Шуумууд...

Ямар тоглогч манайтай холбогдож буй болон сүүлийн үеийн элдэв шуумууд
Хэрэглэгчийн хөрөг
Bobby Sinatra
Шилдэг бичигч
Бичлэг: 104
Элссэн: Ба 1-р сарын 12, 9:55
Талархсан: 22 удаа
Талархагдсан: 21 удаа
CONTACT:

Re: Шуумууд...

Бичлэг Бичсэн Bobby Sinatra » Да 5-р сарын 28, 12:42

Одоо бол нээрээ авч чадаж л байвал хэн ч байсан яах вэ. Гоё зузаан бүрэлдэхүүнтэй болмоор байна шд. Немц бацаан энэ зун явна, Милнер дараа жилээс жоохон сууж эхлэх байх, Окс 11 сар хүртэл байхгүй, Лаллана ч бараг явж таарах байх. Тэгэхээр Кейта дээр нэмээд 2 хагас, 1 финишер авчихад сая түрүүлдэг баян айлын багийг хага шаана даа уг нь.
“It’s forever. It’s not just about a football club, it’s about family, how you live.”

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 271
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 93 удаа
Талархагдсан: 124 удаа
CONTACT:

Re: Шуумууд...

Бичлэг Бичсэн Chinggis » Мя 5-р сарын 29, 1:50

Хэндо Окслэйд Жини гэсэн үндсэн 3 хагас дээр нэмэгдээд сэлгээнээс сайхан үзчих Лалана Милнэр Жан гэсэн 6-н л сонголттой байна. Нэмэгдээд Кэйта Фабионо 2 ирлээ.

Гараа бол тэгэхээр Кэйта Фабионо Окс гэж болж сэлгээнд Жини Хэндо Милнэр гэсэн 3 сэлгээтэй болж байна. Жан #явсан. Лалана тодорхойгүй. Гружич буцаж ирээд яахуу гэдэг. Тэгэхээр дахиад л бүрэлдэхүүний хувьд яг зузаан биш л байгаад байгаам.

Оксоос өөр АМ ийн сонголтгүй гэхээр тун эвгүй санагдаад байх юм. Фикер юмуу нэг ганган АМ аваад ирвэл Лаланаг сайхан нөөц хийгээд 8-9 хагастай байж байжил зузаарах юм шиг санагдаад байгаам.

Хамгаалалт бол хангалттай байхаа. Клаваныг нэг хүнээр сэлгүүлж магад л юм. Гэхдээ мань хүн нээх цалин нэхээд байгаа биш Англидаа жижиг тэмцээнд гаргаад байхад болмоор л байгаам.

Урд тал дээр Стар явсан зайг ямарч байсан нөхөж нэг сэлгээ ацрах л байх. Ингс залуу байна хөдөлмөрлөөд байвал ч янзын л байна. ер нь төмрөөр хийсэн биш урд 3 аа гамнамаар л байгаам.

Хаалгач бол зайлшгүй хөөцөлдөх зүйл болчихлоо. Алисон уу эсвэл Буффон магадгүй Облак, Штеген, Донарумма
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
DaaGi_LFC
Бичлэг: 14
Элссэн: Да 12-р сарын 04, 3:37
Талархсан: 1 удаа
Талархагдсан: 2 удаа
CONTACT:

Re: Шуумууд...

Бичлэг Бичсэн DaaGi_LFC » Да 6-р сарын 04, 8:56

Фэкирийг авах наймаанд Байерн нэгдсэн гэнэ.Агент нь яаарах зүйл байхгүй гэж Марсельд гэр бүлтэйгээ амарч яваа юм байна.Наймаа хэлцэл Лионд болох ёстой клубын ерөнхийлөгч нь хэлэлцээр хийх зөвшөөрөл өгсөн ч ДАШТ-н дараа гэсэн бололтой.Харин Ливерпүүлийн зүгээс тэрнээс өмнө багтаа нэгтгэх хүсэлтэй.Фэкир өөрөө багаам явах хүсэлтэй байгаагаа Лион клубын ерөнхийлөгч Жан Мишель Олад уламжилсан.Ерөнхийдөө манайд ирэх магадлал өндөр ч Лион клубын зүгээс илүү үнэ хүргээд зарчих байр суурьтай байгаа юм байна.

Алиссоны агенттай хагас сайнд Ливерпүүлийн төлөөлөгчид уулзалт хийсэн гэсэн мэдээ гарчээ.Ливерпүүл Бразил хаалгачыг авах сонирхолтой байгаа бол Ромагийн захирал Мончи наймааг тэгж их яаравчлахгүй гэсэн байна.Мөн л өндөр үнэ нэхэж байгаа.Алиссоны хувьд шигшээ багийг хамтрагч Фирмино хуучин найз Салах нартайгаа нэгдэх боломжтой.Реал мөн түүнийг сонирхож байгаа.

Облакийг рекорд үнэ болох 90 сая фунтээр авахаар Ливерпүүл тохиролцсон гэж Испаний "Don Balon" сэтгүүл мэдээлжээ.Испаний хэвлэлүүд яаадагийг мэдээж манайхан сайн мэдэх байх.

Академийн залуу тоглогч Ови Эжариаг Рэйнжэрс клубын дасгалжуулагчаар очоод байгаа Жэррард зээлээр авч тоглуулах сонирхолтой байгаа гэнэ.

Эмрэ Жан Ювэнтустэй 4 жилийн гэрээ хийсэн гэнэ.Энэ 7 хоногт эмчийн үзлэгээр орно.

Голландын "Эйрэдивиз"-н Эйндховен клубын жигүүр Стивен Бергвинийг сонирхож байгаа гэж Голландын "Telegraaf" сэтгүүл мэдээлжээ.Өвөлөөс хойш Ливерпүүлийн скаутууд тоглолт бүрийг нь очиж үзсэн байна.

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 227
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 220 удаа
Талархагдсан: 104 удаа
CONTACT:

Re: Шуумууд...

Бичлэг Бичсэн biggy » Да 6-р сарын 11, 11:05

Яг бүтчихлээ гээд байсан Фекирийн наймаа юунаас болоод бүр больчихов оо, манайхан новширсон уу? нэг ийм стат харлаа, уг нь хоосонгүй нөхөр юм биш үү, хамгийн гол нь манайд тоглох хүсэлтэй гэж ойлгосон.
2017/2018 оны улиралд амжилттай болгосон хууралтуудаараа.

10. Алексис Санчес ( Арсенал МЮ ) - 70% ( 31 тоглолт 84 хууралт)
9. Алехандро Гомес ( Аталанта ) - 70.5%
( 33 тоглолт 105 хууралт )
8. Уссем Ауар ( Лион ) 71.9%
( 32 тоглолт 82 хууралт)
7. Лионель Месси ( Барселона ) 72%
( 33 тоглолт 93 хууралт)
6. Пауло Дибала ( Ювентус ) 72.1
( 33 тоглолт 93 хууралт )
5. Пол Погба ( МЮ ) 74.3%
( 27 тоглолт 75 хууралт)
4. Набил Фекир ( Лион ) 75.6%
(30тоглолт 90 хууралт )

3. Дуглас Коста Ювентус 77.9%
( 31 тоглолт 106 хууралт )
2. Наим Слити ( Дижон ) 80%
( 31 тоглолт 104 хууралт)
1. Эден Азар ( Челси ) 82.5%
(34 тоглолт 165 хууралт )
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Шилдэг бичигч
Бичлэг: 116
Элссэн: Бя 12-р сарын 02, 4:12
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 39 удаа
Талархагдсан: 72 удаа
CONTACT:

Re: Шуумууд...

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Да 6-р сарын 11, 2:48

Ямар ч байсан Лионтой тохиролцчоод эмнэлгийн үзлэгээр оруултал хуучин бэртэл ч юм уу ... Мэдикал түүх дээр нь нэг таагүй зүйл байсан нь мэдэгдээд ... Тэгээд энэ хүн чинь нэг иймэрхүү асуудалтай юм бишүү гсн чинь Лион болохоор асуудалгүйшдээ яачаадаамбээ гээд ... Тэгэнгүүт мануус гэмтэлтэй хүн авахдаа тулбал хямдхан л авдышдээ хөгшөөн гсн чинь Лионыхон шаалдаа хамаа мань өөр гаруудад үнэ хүргэчиж чадышдээ гээл тэгээл зааз ДАШТ-аар гэмтээд гэвтчихгүол авы за юу гээл салцгаасан даа ... :idea:

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 227
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 220 удаа
Талархагдсан: 104 удаа
CONTACT:

Re: Шуумууд...

Бичлэг Бичсэн biggy » Да 6-р сарын 11, 4:53

нойр хүрээд байхаар нь Фекирын хайлайт үзлээ. Өмнө нь яахав, Клопп мэджаагаа гээд тоохгүй байсын.
Хоосонгүй нөхөр бололтой шүү, манай урд талтай бол гоё хоршиж магадгүй юм. Үндсэн хөл нь солгой юм шиг байна, гэхдээ хөл голохгүй цохиж харагдана. Дээр нь стандарт болон пенальт цохьдог, хараатай санагдав.
Хамгийн гол нь бусад багуудын пялаад манайд ирнэ гэсэн нь гоё санагдаад байгаа.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 271
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 93 удаа
Талархагдсан: 124 удаа
CONTACT:

Re: Шуумууд...

Бичлэг Бичсэн Chinggis » Мя 6-р сарын 12, 12:27

Ямар Монгол биш дэ. Би бол Фикер дээр үнэ ханшаасаа л болж болисон гэж үзэж байгаа. Тэрнээс за зү гэснээ гэнэт аа болилоо. нээрээ хөл муутай г нь мартчихаж нтр гэж тэнэгдэхгүй байлгүй. Лионтой зүгээр л үнэ тохироогүй. эсвэл нөгөөх нь дэлхийн аваргын дараа үнэ өсхөөр нь зарий бид нар түр болилоо л гэсэн байх. Тэрнээс авч байгаа тал нь тэгэж балайрахгүй биз
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Шилдэг бичигч
Бичлэг: 116
Элссэн: Бя 12-р сарын 02, 4:12
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 39 удаа
Талархагдсан: 72 удаа
CONTACT:

Re: Шуумууд...

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Ба 6-р сарын 22, 2:39

Chinggis бичсэн нь:
Мя 6-р сарын 12, 12:27
Ямар Монгол биш дэ. Би бол Фикер дээр үнэ ханшаасаа л болж болисон гэж үзэж байгаа. Тэрнээс за зү гэснээ гэнэт аа болилоо. нээрээ хөл муутай г нь мартчихаж нтр гэж тэнэгдэхгүй байлгүй. Лионтой зүгээр л үнэ тохироогүй. эсвэл нөгөөх нь дэлхийн аваргын дараа үнэ өсхөөр нь зарий бид нар түр болилоо л гэсэн байх. Тэрнээс авч байгаа тал нь тэгэж балайрахгүй биз
Эрүүл мэндийн үзлэг хамгийн чухал нь байдым бишүү ... тэндээс бас тоглогч нааш цааш болдог биз дээ ... нөгөө Лойк Рэми билүү довтлогч чинь манайд шинжилгээнд ороод зүрх нь цоорхой талбай дээр амь тавьчихаж магад гээд больсон гэдэг биз дээ ... хэхэ

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 2 ба 0 зочин