9 хуудасны 14 дахь нь

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Да 5-р сарын 07, 2018 9:40 am
Бичсэн meesh
Тэгш ой л тэмдэглээч юуун олон тэмдэглэдийн.

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Да 5-р сарын 07, 2018 10:17 am
Бичсэн Шинээ
Өчигдөрийн Эль Классико дээр Роналду 45 минут тоглоод шагайндаа бага зэрэг гэмтэл аваад сэлгээнд суусан юм байна. 14 дэх минутан дээр гоол хийхэд нь Пике хажуунаас нь ороод шагай нь эвгүй болжээ.
Гэхдээ Зидан тоглолтын дараа финал дээр гэхэд эргээд ирчих байх л гэж.

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Да 5-р сарын 28, 2018 12:37 pm
Бичсэн biggy
Улирал эхэлж байхад энд хүрч дуусна гэдгийг хэн ч төсөөлөөгүй байх. Хэдийгээр ЛФС бол ЧЛ-ийн баг шүү гэж хэлж байсан ч итгэж чадахгүй л байсан.
Хоффенхаймтай эрхийн төлөө тоглох болоход л хамгийн хүнд сугалаа татлаа гэж бодсон ч Клопп хөнгөхөн аваад явсан. Хасагдах шат хүртэл хожигдолгүй, хэсгээ тэргүүлсэн ч энэ хүрнэ гэж мөрөөдөх ч хэцүү байсан. Харин Ситиг хожсоны дараанаас аварга болно гэсэн бодол эрхгүй дотроос хатгаад, өөрийгөө дарж явсан болохоор финалын хожигдол хүнд туслаа.
Хаалгачийн алдаа гэнэн юм шиг мөртлөө үнэхээр хайнга байлаа, ялангуяа эхнийх. 0-0 байхад ямар шууд урагшаа довтолгоо хийх гэсэн биш, хамгаалагч руу өгөх гээд алдах юм. Бэйлийн унаж татдаг бол ярилтгүй ээ, класс юм. Тийм үнэтэй сэлгээтэй баг гэхээр, гүй тэгээд сайн муу ч дэлхийн шилдэгүүд шүү дээ. Тэрийг нь бодож өөрсдийгөө өмөөрөх нэг шалтаг юм даа. Дараагийн тэр хаалт, зөөлөн хаагаад доороо тогтооё л гэж бодсон байх, хэрвээ ойрхон хамгаалагч байсан бол дээш нь хатгаад гаргах байсан байх. Даанч үнэхээр хүчтэй ирсэн бөмбөгийг тооцоолж чадсангүй дээ, аргагүй л туршлага юмаа. Хэрвээ хатгаад гаргасан бол "ганцаараа байж барихгүй, булан боллоо" гэх байсан л байх хэхэ. Одоо өнгөрсөн юмны хойноос гаслаад яахав гэх ч ядаж пенальт хүрсэн бол гэж бодох.
Хамгаалагчид бол ёстой хийгүй байлаа, өөрөөр яахав дээ, сайн сайхан л байсан. Хагасууд ч гэсэн байгаа нөөцөө тултал л үзлээ.
Salah effect гэдэг юмыг утгаар нь харлаа, гэмтээд суухаас нь өмнө ямар гоё маркалж, довтолж байваа, "хэрвээ" Сала гэмтээгүй бол 90 минь энэ хөлбөмбөгийг үзэх байсан. Багийн лидер гэмтэж, бэлдсэн хувилбар явахаа болих үед яалт ч гүй л суулаа, уналаа. Фи маань нөгөө 2 хамт байх үед бүрэн тоглолтоо гаргах юм байна. Мане бол маргаангүй сайн л байлаа. Багтаа баярлалаа, энэ хүртэл баяр гуниг авчирсанд, хэлэх ярих юмтай байсанд.

Хөлбөмбөгт нэг аз ёндоо байдаг. Мадридын багт тэр нь таарлаа, эсрэгээрээ тэр багийг хожих баг манайх л байсан. Клопп 6 финал дарааллан хожигдсон гэсэн онцгүй түүхтэй хоцорлоо. Ирэх жил 2 сард жижиг цом авч, лигтээ тэргүүлж энэ нэг юмыг арилгах байхаа.
Зуны наймааны цонхоор сайн ажиллаж, ирэх жил дахиад аваргын төлөө дайрах байх. Клоппд бүрэн итгэж байгаа.

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Да 5-р сарын 28, 2018 12:46 pm
Бичсэн Bobby Sinatra
Надад бол энэ улиралд шөвгийн 8 хүртэл явахад л хангалттай санагдаж байлаа. Гэхдээ энэ хүртэл яваад Европийг дахин донсолгож чадсанд үнэхээр багийнхнаараа бахархаад ханахгүй нь. Дөнгөж сэргэж байгаа баг байна даа, ядаж ирэх 10 жилийн Аваргуудын Лигийг өнгөлнө өө манай залуус ;)

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Лх 5-р сарын 30, 2018 10:12 am
Бичсэн biggy
Серхио Рамосд шийтгэл оногдуулах гарын үсэг цуглуулж байгаа сайтад бүртгүүлчихлээ хэхэ.
https://www.change.org/p/uefa-uefa-fifa ... amed-salah
гэхдээ байна шдээ, би инста дээр хөлбөмбөгийн хуудас болон цөөхөн хэдэн том тоглогчдыг дагадаг. Нэг нь энэ Рамос. Хэрвээ Сала-г гэмтээгээгүй бол би лав муу хэлэхгүй. Багийн төлөө, хожлын төлөө, сайн муу бүхнийг хийдэг, ур чадвар өндөр, хүчирхэг, тэмцэгч, лидер гээд бүх юм нь бүрдсэн ллр л даа хаха. Даанч яалтай, хэрвээ манайх тоглогч байсан бол би нээрээ цээжээрээ л хамгаалах байлаа :D
Одоо ч гэсэн Сала гэмтээгүй бол манайх түрүүлэх байсан гэдэгт бат итгэлтэй байгаа, "хэрвээ" гэж харин байхгүй нь харамсалтай :evil:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Лх 5-р сарын 30, 2018 10:15 am
Бичсэн otgonbatt
Манайд нээрээ нэг иймэрхүү тоглогч хэрэгтэйн байна аа л гэж бодсон доо. Суарез маань ийм байлаа шд хаха одоо ирж байгаа кэйта л гоё гар юм шиг байгаамдаа.

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Лх 5-р сарын 30, 2018 10:21 am
Бичсэн biggy
otgonbatt бичсэн нь:
Лх 5-р сарын 30, 2018 10:15 am
Манайд нээрээ нэг иймэрхүү тоглогч хэрэгтэйн байна аа л гэж бодсон доо. Суарез маань ийм байлаа шд хаха одоо ирж байгаа кэйта л гоё гар юм шиг байгаамдаа.
Одоо байгаагаас Жан иймэрхүү байх магадлалтай байсан. Ерөнхийдөө нэг байран дээрээ гацчих шиг боллоо. Ювед очоод тоглолт нь таараад гялалзахыг үгүйсгэхгүй, манайд бол сайн л сэлгээ байсан. Хараад байхад эхнээс нь тоглосон тоглолт дээрээ сайн тоглодог, сэлгээнээс бол импакт багатай санагдсан.

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Мя 6-р сарын 05, 2018 2:13 pm
Бичсэн Tdi
Нэгэнт өнгөрсөн ч гэсэн Кариуст хийсэн шинжилгээний дүнгээ Массачусэтэсийн энмнэлэгээс танилцуулсан байна.

Эхний гоол алдахаас 4 минутын өмнө өнөөх муу Рамос манай хүнийг нударч унагасан, тэрнээс болж манарч хямдхан алдаа гаргасан байх нь.

Энэ дээр Кариус ч манай дасгалжуулагч, эмнэлэгийн багийнхан ч туршлага тутаж анзааралгүй өнгөрөөжээ.

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Пү 8-р сарын 23, 2018 11:34 am
Бичсэн meesh
Энэ төв америк руу дан Барса гэж сонсч байсан юм даа. Реалд ихэнх нь дургүй гэцгээж байсан, миний уулзаж байсан латиногууд дан Барса л гэдэг байсан.

Зураг

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Пү 8-р сарын 23, 2018 11:57 am
Бичсэн Шинээ
meesh бичсэн нь:
Пү 8-р сарын 23, 2018 11:34 am
Энэ төв америк руу дан Барса гэж сонсч байсан юм даа. Реалд ихэнх нь дургүй гэцгээж байсан, миний уулзаж байсан латиногууд дан Барса л гэдэг байсан.
Манайх давамгайлсан нь
Норвеги
Исланд
Ирланд
Египет
Индонез
Лоас
Папау Шинэ Гвине гэсэн улсууд л байна уу даа.

Хаха тэгснээ Монголоос өөр дийлэнх нь Челсиг дэмждэг улс байхгүйн байна шд хаха :lol: