5 хуудасны 5 дахь нь

Re: Английн Премьер Лигийн 2017/18 улирал

Бичсэн: Мя 8-р сарын 07, 6:29
Бичсэн otgonbatt
Энэ жил бусад багийн фанатууд хүртэл манай сити 2ыг л тайтлын өрсөлдөөнд явна гээд байна. Ер нь бусад багийнхан ингэж ярьж байсныг мэдэхгүйн байна. Энэ жил бол сайхан наймаанууд хийлээ одоо бол нээрээ тайтл гээд л эхнээс нь орилоод дэмжнээ яадын. Минийхээр топ4т бол
1. Ливэрпүүл
2. Ман.сити
3.Тот
4.Маню гээ л бодоод байна. Энэ жилийн алхнууд харин 5 юм уу 6луу ч ороод ирж мэдэхээр л боллоо доо.

Re: Английн Премьер Лигийн 2017/18 улирал

Бичсэн: Пү 8-р сарын 09, 1:41
Бичсэн ozzy
Хүлээлт ер нь өндөр байхаас аргагүй.
Би хувьдаа
1. Лив
2. Сити
3. Арс
4. Тот гээд бодцон байгаа.
Ману, Челси 2 энэ жил дамартах байх. Ер нь ч дамартах цаг нь болсон.
Хичнээн хэцүү лиг ч манайх өнгөлөх бүрэн боломжтой. Арсенал нэг бол гангарна. Бас хусрах магадлал бий. Гэхдээ өнгөрсөн жил цугласан нөхөд энэ жил гар хөл нь нийлээд явчихыг үгүйсгэхгүй. Тот онц өөрчлөлт хийсэнгүй ганц кимчигээ эхний тойргуудад тоглуулж чадахгүй. Цаадах нь уул нь гоё тоглодог. Гэхдээ дажгүй үзэх байх. Харин Хаммерууд сайн дастай болсон. Сайн ч наймаа хийсэн. Гэхдээ манай Рафагийн дээр гарах болов уу даа мэдэхгүй юм. Мөн өнөө дэвшсэн чононууд гэж бөөн хүлээлт болсон баг байна. За үзэх юмтай, хариад ярих юмтай наадам гэдэг шиг сайхан улирал болж бид хэдийгээ баярлуулах байх гэж бодоод байна.

Re: Английн Премьер Лигийн 2017/18 улирал

Бичсэн: Да 8-р сарын 20, 2:34
Бичсэн Chinggis
Английн Пример лиг эхлээд ганц нэг тоглолт харлаа.
Сити-д ерөөсөө бүрэлдэхүүний зузаарал айхтараас гадна Пэп-ийн үр дүнгүүд энэ жил айхтар харагдах шинжтэй.
Тот яахав хожил авсан ч гэсэн ерөнхий арамхаараа бараг явахгүй дээ.
Харин Челси ингээд нэг ёндоо гаргаад яваад байвал 3-р байранд хүчтэй өрсөлдөх байх гэж бодож байна.
Ману бол энэ жил утгаараа сугарал, езоор, азгүйтэлийн дээдийг амсана гэж найдаж байна.
Арсенал бол зүгээр дасынхаа санааг ойлгох эхний хичээлийн бэлтгэл 1 жилээ үдэх байх.
Бусад багууд бол ямарч эрэмбэгүй хоорондоо алалцах байх. Манайхтай ерөөсөө ганц л баг өрсөлдөх нь сити гэж харлаа.

Энэ жилдээ яаж ийж байгаад л АПЛ-дээ түрүүлмээр байх юм. Аваргуудын лигт хэсэгтээ өнгөрсөн жил шиг сайхан нарийн махан хуурганууд идээд явчихвал ч тэгээд зам засагдана даа.

Re: Английн Премьер Лигийн 2017/18 улирал

Бичсэн: Да 8-р сарын 20, 4:59
Бичсэн meesh
Тх Сититэй нэгдүгээр амбицаа сольчих юм сан танайх СЛ-д манайх ПЛ-д гээд :D

Re: Английн Премьер Лигийн 2017/18 улирал

Бичсэн: Лх 10-р сарын 10, 9:41
Бичсэн biggy
Ирэх 2 сарын турш лигийн хуваарь ТОП 6 хоорондоо гэнээ :lol: тухлан суу таалан соёрхоно уу. Гэснээс өөрсдөө бүтэн оноо авах хэрэгтэй байна даа

Зураг

Re: Английн Премьер Лигийн 2017/18 улирал

Бичсэн: Лх 10-р сарын 10, 10:27
Бичсэн Tdi
Чэлси, Сити 2той тоглохоос өмнөх топ 6-ын хэр зэрэг хэцүү хуваарьтай байсныг харуулсан хүснэгт.
Тэр тоон утгууд нь www.euroclubindex.com -ын жагсаалтад эзлэх клубуудын байр.
Сити, Чэлси 2 топуудаас хамгийн амархан хуваарьтай улирал эхлүүлсэн байна. Яг өнөөдрийн байдлаар PSG - 5т, Сити-6, Наполи -8, Чэлси -9, Манайх -10т, Тотэнхэм-11т байна.

Re: Английн Премьер Лигийн 2017/18 улирал

Бичсэн: Лх 10-р сарын 10, 10:30
Бичсэн biggy
бас нэг ийм юм байна. Яахав манайх арай тааруухан байгаа юм байна, гэхдээ удахгүй нөхөж, сайжрах байлгүй дээ, хуваарь болон тоглогчдын формоос хамаараад 8-)

Зураг

Re: Английн Премьер Лигийн 2017/18 улирал

Бичсэн: Лх 10-р сарын 10, 10:33
Бичсэн Tdi
Тоглолт өнгөрсөн жилүүдээс шал өөр болсон. Довтолгоо голчилж балбаж тоглохоо болиод нэлээн нягт хамгаалж, айлд боломж олгодог болсон байна лээ.

Re: Английн Премьер Лигийн 2017/18 улирал

Бичсэн: Лх 10-р сарын 10, 10:36
Бичсэн Redman
Клоппын тоглолтын арга барил бага зэрэг өөрчлөгдсөнтэй холбоотой байх өө
Ажиглаад байхад энэ жил өмнөх шигээ тачигнасан прэссинг хийгээд, учиргүй шахаад нүдэхгүй байгаа.
Гэхдээ лигийн сүүлийн 2 тоглолтод довтолгооны хэд маань ч жаахан тааруу байсан шүү.

Одоо хэд сайхан балбаад ирчихвэл онгойчихно доо уг нь..
Ямар яаж гоолдохоо мэдэхгүй гарууд байгаа биш ккк