь солгой мөртлөө баруун хөлөөрөө талбайн голоос хусдаг нь. Баргийн гар тэгж чадахгүй дээ
Тэр бэртэл нь бас эвгүй... юм бишүү... хүнд үлдэцтэй гэмдэл гээд байна лээ шд өвдөг нь...