15 хуудасны 18 дахь нь

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Мя 12-р сарын 25, 2:49
Бичсэн Chinggis
Redman бичсэн нь:
Ба 12-р сарын 21, 10:38
Энэ барууныхан хүртэл маниустайгаа адилхан мухар сүсэгтэйм бишүү
За айхтар цагаан хэл ам мам гэх нь ч хаашайн, гэхдээ л Ловрэнийг ингэж ярих ёсгүй байсан гэсэн зүйл хаа сайгүй.
Ер нь л дэмий юм байгаам
Мухар сүсэгтэй гэхээс хэт хөөргөн юм, бусад багуудаа үл хүндэтгэсэн юм ярисан нь жаахан тийм байх. Барселона аймар байх үед тоглогчид нь түрүүлэх хүсэлтэй байна, бид чадна гэх мэтээр жаахан даам гарсан зүйл яриж л байдаг. Одоогоор гэхдээ ингэж ярих бол арай л эрт байгаа л да. 4-н сарын сүүлээр бол хамаа алга шд хаха

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Пү 1-р сарын 17, 9:14
Бичсэн meesh
Зураг

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Пү 1-р сарын 17, 10:52
Бичсэн Tdi
Ёстой хэцүү юм байна.

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Пү 1-р сарын 17, 12:26
Бичсэн otgonbatt
Нээрээ сититэй хийсэн тоглолтон дээр бодогдсон нэг юм аа хэлмээр санагдлаа. Орж ирж амжихгүй байсаар байгаад мартах шахсан байна. Ситигийн гараанд Кайл Уокэр байгаагүй байсан уу? тэр ситигийн хамгийн зөв алхам байж ээ довтолгоо сайн дэмждэг үнэтэй авсан хэдий ч энэ улиралын ситгийн оноо алдсан тоглолтуудад Кайл Уокэрээс шалтгаалж болохоор их олон гоол алдсан харагдаж байсан, магадгүй гараанд гарсан бол гэж бодогдсон.

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Пү 1-р сарын 17, 3:32
Бичсэн biggy
Надад бол энэ 5 тоглогчийг сонгох тун амархан санагдаж байна. Өөрийнхөө үзсэн, дэмжсэн хэмжээнд шийдээд л явчихья :D
Алисон, ВВД, Жеррард, Коутиньо, Суарез :D
Энийг сонгохдоо тухайн багт ямар цом авснаас үл хамаарч, зөвхөн үр нөлөөтэй байдлыг чухалчилсан болно нтр :)

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Пү 1-р сарын 17, 4:30
Бичсэн meesh
Олон янзаар сонгомоор байдаг юм.

-Дуртай хайртай
-Өөрөө дасгалжуулагчийн хувиар, амижлт, хожлын төлөө юу
-Гаргасан, үзүүлсэн стат, амжилтаар гэх мэтээр.

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Ба 1-р сарын 18, 3:17
Бичсэн Chinggis
Авсан үнийн дүн рекорднтр гэхгүйгээр зүгээр л тоглолтыг нь харсан таалагдсан байдлаар л авчихвал амар юм байна.
Рэйна, ВанДик, Жеррард, Каут, Суарез

нилээн хэдэн жилийн дараа бол харин Рэйна ийн оронд Аллисон, Суарэзийн оронд Салах байж магад шүү. Хархыг сонгох сэтгэл одоогоор үнэхээр дутаж байгаа ч бас Торрес шиг хэдэн жилийн гайгүй тоохгүй болчихож магад л юм.

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Пү 1-р сарын 31, 10:53
Бичсэн Chinggis
Салахын шийдвэрүүд, Боббигийн дамжуулалт ямар муу болов оо. Бага зэргийн зай гарч байхад ерөөсөө цохилгүй айлын орк хамгаалагч нарын толгой дээгүүр л хаяад байхийн. Ёстой боломж ирвэл цохих дуртайгаар Манэ Роббо 2 л жаал цохилоо.

Дээр нь Шакири-ийн ойрд хараагүй хамгийн муу тоглолт байв гэж. хэдий жижиг ч гэсэн бие хаа бас дутахгүй дээ. биедэх талаар зааж өгөхгүй бол ерөөсөө дээрэлхүүлээд амжилт олохгүйн шиг байна. дээр бичие гэж байгаад яахав гоол нтр бас хийгээд байхаар нь болицон юм. Үнэхээр яг сэлгээний л гэхээс гараанаас ийм тааруу тоглодог юмуу ёстой чөтгөр мэдэх байх. Би ч эхнээсээ Шакири гэхээсээ Фабиног гаргачихгүй дээ. Харин Кэйтаг суугаад ирвэл Шакириг сэлгэчүүл дээр байх гэж бодож байлаа. Яг л тэглээ хөөрхий.

Хэндо маань баруун ар дээр бас л хурган яваад байх шинжтэй. Ёстой хамгаалалт тал дээр бат амьтан ч жигүүрийн тоглолт дээр заримдаа хойш хаяад тэмпээ унагаад байсан. төвийн хагас дээр бол хамаагүй байж болно л до :D. Гэтэл жигүүрийн хамгаалагч/хагас -ын байранд бол зайгаараа Манэ шиг урагшаа тууж ордог үйлдэл үнэхээр дутагдаад байсан.
Аргагүй 2012 оноос хойш бараг энэ байран дээр тоглоогүй байх. Хамгийн гялтайх нь Манэ л байвуу гэж харагдсан. гоолдсондоо ч биш ер нь хамгаалалт довтолгоо гэх бүх тал дээр жигд байлаа. Баруун жигүүр тэр дундаа Шакири үнэхээр харагдсангүй. Өчигдөр гэхдээ лайн дээр 4-2-3-1 гэсэн формишн тависан байсан. манайд бол Листер дээр л 4-3-3 илүү дээр байж дэ. Шакири сэлгээнээс орж ирэхдээ зүгээр юм. Салах цэвэр урд ганцаараа тоглох үед цаадах чинь баруунд худлаа болчихлоо. Бобби урагшлаад 10 дээр мань хүн арай дээр юм шиг. Гэхдээ айлын лайны гоол орчоогүй бол уг нь төгс үр дүнгээ кармаалцан байхгүй юу.

Надад тэр Роббоийн араас орж ирээд алдаа хийчдэг дээр нэг хүмүүний 10 секунд тэвччих газар шааж жийж ороод чөлөөт цохилтоос пеналт авдаг шууд бодогдсон юм золиг. тэр нь бүүр яаг биелэж байгаам. Роббо уг нь зүгээр л зайг нь хашаад жаахан л тэсчихсэн бол бараг 20 сек л дутуу байсан байх шүү.

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Пү 1-р сарын 31, 4:26
Бичсэн Redman
Сая уг нь нэлээд хоног амарсан даа. Жаахан форм муутай аятай л тоглолоо.
Бодит үүсгэсэн боломж нь бараг Лэстэр илүүрхсэн байх шүү

Алдсан гоол ч Роббо гүйж очиж унагасан нь дэмий хэрэг болсон ч отонгийн шахалтаа гүйцэд хийгээгүйн улмаас л алдчих шиг харагдсан. Ван Дэйк өөрөө хоцорцон харагдав уу даа...

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Пү 1-р сарын 31, 5:02
Бичсэн Шинээ
Redman бичсэн нь:
Пү 1-р сарын 31, 4:26
Сая уг нь нэлээд хоног амарсан даа. Жаахан форм муутай аятай л тоглолоо.
Бодит үүсгэсэн боломж нь бараг Лэстэр илүүрхсэн байх шүү
Цас орсон талбай хэт нойтон, бөмбөг олигтой өнхөрч өгөхгүй байсан нь их нөлөөлвүү дээ. Эсвэл удаан амрахаар форм нь уначвуу хаха ?

Энэ тоглолт энэ улиралд манайх Сититэй хийсэн 2 тоглолтын дараа орохуйц цөөхөн хаалга руу цохьсон тоглолт болсон гэсэн.

За тэгээд гэмтэл, бэртэлтэй тоглогчид ирчихвэл улам л дажгүй болоод ирэх байлгүй дээ. :)