3 хуудасны 18 дахь нь

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Ба 12-р сарын 15, 2017 10:13 am
Бичсэн biggy
Энэ тоглолтыг үзээгүй.
Харахад хамгийн сайн гараа л байсан. Гэхдээ л автобусны эсрэг учраа олж чадаагүй л байх шив, одоо ямар цомын тоглолт байгаа биш, он гартал уг нь хүчээ тавиад бүгдийг нь хождог бол сайхан аа.
Юу ч хэлэхэв дээ цэнцэрэн минь гэдэг л болоод байна :lol:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Бя 12-р сарын 16, 2017 2:21 pm
Бичсэн boboZ
Нэг хэсэг овоо автууснуудын учрыг олоод байсан. Сүүлийн 2 тоглолт чадсангүй. Тэгээд хөлбөмбөг юм чинь дандаа алаад байвал утгагүй биз. Өнгөрсөн жил 1 сараас аймар муудсан энэ жил тэрнээс л сэргийлэх гэж ингэж их роташн хийж байгаа. Энэ нь үр дүнгээ улиралын хамгийн чухал үед өгнө гэж итгэж байна. Өвөл харин зоригтой хэдэн хүн нэммээр байна даа.

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Да 12-р сарын 18, 2017 1:33 am
Бичсэн gremlin
Өнөөдөрийн нэхэлт айлын тоглолтыг сүйрүүлчихлээ. Айлын хаалгачруу тултал сайн нэхсэний дүнд айлын тоглолтыг эвдээд шанд нь 3 гоол хуслаа. Тайвширмааргүй байна ахиад боломж үүсгээд гоол хийх хэрэгтэй. Сэхээ өгч ерөөсөө болохгүй. Боломж олдвол урд хэдээсээ амраачихвал тэгээд сайхан тоглолт болчихно доо.

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Да 12-р сарын 18, 2017 9:12 am
Бичсэн biggy
харин ёстой сайхан тоглолт боллоо.
Яалт ч гүй хана өрчихвөл хэцүү байгаан, нээлттэй тогловол бас болж байноо хэхэ. Коу энэ өвлийн цонхоор явахгүй байх хэрэгтэй байна, хавар хэрэгтэй. За тэгээд сайхан л 7 хоног байна

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Пү 12-р сарын 21, 2017 4:29 pm
Бичсэн Шинээ
Лигийн эхний 9 тоглолтонд 16 гоол алдаж байсан бол дараагийн 9 тоглолтонд 4 гоол алдаж бас хаалга руугаа хамаагүй бага цохиулсан байна. Хамгийн гол нь хамгаалалтын алдаа ганцыг л гаргажээ.(Гаргахгүй байж болдоггүй л юм байхдаа. :D)
Зураг

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Бя 12-р сарын 23, 2017 5:47 pm
Бичсэн Шинээ
Ёстой магтаж болохгүй юм даа энэ хамгаалалтыг, овоо учираа олчлоо гэхээр ийм ийм алдаанууд гаргах юм. Минольетэй одоо нээрээ ч юу ярихав дээ. :x

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Да 12-р сарын 25, 2017 11:07 am
Бичсэн biggy
Минолье бол одоо болсоон, потенциал нь тулчихсан тоглогч, манайд үнэндээ л жулдаж байна.
Клопп мэднэ, сайжруулна гэсэн ч өнгөрсөн. Хагасууд болон хамгаалалт муу учраас гоол алддаг гэж байгаа ч 2 цохилт тутмын нэг нь гоол болохоор арай юу! Юу хэлэхэв дээ.
За дараагийн асуудал Мане, ёстой юу гэмээр ч юм, Сала-д атаархаад өөрөө шунаад байгаа санагдана, жоохон ухаантай байвал дээрсэн, манай Бобби шиг.
Сүүлийн 3 тэнцээ бол дэндүү хогийн байлаа даа, арай л гэмээр. Гэхдээ ТОП 4төө байна гэхээр бас яалтай :lol:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Да 12-р сарын 25, 2017 5:23 pm
Бичсэн Nemo
Хараад байхад гайгүй багтай үзэхээр хаалгачийн зөрүү гараад байгаамаа.
Нэг аятайхан хаалгач авчихаар ер нь яадгийн бол гэж бодоод бодоод олохгүй юм.
Мөнгө нь байдгүйм болов уу? эсвэл олддоггүй юм болов уу? Бүр эсвэл Минолье цаагуураа өөр шугамаар холбоотой юм болов уу? :x :x :x

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Мя 12-р сарын 26, 2017 9:37 pm
Бичсэн Redman
Минолье бэсдааг зайлуулахаас нааш бид цэнгэлийн манлайд хүрэхгүй дээ... :ugeek:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Лх 12-р сарын 27, 2017 8:53 am
Бичсэн biggy
5-0 гэдэг ч байсан сайхан үр дүн шүү.
Соланке л нэг гоолдоод эхэлчихмээр байна.