10 хуудасны 14 дахь нь

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Ба 8-р сарын 31, 2018 4:37 pm
Бичсэн Chinggis
За хө ингээд Францын аварга гигант, Италийн хамгийн үзүүштэй довтолгоотой баг Сербийн хамгийн авултай багтай таарчихлаа. Миний таамгаар бол аль болох 1-ээр гарчихвал дараа нь их аятайхан юм нартай таараад гар амрах юмуу л гэж харах юмуу. Наполи гэж нэг гай л зэвүүн санагдаад байгаам. Мертенс Хамшик бас сенегал төвийн хамгаалагчтай ер нь л бас чанга үзэх нөхөд гэж хараад байгаа шүү

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Ба 8-р сарын 31, 2018 5:21 pm
Бичсэн Шинээ
Chinggis бичсэн нь:
Ба 8-р сарын 31, 2018 4:37 pm
Наполи гэж нэг гай л зэвүүн санагдаад байгаам. Мертенс Хамшик бас сенегал төвийн хамгаалагчтай ер нь л бас чанга үзэх нөхөд гэж хараад байгаа шүү
Наполи гайгүй байхөө. Анчелотти байгаа ч гэсэн улирлын эхлэлийг тааруу хийсэн. Учираа олох гэж хэсэг болох байлгүй. Бас улирлын өмнөх тоглолтонд манайх бут ниргээ биз дээ. Тэр тоглолт хэдий нөхөрсөг ч ханатай л байгаа шд. :)

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Да 9-р сарын 03, 2018 10:08 am
Бичсэн biggy
Ер нь бол амаргүй хэсэг таарсан.
Эвгүй багууд, тэгээд аялан тоглолт, ядралт бэртэл гэмтлээ тооцвол чанга хэсэг.
1-р гарвал бас л гоё байнаа, 3-р потноос сугалагдаад 1-р гарахаар аан, тоглогчид хүртэл бааварлана биз дээ. Хэсгээсээ гарах нь ч гарах байх, 1-р гарвал ашигтай л харагдана. Тот, Манюг 2-оор гарна гэж тооцвол томчууд нь нэгээр гараад таарахгүй гэж үзвэл манайд л хэрэгтэй. Дээр нь ПСЖ-г нухаад гараад ирэхээр бас л гангарнаа, нөхдүүд ч айна, тэр хэрээр манайх ч сайжирна. Тэгээд өвлийн наймааны цонх болчихвол бас бус хүчээ нэмэх боломжтой л санагдана.

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Лх 9-р сарын 19, 2018 4:10 pm
Бичсэн meesh
1961 - Ливерпүүл 1961/62 оны улирлаас хойш анх удаа улирлын нээлтийн 6 тоглолтонд хожоод байна.

18 - Аваргуудын Лигийн 2017/18 оны улирлаас хойш хамгийн олон гоолд шууд оролцсон тоглогч Фирмино (18 - 11 гоол, 7 ассист).

4 - Старриж аваргуудын лигийн сүүлийн 4 тоглолтондоо 4 гоолд шууд оролцоод байна (2 гоол, 2 ассист).

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Мя 11-р сарын 13, 2018 2:23 pm
Бичсэн biggy
Хүснэгтийн байдал эвгүй болчихлоо тээ. Одоо 2 тойрогт нэг нь гэртээ Наполиг, нөгөөх нь ПСЖ талбай дээр. Нөгөө 2 маань бол нэмэлт тоглолт ЦЗ-г автоматаар 3 оноо гэж тооцсон нь дээр. Яагаад гэвэл Наполи эхлээд гэртээ авах бол, ПСЖ талбай дээр нь сүүлийн тойрогт очно. Одоогийн байдлаар хүснэгт гайгүй байгаа ч ЦЗ-ийн 3 оноог нэмбэл иймэрхүү.
Наполи 6 /+3
ЛФС 6
ПСЖ 5 /+3
ЦЗ 4
Тэгэхээр манайх эхний удаа ПСЖ талбай дээр очих үед зайлшгүй тэнцээ авмаар байна. Тэгвэл арай амар, хэрвээ тэнцвэл ПСЖ өөрөө мултрах ч аюултай. ПСЖ манайхтай тэнцээд, ЦЗ-г хожоод 9 оноотой болоход, ЛФС 1 тэнцээ, Наполиг талбайдаа хожвол 10 оноо, харин Наполи нь ЦЗ-г хожоод 9 оноо болох магадлалтай. ЧЛ дээр хоорондын тоглолтын харьцаа хардаг, ПСЖ талбайдаа 1-1, Наполигийн талбайд 2-2 гэж тэнцсэн. Ийм болбол ПСЖ, Наполи 2 бөмбөгний зөрүү харах уу, айлын талбайд илүү хийсэн гоолоо харах уу гэдгийг мэдэхгүй байна. Харин манайд бол ирэх тойргийн тоглолт маш чухал. 1-р гарах боломжоо авч үлдэхийн тулд дор хаяж тэнцэх хэрэгтэй болох нь. Хэрвээ хожигдвол ПСЖ торолгүй хэсгийг тэргүүлж, сүүлийн тойрогт манайх Наполийг дор хаяж 2 бөмбөгний зөрүүтэй хожих чухал даалгавартай. Гэхдээ италийн багууд хамгаалж чаддаг гэдгийг тооцох хэрэгтэй. За хожчихвол ер нь санаа зовох юмгүй, сүүлийн тойрогт арай дарамт багатай, 1-р гарнаа гэж даварч тоглох байх хэхэ.

Дараагийн боломж. Манайх хэрвээ ПСЖ-д хожигдвол бүр бодох юмгүй Анфилдад Наполиг арчих даалгавар үлдэнэ. Тэгж байж 2-оор гарах боломжоо хайна. Үгүй бол уучлаарай, Челситэй ЕЛ булаацалдах юм уу хаашаа юм хаха. Гэхдээ яадаг ч байсан ЧЛ-тээ үлдэж, хасагдах шатанд тоглох нь нэр төрийн хэрэг байна. Зарим хүмүүс энэ жил лигтээ анхаарч, ЧЛ хаявал хая гэж байгаа ч миний хувьд эсрэг байр суурьтай. Яагаад гэвэл ЧЛ-т байх нь тоглогчдын сэтгэл зүй, багийн нэр хүнд, мөнгө, наймааны бодлого зэрэг маш олон зүйлд нөлөөтэй. Манайх хэсгээс гарахгүй бол ЕЛ рүү унана, ялгаагүй нэг нэмэлт тоглолт, бас л ачаалал, дарамт болно. Тэрний оронд хасагдах шатнаас мултарвал арай дээр.

Одоо тэгээд 2 чухал тоглолт үлдэж, манайх ч уг нь ийм нуман тулгуурт орсон байхдаа гоё тоглодог доо. Европийн шилдэг тоглолтоо үзүүлэх цаг яг л болоод байна. Муу ч гүй бас ЧЛ-т түрүүлэх багуудын тоонд дээгүүр магадлалтай байгаа шүү. Бас л алаан болно доо, дандаа шөнө 4 цагаас байна, унтаж байгаад босч үзэх юм байна :D

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Мя 11-р сарын 13, 2018 2:27 pm
Бичсэн Redman
Эргэлзээ байхгүй хасагдах шатны тоглолт болчихсон доо, сүүлийн 2 нь
Наполитой л халуухан үдэш болох байх, яаааиии

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Мя 11-р сарын 13, 2018 2:54 pm
Бичсэн Tdi
Наполи бол хожигдошгүй баг биш лдээ. Бүрэлдэхүүн манайхаас сул.

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Лх 11-р сарын 14, 2018 11:59 am
Бичсэн Chinggis
Црена гэхдээ нөгөө 2 оос оноо салгаж бас мэдэх л баг шүү. Арай ч анфийлддаа хожигдохгүй байлгүй дээ

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Ба 11-р сарын 16, 2018 4:09 pm
Бичсэн Ladykop
Нэг иймэрхүү нуман тулгуурт орж байж цаашаа гарахаар надад барцад гараад илүү сайн цаашаа явах юм шиг санагдаад байдын хаха.

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Пү 11-р сарын 29, 2018 10:21 am
Бичсэн biggy
biggy бичсэн нь:
Мя 11-р сарын 13, 2018 2:23 pm
Дараагийн боломж. Манайх хэрвээ ПСЖ-д хожигдвол бүр бодох юмгүй Анфилдад Наполиг арчих даалгавар үлдэнэ. Тэгж байж 2-оор гарах боломжоо хайна. Үгүй бол уучлаарай, Челситэй ЕЛ булаацалдах юм уу хаашаа юм хаха. Гэхдээ яадаг ч байсан ЧЛ-тээ үлдэж, хасагдах шатанд тоглох нь нэр төрийн хэрэг байна. Зарим хүмүүс энэ жил лигтээ анхаарч, ЧЛ хаявал хая гэж байгаа ч миний хувьд эсрэг байр суурьтай. Яагаад гэвэл ЧЛ-т байх нь тоглогчдын сэтгэл зүй, багийн нэр хүнд, мөнгө, наймааны бодлого зэрэг маш олон зүйлд нөлөөтэй. Манайх хэсгээс гарахгүй бол ЕЛ рүү унана, ялгаагүй нэг нэмэлт тоглолт, бас л ачаалал, дарамт болно. Тэрний оронд хасагдах шатнаас мултарвал арай дээр.
явж явж хамгийн муу /бараг ялгаагүй/ хувилбар дээрээ ирлээ хэхэ.

Ер нь бол ПСЖ-г хожихгүй л бол Наполиг заавал хожих ёстой байсан л даа. Тэгэхээр ялгаагүй гэсэн үг. Харин хүмүүс 1-0 хожвол гарна, үгүй бол 2 бөмбөг гэх юм? тэр нь ямар учиртай юм бэ, Наполи бөмбөгний зөрүү тоолбол манайхаас 2 илүү байгаа, тэгэхээр 1-0 үр дүнгүй биш үү?
Миний хувьд яг ЧЛ-ийн хэсгийн тоглолтуудаас хамгийн онцгүй нь Наполид хожигддог тоглолт. 90+ дээр бөмбөг алдаад хаха. За тэр ч яахав, Эвэртонтой алалцаад, тэгээд хэсгээс гарахыг шийдэх тоглолт учраас довтолгооны гараа байх уу?

Урд 3 гарвал ард нь Шакири, Кейта, Жини? Эсвэл өөр сонголт? одоо бол гараа хэрхэн гарахаас л шийдэгдэх байх даа. Урд өөр хүн гаргах, хагасууд дээр бүтээлч тоглогч байх уу, эсвэл нэг хамгаалалтын хагас нь төвийн 2-тойгоо үлдээд, 2 жигүүрийн хамгаалагч бүтэн довтлох уу гээд л. Сонирхолтой л байх нь :D