7 хуудасны 15 дахь нь

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Ня 5-р сарын 20, 2018 3:44 pm
Бичсэн Шинээ
Зураг

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Лх 5-р сарын 30, 2018 10:29 am
Бичсэн biggy
Эхний наймаа хийгдсэн. Ингээд харахаар ирэх жилээс л яг Клоппын баг бүрдэх гээд байх шиг. Дундаар Фекир гэж нөхрийг бараг авчих байхаа, горьдоод байгаа. Лемар бол больсон юм шиг байна. Хаалгач дээр ёстой мэдэх юм алга.
Ирэх жил гараа ингэж гарвал сэлгээнд Окс, Хендо, Милнер, Жини, Лаллана, Груич, Ингс, Соланке, Матип, Гомез, Клайн дээр нь тэр Тарковски /Бюрьнлигээс ирчих болов уу/ гэхэд үнэхээр гайгүй болж байгаам биш үү. Ориги, Старидж, Морено доор хэлэх юм алгаа, явчих магадлалтай.
Хэрвээ яг ийм бол ПЛ тайтл горьдоод суучихна даа. Сити нтртэй бол үзнэ л гэнэ шүү.
Зураг

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Лх 5-р сарын 30, 2018 11:07 am
Бичсэн otgonbatt
Ингс явах бол уу даа, нээрээ одоо түүнээс сайн тоглолт харна гэж байхгүй байх. Тэхээр Соланке бас жулдаад байгаамаа сэлгээндээ ахиад нэг сайхан зүтгэлтэй гоё тоглогч л авчихмаар санагдаад байгаан. Олон тэмцээнд үзнэ тэгээ л урдаа ч гэсэн сайхан зузаан үзмээр байна даа

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Лх 5-р сарын 30, 2018 3:20 pm
Бичсэн Chinggis
Урд заавал фантастик 3 гэхээсээ зарим үед нь Окс болон 2 довтлогчтой тоглож болох байх. Минийхээр бол Жини Окс 2 нилээн олон тоглолтонд орно шүү. 30 гаран сая фунтээр зүгээр сэлгээ авна ч гэж бас арай л юм. Фекирийг авуул сайн авахгүй байлаа ч гэсэн энэ нөөцөөрөө бол боломжын санагдаад байгаа. гол нь хүмүүсээ явуулахгүй байх. Милнэр Лалана 2 той боломжын 2 жилийн гэрээ сунгаж магадгүй байх. Фабино ч Жаны оронд л авчирсан найдвартай гараа. Хэндо бол хэсэгтээ байх байхөө. Морено ч бараг гэрээгээ дуустал байгаад үнэгүй л явах байх даа хөөрхий. Олигтой цалин өгөх баг одоо гарахгүй шд. Төвийн хамгаалагч бараг авахгүй л талдаа болж мэднэ шүү. Матип Гомез Клаван дээр нь аргаа бархад Жини ч орж болох байхад. Хаалгач л аваасай билээ. бүүр янзын сайхан гар

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Лх 5-р сарын 30, 2018 3:52 pm
Бичсэн biggy
Манайд гэхдээ яг сэлгээнээс гараад шууд өөрчлөлт өгдөг тоглогч гэвэл алга тээ.
Хуучин Бенаюуныг тэгж үнэлдэг байсан ч би олигтой тоглолтыг нь үзэж байгаагүй юмаа, сайн санахгүй байгаан. Нөгөө талаар яг тийм хүн бол Грэйг Беллами байсан, ямар ч үед хүчтэй, нэг тийм омголон, өлсгөлөн зантай, алалцаад гардаг. Тиймэрхүү хүн хэрэгтэй л байгаа.

Гадны нэг групп нэг англи нөхөр Жэйми Уардиг болдог бол авчихаасай гэж. Махрез энэ зун Сити рүү 70 орчим саяар явна. Уарди одоо 30-тай, гэхдээ 22-той залуу шиг л гүйж харайдаг, манайд ЧЛ эрх байгаа нь давуу тал учраас довтолгоонд том хүч болноо л гэж. Бодоход нээрээ хурдтай, цохилттой, олон даралгүй гарсан боломжийг хаалга руу сүрхий явуулж байгаа харагддаг. Манайд ирвэл тогтмол тоглохгүй юмаа гэхэд байнгын 20-30 мин бол олдоно доо. Даанч барын сүүл байснаас батганы толгой байна гэх байх даа.

Соланкег магадгүй байнгын гараанд гарах баг руу явуулж болох юм. Гэхдээ Клопптой төстэй, довтолгоо эрхэмлэдэг багт очиж хэрэгтэй. Англи стилийн бүгд хамгаалж хамгаалж, ганц нэг ситпийс хийдэг баг руу хэрэг байхгүй. Жеррард маань ямар хөлбөмбөг тоглуулах юм бол доо, бас сонирхолтой л байгаа. Манайхаас болон академиас хүн авая л гээд байгаа бололтой байсан.

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Лх 5-р сарын 30, 2018 4:04 pm
Бичсэн Redman
Варди гоё сда шүү
Аймаар хурдтай, бас л төгсгөлийг мундаг хийдэг.
Баруун зүүн ялгалгүй финиш хийчихдэг.
Би бол Клоппын системд таарчих болов уу л гэж боддийн.

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Да 6-р сарын 04, 2018 3:35 pm
Бичсэн Нисдэг Чэстмир
Өнгөрөгч улирал тооны хэлээр ... 3 -аас 2 сая 573 мянга ...

Ливэрпүүл 2017-18 оны улиралд нийт 56 тоглолтонд оролцож, 135 гоол оруулсан бөгөөд 8 дахь удаагаа Европын аваргын финалд шалгарчээ.
3 – Ливэрпүүлийн тоглогч энэ улиралд хэт-трик хийсэн. Филиппэ Коутиньо (Спартакийн эсрэг), Садио Манэ (Португийн эсрэг), Мо Сала (Уотфордын эсрэг, үнэндээ покэр хийсэн)
5 – сэлгээнээс орж ирсэн тоглогчийн оруулсан гоол. Мо Сала, Даниэл Старриж нар тус бүр 2-ыг, Алэкс Окслэйд-Чэмбэрлэйн 1-ийг ...
5 – тоглогч клубын төлөө анхны тоглолтондоо оролцсон. (Алэкс Окслэйд-Чэмбэрлэйн, Анди Робэртсон, Мо Сала, Доминик Соланкэ, Виргил Ван Дик)
Зураг
8 – Ливэрпүүл 8 удаа Европын цомын финалд шалгарсан бөгөөд тэднээс илүү олон удаа финалд хүрсэн баг 4 байдаг.
9 – бүх тэмцээнийг оруулаад Ливэрпүүл 9 удаа ялагдал амссан нь 2008-09 оны улирлаас хойшхи хамгийн шилдэг үзүүлэлт болж байна.
11 – Ливэрпүүлийн тоглогчдоос хоёр тоглогч Европын тэмцээнд 11 гоол хийсэн нь Ливэрпүүлийн дээд амжилт юм. Эдгээр тоглогчид нь Робэрто Фирмино, Мо Сала нар юм.
13 - Бүх тэмцээнийг тооцоод хамгийн олон шар карт хүртсэн тоглогч бол Эмрэ Жан.
14 – удаа улаанууд эсрэг багийнхаа хаалганд 4 болон түүнээс дээш гоол оруулсан бөгөөд энэ нь 1895-96 оны улирлын дээд амжилтаас ганцхан тоглолтоор дутуу амжилт юм.
18 – Ливэрпүүлийнхний ялагдаагүй цуврал 10-р сараас 1-р сар хүртэл үргэлжилсэн.
18 – өөр тоглогч лигийн болон цомын тэмцээнүүдэд, нэг улиралд Ливэрпүүлийн төлөө гоол оруулсан. (2015-16 оны улиралд 22 өөр тоглогч гоол оруулсан нь дээд амжилт)
19 – 19 нас 231 өдөртэй, Трэнт Алэксандэр-Арнолд Европын цомын финалд тоглосон хамгийн залуу тоглогч болсон.
Зураг
22 – Сала 22 гоолыг тоглолтын эхний хагаст, 22 гоолыг тоглолтын сүүлийн хагаст эсрэг багийн хаалганд оруулсан.
23 – тоглолтонд Ливэрпүүл хаалгандаа гоол алдаагүйгээс 17 нь Лигийн хүрээний тоглолтонд байсан. Үүнээс 16 тоглолтонд хаалган дээр Лорис Кариус, 6 тоглолтонд Симон Минолье Ливэрпүүлийн хаалгыг манаж байв.
24 – Лигийн тоглолтонд Мо Сала эсрэг багийн хаалганы торыг хөдөлгөсөн нь клубын дээд амжилт.
24 – нас 186 хоног: Лэстэрийн эсрэг Лигийн цомын тоглолтонд Юргэн Клоппын гарааны тоглогчдын дундаж нас, энэ улирлын хамгийн залуу гарааны 11 тоглогч талбайд гарсан тохиолдол
30 – удаа Фирмино сэлгээнд суусан. Манэ, Сала нар тус бүр 25 удаа.
32 – Сала Прэмьер Лигийн 38 тойргийн тоглолтонд хамгийн олон гоол оруулж Прэмьер Лигийн дээд амжилтыг эзэмшиж эхэлсэн.
33 – өөр тоглогч стадионд тоглох багийн нэрсийн жагсаалтанд нэрлэгдсэн бөгөөд Рафа Камачо, Куртис Жонс, Лазар Маркович, Конор Мастэрсон нар л энэ нэрсийн жагсаалтын гадна үлдсэн.
34 – Сала Лигийн болон дотоодын цомын тэмцээнд 34 удаа эсрэг багийн хаалганы торыг хөдөлгөсөн бөгөөд Английн хөлбөмбөгийн түүхнээ Лютоны Жо Пэйны 1936-37 оны улирлын, Тоттэнхамын Клив Аллэны 1986-87 оны улирлын амжилттай зэрэгцсэн.
38 – гоолыг энэ улиралд Лигийн хэмжээнд хаалгандаа алдсан нь 2009-10 оны улирлаас хойшхи хамгийн цөөн гоол хаалгандаа алдсан амжилт болж байна.
42 – Ливэрпүүл улирлын 56 тоглолтынхоо 42-оос нь оноо авч чадсан.
43 – удаа Дом Соланкэ багийн сэлгээний бүрэлдэхүүнд нэрлэгдэж, 21 удаад нь талбайд гарч ирсэн.
Зураг
44 – гоолыг Мо Сала оруулсан бөгөөд анхны улиралдаа хамгийн олон гоол оруулсан тоглогчоор зүй ёсоор нэрлэгдсэн. Мөн клубын түүхэнд нэг улиралд оруулсан гоолын тоогоороо 1983-84 оны Иан Рашийн 47 гоол оруулсан амжилтын дараа 2-р байранд жагсч байна.
45 – тоглолтонд Египтын хаан маань 40 гоол оруулж клубын шинэ рекордыг тогтоосон.
46 – удаа Улаануудын тоглолтыг Их Британи даяар шууд дамжуулсан.
47 – гоолыг Ливэрпүүл, Европын тавцанд оруулсан н өнгөрөгч улиралд Европын тавцанд хамгийн олон гоол оруулсан баг болгож байна.
50 – Ливэрпүүл 8 удаа 11 метрийн торгуулийн цохилт цохих эрх авснаас 50% -ийг нь буюу 4-ийг нь гоол болгож чадсан.
54 – Фримино энэ улиралд Ливэрпүүлийн оролцсон бүх тоглолтын 2-оос бусдад нь оролцож, улирлын хамгийн олон тоглолтонд талбайд гарсан тоглогч болж байна. Тэр Лигийн цомын хүрээний Лэстэрийн талбайд зочлосон тоглолтонд оролцоогүй бол, Анфилдад Чэлсигийн эсрэг тоглолтын сэлгээнд нэрлэгдсэн ч талбайд гараагүй юм.
Зураг
72 – удаа Ливэрпүүлийн тоглогчид шар жавтий хүртсэн.
85 – Лигийн 2017-18 оны улирлын тоглолтын нийт цагийн 85% -д нь Мо Сала талбай дээр байжээ.
88 – секундын гоол буюу Сэвия клубын эсрэг Робэрто Фирмино эхний гоолыг оруулахад ердөө 88 секунд зарцуулсан нь энэ улиралд Ливэрпүүлийн хамгийн богино хугацаанд оруулсан гоол юм.
91 – гоолыг довтолгооны гурвал маань эсрэг багийн хаалганд оруулсан бөгөөд үүнээс Сала 44-ийг, Фирмино 27-г Манэ 20-ийг оруулжээ. 2016-17 оны улиралд багаараа 92 гоол оруулж байв.
135 – гоолыг улаанууд бүх тэмцээний хүрээнд оруулсан нь клубын түүхэн дэх 2-р байранд жагсах амжилт юм. 1985-86 онд үзүүлсэн дээд амжилтаас ердөө 3 гоолоор цөөн.
4'187 - Фирмино Ливэрпүүлийн бүх тоглогчдоос хамгийн удаан буюу 4187 минутыг талбай дээр өнгөрүүлсэн.
53'287 – Уотфорд болон Ньюкаслын эсрэг лигийн тоглолтонд Анфилдад хуран цугласан фэнүүдийн тоо.
2’573’888 - хүн Ливэрпүүлийн энэ улирлын бүх 56 тоглолтыг стадионд үзсэн амьд гэрч болжээ.

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Мя 6-р сарын 19, 2018 11:20 am
Бичсэн meesh
Зураг

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Мя 8-р сарын 14, 2018 10:53 pm
Бичсэн Шинээ
Одоо идэвхтэй тоглож байгаа тоглогчидоос ассистаараа Жамес Милнер 2-т орж байгаан байна.
Ceck Fabregas -111
James Milner - 79
David Silva - 75
Paul Scholes - 55
Mesut Ozil - 50
Juan Mata - 49
Зураг

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Пү 8-р сарын 23, 2018 11:20 am
Бичсэн Шинээ
Жо Гомезийн Кристалл паласын эсрэг хийсэн тоглолтын бичлэг
Төвийн хамгаалагчаар тоглосон 2 тоглолтондоо мундаг байлаа шүү.