4 хуудасны 12 дахь нь

Re: Шуумууд...

Бичсэн: Да 1-р сарын 22, 2018 5:49 pm
Бичсэн sukhtulga
2 бичлэг ... нээрээ бичлэгийн тоогоор ранкаа тодохойлуулаад байлуу :idea:

Re: Шуумууд...

Бичсэн: Ба 1-р сарын 26, 2018 6:37 pm
Бичсэн Шинээ
ПСЖ-ийн Хавьер Пасторид 25-40 сая еврогийн санал тавиад бүтэлгүйтсэн гэсэн шуум байна.

Re: Шуумууд...

Бичсэн: Ба 1-р сарын 26, 2018 7:26 pm
Бичсэн boldbold
boldbold бичсэн нь:
Лх 1-р сарын 10, 2018 2:36 pm
АМ дээр Лионы Nabil Fekir-г авчихвал. Гэрээ нь 2020 онд дуусна. АМ дээр тоглоно, SF дээр тоглоно. Гоолын үзүүлэлт, тоглолтын бичлэг нтр дээр хавьгүй боломжийн тоглогч байна лээ.
01/21-нд нөгөө алдарт PSG-г 2:1-р гусаад хаяж, Чөлөөт цохилтоос бас л янзтай гоол хийж.. сонирхоод авчаасай билээ.. нэг үе дандаа багийн ахлагчид худалдаж авдаг байсан сая 75 дээр л сүүлд тохиов уу..

гэснээс Чөтгөрт ирж байсан Memphis Depay амь орчихсон явна, айж байсан тэгээд болоогүй дээ хөөрхий..

Re: Шуумууд...

Бичсэн: Ба 1-р сарын 26, 2018 7:28 pm
Бичсэн boldbold
Шинээ бичсэн нь:
Ба 1-р сарын 26, 2018 6:37 pm
ПСЖ-ийн Хавьер Пасторид 25-40 сая еврогийн санал тавиад бүтэлгүйтсэн гэсэн шуум байна.
ПСЖ гэмтэлд ороогдоод байгаам юм шиг, амбиц өндөр тавьж байгаа бол орлуулах тоглогчидоо явуулахгүй биз.

Re: Шуумууд...

Бичсэн: Ба 1-р сарын 26, 2018 10:55 pm
Бичсэн Tuvshintugs
Манайхны хувьд наймааны цонх хаагдсан гэж Клопп мэдэгдэж. Коуг орлох тоглогч хангалттай бий гэдгээ ч хэлээд амжсан. Гэмтэлгүй, формтой Лаллана, учраа олоод эхэлсэн Окс.. за тэгээд болно дөө.
-Лемар л гээд байдаг, цаадах нь Барсаг илүүд үзнээ л гэчихсэн байна лээ. Коуг орлох плэймэйкер лав биш, зүүн вингер дээр илүү тоглодог. Яахав чөлөөт цохилт сайн цохидог. Миний хувьд бол цэвэр CAM хэрэгтэй санагдаад байгаа.
-ПСЖ-ий Лукас Моура 22 сая еврогоор тахиануудтай нэгдэж байх шиг байна. Аваасай гэж боддог тоглогчдын нэг байсым хөөрхий 😅

Re: Шуумууд...

Бичсэн: Да 1-р сарын 29, 2018 11:06 am
Бичсэн biggy
Наймааны цонх хаагдах болоогүйг ойлгуулах шиг боллоо.
Гэхдээ мань герман зөрүүд бололтой, авахгүй шинжтэй. Лаллана ирснээр асуудал шийдэгдэх байх гэсэн хэвтээд өглөө хөөрхий.
Надад юу бодогдож байна гэхээр Риад Махрезийг авчихаасай гэж бодогдож байна. Утгаараа Team of Africa болох байх хаха, гэхдээ хэрэгтэй. Нөхөр бол скилл сайтай, элдэвтэй гар шүү, манайхыг ч бас хөөрхөн элэглэнэ. ПЛ-т тоглосон туршлагатай, тэр байтугай гол тоглогч нь байж аварга аваад үзсэн, АЛ-т тоглох боломжтой. Юу вэ гэхээр автуус тавьдаг багууд дээр нөхөр шиг ойрхон тоглож, дарж алдаа авдаг хүн хэрэгтэй байна. Хоорондоо пасслах биш, бөмбөг барьж айлыг нервьтүүлж, тоглолтыг /хамгаалалтыг/ нь нураадаг хүн.
Ганц боломжит наймаа л санагдаж байна даа :roll:

Re: Шуумууд...

Бичсэн: Да 1-р сарын 29, 2018 11:05 pm
Бичсэн Tuvshintugs
biggy бичсэн нь:
Да 1-р сарын 29, 2018 11:06 am
Гэхдээ мань герман зөрүүд бололтой, авахгүй шинжтэй.
"Өвөл наймаа хийхгүй ээ, гэхдээ зун хийх ажил маш их байнаа" гэж өнөөдөр ярьж. Тэгэхээр авх тал дээр горьдолтгүй бололтой.
Харин Старрижаа Ньюкасл руу худалдаж авах нөхцөлтэй зээлэх наймаа бараг л бүтэж байх шиг байна. Ер нь бүтээсэй, тэртээ тэргүй манайд 2 улирал хэвтсэн Ингс, залуу 20тны дараа үнэлэгдэж байгаагаас хойш Рафагийн багт гангараад, карьераа авраасай даа хөөрхий минь

Re: Шуумууд...

Бичсэн: Да 1-р сарын 29, 2018 11:08 pm
Бичсэн Tuvshintugs
Яаг бичээд оруулсан чинь Вест Бром руу зээлээр явахаар болчихдог гэнээ :lol:

Re: Шуумууд...

Бичсэн: Ба 2-р сарын 02, 2018 1:18 pm
Бичсэн DaaGi_LFC
За зун ёстой гоё төлөвлөгөөтэй гэнэ дээ.Коуг зарсан мөнгийг Кэйта,Ван Дикийн наймаанд оруулахгүй,зун хаалгач,төвийн хамгаалагч,нэг хагас авах сурагтай.Ромагийн Алиссон номёр 1 бай юм байх.

Re: Шуумууд...

Бичсэн: Ба 2-р сарын 02, 2018 2:50 pm
Бичсэн boboZ
Алиссоныг авчихаасай гэж үнэн хүсч байнаа. Ойрд ингэж тоглогч хүсч байгаагүйн байна кк