1 хуудасны 14 дахь нь

Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Пү 12-р сарын 07, 2017 3:34 pm
Бичсэн Otgoo
Аваргуудын лигийн талаар хөөрөлдөцгөөе :)

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Ба 12-р сарын 08, 2017 6:13 pm
Бичсэн Шинээ
Аваргууды лиг дэх топ 10 том ялалтууд
Зураг

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Мя 2-р сарын 06, 2018 11:15 am
Бичсэн Chinggis
Аваргуудын лигийн 1/4 ний шигшээд Тоттой ахин таарах юмсан. Гадаад шүүгчтэй гоё алалцмаар байнаа.

хөгийн Английн хөл бөмбөгийн холбооны санаатай шүүлтээр бол тэднийг энэ улиралд хожихгүйм байна.

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Лх 2-р сарын 14, 2018 12:50 pm
Бичсэн Redman
Клоппо бэртэлтэй бэртэлгүй, бантай мантай бүх нөхдөө авч явсан байх юм.
Ер нь бол ихэвчлэн үлдээгээд л явдаг санагдаж байна.
Багийн уур амьсгалд хамт байг, чухал хариуцлагатай тоглолтын өмнө гэж шийдсэн бх лд тээн?

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Лх 2-р сарын 14, 2018 12:54 pm
Бичсэн Redman
Өчигдөр шөнө нээрээ тоглолтын өмнөхөө биччихээд, залгуулаад Юве-Тот үзсэн.
Юве он гарснаас хойш аймаар формтой байгаа, хаалгандаа ганц л гоол алдсан гэлүү лаг статтай байсан.
Дөнгөж эхлээл Игуайн хоёр шаачихаар нь тэр чигтээ уншчих болов уу гэж санатал Тот ёстой мундаг сэргэсэн шүү.
Эхэндээ арчуулж эхлээд, яваандаа хэмнэлээ олонгуутаа илүүрхээд эхэлдийм даа..
Кэйн нь нэг гусч өгөөд, Эриксэн хаалттайгаас хийж Италид 2:2 тэнцчихлээ.
Маш давгүй үзүүлэлт, гэхдээ хариу тоглолтонд Хөгшин хатагтай нар зангараг харуулахиймуу яахийн байгаан...

Нөгөө талд нь Ман сити уншаад хаячихаж. Базел чинь ер нь талбайдаа Английн багт нухуулаагүй бх шүү.
Тээр жил манайх бараагүй, Салахыг байхад Чэлсиг элэглэсэн. Энэ жил Манюг бас талбайдаа гөвсөн.
Харин Ман сити ёстой хамаагүй шүү гэжаагаад л дайраад хаячихаж...

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Лх 2-р сарын 14, 2018 4:26 pm
Бичсэн boldbold
За сайхан. Санасан байна шүү нойргүй явах мэдрэмжээ хавруудад гээгээд байсан юм хаха.

За Порто багтай 4 таарч 2 хожиж, 2 тэнцсэн байх юм.

Эхний удаа 2000/2001 УЕФА КАП. Хасагдах шатанд 0:0, 2:0-р хожоод Барсатай таарсан байна. Барсаг 0:0, 1:0 хожиж Финалд Депортивотой /Deportivo Alaves/ үндсэн цагт 4:4 тэнцээд 117 минутанд айл гоол алдсанаар 3 дахь цомоо өргөж байж дээ.

2 дахь удаагаа 07/08 оны АЛигт А хэсэгт таараад манайх 1:1, 4:1 гэсэн харьцаатай хожсон. Хасагдах шатандаа Интер, Арсенал-г манайх хожоод Челсид харамсалтай хожигдсон. Дрогба харын дуусаа гэж баяраа тэмдэглэхийг одоо хүртэл санаж байна, Бабел хийж хэдэн минут бас цус харвуулах дөхсөн шүү хаха
Тэр жилүүдэд АЛигт хасагдах 4 баг хүртэл явдаг байлаа шдээ.

Порто багтай таарсан жилүүдэд тэмцээндээ зангарагтай үздэг л юм байна, энэ жил 8,4 гээд явчихвал болоо болоо.

Порто багтай хийж байсан тоглолтын гоолууд..

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Лх 2-р сарын 14, 2018 5:08 pm
Бичсэн Redman
Тэр 2001 оны бичлэгийг харж байхад 21-тэй Жэррард ч галзуу байжээ.
Өөртөө итгэлтэй, бодож санах юмгүй 16-ийн гаднаас нүүлгэх юм. Алсын дамжуулалт, кроссууд нь дэндүү гоё очих юмаа.

Трибл хийсэн жил Жэррард өөрийгөө дэлхий дахинд чангахан зарласан юм шиг байгаам.
PFA-н Оны шилдэг залуу тоглогчийн шагналыг хүртэж, 50 гаруй тоглолтонд оролцохдоо 10-аад гоол хусч байсан юм билээ.

Тэр үеийн скуад одоо бодох нь ээ гоё байжээ тээ?
Вэстэрвэлд голдуу хаалгаа манаж, хамгаалалтын шугам гэсэн чинь Хүүпиа, Аншо, Карра, Зигэ, Маркус Баббэл этр гээл
Хагас хамгаалалт нь залуухан Жэррард, хашир Гари Мак, Диди, Рэднапп, Бармби, Шмицэр, Мөрфи, Патрик Бэргэр
Довтолгоо нь Майкл Оуэн, Фаулэр, Хэски гээл Ульегийн энэ үеийн баг залуучууд, хашрууд нийлсэн гоё баг бүрдсэн байж дээ...

Одоо хагас хамгаалалтандаа залуухан Жэррард, Хаманн шиг тоглогчтой болчихвол ч бүр л янзын үзнэ байх даа...

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Пү 2-р сарын 15, 2018 8:53 am
Бичсэн Шинээ
2006-2007 оны улиралын Аваргуудын Лигийн шөвгийн 8-д ПСВ Эйндховенг талбайд нь 3:0-р хожсон нь Английн багуудын АЛ-ийн хасагдах шатанд айлын талбай дахь хамгийн том хожил байсан бол уржигдар Ман.Сити Базелийг 4:0-р хожиж эвдээд байсан. Харин урд шөнө Португ талбайд нь 5:0-р хожиж энэ рекордоо буцааж авлаа. :o

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Ба 2-р сарын 16, 2018 3:44 pm
Бичсэн Шинээ
Энэ долоо хоногийн Аваргуудын лигийн шилдэг фантази баг

Зураг

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Лх 2-р сарын 21, 2018 10:42 am
Бичсэн boboZ
ПЛ-ын эрин үе дахиад эхэлж байна уу даа? Моу, Пеп, Клопп, Поч гээд орчин цагын хамаг сайн менежерүүд нь цуглачихлаа. Багууд нь ч нас залуу тоглолтын систем нь үзүүштэй болж байна. Дээр нь Испаний 2 аварга баг удахгүй шилжилтийн үедээ орохоор харагдаж байна. Роналдо бол одоо үсрээд л 2 жил дээд түвшиндээ тоглох байх. Месси арай удаж магадгүй. Тот өнгөрсөн жилийн дэд аваргыг талбай дээр нь яав, адгын Челси хүртэл Барсаг баллах дөхлөө гээд харахаар Сити, Тот, манайх 3-т энэ жилийн аваргуудын лиг тийм ч хол харагдахгүй байна даа..