Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Тоглолтуудын тухай, мэдээ баримт гэх мэт ерөнхий хэлэлцүүлгүүд энд
Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 238
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 8:43 pm
Талархсан: 119 удаа
Талархагдсан: 115 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн Шинээ » Пү 12-р сарын 13, 2018 10:23 am

Ливэрпүүл болон Ман Ютд-ын довтолгоог харьцуулсан стат. Ингээд харахад Манюгийн довтолгоо нь бол тийм ч муугүй л байгаан байна.
Зураг
Хамгаалалтын статт. Энэ улирлынх нь гол асуудал нь хамгаалалт болон Дегээгийн муу формоос болоод 6-д явж байгаан байна шд. Ер нь өмнөх жилүүдэд ингэж л тоглодог байсан ч тэр үед Дэгээ сайн байсан болохоор гайгүй амжилттай байж хаха :lol:
Зураг

Энэ улиралд ашигласан формашингууд. Ингээд харахаар энэ тоглолтонд аягүй бол 5-3-2-иор гарч автобусаа тавихнээ. :oops:
Зураг
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Шилдэг бичигч
Бичлэг: 106
Элссэн: Ня 12-р сарын 03, 2017 6:34 pm
Талархсан: 124 удаа
Талархагдсан: 63 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн Ladykop » Пү 12-р сарын 13, 2018 3:08 pm

форм нь ямар ч байсан манайхтай шүд зууж үздэг шаарнууд л даа. Моу угаасаа довтолдог биш, дээр нь манай эсрэг довтолж тоглож амиа хорлолоо юу ккк. Автуусны эсрэг нэг таакчиг байгаа байлгүй л гэж найдий.

Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 238
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 8:43 pm
Талархсан: 119 удаа
Талархагдсан: 115 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн Шинээ » Пү 12-р сарын 13, 2018 3:15 pm

Гол нь Моугийн хуучны багууд шиг нь автобус тавихад болон 1 гоол хийчээд яс хамгаалдаг тийм хамгаалалттай байж чадахгүй байх шиг байгаам. Дээрээс нь энэ улирлын Де Хиа бол нилээд их алдаа гаргаж байгаа болохоор энэ тоглолтонд манайх өмнөх хэдэн жил шиг азгүйтэхгүй аваад залчих байлгүй гэж найдаад байгаа шд. :)
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 183
Элссэн: Бя 12-р сарын 02, 2017 4:12 pm
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 92 удаа
Талархагдсан: 209 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Пү 1-р сарын 03, 2019 5:31 pm

Манчэстэр Ситигийн эсрэг Ливэрпүүл ... зарим статистик
Зураг

Прэмьер Лигт нэг ч хожигдолгүй яваа Клоппын Ливэрпүүл, өнгөрөгч улирлын аварга цолыг хамгаалагч Гуардиолагийн Манчэстэр Сити нар өнөө шөнө ээлжит тулаанаа хийнэ ... Энэ тоглолт дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа учраас зарим нэг статистикууд оруулъя ... Тоглолт болтол статаар зугаагаа гаргажий андууд аа ... Энэ тоглолтоос энэ улирлын Лигийн өнгө ерөнхийдөө шийдэгдэх прогнозтой байна.

2016 оны 12-р сард хоёр эрхэм анхлан будант Албионы газар нутагт тулаанаа эхлүүлсэн байдаг. Үүнээс хойш 7 удаа учирснаас Клопп 4 ялалт байгуулж, 2 тэнцэн, нэг ялагдсан байдаг. Нэг ялагдал нь өнгөрсөн улирлын эхэнд Садио Манэ, Эдэрсоны толгой руу жийж ороод улаан жавтий хүртэн тоглолтын эхний хагасаас Ливэрпүүл нэг хүн дутуу тоглосноос үүдсэн хожигдол юм. Харин энэ улирлын эхний тэнцээ бол хоёр мэнэжэр хөлбөмбөгийн талбайд шатар нүүх лугаа тоглож, мэнэжэрүүдийн бүү хэл үзэгч фэнүүд ч тархи толгойгоо ажиллуулан байж үзэхээр хүндхэн тоглолт болж багууд тэнцсэн.

Клопп, Дортмундад байхаас, Гуардиола Баерн болон Барсэлонад байх үеэс хойш өнөө цагийн хөлбөмбөгийн ертөнцийг тодорхойлж буй хоёр эрхэм хоорондоо 15 удаа таарч тоглосноос Клопп 8 удаа ялалт байгуулж байсан байна.

Улаанууд Ситигийн талбайд 10 удаа Прэмьер Лигийн хүрээний тоглолтоос тэнцээ авсан нь Арсэналын талбайд 11 удаа тэнцээ авсны дараа орох үзүүлэлт юм байна.

Робэрто Фирмино, Ситигийн эсрэг анхны гоолоо оруулж байсан бөгөөд тэр тоглолт 2015 оны 11 –р сард, Этихад стадионд болсон тоглолт байжээ. Ливэрпүүл энэ тоглолтонд 4-1 –ээр ялалт байгуулсан.

Фирмино Ливэрпүүлийн төлөө 23 зочлон тоглолтондоо гоол оруулсан бөгөөд тэр гоолдсон л бол Ливэрпүүл хожигддоггүй юм гэнэ. 20 ялалт авч, 3 тэнцээ хийжээ.
Прэмьер Лигийн хүрээнд Фирмино 43 гоол оруулсан нь Лигт Бразил тоглогчдын оруулсан гоолын дээд рекорд болоод байна... Энэ үзүүлэлт цааш нэмэгдээд, үргэлжлэх нь тодорхой ...

Улаанууд эсрэг багийн талбайд зочилсон сүүлийн 10 тоглолтондоо ялагдал амсаагүй яваа нь 1992 онд үзүүлсэн клубын дээд амжилтын 6-д бичигдэх амжилттай зэрэгцэн иржээ. 1989 онд тэд зочлон тоглолтоос ялагдал хүлээгээгүй нь дээд амжилт аж.

Өнөөдөр Шакири талбайд гарвал тэр Прэмьер Лигийн 100 дахь тоглолтоо хийнэ.

Мөн та нарын явлаа гэж айгаад байгаа Даниэл Старриж улаануудын төлөө 150 дахь тоглолтоо хийх боломжтой юм байна.

Мо Сала, Ситигийн эсрэг тоглосон сүүлийн 4 тоглолтынхоо 3-т нь гоол оруулсан. Мөн тэр Ливэрпүүлийн төлөө цомын болон Лигийн хүрээний сүүлийн 6 тоглолтондоо 7 удаа эсрэг багийн хаалганы торыг хөдөлгөчихөж.

Сүүлд Этихадад 5:0 –ээр хожигдсоныхоо дараа Ливэрпүүл лигийн хүрээнд 54 тоглолт хийснийхээ 4-т нь ялагдал хүлээж, 14 тэнцээ хийж, 36 ялалт байгуулжээ.

Хэрэв Ливэрпүүл ялалт байгуулбал тэд 10 лигийн тоглолт дараалан ялалт байгуулсан амжилт үзүүлэх бөгөөд хамгийн сүүлд 2013/04 оны улирлын алдарт САС довтолгооны гурвалтай “домогт” Брэндан Рожэрс мэнэжэрийн хамт үзүүлсэн 11 тоглолт дараалан ялалт байгуулсан амжилтанд ганцхан алхам дөхөж очих болно.


ПиЭс: Ганц эсрэг үзүүлэлт байгаа нь Ситигийн Аргэнтин довтлогч Сэрхио Агуэро Ливэрпүүлийн эсрэг Этихаддаа хийсэн сүүлийн 6 тоглолтондоо бүгдэд нь гоолдсон гэсэн үзүүлэлт л байна.

За тэгээд Бразилын наамбар уан хаалгачийн эсрэг наамбар хоёр нь, Робэртсоны эсрэг Money boy, Агуэрогийн эсрэг Фирмино, Салагийн эсрэг Агуэро гэх мэт өчнөөн статистикийн тулаанууд өнөө шөнө бас байгаа ...

enjoy ... #MCILIV #TITLERace
#НисдэгЧэстмир гш :p

Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 238
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 8:43 pm
Талархсан: 119 удаа
Талархагдсан: 115 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн Шинээ » Ба 1-р сарын 04, 2019 4:24 pm

Манай хожигдоогүй цуврал нь ПЛ-т улирлын эхнээс хожигдоогүй цувралын 4-т орохоор үзүүлэлт болжээ.

38 тоглолт - Aрсенал (2003/04)
24 тоглолт - Ман Ютд (2010/11)
22 тоглолт - Ман Сити (2017/18)
21 тоглолт - Ливерпүүл (2018/19)
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн meesh » Мя 1-р сарын 08, 2019 3:14 pm

Ловрэн моньд чинь манайд ирснээсээ хойш хоёрхон удаа 6 тоглолт дараалж фит байсан гэнэ үү.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 234
Элссэн: Лх 11-р сарын 08, 2017 2:43 pm
Талархсан: 87 удаа
Талархагдсан: 85 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн Redman » Мя 1-р сарын 08, 2019 3:40 pm

meesh бичсэн нь:
Мя 1-р сарын 08, 2019 3:14 pm
Ловрэн моньд чинь манайд ирснээсээ хойш хоёрхон удаа 6 тоглолт дараалж фит байсан гэнэ үү.
Тэххх, сая 7 дахь дээрээ рекорд шаах гэсэн бэртцэн хаха

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн biggy » Лх 1-р сарын 09, 2019 10:35 am

meesh бичсэн нь:
Мя 1-р сарын 08, 2019 3:14 pm
Ловрэн моньд чинь манайд ирснээсээ хойш хоёрхон удаа 6 тоглолт дараалж фит байсан гэнэ үү.
анзаардаггүй болохоос шилэн хог байна шд бас
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн Chinggis » Лх 1-р сарын 09, 2019 11:47 am

Дэлхийн аварга ядаж байхад нэрмээс болцон байх. Гомезыг овоо гоё яваад байхнуу гэсэн нэг хөгийн юм орж ирээд жийгээд хаяцан. Одоо Вандик ээ л сайн гамнаж баймаар байна даа. Ойлгомжтой батирахаар багууд дээр 2 сараас нээх гаргамааргүй л байна.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 238
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 8:43 pm
Талархсан: 119 удаа
Талархагдсан: 115 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн Шинээ » Лх 1-р сарын 09, 2019 12:05 pm

Chinggis бичсэн нь:
Лх 1-р сарын 09, 2019 11:47 am
Дэлхийн аварга ядаж байхад нэрмээс болцон байх. Гомезыг овоо гоё яваад байхнуу гэсэн нэг хөгийн юм орж ирээд жийгээд хаяцан. Одоо Вандик ээ л сайн гамнаж баймаар байна даа. Ойлгомжтой батирахаар багууд дээр 2 сараас нээх гаргамааргүй л байна.
Ийм чухал үед лигийн тоглолтонд гаргахгүй байна гэж байхгүй л дээ. Дээрээс нь Байернтай хийх эхний тоглолтыг өнжинө. ФА капаас хасагдсанаар тоглолт хоорондын зай гайгүй ихсээд байхаар боломжит бүх тоглолтонд тоглуулах л хэрэгтэй.
Гомезийг бол одоо жигүүрт гаргадагаа болих хэрэгтэй ч юм шиг, яахав хамгаалах үр дүнгийн тоглолтонд бол хэрэгтэй л байх. Гарахаараа довтолгоо дэмжих нь шал худлаа болоод байх юм.
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 11 ба 0 зочин