9 хуудасны 15 дахь нь

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Лх 10-р сарын 17, 2018 6:14 pm
Бичсэн Reds
Сайн байцгаануу? шинэ гишүүн байна. Энэ бэртэл гэмтэл маань юу болчихсон бэ? Ирэх тоглолтод манайхнаас хэн хэн гараанд гарах таамаг байна.

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Пү 10-р сарын 18, 2018 9:54 am
Бичсэн Chinggis
Клопп ч бүгдийг нь бэртэлтэй байсан ч гаргах биз. Ротейшн хийхдээ тааруу юм зайлуул :D

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Пү 10-р сарын 18, 2018 10:09 am
Бичсэн Шинээ
Chinggis бичсэн нь:
Пү 10-р сарын 18, 2018 9:54 am
Клопп ч бүгдийг нь бэртэлтэй байсан ч гаргах биз. Ротейшн хийхдээ тааруу юм зайлуул :D
Яг шд. Ротейшн хийх бүрэлдэхүүн хангалттай байвал хийж чадна гэдгээ өнгөрсөн улирлын оноос өмнөх тоглолтуудад хангалттай харуулсан шд.

Бас юу гэж бэртэлтэй тоглогчийг гаргах вэ дээ. Энэ 7 хоногт бол Ван Дик, Салах, Милнэр бол бараг тоглох байхөө. Мане л эргэлзээтэй юм шиг байна лээ.

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Пү 10-р сарын 18, 2018 10:34 am
Бичсэн Chinggis
Шинээ бичсэн нь:
Пү 10-р сарын 18, 2018 10:09 am
Chinggis бичсэн нь:
Пү 10-р сарын 18, 2018 9:54 am
Клопп ч бүгдийг нь бэртэлтэй байсан ч гаргах биз. Ротейшн хийхдээ тааруу юм зайлуул :D
Яг шд. Ротейшн хийх бүрэлдэхүүн хангалттай байвал хийж чадна гэдгээ өнгөрсөн улирлын оноос өмнөх тоглолтуудад хангалттай харуулсан шд.

Бас юу гэж бэртэлтэй тоглогчийг гаргах вэ дээ. Энэ 7 хоногт бол Ван Дик, Салах, Милнэр бол бараг тоглох байхөө. Мане л эргэлзээтэй юм шиг байна лээ.
Ай мэдэхгүй бол би бол босс-ыг Милнэр Салах 2 ийг гаргаж байж мэдэх л байх гэж айж байна. ВанДик гарахгүй байсан ч Гомез Ловрен 2 асуудалгүй байх. Харин дундаа урдаа жаахан сэлгэж байгаад тоглочихмоор байна. Арсеналтай хийх тоглолтондоо гол анхаарлаа хандуулвал зүгээрсэн. Хаддерсфилд бол асуудалгүй хуних байхөө. Стар Лалана Шакири эд нарыг ийм л баг дээр ашиглахгүй бол яах ч юм байгаам

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Пү 10-р сарын 18, 2018 1:41 pm
Бичсэн boldbold
Жижиг багууд дээр ротейшн хийгээсэй, өнгөрсөн хүнд тоглолтууд болж байгаа хэдээрээ нүдлээ. Милнерийн гуяны ар бол цэвэр ачааллаас болсон.

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Ба 10-р сарын 19, 2018 12:12 pm
Бичсэн Chinggis
boldbold бичсэн нь:
Пү 10-р сарын 18, 2018 1:41 pm
Жижиг багууд дээр ротейшн хийгээсэй, өнгөрсөн хүнд тоглолтууд болж байгаа хэдээрээ нүдлээ. Милнерийн гуяны ар бол цэвэр ачааллаас болсон.
Манай хүн хэтэрхий хаширлаад жижиг багууд дээр хүртэл нөгөө л хэдийгээ гаргаад байгаа. Мэдээж АПЛ-д жижиг муу баг гэж байхгүй гэж байгаа өнөөдрийн байдлаар Хаддерс Кардиф Шаазгайнууд бол үнэхээр л тааруу байна. Брайтон Фулхэм Бөрнли нтр ч манайтай бол харьцагдхааргүй дутуу л байгаа. Шакири Стар байтугай Ориги Соланке Клайн Морено нтр ийг ч гаргаж байсан болно шд. Роббо гэж хүнийг бас жаахан хямгадмаар л байгаам. Жини Манэ 2 бол сунаж уналаа дөө

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Ня 10-р сарын 21, 2018 2:00 pm
Бичсэн Шинээ
Ливэрпүүлийн ПЛ-ийн сүүлийн 10 улиралд 9 тоглолтын дараах байдлаар авсан оноонууд :

2018-19 - 23 оноо
2017-18 - 13 оноо
2016-17 - 20 оноо
2015-16 - 13 оноо
2014-15 - 14 оноо
2013-14 - 20 оноо
2012-13 - 10 оноо
2011-12 - 15 оноо
2010-11 - 9 оноо
2009-10 - 15 оноо
2008-09 - 23 оноо
+ 1989-90 - 18 оноо (Лигт түрүүлсэн улирал )

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Мя 11-р сарын 27, 2018 10:26 am
Бичсэн Redman
Фэрнандиньо - 21%
Жоржиньо - 25%
Матич - 25%
Дайэр - 27%
ХЭНДЭРСОН - 28%

Нийт дамжуулалтынх нь урагшаа болгосон % нь...

Ер нь бол Хэндо тийм төгс хагас уу гэвэл мэдээж үгүй.
Жэррардтай харьцуулах боломжгүй, тал энд нь ч хүрэх тоглогч бас л биш
Хэндогоос өчнөөн сайн хагасууд өчнөөн л байна.
Ливэрпүүлд #6 дээр Фабиньог илүү их тоглуулаасай ч гэж яг үнэндээ их боддог.

Гэхдээ тэгээд Ливэрпүүлийн групп дээр дурын нэг гар орж ирчихээл Хэндог эсэн бусаар хэлээд хараагаад байхаар сүүлдээ бараг Хэндод хайртай болчих гээд байхийн.. хахаха
Хамгийн шилдэг нь үү БИШ. Гэхдээ дэмждэг багийнхаа ахлагчид жаахан ч гэсэн рэспэкт баймаарсан л гэж бодохийн.... здрук гэж

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Мя 11-р сарын 27, 2018 2:14 pm
Бичсэн Chinggis
Ситид Компани ахлагч, Арсеналд Рамсэй, Челсид Кехилл гээд байнгийн гарааны бус сонголтууд ахлагч хийгээд явж болж л байна. Тэглээ гээд муудаад бүр доройтсон юм алга. Цом нтр бол өргөөд л яваад байна. Челсид Терри, Ромад Тотти, Арсеналд Артета гээд сэлгээндээ ч ховор улсууд ахлаад болдог л байсан. Ахлагч гэдэг бол багийн дотоод уур амьсгал, дасгалжуулагчтай багийн бусад тоглогч нар харилцахад туслах, багийн талаар мэдээлэл бусдад өгөх зарим утга учир нарийн зүйлсийг бусаддаа тайлбарлах гээд зөвхөн талбай дээрх таклдахаас өөр зүйлсүүдэд анхаарах ёстой хүн шиг санагддаг. Тэгээд дээр нь тухайн хотын фэнүүдэд бас эерэг хандлагатай нилээдгүй бас багт удсан хүн хийдэг гэж хардаг.

Ван Дик гоё байнаа гээд шууд тууз өгчихгүй байхаа. Эсвэл хамгийн үнэтэй гээд Салах-т өгөх үү. Би бол ирэх 2 жилдээ Хэндо ахлагчаа хийнэ гэж бодож байгаа. Харин Милнэр өөр тийшээ явчихвал оронд нь Дэд ахлагчаар Ван Дик болно. Тэгвэл талбайд ихэнхдээ Виржил ахлаад явнаа л гэсэн үг. Тоглолтоос бусад үед Хэндо ахлаад л байжийн биз. мөн залуу тоглогчдод үлгэр дуурайл, нарийн зүйлс тайлбарлаад сэлгээний сандалд суужийхад болохгүй зүйл ер үгүй юм шиг. ТАА бол нилээн хэдэн жилийн л юу юм гэхээс одоохондоо арай ахлагч болох хэмжээний биш гэж хардаг

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Мя 11-р сарын 27, 2018 3:59 pm
Бичсэн meesh
Бид илүү сайжирч цааш харах хэрэгтэй, Сити ямар байгаа нь чухал биш ээ л гэж.

Зураг