5 хуудасны 15 дахь нь

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Лх 4-р сарын 11, 2018 9:22 am
Бичсэн Шинээ
Мохамед Салах 1 улиралд 50 гоолд шууд оролцсон ПЛ-ийн анхны тоглогч болжээ.
  • 39 гоол
  • 11 дамжуулалт

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Лх 4-р сарын 11, 2018 6:34 pm
Бичсэн meesh
Пепийн дасгалжуулж байгаа багийг 3 хожсон анхны баг Ливерпүүл. Опта.

СЛ болон ПЛ-ийн 42 тоглолтонд гоол руу хөтөлсөн 22 алдааг Манчестер Сити гаргасны 7 нь Ливэрпүүлийн эсрэг байжээ. Опта.

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Лх 4-р сарын 11, 2018 7:04 pm
Бичсэн meesh
Кариус эхний үед 19 дамжуулалт өгсөн нь манай багийн хамгийн их дамжуулалт өгсөн тоглогч болж, довтолгоогоор тэргүүлж байгаа Ситигийн дайралтыг амжилттай хамгаалсныг илтгэнэ.

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Лх 4-р сарын 11, 2018 7:05 pm
Бичсэн meesh
Европын цом, Аваргуудын лигт хагас шигшээд 10 үлдсэн нь Маню-гийн дараа орох үзүүлэлт (12), гэхдээ хэд түрүүлснийг бодолцохыг хүсье.

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Лх 4-р сарын 11, 2018 7:19 pm
Бичсэн meesh
Пепийн эсрэг.

• Borussia Dortmund (Klopp) 4 – 2 Bayern Munich (Guardiola) – German Super Cup, July 2013
• Borussia Dortmund 0 – 3 Bayern Munich – Bundesliga, Nov 2013
• Bayern Munich 0 – 3 Borussia Dortmund – Bundesliga, April 2014
• Borussia Dortmund 0 – 2 Bayern Munich (after extra time) – German Cup final, May 2014
• Borussia Dortmund 2 – 0 Bayern Munich – German Super Cup, Aug 2014
• Bayern Munich 2 – 1 Borussia Dortmund – Bundesliga, Nov 2014
• Borussia Dortmund 0 – 1 Bayern Munich – Bundesliga, April 2015
• Bayern Munich 1 – 1 Borussia Dortmund (pens) – German Cup, April 2015
• Liverpool 1 – 0 Manchester City – Premier League, Dec 2016
• Manchester City 1 – 1 Liverpool – Premier League, March 2017
• Manchester City 5 – 1 Liverpool – Premier League, September 2017
• Manchester City 3 – 4 Liverpool - Premier League
• Manchester City 0 – 3 Liverpool - Champions league
• Manchester City 1 – 2 Liverpool - Champions league

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Да 4-р сарын 16, 2018 8:33 am
Бичсэн Шинээ
Мохамед Салах 1 улиралд бүх тэмцээнд 40 гоолын босго давсан Ливерпүүлийн түүхэн дэх 3 дахь тоглогч болов.
Зураг

Мөн ПЛ-т 30 гоолын босго давсан ПЛ-ийн түүхэн дэх 8 дахь тоглогч болов.
Зураг

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Да 4-р сарын 16, 2018 10:39 am
Бичсэн meesh
Зураг

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Да 4-р сарын 16, 2018 10:42 am
Бичсэн meesh
Ian Rush - 47 ⚽
Roger Hunt - 42 ⚽
Mo Salah - 40

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Мя 4-р сарын 17, 2018 2:16 pm
Бичсэн Шинээ
Мохамед Салахын 40 гоолыг Луис Суарезийн 2013-2014 оны 31 гоолтой харьцуулсан нь
Зураг

Эндээс харахад Мо Салахын гоолууд үнэхээрийн чанартай гоолууд орсон байна. Тал гоол нь тэнцүү буюу хожигдож байхад орсон бол Суарезийн гоолууд 1/4 нь л тийм үед орж байсан байна.

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Лх 4-р сарын 18, 2018 5:59 pm
Бичсэн Шинээ
Боурнемутын эсрэг хийсэн тоглолтонд хийсэн 5 гайхалтай стат

300

Р. Фирминогийн Боурнемутын эсрэг хийсэн гоол Юрген Клоппын удирдлага доорх 148 тоглолтонд орсон 300 дахь гоол байжээ.
Босс 2015 оны 10-р сард Анфилдэд ирсэнээс хойш 1 тоглолтонд 2,03 гоол дундажлаж байгаа нь сүүлийн 15 жилийн хугацаан дахь улаануудын менежерүүдийн үзүүлэлтээс их байгаа юм.
Зураг

Р. Фирмино Ю.Клоппын доор 130 тоглолтонд 48 гоол хийснээр энэ 2 үзүүлэлтээрээ бүх тоглогчийг тэргүүлж байна.

Хамгаалалт/ Хаалгаа хуурай манасан үзүүлэлт

Боурнемут энэ тоглолтонд ганцхан удаа хаалгаа оносон цохилт хийсэн бөгөөд улаанууд энэ тоглолтонд ПЛ-т 15 дахь удаагаа хаалгаа хуурай манасан байна. Энэ нь лигт Ман.Юнайтедээс л дутуу бөгөөд мөн хаалга руугаа хийлгэсэн цохилтын тоогоор Ман.Ситигийн дараа орж байна.
Зураг

Садио Мане түүх бүтээлээ

Садио Мане Боурнемутийн эсрэг нээлтийн гоолыг хийснээр ПЛ-т Сенегал тоглогчдоос хамгийн их гоол оруулсан тоглогч боллоо.
Мөн ПЛ-т тоглосон бүх улиралдаа буюу 4 улирал 10 ба түүнээс дээш гоол хийсэн ба энэ нь зөвхөн Ман.Ситигийн Серхио Агуеро, Ман.Юнайтед болон Лидс-т тоглож байсан Эрик Кантонагийн дараа орох үзүүлэлт юм.
Зураг

Жини - пасс мастер

Жоржино Вайналдум ахлагч Жордон Хендерсон ба Алекс Окслейд Чамберлэний хамт төвийн шугамд Боурнемутийн эсрэг гарч тоглосон ба тоглолтын турш хийсэн бүх дамжуулалтаа 1-г ч алдаагүй гүйцэтгэсэн байна. Нийт 42 дамжуулалтаа 100% гүйцэтгэсэнээс 21-г нь эсрэг багийн талбайн хагаст хийсэн байна. Жоржино Вайналдум дамжуулалтаа 100% гүйцэтгэсэн (хамгийн багадаа 40 дамжуулалт) ПЛ-т Тоттенхамийн Муса Дембеле, Арсеналийн М. Элнени ба Свансигийн Ки Сун Юнгийн дараах 4 дэх хагас хамгаалагч болсон байна.

Мо Салахын гоол

Мо Салах клубын түүхэн дэх хамгийн хурдан 40 гоол хийсэн тоглогч болсон ба үүнийг 45 тоглолтонд хийснээр 1897 онд 49 тоглолтонд 40 гоол хийж байсан Жеорж Алланий амжилтийг эвджээ.

Түүний 30 дэх ПЛ-ийн гоол болсон ба Примиер лиг болон Европын мэргэн буучийн алтан шаахайг тэргүүлж байна.
Зураг