Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Тоглолтуудын тухай, мэдээ баримт гэх мэт ерөнхий хэлэлцүүлгүүд энд
Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Chinggis » Да 10-р сарын 01, 2018 2:21 pm

Челси дээр надад бол нэг зүйл айхтар тод ажиглагдсан нь бидэнд найруулагч 10 номер үнэхээр хэрэгтэй байна. Манэ хэдий 10 дугаартай ч байрлал бол тэс ондоо байгаад байна. Салах дандаа жигүүрт шугам дагаж гүйгээд байна. Харин Фирмино хэт арагшлаад бөмбөггүй гүйлт их хийгээд заримдаа зүүнд Манэ дээр давхардаад байх юм.
Нөгөө л өнгөрсөн жил Бөрнлиг илүүрхсэн мөртөө тойрч өгсөөр байгаад довтолгоогоо төгсгөхгүй яваад байсантай л ойролцоо юм боллоо.

Гарааны байрлал надад нэг иймэрхүү л харагдаад байсан.
Зураг

Энэ дээр Хэндо бол яг байрлал дээрээ гарч байгаа дээрээс нь төвд бөмбөгийг барингаа хяналтанд бүх зүйлээ байлгах гэж хичээж байгаа нь харагдаад байгаа. Даанч Модрич шиг довтолгоо дэмжих хамгаалалтанд буцах цэвэрлэгээ хийх балансаа барих гээд бүх зүйлийг хийж чадахгүй нь угаасаа мэдэгдээд байгаа. Айлын Жоржино Ковачич 2 гүйлт маш их хийж манай хагасуудыг өөрийн хэсэгтээ бараг оруулсангүй. Милнэр Жини жаахан төврүүгээ биш хажуу талдаа их байрлалаа аваад байгаа нь Хэндо 2 талдаа голчилж хаяад байгаатай ч бас холбоотой байх.

Манайх айлын төвөөр орж довтолгоо өрнүүлэх талдаа үнэхээр муу байлаа. Тийшээ орхоор Жоржино Канте 2 шахаад бөмбөг алдуулах магадлал их болхоор болвол Салах руу жигүүрээр хаях юм. За нэг сөрөг нтр дээр л яг төвөөрөө орсон ч дандаа төгсгөл байхгүй. Айлыг яг байрлалаа авчихсан үед тэгээд л тойроод пасслаад л зогсох юм. Манэ ийн нөгөө дриббл нтр хийгээд гоё ордог ч бас байхгүй. хүн тулчуул буцаагаад л өгчих юм. Нэг л тийм итгэлгүй юм шиг.

Зураг

Ингэхээр манайд ОКС асар их үгүйлэгдээд байгаа юм л да. хуучин яг энэ зайг харх филиппе хариуцдаг байж, Лалана гэсэн асар их хэрэгтэй байсан нь мэдрэгдээд байна. одоо мань хүн формгүй хуучин шигээ биш болж. Би бол Шакириг зөвхөн Салахын сэлгээ гэдгээр биш давхар Оксыг иртэл бараг найруулга хийлгэхээр авчирчээ л гэж бодоод байгаа.

Кэйта Шакири 2 ороод ирхээр манай довтолгоо хамаагүй дээрдээ ирж байгаам. Фирмино Манэ 2-т тоглох бөмбөг эзэмших боломж гараад ирж байна. Жини яг байрлал дээрээ ирчихээр урагшаа төв рүүгээ 2 талдаа гоё хаяад, заримдаа Виржил, Гомез 2 ийг туугаад орход нь хойно нь байрлалыг авч үлдээд араас нь дэмжих жишээтэй.

Зураг

Ер нь бол Челси шиг ингэж бөмбөгөө маш сайн барингаа манай хийг олж байгаад довтлох гэсэн уламжлалт Англи бус стилийн багуудтай бол Хэндо биш Кэйта илүү тохирох юм шиг санагдах боллоо. Лэстер, Сот, Брайтон, Хаддерс нтр гээд англи уусмал ихтэй гаруудтай Хэндо бол алалцаад бөмбөгөө бариад тоглочиход болчихож байна.
Сити, Буучид, Тот, Челси дээр ээр бол Кэйта илүү зохимжтой байх шиг. Яваандаа ойлголцол сайжирхад шинэ оноос Кэйта гарааны 1-р сонголтонд Жинитэй хамт байх болов уу. харин Милнэр голчлон хамтарч Оксыг ирвэл Хэндотой нийлээд Англи их гурвалаар бас тоглоод байж болхоор.

Тэгэхээр Наполи дээр дундаа Кэйта-Фабино-Милнэр гэж гараад Шакири-Стар-Манэ анэ 3 -ийг урдаа гаргаад нүдээсэй. Бараг гоол асгаруулж мэдэх л гараа болно шүү. Милнэр-Стар-Манэ 3-ийг Хэндо-Фирмино-Салах 3 аар сэлгээд амраагаад авуул Сити дээр бас их аятайхан амралттай очих гээд байх юм. Шакириг нэг 90" минут бүтэн нүдэж үзэх хэрэгтэй байхаа. Нэг гоол алсаас чиххээр л нөхөр шиг байгаам. Окс ирээд Лалана жаахан хуучиндаа орчуул ч бүх байрлал зузаарах гээд л байх юм. Чембэрлэйнийг ийм их хэрэг болох нөхөр гэж бодсонгүй шүү золиг.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Chinggis » Пү 10-р сарын 04, 2018 6:14 pm

Наполи дээр надад ёстой дургуй хүрсэн зүйл ТАА ийн үйлдлүүд байлаа. яг нөгөө Жаны хийдэг байсныг хийж түлээрдэг юм даа. урагшаа цөмөрчихөөд хойшоо татахдаа үнэн хойрго. зүгээр л хараад байжийдаг наасан. Жин Гомез 2 хамаг лайг нь үүрлээ. Тэр гоол дээр бол цэвэр ТАА ийн алдаа гэж дүгнэсэн. Жаахан банзанд халаах цаг болсон. би ер нь улирал эхэлхэд нэг л тийм том толгой гаргаад байсанд нв дургуй байсан юм. Сити дээр хамаг бүхнээ гаргана л гэж найдахаас.
Сая тэгээд Клопп бас үнэхээрийн болчихмгүй гараа гаргалаа л да. Хамаг хүмүүсээ яг л байдгаар нь улирал эхлэхэд байснаар нь гаргалаа. Амралт нтр өгөөд жаахан ротэйшн нтр хийж болноо до. Бувачгүй болоод түлээрсэн үү бүү мэд.
Сая бол гараанд Клайн л гарах байсан шиг санагдсан. ТАА бол АПЛ дээ гэхээс туршлага үнэхээр дутуу байна.

Кэйта-Фабино-Милнэр гээд л гарчихад болмоор байсан л да. Урдаа
Шакири - Стар - Манэ гарчихна.
Шакири илүү 10 байрлалд тоглоод өгсөн бол Манэ Стар 2-т бас хаалга ру цохиод байх боломж гарах л байсан. Салах Бобби 2 үнэхээр ядралттай дээр нь Сити дээр нөөх хэрэгтэй байсан байх.
Шакири Стар Фибино 3 ийг бүтэн тоглуулаад Жиниг амраачих хэрэгтэй л дэ. Кэйта гэмтэхэд Хэндог зөрүүлээд л Фабино урагшилж болох л юм билээ. Милнэрийг бол 80 хавьцаа Жини эсвэл Матип аар сэлгээд байж болох харагдсан.
Одоо сити дээр сая гарсан бүрэлдэхүүн Хэндогоор ахлаад тэр чигтээ гархаар бүгд ядралттай амьтан болцгоох байхаа да.

Тэгээд нэг ажиглагдсан юм нь манайхан бөмбөг авахдаа дандаа нуруугаа айл руу харуулж аваад засаж тогтоож цаашаа үйлдлээ хйигээд байхийн. Челси тэгэхэд маш хурдтай шууд шууд дамжуулаад хоорондын ойлголцол манайхаас хамаагүй илүү харагдсан. Наполи ч ялгаагүй илүү байна. заавал харж байж нуруугаараа бөгтийж хамгаалж байж л бөмбөгөө дараагийн хүндээ шилжүүлэх юм. Тэрэнд нь асар их цаг яваад дээрээ нь өөрсдөө очоод сул зайндаа нээгдээд өгөхгүй нэг амиа гарууд нийлцэн аятай л тоглолоо. Дамжуулалтын ойлголцол бол Сити бараг хамгийн аймар нь байгаа. бүтэн сайнд яадаг юм байгаан. болж өгвөл хуурай тэнцчүүл болмоор ч юм шиг санагдаад байгаа шүү.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Chinggis » Да 10-р сарын 08, 2018 12:11 pm

Том хуваариас амжилттай гарч ирсэн болхоор нэг сайхан амраагаад Хаддерсфилдыг бол Шакири Стар нтр ээрээ сайхан батируулчихмаар байна даа. Нөгөө хэдийгээ аваргуудын лигт жаахан азаргалуулж итгэлийг олгоод авчихсан байхад ч Арсеналтай ч ганган үзнэ шүү.

Би бол хувьд энэ жилийн Топ 4-т челси арсенал 2 ороод Тот ману мултрана гэж бодоод байгаа. Унай Сарри 2 багаа тун зөв мэдрээд өнгөлөөд яваад эхэлсэн байгаа шүү. Моу халагдаад Зидан ирсэн ч ману хэсэгтээ өөдлөхгүй байхөө.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн biggy » Мя 10-р сарын 09, 2018 6:06 pm

за даа шахуу бөгөөд чанга 7 тоглолтын ард гарлаа.

Ер нь бол амаргүй даваа байсан ч эхний 3 тоглолтыг тун аятайхан хийсэн. За сүүлийн 4 тоглолтын талаар ярих ч юм биш, гэхдээ би хувьдаа муу гэж дүгнэхгүй. Миний хувьд ТОП багуудтай тоглохдоо айлын талбайд тэнцээ, өөрийн талбайд хожил гэж явахад хангалттай гэж бодож байсан. Карра бол харин "Манситигээс 4 оноо авч чадахгүй л бол лигийн түрүү бодоод хэрэггүй" гэсэн байна лээ. Бас бодох л ёстой, тэд бол торолгүй л явах байх.

Хожигдсон тоглолтын хувьд Челсид Карабоа капд хожигдож мултарсан. Магадгүй хэрвээ хаях бол энэ цомыг л хаях байсан байх. Явж явчихаад бүр сүүлд хожигдох ч бас хөгийн мэдрэмж. Нөгөөтэйгүүр хаанаа юу дутуугаа харж л байгаа байх. Клоппын тоглолтын дараах реакцаас харахад хожих хүсэл их байсан бололтой.

ЧЛ-ийн хувьд тоглолт үзээгүй ч хамгийн муу тоглолт болсон, ядахад цаг дуусахад хамгаалж чадалгүй 3 оноо алдсан гээд ярих юм байна. Гэхдээ дахиад 4 тойрог, сайн яривал 1-р гарах боломж ч хэвээрээ л байгаа.

Лигийн хувьд бол Челсигийн талбайгаас оноо авсан, гэртээ хожино гээд л үзчихнэ. Сити дээр харин аз манайд ивээж, золтой л хожигдчихоогүй. Одоо 1/1-нд багахан шиг ядралт, шарталттай очиж, ядаж хожигдохгүй ирэх хэрэгтэй боллоо. Гэхдээ өнөөдрийн байдлаар тэргүүлэгч хэвээрээ, хүнд хуваарийн ард ямар ч гарлангүй шахуу л байна шд.

Эсрэгээрээ бидэнд юу дутуу байгааг сайн харлаа. Хамгаалалт дажгүй байна, засч, нөхөж болж байна. Хагасууд цэвэрлэгээ талдаа болж байна. Довтолгоо маань төгсгөл тааруу, дээр нь Чинзогийн хэлдэг цэвэр 10 байрлалын тоглогч хэрэгтэй л байна. Карра бас л ийм тоглогч хэрэгтэй, заавал тоглолт болгонд гараанд гарах албагүй л гэсэн байна лээ. Би ирэх тойргоос Шакириг түлхүү харах болов уу гэж найдаад байгаа, тэгж өвлийн наймааны цонхтой золгоход Клопп дутуу байрлалаа нөхөх байхоо.
Сайхан л байна шдээ :D

Зураг
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Chinggis » Да 10-р сарын 22, 2018 5:35 pm

Эхний хэдэн тоглолтоос хараад байхнээ Клопп энэ жил урдаа найдлага тавих биш ардаа дундаа илүү анхаарч бөмбөг бариж заваарсан юмаар л оноо авая гэж шийдсэн болтой. Тэрийг нь мэдсэн болхоор одооноос нээх гоолдсонгүй гэж гомдлохоо болисоон. Кэйта Фабино Жини Милнэр Хэндо гээд дан хойшоо төвийн хагасуудаар гол юмаа бүрдүүлжээ.
Харин аваргуудын лиг дээр ингэж яавч болохгүй юм шиг санагдаад байгаам даа. Ядаж л хар шөнө босч үзэж байгаа хүн 60-аас хойш нам явчих гээд хэцүү юм. Хэдэн сайхан дав хийлгэх гоолууд байхгүй бол ч хаха. Ер нь тэгээд сүүлийн жилүүдээс эхлээд нээх бүх тоглолт гэхээсээ Ману Челси 2 ийг савж байвал сайхан улирал гэж хардаг болчих гээд байна хаха.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 234
Элссэн: Лх 11-р сарын 08, 2017 2:43 pm
Талархсан: 87 удаа
Талархагдсан: 85 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Redman » Пү 10-р сарын 25, 2018 12:04 pm

Жиниг нээрээ өнгөрсөн шөнөжингөө л бишрэн бахдлаа....

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Chinggis » Пү 10-р сарын 25, 2018 3:44 pm

Redman бичсэн нь:
Пү 10-р сарын 25, 2018 12:04 pm
Жиниг нээрээ өнгөрсөн шөнөжингөө л бишрэн бахдлаа....
Тэр өөрийн хүн нь бөмбөгөө алдахад нэхэж очоод шахаад авчихдаг, бушуухан эсрэг багийн хоосон зайд нь нэвтрээд орж байгаа, хойшоо урагшаа шилжилт нтр бол зүгээр л талбайгаа бүрэн мэдэрч байна лээ дөө. Гоолуудын эхлэлийг бараг Жини санаачилж гаргаад байсан даа.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 238
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 8:43 pm
Талархсан: 119 удаа
Талархагдсан: 115 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Шинээ » Пү 10-р сарын 25, 2018 4:58 pm

Chinggis бичсэн нь:
Пү 10-р сарын 25, 2018 3:44 pm
Гоолуудын эхлэлийг бараг Жини санаачилж гаргаад байсан даа.
Эхний гоолыг Шакири - Робертсон - Фи
2 дохь гоол - Фабино - Шакири - Салах
3 дахь гоол Салах пенальт байсан шд.
Харин сүүлийн гоолын эхлэлийг бол яах аргагүй Жини тавьсаан. Жини - Старриж - Мане гэж орсон.
Тэгэхээр гоолуудын бол эхлэлийг тавиагүй шүү :D
Гэхдээ голд бол үнэхээр янзын байсөөн.
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Шилдэг бичигч
Бичлэг: 106
Элссэн: Ня 12-р сарын 03, 2017 6:34 pm
Талархсан: 124 удаа
Талархагдсан: 63 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Ladykop » Да 10-р сарын 29, 2018 4:39 pm

Байгаа хэд нь ядаж тоглолтын санаа оноогоо бичээд явж байвал тэ. ФБ групп дээр бас нээх олон юм бичээд баймааргүй байдын. ккк.
Уржигдрын үр дүн бол сайхан байлөө. Бүх талаараа илүүрхлээ. Тэр гоол алдаж байж харин ч унжийгаад байсан тоглолтыг сэргээгээд сайхан юм боллоо. Сала-Шакри хослол чинь харин их юм дуулгах юм биш үү.
Клийншит гээд байгаа хүмүүс, эсвэл агуулга муу гээд байгаа хүмүүсийг би бас сайн ойлгохгүй л байгаа ш д. 9 тоглолт дараалан талбай дээрээ гоол алдаагүй нтр. Рекорд нэг газар хүрээд зогсдог, нэг тийм дарамттай муухай мэдрэмж ашгүй өчигдөр тэр нь дуусч санаа амарлаа. Тэнцсэн, бүр тэрнээс муу үр дүнгээр энэ рекорд зогссон бол яана. хэхэ.
Манай хаалгач алтан бээлий дараалж авч л байсан, манай баг хэн ч харсан бишрэхээр тоглолт, довтолгоо үзүүлж л байсан, маню, манситиг шившиг болгож байсан хэрнээ хамгийн гол юмаа хүртээгүй. Тийм болохоор миний хувьд лав 3 оноо чухал, яаж авдагсан хамаа алга. хэхэ. Гасалж шогшроод байгаа хүмүүст жаахан цензургүй үг хэлчихмээр санагддын. :D даанч чаддаггүй юм л даа.

Хэрэглэгчийн хөрөг
Tdi
Шилдэг бичигч
Бичлэг: 122
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 3:38 pm
Талархсан: 43 удаа
Талархагдсан: 49 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Tdi » Да 10-р сарын 29, 2018 6:13 pm

Морэно сайн л байсан шд

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 15 ба 0 зочин