1 хуудасны 15 дахь нь

Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Лх 11-р сарын 08, 2017 2:54 pm
Бичсэн Redman
За ийм сэдэв байсан нь зүгээр байх.

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Да 12-р сарын 04, 2017 11:30 am
Бичсэн Шинээ
Энэ улиралын гоол болон гоолын дамжуулалтууд (бүх тэмцээнд)
Зураг

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Да 12-р сарын 04, 2017 12:16 pm
Бичсэн biggy
бичлэг дээр нь ЛАЙК, талархах нтр байхгүй юу? хэхэ

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Да 12-р сарын 04, 2017 3:49 pm
Бичсэн DaaGi_LFC
Клопп Матипыг хугацаанаасаа өмнө эргэн ирнэ гэж найдаж байгаа гэнэ.Лаллана бараг л бэлэн болсон.

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Ба 12-р сарын 08, 2017 10:46 am
Бичсэн Шинээ
Мань 4 талбайд хамтдаа гарсан тоглолтын 23 минут тутамд нэг нь гоолдож байна гэнээ.

Зураг

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Ба 12-р сарын 08, 2017 10:52 am
Бичсэн Шинээ
Өнгөрсөн шөнө болсон Баллонд'орт манайхаас С.Мане 23-т, Коу 29-т бичигдсэн гэнэ.

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Бя 12-р сарын 09, 2017 10:20 am
Бичсэн Шинээ
Премиер лигд хийсэн нийт ассист:
James Milner - 76
Paul Scholes - 55
Маню-гийн фенүүд нь ПЛ - ийн түүхэн дэхь хамгийн шилдэг хагас гээд байдаг бил үү :D :P
Зураг

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Ба 1-р сарын 12, 2018 10:58 am
Бичсэн biggy
Окс ярилцлага харагдана лээ, "Коу явах хамаагүй ... өөрийнхөө боломж гэж харж байгаа" гэсэн агуулгатай.
Сүүлийн үед үнэхээр таалагдаад байгаа, анх бол хэдэн тэнэг кросс өгөөд, баахан ер хожихоо байгаад, эсрэгээ Арс хожоод байсан. Хандлага нь гоё юм, хараад байхад англи тоглогч гэхэд техник сайтай.
Хамгийн гол нь Ливерпүүлд тоглох хүсэл, сэтгэл байгаа нь гоё юм даа. Сайн тоглоосой гэж хүсэх байна.

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Мя 1-р сарын 16, 2018 4:10 pm
Бичсэн Redman
Жини маань гоё тоглогч юмаа.
Саяын Ман ситиг нухдаг дээр ямар ч галзуу тоглов.
Жиниг дурсаж байгаа хүмүүс ч харагдсангүй. Эхний үе жаахан болохгүй байсан, хоёрдугаар үед илүү хөдөлгөөнтэй тоглож эхлээд л, багийн довтолгоо ч цэгцрээд эхэлсэн. Фирминогийн гоолын эхлэлийг мань эр тавьсан.
Өөлөхийм довтолгооны эцсийн шийдвэрүүд нь жаахан болохгүй байлаа.
Түүнээс бол ганган байсан шүү...

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичсэн: Да 1-р сарын 22, 2018 3:59 pm
Бичсэн Шинээ
  • ПЛ-ийн эрин үед Ливэрпүүлээс нэг улиралд 20-иос дээш гоол хийсэн Р.Фаулер(2 удаа), Ф.Торрес, Л.Суарез(2 удаа), Д. Старриж гэсэн 4хөн тоглогч байдаг юм байна. Салах нэмээд 2 гоол хийвэл 5 дахь тоглогч нь болох нь ээ.
  • Мөн Салахын лигт хийсэн 18 гоолын яг тал нь зочилон тоглолтонд орсон гоолууд байсан ба энэ амжилтыг өмнө нь ПЛ-ийн эрин үед Ливэрпүүлийн тоглогчдоос 3 удаа л давж гарч байсан. Л. Суарез 2013-2014 оны улиралд 14 гоол, өмнөх улиралд нь 12-ийг хийсэн бол 2002-2003 онд Майкл Оуэн 10н гоол эсрэг багийн талбайд оруулж байжээ.
  • Р. Фирмино Свонсигийн эсрэг хийсэн өмнөх 4 тоглолтонд 5 гоол хийсэн ба ПЛ-т тус багийн хаалганд хамгийн их гоол оруулсан Ливэрпүүлийн тоглогч болсон ба мөн 4 тоглолт дараалан Свонсигийн хаалганд гоол хийсэн Ливэрпүүлийн анхны тоглогч болсон байна. Тоглогч нар заримдаа 1 багийн эсрэг тоглохдоо дандаа гангарч сайн тоглодогдоо Боббигийн тэр баг нь Свонси бололтой. Суаред Норвичийн эсрэг яадаг байлаадаа. :)
  • Фирмино сүүлийн 11 тоглолтонд гараанаас оролцохдоо 10 гоол оруулаад байна.
Зураг