Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Тоглолтуудын тухай, мэдээ баримт гэх мэт ерөнхий хэлэлцүүлгүүд энд
Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 149
Элссэн: Мя 12-р сарын 19, 2017 6:50 pm
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 90 удаа
Талархагдсан: 48 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн boldbold » Да 1-р сарын 29, 2018 11:34 am

lsxoftw бичсэн нь:
Да 1-р сарын 29, 2018 11:19 am
boldbold бичсэн нь:
Ня 1-р сарын 28, 2018 6:53 pm
Can ахлагчын туузтай гарч ирсэн нь гэрээгээ шинэчлэх найдлага төрүүлээд байх чинь.
Манайх Ахлагч, дэд 2ыгоо байхгүйд ирэх цонхоор явуулах тоглогчдоо л ахлагчийн тууз зүүлгээд байх шиг байдышд :arrow:
хаха, энэ удаа биш байлгүй дээ
YNWA

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Chinggis » Лх 1-р сарын 31, 2018 8:26 am

Сайхан хожил боллоо.

Жан ч өнөөдөр дажгүй байлаа шүү. урагшаа чөлөөтэй ороод аятайхан тоглолоо. Уг нь Кэйтатай нийлээд самарвал ч лаахаар юм шиг. Гоол жаахан хачир аваад гоё зайгаар нь орчихсон ч гэсэн зоригтой цохилт хийж байгаа нь мань хүн л байлаа. Төвийн хагас дээр ойрд харагдаагүй сайн тоглосон. Явуулмааргүй л байхийн.

Боббитой ч юу ярихав дээ тэр төгсгөл мэдрэмж бол тасарлаа л да. Манайхан дундаа хамгийн шилдэг формтой нь мань хүн л байна даа. бүх газар л явахын сүнс чөтгөр шиг л. Пеналтын эрхээ алдчихдаг л тоогүй юм.

Хэндо өнөөдөр ч нэг ахлагч шиг л байлаа шүү. хараад байхнээ маш их яриж зааварлаж тоглож байгаа нь тоглолтыг замбараатай болгож байсны үр гэж харж байна. Дамжуулалт бол ххол тасарсан байхаа. Хойшоо ч урагшаа хажуу тийшээ бүх тийш нь өгөнлээ.

Салах, Манэ хоёр хоршиж ч үзлээ амиатаж ч үзлээ нэг л болсонгүй. 11 гээ бол харин египет арслан алдсангүй. Милнэр тэгсэн тулдаа нээх юм болсонгүй. Мань настан өнөөдөр унаган байрандаа явган шогшоог гамгүй эргэсэн.

Робертсон ч тун ч дажгүй байна шүү. Мореног бараг дурсхааргүй л тоглоод байдаг боллоо. Өргөн чөлөө нь маргаангүй болж.

Гомез харин жаахан жингээд татаад хурдаа ихэсгээд ирвэл гоё болох гээд. заримдаа гэнэхэн хууртаад хоцорчоод байхийн. Царай зүс мүс нь наснаасаа арай л хурдан яваад байх шиг хэхэ.

По Даяаанаа Ловрен тун дажгүй байлаа. Матип харин нэг л халуунтай юу шарталттай юу гэмээр.

Клоппын шарга хязаалан хаалгаа дажгүй маналаа бараг унтах дөхсөн дөө. Би ч бараг орлочихоор :P
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Tomrookop
Бичлэг: 29
Элссэн: Пү 12-р сарын 28, 2017 1:34 pm
Талархсан: 4 удаа
Талархагдсан: 37 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Tomrookop » Лх 1-р сарын 31, 2018 10:05 am

Chinggis бичсэн нь:
Лх 1-р сарын 31, 2018 8:26 am
.


Хэндо өнөөдөр ч нэг ахлагч шиг л байлаа шүү. хараад байхнээ маш их яриж зааварлаж тоглож байгаа нь тоглолтыг замбараатай болгож байсны үр гэж харж байна. Дамжуулалт бол ххол тасарсан байхаа. Хойшоо ч урагшаа хажуу тийшээ бүх тийш нь өгөнлээ.

Дундаж баг, ядаж иймэрхүү баг дээр л скиллээ хэрэглэхгүй бол тэгээд Ливэрпүүлийн ахлагч гэж нэрлэгдээд яах вэ дээ. Цагийн сайханд домогт багийн ахлагчаасаа хожлын гоол, алсын цохилт, эрч хүч нэхдэг байсан бол цэвүүн цагт дуу нь овоо гарч байна сая сонсогдлоо, өөр зүг рүү дамжууллаа, урагшаа зоригтой орж байна, бараг л цохилоо гэх мэт үйлдлүүд нь бараг кайфарч суух гэж хэхэ...

Ер нь тэгээд Хэндог ярьвал Жи-гийн хуучин дурсамжууд сэдрээд энэ хүн нар үзэхгүй байх л даа. Насаараа л ингэж үглэх янзтай. Ядаж өөр байрлалын тоглогчоор С сонгогдвол Жи-н байрлал биш юм даа гэж ам руугаа алгадах байх даа гэж...

Хурган клийн шит, хурган 3 гоол гээд бас л хурган тойрог болж байна ш дээ. Дээр доор яваа 2н хурган тоглолтыг харж бас хурган баясах л байх даа нтр.

Согтуу хунгууд чинь харин сумгүй болсон буучдыг хурган шоглоод хаячихсан нь бас хурган кайф байв ш дээ...
``You'll Never Walk Alone```

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 234
Элссэн: Лх 11-р сарын 08, 2017 2:43 pm
Талархсан: 87 удаа
Талархагдсан: 85 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Redman » Пү 2-р сарын 01, 2018 4:42 pm

Ман сити оноо алдсан бол бүр төгс тойрог болку юу хаха

gremlin
Бичлэг: 5
Элссэн: Ня 12-р сарын 03, 2017 11:32 am
Талархагдсан: 4 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн gremlin » Ня 2-р сарын 04, 2018 11:02 am

Санчэз, Аубамианг, Мхитарян нтр бүгд онц тоглов энэ тойрогт. Оноо алдчих юм болов уу гэтэл алдсангүй.
Сити ч яах вэ хаашдаа тасарчихсан баг. 1 тэнцчихлээ. Манюг л оноо алдаасай гэж байсан чинь 2-р хагаст тоглож эхэлдэг байна ш дээ. 1-р үед баас шиг л тоглож байсан юмсан.
Хөлбөмбөгт бөмбөгтэй тоглох чухалч ашигтай байрлалаа эзлэх нь хамгийн чухал. Пабло Аиймар

gremlin
Бичлэг: 5
Элссэн: Ня 12-р сарын 03, 2017 11:32 am
Талархагдсан: 4 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн gremlin » Да 2-р сарын 05, 2018 2:54 am

Гоол эрт хийгээд бага зэрэг суугаад хамгаалчих, тэртээ тэргүү сөрөгт манайх сайн гэсэн даалгавар авсан уу? Яасан айлд хэт их бөмбөгний мэдэл өгөөд, дундаа ёстой алуулсан тоглолт боллоо доо. Уг тун сайн хамгаалж байлаа тэр Ваняамагийн гоолыг бол яагаад ч зогсоохооргүй явж байна лээ дээ.
Нэг юм байна. Фэйсбүүкийн груп дээр бүгд гоё болж байхад Хэндог яагаад авчихав гээд. Авахаас өөр арга байгаагүй дунд хяналтаа алдаад алуулж байсан. тэрийгээ л засах гэж давхар сэлгээ оруулсан байх. Клоп л манай дэмжигчидээс л тэнэг байв гэж дээ.
Эхний пеналт бол дээр бол отонгийн дүрэм үйлчилж болохооор юм шиг байна. Тэгээд ч контакт нь бас л сүртэй байгаагүй ч бүх тамирчид л унж өгөөд азаа үзэхээр байлаа. Кариус ч маш сайн таагаад хөдлөлгүй зогсоод хаачихлаа.
За тэр 2 дахь торгуулийн цохилт бол бүүр элгийн юм болсон. ВВД бараг хүрээгүй, хөлөө татаж аваад босооочээ гэсэн зангаа хийсэнээс бараг л 10 сэкундийн дараа хажуугийн шүүгчээс талбайн шүүгчрүү дохио очсон. Сохойсон юм сүрхий хүн болох гээд пеналт заалгачихлаа. Тэр сүг доод лигрүү үүрд цөлөгдөөсэй. Стоукийн тоглолт дээр бас яг ийм алдаа гаргаад байсан болтой юм.
Салахын гоол бол бас л айлын хамаагалчдаар наадаж, наргиж хийсэн тэр гоё хичээл зүтгэл, дэмжигчдийн баяр баясал, тоглогчдын урам зоригруу хажуугийн нэг муу туслах шүүгч хүйтэн ус цацлаа даа.
Цэнгэлдэх даяараа ЧИЙТ ЧИЙТ гэж орилж байлаа. Клоп ч гэсэн ёжилсон байдалтай алга ташж харагдсан.
Эцэст нь ВВД бол 2-р давхарт гараад байсан манай асуудлыг бүрэн шийдчих юм байна.
Тэр шүүгч иддаг бодохоор нойр хүрэхгүй ээ. Оросын форумруу орж жоохон нервээ гаргая хаха.
Хөлбөмбөгт бөмбөгтэй тоглох чухалч ашигтай байрлалаа эзлэх нь хамгийн чухал. Пабло Аиймар

Хэрэглэгчийн хөрөг
Tomrookop
Бичлэг: 29
Элссэн: Пү 12-р сарын 28, 2017 1:34 pm
Талархсан: 4 удаа
Талархагдсан: 37 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Tomrookop » Да 2-р сарын 05, 2018 10:04 am

Хэндо Милнэр Жан гэсэн төвийн хослол гараад бөмбөг контролдож чадсангүй. Сэлгээгээр Жини Окс 2 орж ирсэн ч сахил хүртээд шал дордов гэдэг шиг дээрдсэн ч юм харагдсангүй. Хамгаалалтын хослолыг яг шүтэж биширч байсан ч Ловрэн мэргэжлийн бус алдаа гаргаж сэтгэл санааг минь амраав.

Эхний хагаст Дэвис муу гөлчгий ТАА руу ямар эвгүй гулсаж орвоо. Манай тоглогч нар ч тэгээд орилж чаралж эвхэрч өнхөрөөд фантазлана гэж мэдэхгүй гэнэн хонгор хүмүүс байхым доо. Ядаж энэ алдаан дээрээ шар авчихсан бол гөлчгийгийн тоглолт нам зогсох байсан байх. Сүүлд бас Салахын нүүр лүү хөл нь дээр гараад бараг л өшиглөж байхад манай Аллах бурхан маань тоосон шинжгүй гүйгээд л явахын. Айлын хүүхдүүд байсан бол нүүрээ дарж эвхэрч унаад бараг үхчихсэн байгаадаа. Өөр дээр нь алдаа хийгээд байхад унаж өгөхгүй, унасан хойноо орилж чаралж мэдэхгүй байгаа улсууд яаж ч дайв майв хийж мэдэхэв дээ көөркөс...

Английн хөлбөмбөгийн холбоо түүнд харъяалагддаг шүүгч нэртэй хэдэн нохой нар манайд ер нь хэзээнээсээ л өстөн аятай ханддаг нь энэ гаргаж байгаа өрөвдмөөр шүүгчийн шийдвэр заалтууд нь юм даа. Сүүлдээ бүр шугамын шүүгч нь хүртэл 1-р шүүгчээсээ эрх мэдэл дээгүүр үнэлэгдэж 11 заадаг цэвүүн цагт л хөлбөмбөг үзэж байна даа.

Фэргигийн нууц хөзөр нуудгайн хүүхэд Ховард Вэб гэх Маню-н дэмжигч шүүгч бас л мэдрэлээр наадаж, сэтгэлээр зугаацдаг байсан үе саяхан даа. Ясан толгой Майк Дийн, Маринер, Манюр Аткинсон, Ховард Вэб-н дүү Кэвин Фрэнд гээд зарим нэг тоглогч нараас илүү өс санамаар зүрхэнд хар толбо үлдээсэн нохойнууд. Одоо дээр нь Мосс гахай туслах шүүгч Эдди Смарт гэх цагаандаа гарчихсан 2 шүүгч хар жагсаалтанд нэмэгдлээ дээ. Ийм шийдвэр, ингэж илт дэмжиж шүүлт хийж тэр нь камерт бичигдээд дэлхийгээр нэг цацагдчихсан байхад ФА ямар нэг шийтгэл, хариуцлага тооцох эсэхийг нь харж л байхаас.
``You'll Never Walk Alone```

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн biggy » Да 2-р сарын 05, 2018 3:17 pm

Үлгэрийн мэт төгсгөлтэй тоглолт байсныг ёстой л үлгэрийн болгож дуусгалаа.
Гол баатар нь хажуугийн шүүгч, бүр арай юу тээ :oops: Би бол нөхрийг хамаг мөнгөө "харри кэйн 100 дахь гоолоо хийнэ" гээд бооцоо тавьчихсан байсан гэж бодоод байгаа. Хэд хэдэн отонг үлээхгүй өнгөрөөлөө шд.
За тоглогчдоо шагшин магтая аа, хаалгач ийм байдлаар байвал үнэхээр юу хэлэхэв дээ, миний амыг алгадах шиг л боллоо. Гэхдээ ВВД олон тусалсан шүү, гарч ирж бөмбөгөө ав, тийш нь өг гэх мэтээр олон удаа командалж байгаа харагдана лээ. Эхний пенальт хаахад хүртэл яг хажуудаа Эмрэг дуудаж авчраад хаасан бөмбөгийг очиж цэвэрлэсэн.
2 дахь пенальтийг бол яагаад хүлээн зөвшөөрөхгүй, зарим хүмүүс өшиглөсөн бла бла гэнэ билээ, хол очиж х*цаарай л гэе хаха.
Дундын шугам яахав дээ, байгаа нь л энэ, Жан Жини 2 хамт байвал арай дээр юм уу гэж бодогдсон. Сүүлд нь гаргаад ч бараагүй, эхнээсээ хэмнэлээ олоогүй байсан хүмүүс тэгээд таарсан. Сала-г шүтье, 3-р өмсгөл мань нөхрийн дугаартайг авнаа хаха.
ФА шүүгчдээ арга хэмжээ авна гэдэг худлаа л болов уу, харин эсрэгээрээ худлаа жүжиглэсэн гэдгээрээ Ламелад хэдэн тоглолтын бан өгч болох юм. Гэхдээ нэгэнт өнгөрсөн, дургүй хүрмээр байгаа байхгүй юу сда.
За за ерөнхийдөө бухимдал ингээд дуусав, туяхан Лаллана хурдан ирээсэй, бас яг бөмбөгний баланс, тоглолтын хэмнэлд дутагдаад байна гэж харлаа. Өөр мэдэх ч юм алга :roll:
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Chinggis » Да 2-р сарын 05, 2018 7:38 pm

Клопп сэлгээг эрт хийсэн нь буруу зөв үү сайн мэдэхгүй. Үр дүнг харсны дараа буруу гэж болох ч тухайн нөхцөлд бол зөв байсан байхийг ч үгүйсгэхгүй.

Миний хувьд хамгийн гомдмоор нь Хэндог ачаалал муу аваад ер нь тоглолт дуустал төвийн шугамд эзэмдүүлэх юм байна гээд Окс, Жини 2 хийг гаргаж ирсэн. сайжруулах л гэж шүү дэ. Тэгсэн нөгөө хоёрынх нь байж байгаа царай гэж. Жини бүр яацийм гэмээр удаан хөшүүн байраа буруу эзлэнэ давхардна. Окс бол уг нь 10 дээр СМ дээр алалцуулах гэж гаргасан байхад Эндрю-ийн байртай давхардаад л байхийн. ийм л үед гарч ирээд бөмбөг бариж ганц нэг гоцлон тоглолт хийхгүйм бол ямар ацаа хийх гэж ч ирсийн. Тэр 2 хамгийн гомдмоор сэлгээ болчихсон. Тэгээд сэлгээний сандалаа хархаар тэр 2 хамгийн эхний сэлгээ нь байдаг 30 40 сая фунтээр ирцгээсэн улсууд шүү дэ. Ерөөсөө тэр 2 ийн залхуу хөшүүн хойрго манарсан тоглолт дээр нь Жан гэдэг нөхрийн нэг тийм орон гаран бас суга хамгаалалтаас болж бөмбөг эзэмшил нэхэлт нтр дээрээ илүүрхэж чадсангүй. Ингэх байсныг Клопп мэдсэн бол Хэндог суулгахгүй байсан. даанч хэн тэр 2 ийг ингэж суга царайлна гэж санахав. Ер нь энэ 2 нөхөр урьд өдөр шоудаж яваад дэмий ядралт авсан байхийг ч үгүйсгэхгүй. :idea:

Манэ. Бөмбөгний араас үхэн зүтгээд байгаа хэрнээ нэг тийм зүрх зориг өөртөө итгэх итгэл техник ээ хүртэл алдчихсан хүн шиг байлаа. Гэхдээ класс хүн нээх удахгүй гангарна байх. Уг нь тоглолт дуустал мань хүний бензенийг шахах ёстой байсан даа. Хэтэрхий эрт авчихсан.

Милнэр. ёстой л насыг нь харвал байж болох сайн түвшиндээ л яваа хүн. тэрийгээ ч хийсэн. гэхдээ нэг тийм гоё час хийсэн дамжуулалт цохилт нь байхгүй болцон шиг.

Салах Бобби 2 той ч юу ярихав дэ. Багийн гол хөдөлгүүр уорлд классууд.

Арнолд Робертсон 2 дажгүй боломжын тоглосон. ялангуяа довтолгоонд тун идэвхитэй оролцсон хэдэн хагасуудаа ичээмээр.

Ловрен ловрен ловрен. яадаг ч юм байгаан энэ хүнийг. тоглолт эхэлснээс хойш супер амьтан шиг байснаа ганцхан удаагийн түлээ байж боломгүй алдаагаа нэг гаргана. Ёстой Матипаа нэг мөсөн зоомоор юм шиг.

Виржил. энэ бол үнэхээр мангас ч юм бүх талаараа хамгаалалтыг тун сайн зангидаж байлаа. сүүлийн пеналти түүний буруу биш болхоор тэр тун сайн тоглосон гэж үнэлж байна.

Кариус. Уг нь тоглолтын баатар болох хэмжээний хүн. Бөмбөг тоглолтонд оруулахдаа буад класуудаас жаахан юм сурмаар. 2 зах руу савах байтал айлын хүмүүсийн дундуур голоор газраар өнхөрүүлж өгч зүрх аваад байдаг. Гэхдээ бараг гарааны хэмжээний гэдгээ бараг баталчих шиг боллоо. Мэдээж ирэх жилээс Аллисонтой өрсөлдөөн үзүүлэх биз.

Клопп. сүүлийн Матип оруулдаг дээр л жаахан түргэдсэн дээ. Милнэрээр соличихсон чинь бүүр төвдөө утгаараа алуулсан. Ядаж нэг сүүлийн мөчид цаг авах эсвэл шийдсэн маягаар сэлгээгээ хийх хэрэгтэй байсан ч юм шиг.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 238
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 8:43 pm
Талархсан: 119 удаа
Талархагдсан: 115 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Шинээ » Мя 2-р сарын 06, 2018 8:35 pm

Хожиж байсан энэ 6 тоглолтноос тэнцэж 12 оноо алджээ :x

Зураг
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 6 ба 0 зочин